antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Aug 22, 2012 60 comments

Монгол юу юм бэ, татаад дууссан тамхины иш шиг ямар ч хэрэггүй улс шүү дээ

нийтлэсэн Admin

Хятадын сайт дээр, “CCTV телевиз Гадаад Монголын талаар хийсэн үнэлгээнээс харахад

монголчуудын ухаанд нь ухна үхжээ” гэсэн гарчигтай, Монгол-Америкийн харилцааг хөндсөн нийтлэл тавигдсаныг хэсэгчлэн орчуулан танилцуулж байна. Уг нийтлэлд:

“…Саяхан Монголыг НАТО-гийн дээд хэмжээний уулзалтад оролцуулахаар урьсаныг мэдээд манай орны интернэт хэрэглэгч нөхөд энэ үйл явдал нь барууны орнуудаас Хятадыг бүслэн хаах зорилгоор хийж байгаа ээлжит “шатрын нүүдэл” гэж үзэн болгоомжилсон, дургүйцсэн үзэл бодлоо нэлээдгүй илэрхийлсэн байна. Миний бие энэ талаар мөн ихээхэн бодолхийлж, өөрийн санааг өгүүлэхийг зорилоо.

АНУ, түүний НАТО-гийн гишүүн холбоотнуудын нүдээр цэргийн хэрэг дэх Монголын үнэ цэнийг харвал, АНУ-аас дэлхий дахинд хэрэгжүүлж байгаа стратегийн бодлогын талаар ярихад өөрийн эрхгүй хүрнэ. CCTV телевизийн нэвтрүүлгийн үеэр НАТО-гийн дээд хэмжээний уулзалтад оролцох болсон Монголын асуудлыг хөндөхдөө, түншийн статус бүхий энэ улсын байр суурь НАТО-д ихээхэн өсч байгааг тойрон мэтгэлцсэн. Хятад энэ дээд хэмжээний уулзалтыг ингэтлээ их сонирхож буйн шалтгаан нь Япон, Өмнөд Солонгос, Сингапур, Австрали зэрэг Ази-Номхон далай дахь “хоёр дахь НАТО-гийн” улс орнууд дэлхий дахинд хэрэгжүүлж буй АНУ-ын стратегийн бодлогын цэргийн бүтцэд нь зохицон орж байгаатай  холбоотой. Ер нь Монгол нь АНУ-ын эдгээр санаархалд ямар хамаатай юм бэ? Миний бодлоор бол энэ улсын үнэ цэнэ ёстой л тэг заах байх даа. Монгол шиг эх газрын гүнд түгжигдсэн, далайгаас хол, умард, өмнөд хэсэгтээ Орос, Хятад хэмээх хоёр аварга гүрнээр үхтэл боомилуулсан, гуравдагч хөрш улсгүй өөр орныг би өдөржингөө газрын зураг дээрээс хайгаад олоогүй юм даа.

Соёлын талаас нь харахад нүүдэлч малчин үндэстний бүтээсэн соёл хүн төрөлхтөний түүхэнд тэргүүлэх байр суурь эзэлж байгаагүй. Тогтвор суурьшилгүй, дөрвөн зүгт сарнин тархсан, өвс ус дагаж нүүдэг үндэстэн нь дотоодын удирдагчдын хүчээр удаан хугацаанд нягтарч чадахгүй. Энэ нягтрал байхгүй болчихвол соёлын улмжлал, хөгжлийн асуудал нэн түвэгтэй болно. Түүхэнд нэг л удаа гялалзаад өнгөрсөн нүүдэлчин үндэстэн “морь” хэмээх хүйтэн зэвсгийн үеийн маневрлах чадвар сайтай амьтныг ашиглаж мандсан бөгөөд бусад хүчирхэг үндэстэнтэй хийсэн урт хугацааны тэмцэлд шилжингүүт бүрмөсөн уусдаг. Хүннү, Түрэгийн мөхөл үүний тод жишээ учир нь тэдэнд соёлын хөгжлийг тэтгэх эдийн засгийг хөгжүүлэх боломж байсангүй. Дээрэм тонуулын аргаар эдийн засгаа хөгжүүлж чадна гэж үү. Монголын эзэнт гүрэн нь цэргийн хэргийн хувьд зүйрлэхийн аргагүй хүчирхэг байсан ч болхи үйлдвэрлэлтэй, соёлын уг үндэс сул байсан нь тэднээс хавьгүй илүү соёл, эдийн засагтай үндэстнүүдийг урт хугацааны турш хянаж захирахад бэрхшээл учруулж, гэнэт мандсан шигээ дороо мөхөж, бутран сарниснаар өөр үндэстний дэвшилтэт соёлд уусах нь гарцаагүй болсон юм. Ер нь Америк, Канадын хооронд тусдаа бие даан оршин тогтнох чадвартай ганц ч гэсэн индианы улс байж чадах уу. Монгол бол түүхийн өвөрмөц үе шатанд өвлөгдөж үлдсэн хачирхалтай бүтээгдэхүүн бөгөөд цаашдаа энэ улс Орос, Хятадын аль нэгэнд уусах, эсвэл дунд нь хуваагдаж мөхөх хувь заяанаас зайлахгүй гэж бодож байна.

Арьстны ижил төстэй байдлаар уусгах талаас нь авч үзвэл, Хятад илэрхий давуу талтай, соёлын хувьд хуучин Зөвлөлтийн үед хагас зуун буюу хүний хоёр ч үеийн турш нөлөөлж байсны хувьд Орост түр ч гэсэн давуу тал байна. Хэрэв Хятад нь Монголыг буцааж авъя гэж бодож байгаа бол юуны өмнө соёлоос нь эхлэх шаардлагатай. Зөвлөлтийн соёлын нөлөөг алга болгож, Оросын үргэлжлүүлсэн соёлын хэлхээ холбоог тасалж, Хятадын соёлыг сэргээн, эдийн засгийн хувьд уусгах бодлогыг эрчимжүүлж, хоёр талыг ялгааг ялгааг ойртуулах  хэрэгтэй. Орос энэ үйл явцад саад хийж чадахгүй. Гадаад Монгол үүнээс болоод л баруунтай сүжрээд байгаа юм. Тэд улсаа мөхөх гэж буй аюулыг мэдэрч байна.

