МАХН-ын дарга Н.Энхбаяр өчигдөр Клиникийн нэгдсэн II эмнэлэгт хүргэгдлээ.
Дөрвөн жилийн хорих ял авсан тэрбээр таамаг ёсоор намын гишүүд дэмжигчдээ хорих ангийн гадна жагсааж, орилолдуулсны хүчинд өөр эмнэлэгт шилжив.
Яг л дөрвөн сарын өмнөх шигээ сүр дуулиан болгосоор хар машинаар зөөлгөн, таяг тулсан шигээ бууж, тэргэнцэр дээр түрүүлсээр II эмнэлэг рүү орсон юм. Тэрбээр ядарсан царайтай байхыг хичээж байв.УИХ-ын сонгуулийн өмнө монголчууд ийм зүйл үзээгүй байсан болохоор цочирдож, Н.Энхбаярыг намтай нь өмөөрч, хууль хяналтынхныг буруушааж байлаа. Гэтэл Н.Энхбаяр гэдэг хүн ард түмний энэхүү гэнэн занг овжин ашиглаж, улстөрийн нүсэр шоу хийж чадсан. 11 хоног өлсгөлөн зарлаж, гадаад ертөнц рүү хүртэл захидал бичиж, улсынхаа төрийн тэргүүнийг зэмлүүлж дөнгөсөн экс Ерөнхийлөгч МАХН-МҮАН-ын эвслээ УИХ-д бүлэгтэй болгож, цаашлаад Засгийн газрын гурван сайдтай болгов. Үнэхээр гайхалтай.
Тэгвэл өвчин зовлонгоороо дахин шоудаж эхэлсэн Н.Энхбаярын дараагийн тактик юу юм бол. Мэдээж нэгдүгээрт, дөрвөн жилийн ялаас мултрах оролдлого. Гэхдээ энэ бол халхавч буюу энгийн зүйл бололтой. Учир мэдэх хүмүүсийн яриагаар наанаа зөвхөн ялаас мултрахын тулд тэмцэж байгаа мэт боловч цаанаа давхар нүүдэл хийхээр зэхэж байгаа гэх.
Нээрээ ч Н.Энхбаяр шиг хүмүүс хэзээ ч нэг уулын цаадахыг харсан гэнэн нүүдэл хийхгүй. Олон жил улстөрийн тогоонд чанагдаж, сайн, мууг ялгаж дадсан экс Ерөнхийлөгч нэг биш нэлээд хэдэн уулын цаадахыг харж, хэн рүү ямар чулуу шидэхээ хүртэл төлөвлөчихсөн суугаа гэнэ.
Магадгүй ирэх онд болох Ерөнхийлөгчийн сонгуульд эвслээсээ өрсөлдөхөөр дотроо нуг нуг инээж яваа ч юм бил үү хэн мэдлээ. Үүнийг байг гэх газаргүй. Хэдийгээр Ерөнхийлөгчийн сонгууль болоход жил хүрэхгүй хугацаа үлдсэн ч эрх мэдэл нь аажмаар сэргэж байгаа Н.Энхбаяр шиг хүнд дөрөвхөн жилийн ялыг аргалахад боломжийн хугацаа.
Дээр нь Н.Энхбаярын үүсгэсэн эвсэл нь парламентад 11 суудал авч, гурав нь сайдын сэнтийд заларчихлаа. Тэгэхээр анхан шатны шүүхээс оноосон дөрвөн жилийн ялыг ганц хоёр жилээр нь хасуулсаар байгаад эцэстээ “хэлмэгдсэн”, “цагаадсан” эсвэл “өршөөгдсөн” гэсэн бичиг бариад босоод ирж чадах л хүн. Энэ бол Монголын улстөрчдийн араншин, Монголын улстөрчийн зан.
