antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Aug 17, 2012 18 comments

Ерөнхий сайд Н.Алтанхуягийн Засгийн газрын гишүүддээ тавьсан марзан шаардлагууд олны анхаарлыг татаж байна

нийтлэсэн Admin

Энэ удаагийн сонгуулийн үр дүнд байгуулагдах Засгийн газар нилээд удаж байгуулагдаж байна. Н.Алтанхуягийн байгуулагдах Засгийн газрыг хэдэн жилийн магадгүй, хэдэн сарын настай болохыг хэлэхэд эрт байна. Мэргэ төлөгчдийн гэхээсээ илүү улс төр судлаачдын дүгнэж, ажиглаж байгаагаар бол Н.Алтанхуягийн Засгийн газар нэг их удахгүй бололтой. Учир нь АН дотор гомдогсдын арми өргөжиж эхэлжээ. Тэдний гомдол, бухимдал дээр хүчтэй сөрөг хүчин чадварлаг тоглолт хийхэд л Н.Алтанхуягийн хувь заяа тодорхой болно.
Харин арга заль ихтэй Н.Алтанхуяг Засгийн газраа бүрдүүлэх гэж ихэд зовж байгаа бололтой. Түүнийг намын нөхөд нь, хамтарч байгаа эвслийнхэн, сөрөг хүчнийхэн ээлж дараалан дарамт шахалт үзүүлж байгаа гэж эх сурвалж мэдээллээ. Тиймээс ч Засгийн газартаа хүчний харьцааг тэнцүүлэх гэхээсээ илүү амь аргацаасан, араа бодсон байдлаар багаа бүрдүүллээ. Тэгэхдээ өмнөх Ерөнхий сайдууд тавьж байгаагүй марзан гэмээр шаардлагуудыг Засгийн газартаа орж ажиллах хүмүүст тавьжээ. Эх сурвалжийн мэдээлж байгаагаар бол Ерөнхий сайд Н.Алтанхуяг Засгийн газартаа ажиллах хүмүүстээ дараах шаардлагыг тавьсан сурагтай.
1.    Засгийн газрын гишүүд хагас, бүтэн сайнд амрахгүй ажиллана.
2.    Засгийн газрын гишүүд илүү цагаар ажиллана.
3.    Ачаалал даах эрүүл мэндийн чадвартай байна.
4.    Сард хоёроос илүү удаа гадаадад явж болохгүй.
5.    Орой үдшийн цагаар бар, цэнгээний газраар явахгүй байх.
6.    Амралт авахгүй байх.
7.    Элдэв хүлээн авалтад оролцохгүй байх.
8.    Ерөнхий сайдын үг, даалгаврыг үг дуугүй биелүүлнэ.
9.    Ерөнхий сайдын бодлого байр суурийг хатуу хамгаална.
10.    Сөрөг хүчинтэй хатуу тэмцэнэ.
11.    Хувийн эрх ашгийг илүүд үзэхгүй байна. Гэхдээ намын гишүүдийнхээ санал хүсэлтийг харгалзан үзнэ.
12.    Намын эрх ашгийг илүүд үзнэ.
13.    Элдэв ёс зүйгүй үйлдэл гаргахгүй байна гэх мэт болзлуудыг тавьсан гэнэ.
Мэдээж эдгээрийг цаасан дээр буулгаж гар, хөлийн үсэг зуруулж албажуулаагүй. Харин амаар хэлж, сануулж Засгийн газрын гишүүдээрээ зөвшөөрүүлсэн бололтой. Эдгээр шаардлага дотор авч хэрэгжүүлэх сайн зүйлүүд байгаа ч дагаж мөрдөхөд арай хэтрэх марзан шаардлагууд ч бий аж.
Ийнхүү Н.Алтанхуягийн Засгийн газрын гишүүд мэдлэг, чадвар, ажлын туршлага, ноён нуруу гэх мэт монгол төрийн шалгуур шаардлагаар биш элдэв болзлыг биелүүлэх амлалтаар томилогдох гэж байна.
Засгийн газрын гишүүд тэргүүнийхээ үг, шаардлагыг яс биелүүлнэ гэж амласандаа хүрэх эсэхийг цаг хугацаа л харуулах биз.

С.Батхүү 24tsag.mn

 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

18 Comments

  • Anonymous (August 17, 2012 9:45:44 am )

    ЗӨВ Л ШААРДЛАГА ТАВЬСАН БАЙНА ШДЭЭ. АРД ТҮМНИЙ ӨМНӨ ҮҮРЭГ ХҮЛЭЭЧИХЭЭД ИНГЭЖ АЖИЛЛАХ НЬ ЗӨВ.

