Чингэлтэй дүүргийн 52 ахмадыг барьцааллаа гэсэн мэдээллийг бид өмнөх дугаартаа нийтэлсэн билээ. Монгол туургатны бахархал хэмээх компани нь өнгөрдөг мягмар гаригт Чингэлтэй дүүргийн хорооны 52 ахмадыг Бээжин хотоор долоо хоног аялуулах хөтөлбөртэйгөөр авч явжээ. Харамсалтай нь тухайн компани Хятадын талын хамтрагч байгууллагадаа гэрээнийхээ дагуу төлбөрөө хийгээгүй аж. Тиймээс Хятадын тал аялагчдын бичиг баримтыг хураан авч Монгол руу буцаахгүй гэснээс асуудал үүсчээ. Ийнхүү аялагчдын нэг нь гэр рүүгээ “Бид барьцаалагдчихлаа” хэмээн утас цохисноор ар гэрийнхэн нь хэвлэл мэдээллийн байгууллагад ханджээ. Өнгөрсөн бямба гаригт 60-аас дээш насны 30 ахмад эх орондоо иржээ. Харин үлдсэн жуулчид хэзээ ирэх нь тодорхойгүй байна. Баттай эх сурвалжийи мэдээлж буйгаар тэдний бичиг баримтыг нь нэгэн өвөрмонгол хүн авчихсан бөгөөд тэднийг буудалд түр орогнуулж байгаа гэнэ. Тэд Монголын элчин сайдын яаманд хандахад “Маргааш (өнгөрдөг баасан гаригт) буцааж өгнө” гэж байсан ч хэлсэндээ хүрээгүй аж. Дашрамд дуулгахад Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хорооны төлөөлөгч тэдэнтэй хамт явжээ.
Монгол туургатны бахархал хэмээх аялал жуулчлалын компанийнхнаас тодруулга авахаар Улаанбаатар төмөр зам өртөөний баруун хойно байрлах “TM center”-ийн 402 тоотод очсон боловч цоожтой байлаа. Өрөөнийх нь хаалган дээр компанийх нь нэр хаяг, холбоо барих утасны дугаар огт байсангүй. Нэрээ нууцлахыг хүссэн эх сурвалжийн мэдэгдэж буйгаар тус компани нь өнгөрсөн долдугаар сараас эхлэн “TM center”-ийн дөрөвдүгээр давхрын 402 тоотыг түрээсэлж эхэлсэн бөгөөд саяхнаас өрөө нь түгжээтэй байх болжээ. “TM center”-ийн түрээслүүлэгч эзэд нь энэ сарынхаа төлбөрийг хийгээгүй гэж мэдэгдсэн бөгөөд зуучлуулсан иргэд нь Хятадад хүндхэм байралд орсон талаар мэдээгүй гэлээ.
М.УУГАН-ЭРДЭНЭ
Холбоотой мэдээ
-
Anonymous (August 20, 2012 12:35:34 pm )
hujaaruu ywahaa boli shal demii genlee.uur uls bga shv de
-
Anonymous (August 20, 2012 7:33:42 pm )
yu we ezengui turgui uls shig heden irgen ni baritsaaladchihad bhad yu hiij suudag bna busad orond bol irgene tsagiin dotorl gargaj awna shde mgl arai chde
-
Anonymous (August 20, 2012 10:58:51 pm )
omxii xyjaa nar tybt deerlexchix yum aa
3 Comments