antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Aug 14, 2012 13 comments

Н.Энхбаяраас айх шалтгаантай хүмүүс өмнөх хийгээд өнөөгийн төрд байсан,байсаар байгаа

нийтлэсэн Admin

Ерөнхийлөгч асан Н.Энхбаярт дүүргийн шүүхээс долоон жилийн хорих ял оноож, дөрвийг нь биеэр эдлүүлэх

шийдвэр гаргав. Удахгүй Нийслэлийн шүүх уг хэргийг хэлэлцэнэ.  Хэрэг ч гэж дээ, угаас захиалгатай, шүүхийн шийдвэр нь аль эрт бэлэн болчихсон байсныг монголчууд гурван өдөр үргэлжилсэн шүүх хурлаас хангалттай харсан.  Мэтгэлцээнгүй шүүх хурлаар нотлох баримтгүй хавтаст хэргийг тойрч баахан ярьж байгаад эцэст нь баахан хуулийн заалт, хорих ял болоод явчихсан л эд. Хөөрхий, прокурор Ё.Сагсай гэдэг хүн л хамгийн их зовсон байх. Н.Энхбаярыг буруутгах ёстой байдаг. Буруутгах үндэслэлийг нь мань хүн шүүгч нарт “олж өгөх” ажилтай байдаг. Юм олддоггүй. Зовсоон, зовсон.

Эцэст нь С.Соёмбо-Эрдэнээр ахлуулсан гурван шүүгч Ерөнхийлөгч асан Н.Энхбаярт хорих ял оноосон.  Шүүх байгууллагыг олны нүдэн дээр ийн хүчгүйдүүлж, шүүхийн тогтолцоо ингэтлээ доройтчихсон юм байна гэсэн сэтгэгдлийг ард түмэнд төрүүлэн байж ял оноосны цаад шалтгаан юу байв? Энэ ажлын бэлтгэл болгож эрх баригч асангуудын мэдлийн хэвлэл, мэдээллийн хэрэгслээр Н.Энхбаярыг “харлуулах” бараг л тусгай операци явагдсан гэхэд болно. Н.Энхбаяр авлигын хаан гэнэ үү, загалмайлсан эцэг гэнэ үү, айхтар том “цол” олгож, бүхнийг захирдаг дарангуйлагч мэтээр нийгэмд “таниулах” ажиллагаа системтэйгээр явагдаж байв. Энд тэндгүй төлбөртэй нийтлэл, нэвтрүүлэг цацаж, дайралт хийж байсан нь өдгөө сонины шарласан хуудсууд, телевизээр нэвтрүүлгийг үзсэн олны тархинд хадгалаастай үлджээ.

Н.Энхбаяр Ерөнхийлөгчийн албан тушаалаа өгсний дараа МАХН-ын нэрийг сэргээн улс төрд хүчтэй орж ирсэн цагаас нь энэ ажиллагаа улам бүр идэвхижсэн. Энэ нь хэсэг бүлэг хүний “эрх ашиг”-т халдсан явдал болсон тул эцэстээ ямар нэг аргаар “далд хийж”, дуугүй болгох аргыг хэрэглэхэд хүргэсэн нь энэ ажээ. Улс төрийн гуравдагч хүчин болсон нь нэгэнт хүлээн зөвшөөрөгдсөн МАХН-ын дарга Н.Энхбаяр Монголын төрийн хамгийн өндөр бүх албыг хашсан цорын ганц хүн. Ерөнхий сайд, УИХ-ын дарга, улмаар Ерөнхийлөгчөөр ажилласан он жилүүдэд тэр улс төрөөс ангид байж, завсарлаж байсангүй. Тэр утгаараа, Н.Энхбаярыг Монгол төрийн “хар хайрцаг” хэмээн үзэх учиртай.

Сүүлийн арав гаруй жилийн тасралтгүй хугацааны төрийн бодлого Н.Энхбаяртай салшгүй холбоотой. Ингэж үзвэл, Н.Энхбаяр өнөөдөр шоронд бус Төрийн тусгай хамгаалалт, хангамжинд ажиллаж, амьдарч байх учиртай аж.  Гэвч тэгсэнгүй. Яаж ийж байгаад шоронд хийж орхив. Чухамдаа энэ бол үндэсний эрх ашиг бус цөөн хэдэн хүний улс төрийн сонирхол гэдэг нь тов тодорхой.

Энгийнээр ойлговол, Н.Энхбаяр улс төрд дахин хүчтэй гарч ирсэн, ард түмэн түүнийг ингэтлээ дэмжсэн нь хэнийг “хохироох” вэ гэдгээс л бүх зүйл илэрхий. Н.Энхбаяраас айх шалтгаантай хүмүүс өмнөх хийгээд өнөөгийн төрд байсан, байсаар байгаа.  Н.Энхбаярт хамгийн их өсөрхөн, түүнийгээ нууж ч чадахаа больсон эрхэм бол Ц.Нямдорж. Хууль зүйн сайд тэрээр Н.Энхбаярыг баривчлах ажиллагааг намын зарим даргынхаа хамт удирдсан гэдэг. Харин маргааш нь огт мэдээгүй хэмээн жуумалзан зогссон нь үнэн.

Тэрээр Ерөнхийлөгч асныг урьдчилан хоригдоход ШШГЕГ-т амралтын өдрөөр очиж, албан хаагчдыг нь дуудаж ажиллуулж байв. Өнгөрсөн бямба гаригт мөн л тус газрын удирдлагуудыг “түргэн” авахуулсан байна. Н.Энхбаярыг хоригдсон үеийн амралтын өдрөөр Шүүхийн шийдвэрийнхнийг цуглуулж, чухам ямар үүрэг даалгавар өгч, тушаал шийдвэр гаргадаг нь сонин.

