antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Aug 17, 2012 8 comments

Н.Энхбаярын бие тааруу байна гэв

нийтлэсэн Admin

МАХН-ын дарга Н.Энхбаярын биеийн байдал тааруу байна. Урьдчилан хориход хоригдож байгаа тэрээр уржигдар ухаан алдаж унасан талаар ойрын сурвалж мэдээллээ. Тэрээр ухаангүй 10 минут болсон байна. Туүний эрүүл мэндийн байдал эрс муудаж, нарийи мэргэжлийн эмч нарын хяналтад тууштай эмчилгээ хийлгэх шаардлагатай гэсэн ч өдгөө тийм нөхцөл бололцоо байхгүй байгаа юм. Хууль хяналтын байгууллагынхан “Н.Энхбаяр Урьдчилан хорих төвийн эмч нарын хяналтад байгаа” хэмээн мэдэгдэж буй ч тэнд нь тухайн хүний эрүүл мэндэд мэндэд зайлшгүй шаардлагатай тусламж үйлчилгээг үзүүлж чадахгүй, тийм нөхцөл боломж олгохгүй байгааг нь түүний ухаан алдан унасан явдал харуулж байгааг эх сурвалжууд онцолж байна.

Н.Энхбаяр өнгөрсөн дөрөвдүгээр сард хоригдож байхдаа эрхээ хамгаалахаар олон хоног хуурай өлсгөлөн зарласаи. Үүнээс үүдэн түүний эрүүл мэнд эрс доройтсон бөгөөд тухайн үед мэргэжлийн эмч нар хуурай өлсгөлөнгөөс үүдэлтэй эмгэгүүд илааршиж эд эс цөхөн сэргэхэд урт хугацааны эмчилгээ хэрэгтэй бөгөөд эрүүл агаарт байхаас гадна гадаадад эмчлүүлэх гэдгийг онцлон хэлж байсан билээ. Гэсэн ч тэрээр гадаадад явж эмчлүүлэх байтугай, хөдөө орон нутагт зорчих эрхгүй болсон билээ. Бүр тодруулбал, өнгөрсөн зургадугаар сард Сүхбаатар дүүргийн шүүгч С.Соёмбо-Эрдэнэ Н.Энхбаярыг Улаанбаатар хотоос гарч болохгүй гэдэг захирамж гаргасан. Ингэснээр Н.Энхбаяр эмч нарын зөвлөснөөр эрүүл агаарт гарч эмчилгээ хийлгэж чадаагүй гэдгийг ар гэрийнхэн. намын журмын нөхөд нь хэлж байгаа юм. Н.Энхбаярыг эмчилгээ хийлгэх боломж нөхцөлийг эахирамж гарган хаасан шүүгч С.Соёмбо-Эрдэнийн даргалсан шүүх бүрэлдэхүун гурван өдөр үргэлжилсэн шүүх хурал хийж ялын тогтоол уншин, хорих шийдвзр гаргасан.

Дашрамд дурдахад Н.Энхбаярын өмгөөлөгч С.Нарангэрэл Сүхбаатар дүүргийн шүүхийн ерөнхий шүүгч С.Соёмбо-Эрдэнийн даргалсан шүүх хурлаас гаргасан шийдвэр нь хууль бус ба үндэслэлгүй гэж үзэж, Нийслэлийн шүүхэд өчигдөр давж эаалдах өргөдлөө гаргасан байна.

Э.БААТАР

Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

8 Comments

  • Anonymous (August 17, 2012 11:00:50 am )

    naadah chini yu gej vhew gej yal zawshih gej bhgvi yu daa

  • Anonymous (August 17, 2012 11:41:39 am )

    shal huuchin medee bnoo

  • Anonymous (August 18, 2012 1:05:27 am )

    YTER TYRGEN SULLA

  • Anonymous (August 18, 2012 11:49:19 am )

    yalaa gej N.Enkhbayariig baihad ih zuil hiisen sh dee
    Mongol ulsiin erinhiilogchiig ingej bolohgui sh dee

  • Anonymous (August 18, 2012 6:35:38 pm )

    YU INGEJ BOLOHGUI GEJ, HEREG HIISEN BOL MONGOL ULSIIN IRGEN BOLGON ADILHAN YALAA EDELNE, DARGA BSAN HYN HEREG HIICHEED SHOROND ORJ BOLDOGGUI GEJ HEN HELSEN UM

  • Anonymous (August 19, 2012 12:35:43 pm )

    aibal buu hii hiibel buu ai gej ugiig uhtlee bodoj bh heregtei dee er hun tug ch barina tug ch tahina gedeg bzd vunaas ni aij ingej uuriigii zoboodog bnaa

  • Anonymous (August 20, 2012 9:50:43 pm )

    7 dordoj 8 sehdeg vumaa ho himarch bolohgui shuu setgelliin tenheetei bgaarai hun hunee hairlayaa mongolchuudaa

  • Anonymous (August 24, 2012 11:49:35 am )

    Энхбаяр Элбэгдоржоос огт өөр хүн шүү Наад зах нь түүний үед жагсагчдыг, хэвлэлийнхнийг, ард түмнийг сонсдог байсан. Хэлмэгдүүлэлт болон ил далд улс төрийн ийм аймшигтай хэргүүд гарч байсангүй Хүмүүс чөлөөтэй хэлж ярьдаг байсан одоо айдаг болсон Элбэгдорж оо чи ард түмнээр чулуу шидүүлэх гээгүй бол түүнийг сулла

antalya rent a car