Харин Ерөнхийлөгчийн сонгууль дөхөх тусам Н.Энхбаярын хүнээр түшүүлэн эмнэлгийн цонхоор гараа далладаг шоу улам л идэвхжих янзтай. Хэрэв түүнийг Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдлөө гэхэд ард түмэн УИХ-ын сонгуулийн өмнөх шигээ хайрлах ёстой. Иймээс МАХН-ын дарга Н.Энхбаярын дараагийн нүүдэлдээ бэлтгэж, ард түмнээр өрөвдүүлэх ээлжит шоугаа эхэлж байгаа энэ бололтой.
Харамсалтай нь Н.Энхбаяр энэ янзаараа ард түмний хайрыг өмнөх шигээ татаж чадахгүй нь. Монголчууд бид улиг болсон нэг зүйлээс уйдаж залхахдаа амархан хүмүүс. Н.Энхбаяр гэхээр л дандаа шоронгоос захидал бичиж суудаг, шоронд хоригдох бүртээ ухаан алдаж унадаг. Үүнийг нь намын гишүүд нь гэх цалинтай хэдэн хүн үхлээ, хатлаа хэмээн сүржигнүүлж байнга жагсдаг болсон. Энэ тухайгаа өөрийнхөө хэвлэл мэдээллийн хэрэгслээр өдөр, шөнөгүй цацна. Долоо хоног тутамд эхнэр О.Цолмон, хүү Э.Батшугар болон өмгөөлөгч нар нь хэвлэлийн бага хурал зарлаж, “Н.Энхбаяр буруугүй” гэсэн нэг л зүйлийг давтдаг. Тийм учраас ард түмэн Н.Энхбаяр гэдэг нэрнээс залхчихжээ.
Ямартай ч үхье үхэж болдоггүй, сэхье сэхэж болдоггүй МАХН-ын дарга Н.Энхбаярын дараагийн нүүдэл нь “Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх” гэсэн шум газар аваад байна.
Эх сурвалж: “Өглөөний сонин”
Холбоотой мэдээ
-
Anonymous (August 21, 2012 10:46:10 am )
ene hun bol, huzuugui ard tumniig huurugdugch erunhiilugch nertei huhuriig bodvol mongol ulsad ih yum hiisen hun gedgiig buu mart!
-
Anonymous (August 21, 2012 10:47:52 am )
yalaa gej zalhahav deee Enhbayaraa amjilt chi chadnaa ANamiig yalaad murguud garch irne shuu
-
Anonymous (August 21, 2012 10:52:39 am )
Enkhbayar darga garsan ch yadag yum. gehdee bie ni iim muu bolzon bolohoor odoohondoo chimeegui bj bie tenhruulsen ni deer
-
Anonymous (August 21, 2012 10:56:22 am )
Энхбаяр даргаа эрүүл мэндээ бопож сайн эмчлүүлээд хурдан эдгэрээрэй, Шудрага бус шийдвэрийг ялан дийлж,2012 оны ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөн гарч ирэхийг хүсэн ерөөе. Эд нар яагаад таниас ингэтлээ айгаад байгааг ойлгох хэрэгтэй шүү. Элбэгдорж тэртээ тэргүй дахин гарч чадахгүй шүү дээ
-
Anonymous (August 21, 2012 11:09:30 am )