Би энэ явдлыг эрт орой хэзээ нэгэн цагт болно гэж бодож байна. Учир нь энэ улс оршин тогтнох учир шалтгаан ч үгүй, үнэ цэнэ ч үгүй. АНУ Монголыг сонирхож байгаа нь Японд хандуулж байгаа анхааралтай адил тийм их идэвхтэй биш. Япон нь Хятадтай нөөц баялгийн төлөө өрсөлдөх, түүний хөгжлийг саатуулах хэрэгцээн дээр ашиглагдаж байгаа тул хаялга ч мэдээж их байна. Америкчууд хуурмаг зан гаргаж, 1 сая долларын тусламж олгосон. Энэ нь долларын ноёрхолд автсан орны хувьд хөрөнгө оруулалт биш. Нэг талаасаа Монгол нь дэлхийг хамарсан АНУ-ын стратегийн бодлогод ямар ч холбогдолгүй,  стратегийн хувьд ашиггүй тул хөрөнгө оруулаад байхаар үнэ цэнэгүй, эдийн засгийн хувьд ч сонирхлыг нь татах юмгүй, шаасан гадас аятай яах ч боломжгүй, дээрээс нь Орос, Хятад хоёр агаарын орон зай, газар нутгаараа өнгөрүүлэхгүй учир Монголыг цэрэг, эдийн засгийн хувьд өнчин арал гэж хэлж болно.

АНУ-ын компаниуд хөрөнгө оруулж байгаа нь зүгээр л хөрш орнуудынх нь өмнө худал дүр эсгэж байгаа үйлдэл бөгөөд үнэн хэрэгтээ америкчууд хамгаалж чадах ч үгүй. Америкийн цэрэг энд ирвэл үхлийн ам руу очиж байна гэсэн үг. Хэдхэн сая хүн амтай, эх газарт түгжигдсэн, эдийн засаг нь дампуурчихсан, гал усны аюул зэрэг байгалийн гамшиг боллоо гэхэд зүгээр хараад суухаас өөр аргагүй, говь цөл нь тал газраасаа их, шальтай аюул ч учруулах тэнхэлгүй, цэргийн чадавхийн хувьд бараг тэг заасан энэ улс орныг Хятад, Орос хоёр дураараа хэсэг хэсгээр нь тасдан авч тохинуулсаар асуудлыг шийдэж болно. Ийм улсад цэргийн бааз байгуулах нь хуурай замын цэргээр дэлхийд тэргүүлдэг хоёр гүрний хувьд зовхи руу өргөс хатгаж байгаа мэт хэрэг бөгөөд зардал сүйтгэл болохоос хэтрэхгүй, харин ч Хятад, Орос хоёрт залгих бодлогоо улам түргэтгэх шалтаг болж магадгүй юм. Ер нь америкчууд энд айхтар юм хийж чадахгүй, Гүржид том сургамж авсан. АНУ-ын цэргийн чадавх агаар, далай, сансарт сайн бөгөөд тэд Монголд ердөө л холбооны станц байгуулж Хятад, Оросын хил орчмын нутгийн цэргийн байдлын талаар мэдээлэл цуглуулах, хоёр улсын хооронд хагарал гаргахаас хэтрэхгүй.

Цэргийн хээрийн сургууль хийдэг нь билэг тэмдгийн шинжтэй, Монголыг тайвшруулж, “тэсээрэй, та нарыг бид анхаарч байгаа, аюулгүй байдлын хувьд дэмжиж байгаа, жаахан тусламж өгнө тэсээрэй, цаашдаа байдал сайхан болно” гэсэн утгатай юм. АНУ нь Монголыг чин сэтгэлээсээ түнш болгох гээгүй, монголчууд ч гэсэн өөрсдөө нүүр өгөхөд нь баясаж байгаа бөгөөд энэ улсын мөхөх хугацааг түр ч атугай хаацайлж, Хятадын хүчин чадлыг нэмэгдэхийг саатуулах гэсэн хэрэг юм. Түүхийн хүрд гэж яривал Монгол Улс нь дээсэн дөрөөн дээр тогтож байна. АНУ-ын цэргийн түншлэл нь Европт НАТО, Ойрхи Дорнодод Израиль, Зүүн хойт Азид Япон, Номхон далайн өмнөд хэсэгт Австрали гэсэн  тулгын 4 чулуун дээр тогтож, АНУ нь Номхон далайн өмнөд хэсэгт Хятадыг оруулахгүйн тулд эцсийн арга болгож Австралитай харилцаагаа өргөжүүлж байна.
Хоёрдогч түнш гэдэг нь бүгд махны машинд орох тавилантай Дорнод Европын орнууд, Ойрхи Дорнодод Кувейт, Саудын Араб, Ирак, Турк, Төв Азид Афганистан, Гүрж, “стан” тодотголтой жижиг улсууд, Зүүн хойт Азид Өмнөд Солонгос, Зүүн өмнөд Азид Филиппин гээд нэлээн тодорхой ялгавартай байдаг нь харагдаж байна.

Хэрэв Хятадыг тогтоон барихад Энэтхэг, Вьетнам хоёр үнэхээр нөлөөтэй гэж үзээд ОХУ, АНУ-ын аль аль нь сонирхож байгаа гэж бодвол Монгол юу юм бэ, татаад дууссан тамхины иш шиг ямар ч хэрэггүй  улс шүү дээ…” гэсэн байна.