  • Anonymous (August 17, 2012 10:13:22 am )

    uuruu chadbar muu hun de chadaltai udirdagch hund haalt bolood s bayriig dagaj yaj daldganab itgelgyi hun

  • Anonymous (August 17, 2012 10:57:57 am )

    vneheer l yum bol altanhayug reform hiih gej oroldoj bna ene l tydaad bsan yum amjilt hvsie

  • Anonymous (August 17, 2012 11:02:17 am )

    chamd uur bolomj oldohgvi shvv odoo l sn ajillah heregtei shvv

  • Anonymous (August 17, 2012 2:34:55 pm )

    Зөв зөв наад сайдын суудалд дурлаад үхэн хатан гүйгээд байсан нөхдөд ажил яаж хийдэгийг зааж сургаад өгөөрэй

  • Anonymous (August 17, 2012 9:53:37 pm )

    UYN BURUU BAIGAAM ZOV L SHAARDLAGA BAINA SH DEE.

  • Anonymous (August 17, 2012 10:22:11 pm )

    Zuv shuu Undur shaardlaga TAVIGDah yostoi yum.

  • Anonymous (August 18, 2012 12:45:05 am )

    амласнаа биелүүлэх нь хамгийн чухал шүү бас сонин томилгоо явж байна ардчилалын анхны партизанууд гэж дэндүү цайлган дандаа бүх ний түрүүнд явж байдаг чухал хүмүүсээ ажил хөдөлмөртөө болгохыг хүсье хүлээе харъяа

  • Anonymous (August 18, 2012 8:20:22 am )

    TURIIN ALBAN HAAGCHID AJIL HIIH GEJ TURIIN ALBAND ORDOG YUM, CHADAHGUI BOL TURIIN ALBANAAS GARAAD HUVIIN BIZNESEE HIIH HEREGTEI. INGEJ AJILLAJ BAIJ L ALDSAN 20 JILIIG 4 JILIIN DOTOR NUHUHIIG HICHEEH HEREGTEI

  • Anonymous (August 18, 2012 11:40:52 am )

    zov demjij bna gehdee zarim saidaa solimoor bna erdes bayalagiin saqidiig hamgiin turuund D.Ganhyagiig

  • Anonymous (August 18, 2012 2:37:40 pm )

    Ene chin hamgiin naad zahiin shaardlaga shuu dee. Mongol ulsiinhaa tuloo ingej l ajillah TURIIN TUSHEED heregtei dee… Getel, getel,getel…

  • Anonymous (August 19, 2012 12:28:16 am )

    Zasag chin neg ih udaan orshin togtnoj chadahgui zadrah bolno Altankhuyagaaaaa

  • Anonymous (August 19, 2012 10:52:35 am )

    Алдаа байлгүй л яахав Тэгэхдээ маш зөв байна. Энэ Засгийн Газар олон нийт, иргэдтэйгээ ойр дотно үлгэр жишээчээр үр дүнтэй ажиллана гэж итгэж байна.

  • Anonymous (August 19, 2012 5:56:15 pm )

    Зөв л шаардлага байн ш дээ. Найр наадам хэсээд хүлээн авалт дээр дуучин хүүхний гар хөл илээд л\гүндалай\ нэг иймэрхүү байдаг биз дээ. хамгийн инээдтэй нь төрийн түшээд нар дундаа нэг нэг дууч хүүхнүүдийг суулгацсан малилзаж суугаа нь хамгийн ичмээр харагддааг шүү

  • Anonymous (August 19, 2012 5:57:56 pm )

    АЛТАНХУЯГ ДАРГА АМЖИЛТ ХҮСЬЕ. РЕФОРМ ХИЙХ ЦАГ НЬ ЭНЭ ЦАГ ҮЕ ШҮҮ. АМЖИЛТ

  • Anonymous (August 20, 2012 12:04:28 am )

    10. Сөрөг хүчинтэй хатуу тэмцэнэ. ene odoo yu ve? busad ny baij boloh l zuil

  • Anonymous (August 20, 2012 8:10:39 am )

    Ардчилсан намд Дамбийжаагийн тоодгорууд гэж дарга харахаараа л дагаж давхиад салдаггүй хэдэн нөхдүүд байдаг хагас сайн өдөр УИХ-д суусан,сайд болсон хэдэн хүнийг дагаад л улааны хэрээ шиг дэвж явна лээ Ингэж долигонож бялдуучилсан нөхдөд,ажил хийж чаддаг шударга хүмүүсээс илүү итгэл хүлээлгэдэг муу зан АН-ын үе үеийн удирдлагад байдаг юм.Гишүүдийнхээ үгийг сонс гэдэг нь зөв Энэ удаа АН-д олон түмэн итгэл хүлээлгэсэн Алтан хуяг хэдэн сайдтайгаа бүхнийг шийдвэрлэж барахгүй шүү дээ

  • Anonymous (August 20, 2012 5:17:52 pm )

    Алтанхуягийн засгийн газарт дээрэх шалгуурыг хангах хүн нэгч байхгүй ухамсар төлөвшилгүй нөхдүүд байгаа болхоор айхдаа ийм шаардлагууд тавьж байхгүй юу тэрнээс биш дээрхи зүйлүүд чинь соёлтой, боловсролтой,ухамсартай, төлөвшисөн хүний гаргах альдаа огт биш шүү дээ ийм юм ярьж ч байх гэждээ тээгээд бас засгийн газар гээд байгаа шүү

antalya rent a car