Энхбаяр нэрнээс,даргаас залхсан иргэд маш ховор шүү,харин энэ хүн доромжилж,гүжирдэж бичсэн өштөн,хонзон тээсэн цөөн тооны тэнэгүүд л айсандаа болоод ямар нэгэн эсрэг үйл ажиллагааг ,наад зах нь улс төрийн зохиомол хэрэгт тулгаж ялтан хэмээх нэр зүүж ,янз бүрийн үйл, шаардлага,хавчлага явуулж эрээ цээрээ алдаж эцэст хөнөөх талдаа явж байна.Энхбаяр ёрөнхийлөгчийг аль болохоор нухчин дарж байгааг жирийн ард иргэд бид туйлын хармсаж байдаг,улс төрийн хоригдол болгож үхлийн цэгт аваачлаа,яасан дуусдгүй өш хонзон бэ? бас болоогүй янз бүрээр бичиж байгаа хүмүүс нь арчаагүй л хүмүүс байж таараа,энэ хүний талаар муучлан бичиж байгаа этгээд бол , юу бодож юу горьлож,хэний даалгавар биелүүлэхийн тулд бичиж байгаа болоо,энэ хүмүүс бол ёстой Дорж
-
Anonymous (August 21, 2012 11:10:45 am )
ардчилал гэдэг нь тѳр ниигэм нь хүниихээ тѳлѳѳ баихыг хэлдэг гэж би оилгодог энэ үтгаараа монголд ардчилал баихгүи гэж боддог, ѳнѳѳдриин монголд ядуу ѳссѳн ядуу сэтгэлгээтэи хүмүүсиин эдиин шунал, эрх мэдлииг нь хэтрүүлсэн албан түшаалиин тѳлѳѳ атаа хорсол хонзогнолоор дүүрсэн хамгиин бүзар муухаи ѳрсѳлдѳѳнии золиос нь ЭНХбаяр болж бна, иим агуу сэтгэлиин тэнхээ, үдирдах чадвар, түршлага , ѳндѳр боловсрол хүн болгонд заяадаггүи байх, сүүлиин хэдхэн сард таныг хэн бэ гэдгииг мэдлээ, ТА ХҮРДАН ТЭНХРЭЭРЭЙ<
-
Anonymous (August 21, 2012 11:13:47 am )
ЭЛБЭГДОРЖ ДАХИН ГАРЧ ЧАДАХГҮЙ БОЛ ЭХЛҮҮЛСЭН ҮНЭНИЙ ТӨЛӨӨ НҮҮДЭЛ ТАСРАХ НЬ ДЭЭ
-
Anonymous (August 21, 2012 11:16:23 am )
энхбаярт амжилт хүсье
-
Anonymous (August 21, 2012 11:31:03 am )
bi bol uls toroos hol jiriin neg hun l dee gehdee minii ergen toiornd humuus dandaa l enkhbayriig ernohiilogtsciin songuuld oruulj orsolduulehgui gesen elveg dorjiin hiij bui zuil geed ardtscilsan namiig uhtlee demjdeg hun hurtel yarij baih yum neeree shuuh hurlaas harhad yag barin atvin idej uugaad ureed alga bolgoson yum ogt baigaagui hergiig haashaa ni erguulj bolohiig shuuhees haraad aih gaihah zeregzej suulaa ene huniig uneheer zanaas ni l ingej baigaa yum shig sanagdsan
Neeree daraa jil enkhbayar erenhiilogtsciin songuuld orsoldvol zaalltai garna iimd elvegdorj aij iim yum hiij baigaa ni medegdej baina
ene ilervel gemt hereg mon biz dee
deerees ogson tsigeleleer l ingej yalalaa geed heleh zorig zurh shiigtsc prokurur nart baihgui l baih l daa
argagui l dee ted aina
ami nasand ni ayltai gedgiig ted medej baigaa l daa -
Anonymous (August 21, 2012 11:35:18 am )
ýíý ñýòã¿¿ë÷èä àëíàà øóóì ÿâààä áàéíà ãýæ áè÷ýõ þì ººðñäèéíõºº áîäîëûã áè÷÷ýýä äàíäàà àðä ò¿ìýí ãýæ èðýýä ë
-
Anonymous (August 21, 2012 11:39:53 am )
Enkhbayar hiisen yumtai, olon uls-d ner hundtei hun. Tuunii hajuud ter tarvaga-iig gadniihan shizo-toi gedeg shdee.
-
Anonymous (August 21, 2012 12:21:14 pm )
Enhbayr mohgoliig yugaaraa giiguulsen yum be….ene omoorch bicheed bgaa humuus tuunii gar hol n baihdaa,………………………..