 

http://mongolianworld.com


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

60 Comments

  • Anonymous (August 22, 2012 10:42:08 am )

    Za da bas bodoh l heregtei, barag l UNEN talruugaa l bn da.

  • Anonymous (August 22, 2012 10:48:43 am )

    Ene muu hujaa odoo yu ve.Amniihaa zorgoor burj baih shiv dee.Manaid unendee eh oronch setgelgee,setgeltei hun neg ch alga.Mongol hun china giin talaar iim yum bicsen bol udiid muusain har hyataduud boslogo uimeen samuun degdeegeed buun yum bolj bgaa daa.Tegehed hyatadiin talaar gants ch muu muuhai niitlel bichih zorigtoi setguulch alga gej uu.Undserheg uzel ,eh oronch setgelgee suulhag talaas ni 10 jiliin surgaltiin programmd ni oruulj ugj bagaas ni ulsaa gesen setgeltei huuhduud beldeh heregtei bna.

  • Anonymous (August 22, 2012 10:55:26 am )

    yay aimar yumaa manai terguunuud yu bodoj bgai bol

  • Anonymous (August 22, 2012 11:00:57 am )

    Монголыг Орос Хятадын хэн нь ч авахгуй,Хэрвээ хэн нэг нь авах юм бол авсан империи задрана гэдгийг сайн мэдэж бгаа ,геоплитикийг сайн мдэдж байж бич дээ анд минь,авах нь амархан дараа нь юу болохыг тэд бас мэднэ..Ийм том улсууд улсаа яаж бурэн бутэн байлгах уу гэсэн проблем ургэлж бдаг юм даа..

  • Anonymous (August 22, 2012 11:06:47 am )

    odoo ene AN MAN 2-iig har negniigee gaduurhaad ih l tom ulsturchid hyatadiin hajuud bid yu yum be yu ch bish uusahad belen undesten hoorondoo hemleldehee bolih heregtei

  • Anonymous (August 22, 2012 11:08:43 am )

    Uchnuun zuun jil Mongol uls orshin togtsoor irsen zuun,zuund Hytaduud ingej yrij bichij irsen bh,Ymarsaindaa IH Haan Ezen CHinges ugluu bolgon nadad sanuulj bai gej helsen bus uu! Tegeheer ene bol tedniihenii neg setgel sanaanii dairalt gej bodoj bna.Ingej bichsenii daraa Mongolchuud bidniig ymarhuu bgaag medej avah medeleliig n ergej bidend heregleh gej bna gej oilgoj bna.

  • Anonymous (August 22, 2012 11:10:46 am )

    Bodokh l zuil bn. Bidniig busad ingej harj baihad manai toriin tusheed maani chi idsen bi idsen geed avgai nariin ajliig hiij bdag. getel tsaana chin toriin bodlogo ymar baidgiig zugeer neg setguulch bicheed nn erhem tusheed min ee

  • Anonymous (August 22, 2012 11:15:55 am )

    yamar aimar unen helchihvee hudlaa chingis gj ceejee delddeg heden mangaruud n odoo yu gh boldoo, ongorson yum bol ongorsondoo, odoo yu hj buteesen yu hj buteej bna ve yu hj buteeh gj bna ve gdg l hamgiin chuhal shude

  • Anonymous (August 22, 2012 11:18:27 am )

    hujaa gedeg ug ymar utgatau geech zarts. Ene muu hujaa nar bur dawarch bna 98556257 Ene utsan deer zorigt gedeg nertei hujaa bgaa Ene muu nowsh yaponii senday hotoos huuchin dugui oruulj irj zardag. Ene sendayd chini atomiin tsahilgaan stants delbersen shdee Tiish gazraas irj bgaa yum zugeer gehed itgehgui bna Bas manai gaaliinhan ymarch shalgalt hiihgui hahuuli awaad l oruulchihaj bna lee muu nowsh

  • Anonymous (August 22, 2012 11:19:30 am )

    yag ene yarisan zuileer uls oron dayar yaraltai heleltsuuleg yavuulah heregtei um bish uu

  • Anonymous (August 22, 2012 11:28:18 am )

    Ene Elbegdorj ANU-iin daalgavaraar huurtagdaj bidniig zoliond gargaad hayah um hiij bna er ni ard tumen mini ed nar tsagaan bolohoor bugd gadaadad tsaachilj garaad heden huvhai hooson ard tumen mini uldene shuu ed nart etgej hushuurhaj baihaar odoonoos ehelj shahaj shaardaj bolohgui bol erguulen tatah ard tumnii hudulguun zergiig hahuul avch hiideh Magnai Batzandan Yyanga metiin uls turiin yanhanuud shig bish jinhene ard tumnii hudulguun herehgtei bna aa

  • Anonymous (August 22, 2012 11:46:12 am )

    хүний хэлсэн үгийг бодох л хэрэгтэй. Хятад улс манай улсыг нэгтгэхэд дотоод задралын асуудал төдий л хамаагүй гэж бодох юм. Тэд аливаа сеператизмыг нухчин дарна.

  • Anonymous (August 22, 2012 11:47:02 am )

    yg uneniig helhed mongolchuud bid nar uursduu ene buhend buruutai sh dee.bid dandaa l hoorondoo hagaraldaj bdag shd.

  • Anonymous (August 22, 2012 11:50:42 am )

    ЭНЭ МОНГОЛЧУУДАД НЭГИЙГ БОДОГДУУЛСАН ЗҮҮЛ МӨН ҮҮНЭЭС ДҮГНЭЛТ ХИЙХ ХЭРЭГТЭЙ
    ЭХЛЭЭД ТӨРӨӨН ТӨР ШИГ БОЛГО МОНГОЛ МОНГОЛ ХЭВЭЭРЭЭН ҮЛДНЭ ГАДНИЙ ХЭНЭЭЧ АЙХГҮЙ ХҮЧЭРХЭГ БОЛНО ГЭВЭЛ ГАНЦХАН АРГА БАЙНА ЯМАРЧ ҮНЭЭР ХАМААГҮЙ ҮҮ ОЛНООР ХӨНӨӨГ ЗЭВСЭГ ОЛНООР НЬ ХУДАЛДАН АВЧ БАЙРЛУУЛ ҮҮНИЙГЭЭН ЗӨВХӨН ХЯТАД ОРОС ХОЁРЛҮҮ
    ЧЭГЛҮҮЛЭН БАЙРЛУУЛ ЭНЭ БОЛ ӨӨРИЙГӨӨН ХАМГААЛАХ ХАМГИЙН ТОМ АРГА ХЭМЖЭЭ
    ЖЭНХЭН ХҮЧ ЧАДАЛ ГЭДЭГ ЭНЭ ЮМ МОНГОЛЧУУД БУСДИЙГ БОДВОЛ ЗОРИГТОЙ БАЙГАА ЗҮҮЛЭЭН АШГАЛАЖ ЧАДАХ УЛС БИД ҮХЛЭЭС АЙХГҮЙ ХАРИН ДОРОМЖОЛОЛЫГ ХҮЛЭЭЖ АВАХГҮЙ
    ТЙМ Л УЛС ХООСОН ХОНООДЧ БОЛОВ БАЙДГААН ЗОРУУЛААД ҮЙ ОЛНООР НЬ ХӨНӨӨХ ЗЭВСЭГТЭЙ БОЛОХ ХЭРЭГТЭЙ ЭНЭ БОЛ ҮНЭН ҮГ ШҮҮ ҮХЭХҮҮ СЭХХҮҮ ГЭСЭНТЭЙ АДИЛ ЮМ
    ХЯТАД БОЛ МОНГОЛЫГ НОЙМОР 1 ДАЙСАН ОРОС БОЛ БЭДНИЙ АХ ДҮҮС БЭД ДАЙН ТУЛААНД ХАМТ ОРОЖ ЯДАРСАН ЦАГТ ХАМТ ЯВСАН ТҮҮХТЭЙ

  • Anonymous (August 22, 2012 11:52:23 am )

    Neg ih surjigneed hereggui l bolov uu? Iimerhuu yum bodoj setgedeg hujaa nar zunduu l baih . gehdee Mongoliig avch arai l barahgui .Bi hujaanuudtai 5000 garui jil hillej hursh oron ni baisan. dahiad ch 5000 jil hursh baihiig hen uguisgehiin.

  • Anonymous (August 22, 2012 11:52:44 am )

    tataad duussan tamhini ish tuuj tatah geegui yum bol busdin talaar booj uheh geed yah geed baigaa yum be .

  • Anonymous (August 22, 2012 12:00:29 pm )

    ХЯТАД УЛСАД ЗОРИУЛАЖ ХАМГИЙН АЮУЛТАЙ ЗЭВСЭГТЭЙ БОЛОХ НЬ ЧУХАЛ
    БЭД ЦӨӨН ХҮНТЭЙ ӨРГӨН ГАЗАР НУТАГТАЙ ХАМГААЛАХ ГАНЦ ЗҮҮЛ БОЛ МАШ АЮУЛТАЙ ЗЭВСЭГ ЮМ ХОЙД СОЛООНГОС ҮҮНИЙГ САЙН МЭДЭРСЭН УЛС МАНАЙХ ИЙМ ЗЭВСЭГ ХУДАЛДААД АВЧАХААР УЛС ЭНЭ ДЭЛХИЙГЭЭС ОЛДОНО ҮГҮЙ БОЛ ШУУД ХАМГААЛАЛТАНД НЬ ОРООД ЗЭВСЭГИЙГ НЬ НУТАГТААН БАЙРЛУУЛАХ БОЛОМЖ БАС БАЙНА

  • Anonymous (August 22, 2012 12:07:13 pm )

    1 удаа 2 удаа нухчин дарж болно 3 дах удаагаа дарж чадахгуйг мэдээд бгаа юм даа.Салахдаа нэлээд хэсгийг нь аваад салахаас л болгоомжлоод бгаа юм даа, тэрнээс битш манайх шиг эх орноо худадлдах уй олон дарга нартай улсыг авахад амархан шуу..надад итгэ

  • Anonymous (August 22, 2012 12:09:34 pm )

    АНУ, Хятад, Орос хэн нь ч монголыг доромжилж болно гэнэ үү. Бид хаана байнаа.Өвөг дээдсийг минь хүртэл доромжилж байдаг.Одоо тэгээд энэ нийтлэлийн хариуг монголчууд даруй барьж Хятадын Гадаад хэргийн Яаманд нот бичиг барьж эсэргүүцлээ илэрхийлэх ёстой гэж бодож байна. мөн Хятадын хилийг хааж ямар ч бараа оруулахгүй, гаргахгүйгээр эх орондоо бүсээ чангалан амьдрах хэрэгтэй. Ингэж байж л эцэг өвгөдийн өдий дайтай бидэнд үлдээн өгсөн тусгаар тогтнолоо үлдээн авна гэдгийг сайтар ухаарагтун. Үүнд иргэн болгон оролцож Хятадтай холбоотой бүх юмнаас татгалзаж орж ирсэн ажилчды нь хөөн гаргаж өөрсдөө уул уурхай бүх юмандаа эзэн болж л таараа.Бид тийм чадвартай улс шүү дээ. Та минь ээ биднийг дэндүү доромжилсон байна шүү дээ. Энэ төр засаг юу харж юу хийх гэж байгааг эхлээд харья даа