-
Anonymous (August 21, 2012 1:14:03 pm )
INGEJ JUJIGLESEER BGAAD YALAAS MULTARCH YORONHIILOGCH BOLOH GEJ BGAA YUM. BALAIR NOVSH. YASAN IDSEN, UUSANAA GOLDOG SHAAR VEE?
-
Anonymous (August 21, 2012 1:19:44 pm )
Элбэгдоржийн гар хөл минь битгий хуцаа. Ядарсан хүн баашилсан хүний ялгааг олж харж сурчихаад улин хуц.Тэнэг минь. хүний зовлонг тавласан хүн чанараа устгасан мал…
-
Anonymous (August 21, 2012 2:18:44 pm )
Enhbayar ulsiin horongiig huvidaa ashiglasanaas oor zuil hiigeegui hun! Ard tumnii toloo yu ch hiigeegui.
-
Anonymous (August 21, 2012 4:15:07 pm )
YADARSAN ZOVSON SHANALSAN UNASAN HUNG BITGII TULHEJ UNAGAA. HUN CHANAR BNAU TA NART. TER HUN CHII CHAMAIG BODVOL HUN HIISEN BUTEESEN YUMTAI HUN. ENE MUU MUUHAI SETGEGDEL BICHEED BGAA HUMUUS ENKHBAYAR SHIG ULS ORNII UNTSUG BURT UURIIGUU TANIULAH NI YASIIN CHADAAGUI L BIZDEE. HUN CHANARGUI MUUHAI HUMUUS YUMAA.
-
Anonymous (August 21, 2012 4:28:53 pm )
mongoliin eruul saruul ard tumen bid nar 2013 ond yeronhiilogchiin songuulid enhbayar dargiig songoy enhbayar dargad erhiin ogoh yostoi enhbayar darga bidend oyu tolgoig 51 huvi 5 tolgoig 100 huvi ard tumnii omch boloh yostoi ged moriin hotolbortoo tusgasan bid shudarga yosiig togtooh gej bga bol enhbayar dargiig songoh hergtei bidend daranguilaliin niigem heregui tm bz de
-
Anonymous (August 21, 2012 8:40:53 pm )
11Honog usgui bgad uhdeggui temee yumuu avilgalin zagalmailsan etseg
-
Anonymous (August 21, 2012 9:18:29 pm )
Энхбаяр одоо болимоор байна. Яасан нялцгай. хулчгар бас муу аргатай нөхөр вэ энэ Энхбаяр гуай.
-
Anonymous (August 21, 2012 9:33:13 pm )
Гутамшиг. Ийм хүн Монгол төрийн тэргүүн байсан гэж бодохоор гутамшиг юм даа.
-
Anonymous (August 21, 2012 9:35:35 pm )
Төрийн хуульд хүндэтгэлтэй хандаачээ. Ичих нүүр байна уу.
-
Anonymous (August 22, 2012 10:39:50 am )
enkhbayr zailaa chi bol muu muuhai hun
-
Anonymous (August 24, 2012 5:30:32 pm )
ehknbavarig valiig ni l edluul jujiglegch alialagch val ni bagadsan abilgach…
-
Anonymous (September 06, 2012 4:01:04 pm )
Аалз үхэхгүй уддаг гэсэн. маш их хэмжээгээр идчихээд тэрүүгээрээ амьдралынхаа ихэнх хагасыг өнгөрөөдөг. Энхбаяр бас үхэхгүй ээ. Тэр удна. Удахдаа ард түмэнд гай тарьж тэднийг хагаралдуулж хогийн зан гаргана.
-
Anonymous (March 21, 2013 2:44:45 pm )
энхбаяр ерөнхийлөгчийг юунд нь муулаад байнаа тэр маш ховор хүн шүү
25 Comments