  • Anonymous (August 22, 2012 12:21:55 pm )

    Монголчууд бид хоёр том улсын дунд учраас, тусгаар тогтнолоо хадгалахын тулд маш их ухаан зарах хэрэгтэй. Зөвхөн төр барьж буй хүмүүс ч биш жирийн иргэд хүртэл эх орон, эрх чөлөөнийхөө төлөө ухаантай байх цаг үе бидэнд ирсэн. Хятадууд Түвдүүдийг яаж дарж, тамлаж бас Далай ламын эсрэг ямар их муухай хорон үйлдэл хийж байгааг бид нүдээрээ харж байгаа. Хятадууд цаг ямагт бусдыг хуурч, мэхэлж, хагалж, бутарган өөрсдөндөө нэгтгэж, уусагаж гаршсан улс. Бид одоо ухаантай, зоригтой, хүчтэй байх хэрэгтэй байна. Монгол улсынхаа эрх чөлөө, тусгаар тогтнолыг хадгалахын тулд хүн бүр анхаарах хэрэгтэй юм шигээ

  • Anonymous (August 22, 2012 12:24:56 pm )

    хятад орос 2 нэгдмэл их гүрэн мэт харагдаж байвч задрал нь эхэлчихсэн хэзээ нэг цагт бутран унах нь гарцаагүй болсон улсууд харин монгол ирээдүйд заавал нэгдэж 800 жилийн тэртээх түүх давтагдана. тэр үед ч хятад хүчтэй мэт л байсан шүү дээ

  • Anonymous (August 22, 2012 12:35:08 pm )

    Unen unen. China-g ustgah 1 arga ni ene tom guren dotroosoo ard irged ni ulsgulund nervegdeh yavdal.

  • Anonymous (August 22, 2012 12:44:47 pm )

    vnen vg bn mongolchuud olon jil tenger zaya delhiig ezelj baisan gej tseejee deldeed bgaa ni tenegtee ter dee orsdiigoo delhid bhgui geed l zarlaad baidag gadnii hvnd helheer ichij vhmeer yum bn lee .tor ch gej dee hereldej alban tushaaliin toloo ulairsan eden nohod yaana daa mongolchuud mini delhiid bhgui gej bgaad l duushuu 1 bodoh bolj tor ni gej unhiagui bodlog bhgui bolj dee

  • Anonymous (August 22, 2012 12:45:10 pm )

    Хятад улс дотроосоо задрана гэдэг үнэн шүү. Одоо л гэхэд Өвөрмонгол, Шинжаан уйгар, Төвдүүд яаж байна. Макао,Гонконг зэрэг ардчилалыг мэдэрсэн улсууд нь эх газрын боловсролтой иргэд оюутан сурагчдад нөлөөлж эхэллээ. Нэг их удахгүй байх аа. Тэр үед хичнээн яргалал явуулаад ч нэмэргүй болсон байх болов уу даа

  • Anonymous (August 22, 2012 12:46:59 pm )

    neg l ih owog dedes yariad l zvgeer l odoo veteigee amidar mal mini

  • Anonymous (August 22, 2012 12:50:25 pm )

    Зай ч байна, лайч байна.

  • Anonymous (August 22, 2012 1:01:25 pm )

    eh survalj chin haana bn. Hen neg setguulchiin uduun hatalga yum bishuu. ach holbogdol uguud hereggui

  • Anonymous (August 22, 2012 2:37:43 pm )

    ИРЛАНД УЛСАД ИХ ДЭЭД СУРГУУЛИЙН ХЭЛНИЙ БЭЛТГЭЛД ХЯМД ҮНЭЭР СУРАЛЦАХ БОЛОМЖ НЭЭГДЛЭЭ. АЛБАН ЁСНЫ ТӨЛӨӨЛӨГЧИЙН ГАЗАР.
    УТАС : 89980009

  • Anonymous (August 22, 2012 2:46:32 pm )

    Manai mongoliin uneniig l helsen baina. bid yundaa buhimdah ve de. harin bodoh l uldej dee erunhiilugchuu

  • Anonymous (August 22, 2012 2:49:56 pm )

    Uuniig Mongol hun bur anhaarch bodoj baih heregtei. Iim ayul uchirch bolno gedgiig urgelj sanaj baih n Ulsiin huvid, Tor zasgiin huvid huchirheg baih, ard olon bid uhaalag ev eytei baih nohtsliig burduulne. Buh zuil bidnees l hamaarna shuu dee.

  • Anonymous (August 22, 2012 3:16:49 pm )

    tom hun huuhdiig zoddoggui l bgui yu

  • Anonymous (August 22, 2012 5:36:17 pm )

    Монгол улс гэж байсан,байна,байх ч болно.Гэхдээ гашуун ч гэсэн үнэн зүйл их байна.Манай авилгач улсын сан хөмөргийг хоослогч урваач шарваач хогийн улсуудыг бүгдийг нь цаазлаад улсын эдийн засгаа чадваржуулахгүй бол удахгүй хятадын хоол болох байх.Үүнийг Элбэгдорж тэргүүтэнгүүд эхлүүлээд ид дундаа явж байна.Монгол хүн монголдоо байх таатай орчинг бүгдийг устгаж үгүй хийснээс эхлээд орон гэргүй соёл хүмүүжил гэж авах юмгүй болтол доройтуулсан гээд цааш үргэлжилнэ.Одоо бариад байгаа орон сууц гээч нь ирээдүйн хятадуудын байр байх болуу!!!Өндөр үнэтэй байрыг монголчууд авж чадахч үгүй авлаа гэхэд зээлийн хүүнд идүүлж ирээдүйд банкны эзэн гадаад хүнийг тэжээгээд өөрөө боомилж үхэх болно.Энэ дарга нэртэй луйварчид газар нутгаа худлдаад байхад бид яаж ч чадахгүй байгаа чинь үүний тод жишээ.Уулыг эргүүлж усыг ундруулах идэр сайхан залуусыг бүгдыг нь гадаадруу шахаж гарагсан явдал хятаджуулах бодлогын бас нэг жишээ гээд л бодлоо цааш үргэлжлүүлвэл бөөлжис цутгана.Яандаа мэдэхгүй хүчтэйхэн эрх чөлөө гээд дугарчихвал алуулж ч мэдхээр мөртлөө санаатайгаар хүн алсан хүмүүсээ ерөнхийлөгч нь ивээлдээ авдаг юмдаа.Манай монголын бүх юм хүний ертөнцөөс эсэргээрээ байдаг нь гайхмаар.Ийм болхоор дотор хүмүүс бахдалтайгаар доромжилж чадаж байна тиймүү. Манай зарим том дарга нар ч баярлаж шагнуулж байгаа байхдаа монголоо худалдагч дотоодын дайснууд.Ард түмэн ухаант залуус минь энэ сэдвээр ухаан бодлоо хуваалцаж олон хүмүүс сэтгэгдлээ үлдээхийг уриалж байна.

  • Anonymous (August 22, 2012 6:24:37 pm )

    ANAARAH 1 ZUIL. HEZECH HORSHIIG SNGOJ BOLDOGGUI!!!BID HOLIIN AMERIK GEJ GUISENEES ULSAA HURDAN BAYAN BOLGOH HEREGTEI YAMARCH ARGAAR!!!!

  • Anonymous (August 22, 2012 9:43:34 pm )

    Товчхондоо дээр бичсэн ” Том хvн хvvхэд зоддогvй” гэдэг л туйлын vнэн vг дээ

  • Anonymous (August 23, 2012 8:59:34 am )

    Том нь жижгийгээ, хүчтэй нь хүчгүйгээ барьж идэн залгидаг нь байгалиас заяасан зүй тогтол шүүдээ. Орчин үеийн геополитикийн бодлого үүнд л чиглэж байна. Монголчуудын хүчирхэг байсан нь нэгэнт түүх болон үлдсэн. Тэр цагаас хойш олон зуун өнгөрч, дэлхий ёртөнц олон удаа хувисан өөрчлөгдөж, олон ч хуваарилалтанд өртлөө. Одоо бид урагшаагаа харж л бодож сэтгэх хэрэгтэй байна. Биднийг залгихийг хүсэж байгаа нь ганц Орос, Хятад биш шүүдээ. Хүчирхэг гүрнүүд бүгд л өөрсдийн нөлөөнд оруулахыг хүсэж байна. Үүнд өртөхгүй байх арга замыг бид л өөрсдөө олж, хийж чадна. Өөр хэнч биш шүүдээ.

  • Anonymous (August 23, 2012 9:31:34 am )

    Mongoliig arai l dutuu unelj bna.Manai Mongoliin mash khetsuu ye yag odoo baigaa.Undestnii kherengetenuud dengej uusej ikhelj uls teree khoish taviad baigaa ye.Amerikiin 1920,30 onii yetei n adil baigaa um shig sanagddag.Bid soyolgui nuudelchin soyoltoi khegjilgui buduuleg tsereg armigui baij bolno.Gevch bid amidraliin ukhaantai.Ene ukhaan deeree bid gadaad ornuudaas mash ikh bolovsrol oyunii asar ikh kherenge oruulalt khiigdej bna.Uunii ach kholbogdol ur dungee egekh tsag irne.Bidnii ireedui khuchirkheg.Bid khezeech khudaldagdakhgui.Ene niitlel Mongol khun buriig serdkhiilgesen niitlel bolj.Mongoliin ezent uls yaj butran suirlee.Negdsen khuch dutsanaas dotroo khagarch duussan.Ene yavdliig odoo davtakhgeegui um bol bukh namuud sanaa zorilgoo negtgej Mongol ulsaa khuchirkheg uls bolgokhiig urialmaar bna.Ene niitleliig zugeer l neg niitlel geed unshaad martaj bolokhgui.

  • Anonymous (August 23, 2012 10:40:02 am )

    нэгтгээд 1 үзэлдээ хужаа нараа салахдаа цагаан хэрэмээр хилээ тогтоондоо

  • Anonymous (August 23, 2012 12:07:44 pm )

    Èéì ¿íýí þì óíøèõ áàñ õýðýãòýé ø¿¿.Áèä óëñ òºðèéí ñîíãîëòî äàíäàà áóðóó õèéäýã ó÷ðààñ ºðñ人 þì õèéõ òóõàé þó ÷ áîääîã¿é.çºâõºí õýðýãëýæ ë ÷àäíà.ÌÀÍ, ÀÍ õî¸ð óðàëäàæ ìºí㺠àìàëñààð áàéãààä àæèë õèéõ õ¿íã¿é áîëñîí.Þì õèéæ ÷àäàõã¿é õ¿í õ¿íèé ýðõýíä àìüäðàõ íü îéëãîìæòîé ø¿¿ äýý.Þì õèéäýãã¿é áîëîõîîð Ýðýýí ÿâàõ áèëåò îëäîõã¿é áàéíà, öààíà ÷èíü.ªºðñäèé㺺 íýã õàð÷èõ äàà.Èíãýæ õ¿í òºðºëõòíèé àäàã áîëæ ÿâàõààð õàìãèéí èõ þì ºãä㺺ð íü õÿòàääàà ýëñýõã¿é þó äàà.

  • Anonymous (August 23, 2012 1:17:33 pm )

    ter cctv iin xumuusiig bolon xujaagiin talaas sauulaga yabuulj bid eserguutselee ilerxiilex l estoi. yagaad boloxgui gej. xilee xaabal xaana l biz. aliin bolgon aij algiin chinee boldog yum be. xoid solongosuud bolood l baigaa biz dee. xarin ch xilee xaachixbal xumuus ni eruuljix bailgui dee

  • Anonymous (August 23, 2012 1:22:53 pm )

    mongol ataomiin zebsegiig yag xujaagiin xil ruu tulgaj baigaad xiichixbel zugeer shuu dee. alatsabal adilxan alaltsax l xeregtei. ted ix xun amtai mongol tsoon xun amtai gej bodox shaardlag baixgui. aliin bolgonoss aij baidag yum atomiin stantsiig ch gesen xujaagiin xild doxuuleed baruad oorsdoo tsaxilgaanaa ashigladag bolchixbol zugeersen. xeden aimaxai noxoin amidaralaar amidaraad syrchixsan yumnuud eseerguutseed. unedee mongolchuud esergyytseegui xujaagiin taliig barimtlagch nar l mongoliig taomiin satnatstai tsaashilbal zebsegtei bolno gej l aisandaa esreg uxuulaga xiij baigaa yum daa. ternii odor tytamiin xujaagiin xortoi xunsiig idexees aigaagui mongolchuud atomiin stantsaas tegtelee aina gej uu

  • Anonymous (August 23, 2012 2:32:50 pm )

    Buh mongol tuuragtan negdeh boltugai

  • Anonymous (August 23, 2012 4:58:42 pm )

    Үнэн үг хэлсэн хүнд өшөөтэй гэгчээр яг голоор нь олоод хэлсэнд нь баярлах хэрэгтэй Манай улсын байдал маш эгзэгтэй байна шүү дэ .энэ хэдэн дарга ерөнхийлөгч нар бол үнэдээ хэдэн бор цаасны төлөө явж ирсэн эх орон ард түмнээ боддоггүй бодье ч гэсэн ухаан сачий нь хүрэхгүй мунхаг толгойнууд шүү дэ харин жинхэнэ эх оронч хүмүүс бас ёгзгөр толгойтой залуу хөгшин гэлгүй монголчууд байж л байгаа тэд л дотроо хамгийн их шаналж зовж байгаа да Элбэгдорж мэт бол зүгээр л том улс төрийн утсан хүүхэлдэйнүүд шүү дэ хайран чгазар нутаг хайран ч ард түмэн хойч үе минь л хайран байна да

  • Anonymous (August 23, 2012 5:05:07 pm )

    Адгийн муухай амьдралаар амьдарч байгаа ард түмэн бол монголчууд бид Өчнөөн газар нутаг байна үхэж хатан алгын чинээ Улаанбаатарт хэдэн саяаараа шавааралдан бие биендээ гайзэтгэр болон сууна Өвөлдөө утаа зундаа машины угаарт боож үхнэ хог жорлон баас хуурсандаа бариулан элит өвгөнтийхөн гэж ялгарах мөртлөө цуг л эндээ хэрэлдэн байж ажин эүжин сууна. хаана хэний толгой бас бөгс байгаа нь үл мэдэгдэнэ хуц уль гахй нохой бол ёстой жижүүрийн үг их хурлын гишүүн хуц ухна болчихсон тууж явна ээ чааваас да аргагүй ингэж бичүүлэх нь зөв одоо газар нутаг мөд айлийнх болно.

  • Anonymous (August 23, 2012 5:38:19 pm )

    ortio l yum gehdee bid tsuhvvleech gesen yamar bile ta nar medkul bnda

  • Anonymous (August 23, 2012 10:08:22 pm )

    Одоо ч тэгээд, биеийн хар хүч уур омогоор биш техник технологоор тулалддаг болсон цаг шүү дээ. ингэхэд хятадын арми хичнээн хүнтэй ба цэргийн зэвсэглэл нь ямар байгаа мэдэх хүн байна уу? бас монголын армийн одоогийн байдлыг мэдэх үү? ноднин лав, МИГ 21 онгоцуудаа төмөрт тушаасан гэнэлээ…

  • Anonymous (August 24, 2012 4:30:23 pm )

    бид ямар гэсэн гашуун туршлагаа мартаагүй л байгаа. Манай улс төрчид, иргэд ч ухаарах цаг болсон. Монгол монголоороо үдэхэд иргэн бүр эх оронч үзэлтэй байх хэрэгтэй

  • Anonymous (August 24, 2012 4:34:24 pm )

    муусайн хужаа нар хэзээнээс л биднийг залгиж уусгахыг санаархаж ирсэн, бид тийм ч амар улс гэдгээ харуулах ёстой Монголчуудаа нэгдэцгээе. Оросууд бидэнд хужаагаас бага нөлөөлнө. тэд ямар гэсэн хүн амыг нь уусгах, хорлох, санаа бага байх болов уу

  • Anonymous (August 28, 2012 3:30:47 pm )

    Ер нь бол үнэний ортой л юм бичсэн байна. Манайхан өмнө нь ямар байсныг мэдэхгүй ч одоо бол эх орон ч сэтгэлгээний хувьд хятадуудын хаана нь ч хүрэхгүй. Тэгэхээр цөөхөн Монголчуудад маань эв эе л хэрэгтэй байгаа юм даа. Ер нь гэхдээ энэ хужаа бол нэг их мэдэмхийрсэн тэнэг л байш шиг байна. Бид хөгжье гэвэл нөөц бололцоо маш их байна.

  • Anonymous (August 29, 2012 3:29:57 am )

    Хятадууд энэ байтугайг санаж аль болохоороо хийгээд явж бгааг бүгд мэдэх атлаа хэзээ өөрсдийгөө улс орноо бодож ажиллаж амьдрах гээд 22 жил мөрөөдөл цөхрөлөөсөө салахгүй яваан болоо? Тиймгүй бол энэ гадны гар хөл бологсод улсаа худалдагчдад юунд дахин дахин итгэж төрд зүтгүүлээд бгаан болоо хөөрхий тархиа угаалгагсад ямар их байнаа зайлуул.

  • Anonymous (September 13, 2012 6:13:01 pm )

    ХҮҮХДҮҮД, ОЮУТАН ЗАЛУУЧУУД БҮГДЭЭРЭЭ ОДОО ЖААХАН “ТОМ” БОЛМООР БАЙНА. ӨЧҮҮХЭН ТОГООНД БИШ АРАЙ ТОМ ЮМ СЭТГЭЖ, БОДОЖ ХИЧЭЭМЭЭР БАЙНА, ХАМТДАА

  • Anonymous (September 20, 2012 7:15:38 am )

    oyutan suragchdad eh oronch, eh etseg, uvug deedsee hundeldeg.ems ohidiig hairaldag tiim l humuujil medlegiig olgoh heregtei!!!
    Eh oronch gej hii demii surjgenej baisnaas tav arvuulaa niileed jijig ch gesen suult, tsuglaan hiitsgeegeechee.
    Muu salgalj amdirah ch bish 2-n hoorond yavsanaas neg ch boltugai sain zuil hiicheed uheh heregtei…
    Tiim l eh oronch mongol hun yum bol zoliosloh zuilee zolioslood temtseh l hergetei. baga geltgui zuil hiitsgee mongolchuudaa.
    Er n buh alban gazar, suguuli soyoliin gazruud ugluu bolgon turiin duullaa duulj shine udriin ajil surgaltaa ehluutsgeeye!!!

  • Anonymous (September 20, 2012 7:19:31 am )

    atom, tsumiin jijig ch boltugai bomb hiij chadah medlegtei irgen mongold baidaggui yum baihdaa???
    Yamar haramsmaar yum be te???

  • Anonymous (September 20, 2012 7:27:22 am )

    za bolii tesreh bomb hiij chadah hun baimaar yum daa…

  • Anonymous (September 20, 2012 7:29:48 am )

    gadagshaa gargaad baigaa bayalagtai uurhainuudaa zogsoohiimsan.

  • Anonymous (September 24, 2012 12:28:37 am )

    Энэ хүн мэдэхгүйдээ ч биш, ойлгохгүйдээ ч биш, энэ өгүүллийг Монголчуудад зориулж бичжээ. Үүнийг уншаад ийм байгаа юм байна гэсэн бодол бидний толгойд гүн үлдээх гэж зарим нэг хурц үг хэллэг хэрэглэсэн л байна. Хүслээ бичиж итгүүлж гипноздох гэх юм уу даа. Энэнд л автаж болохгүй. Үүнийг хүлээн зөвшөөрч байгаа бол бид Чингис гэж орилж цээжээ дэлдэх хэрэггүй юм. Бид билэгдлийн ард түмэн, билэггүй нэг ч үг ярьж болохгүй. Байдлыг бас бодитоор үнэлэх хэрэгтэй. Эдийн засгийн буруу онол дэлхий нийтээр баримталсны үндсэн дээр улсууд бутарч задрах, Монгол улс 2 биш 20 хөрштэй болох цаг улам л ойртоод байна даа.

  • Anonymous (September 25, 2012 3:00:30 pm )

    mongol uls xediid mandax bolon bid evtei baival bid mongold torson unen baival mongol gej uxex ni medeej na buxen ulaanbaar xotoo yaxan muulj bolox ve xarinch molgol ulsaa manduulj chingisiin neerig delxiid martuulaxgui urgel sanuulj baix busuu bid neg negnee demjij urgelj uram oruulj baivai bid xogjno gextei minii gantsgan zorj yavdag bodoj yavdag gantsgan yum baina mongol ulsman eronxiilogch zasaglaltai baival xurdan xogjij delxiin xogjoson ulsuudnai tenstenee gej 4 jil songuul shaan teneg zul yagaad tegej xelj baigaag min ni ard ta buxen medej baiga bizdee bi xediigeer oor ulsad suraltsaj irgen bollots mongloo urgelj bodoj xogjoosoo gej yavdag xun yum mongol ulsaa sanaj baina mongol ulas mandatugai

  • Anonymous (October 19, 2012 12:33:04 am )

    Бидний тэр дундаа энэ эргүү төр засгийн үнэн дүр төрхийг хэлээ хаясын биш үү таминь ээ ?????

  • Anonymous (October 19, 2012 12:45:20 am )

    zaluuchuudaa uuniig bodokh l asuudal bid bugd negdej jaakhan ch gesen setgeltei baikh kheregtei ene bichsen niitlel khatuuch bas unen ug ene deer suuj baigaa 79 novsh yu khiij bna aa tolgoin khamuursan mungu bodson khumuus l bna shuu dee tiim ees mongoliin ireedui bolokh zaluuchuudaa bugdeeree negdej negen duu khooloi uvug deedesees min uldeej ugsun uudam saikhan nutgaa khoishid ur khuukheddee uldeekhiin tuld temtsekh kheregtei bna bi khamgiin gol in mongoloo gesen setgeltei baikh bolnoo temtsii zaluuchuud aa

  • Anonymous (June 06, 2013 2:23:13 pm )

    mori unah zayagui hun harhnuudiin olon jiliin omnoh kunziin surgaalaaraa martahgui amidrah yumdaa !!!

  • Anonymous (June 12, 2013 3:25:16 am )

    yoo ariachdee oligtoihon vg helchih hvn bain uu nadad vneheer helh vg alga ene *****nuud eniig unshsan l baigaa p***

antalya rent a car