Юутай ч Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын хорих ял авсан нь Ц.Нямдоржтой ямар нэгэн сэжмээр холбогддог. Өдгөө тэр нэг танхимд хамт сууж буй УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгийг шоронд хорихоор улайран зүтгэж эхлээд байна. Хэдхэн хоногийн өмнө цагдаа, шүүхийн шийдвэрийнхэнд “З.Баянсэлэнгийг буруутгаж болох бүх баримтыг цуглуулж өг” хэмээн үүрэг өгсөн тухай эх сурвалж хэлж байна.

Н.Энхбаяр анх 2012 оны дөрөвдүгээр сарын 17-нд баривчлагдсан. Энэ өдөр “Долдугаар сарын 1”-ний хэргийн талаар ноцтой баримт дэлгэсэн байдаг. Энэ нь түүний баривчлагдах шалтгаан болсон тухай учир мэдэх хүмүүс өнөө хэр нь ярьж л байна.  “Долдугаар сарын1”-ний хэрэгтэй холбоотой буюу Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын дэлгэсэн баримтад эрх баригчдаас олон хүний нэр дурдагдсан байдаг. Тэрхүү хурлын протокол нь зөвхөн энэ хэргийн тухай бус, өөр олон хэргийг ил болгох ноцтой баримт байсан аж. Чухам энэ л Н.Энхбаярыг “дуугүй” болгож, олон нийтээс тусгаарлах бодит шалтгаан болсон гэдэг.

Түүнчлэн Монголын төрийг олон жил тасралтгүй удирдаж, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гишүүн байсан Н.Энхбаярын толгойд болон түүнд бодитоор олон баримт хадгалагдаж байдаг аж. Хэн, хэрхэн ажиллаж байсан, хэний эрх ашгийг хамгаалж байсан, улс төрд ямар замаар явж ирсэн зэргийг Н.Энхбаяр хамгийн сайн мэднэ.  Мөн ганцхан жилийн дараа Ерөнхийлөгчийн сонгууль болно. Энэ албан тушаалаас 2009 онд бууснаас хойш улстөрчийн рейтинг нь тооцоолох аргагүйгээр өссөн Н.Энхбаяр энэ сонгуулийг “сонирхогчдын” хувьд хүчтэй өрсөлдөгч. Энэ бас л Н.Энхбаярыг “намналцах” нэг шалтгаан.
Тийм ээ, тэр дэндүү ихийг мэднэ. Монгол төрийн хийгээд төрд амьдрагчдын “амьд хар хайрцаг” юм.
Эх сурвалж: Зууны мэдээ З.ХҮРЭЛ

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

13 Comments

  • Anonymous (August 14, 2012 11:41:46 am )

    Avilgin etseg yaltan nambartani zahilagat niitlel baina Harin avilgin etseg baga yal avlaa odoo 2 shatni shvvh yalig n nemeh heretgei bid avilgachnaas sallaa mongolchuud yallaa avilgin etseg yalagdlaa

  • Anonymous (August 14, 2012 11:49:21 am )

    Bitgii heereed bai T1-ee, uls teriin zahialgat helmegduulelt. Songoh songogdoh erhiig in hurtel hulgailaad notloh barimtgui shuuh hural geech um boloo bizdee

  • Anonymous (August 14, 2012 11:53:19 am )

    Hurel ta uuruu bichsen zuildee itgej baina yy, tegvel ta setgetsiin uurchlulttei baih emchid hand

  • Anonymous (August 14, 2012 11:56:55 am )

    ЛУЙВАРЧАД ХАМГИЙН ТОМ ГЭРЧИЙГ УСТГАХ АЯАНД МОРДСОН ЮМ ТЭР ГЭРЧ БОЛ ЭНХБАЯР
    ЭХБАЯР МАН АН ХОЁРТ ХОЁУЛАНД НЬ ХАЛТАЙ ГЭР Ч МАН ИЙН ЛУЙВАРЧАДЫН ЭЦЭГ НЬ ЮМ ЛУЙВАРЧАД ТӨРҮҮЛСЭН ЭЦГЭЭН БАРИЖ ИДХЭЭР ХУУЛИЙГ АШГАЛАЖ ХУУЛИЙГ ГУУЛЬ БОЛГОЖ
    ЦАГДАА БА ШҮҮХИЙГ ХҮЧЭРХИЙЛЭЛИЙН ЗЭВСЭГ БОЛГОН АШГАЛАЖ БАЙНА
    ЭНХБАЯРИЙН ШҮҮХ ХУРАЛ БОЛ МОНГОЛЫН ШҮҮХ ХУУЛЬ ЁСНООС ГАЖАЖ АЛБАН ТУШААЛТАЙ ЛУЙВАРЧАДЫН ГАР ХӨЛ БОЛСОН ГЭДЭГИЙГ ХАРУУЛЛАА ШҮҮХ ХУРАЛЫН ЯВЦААС ЭНЭ ХЭРЭГ ЗОХИОМОЛ БАЙНА ГЭДЭГ НЬ ТОДОРХОЙ ХАРАГДЛАА ХУУЛИЙН ХҮРЭЭНД АЖИЛСАНГҮЙ
    ШАЛ ТҮҮХИЙ ХАВТАС ХЭРГЭЭР ЯЛ ОНООЛОО МОНГОЛ ШҮҮХ ЭНГЭЖ АЖИЛДАГ ЮМ БОЛ ШҮҮХ БИШ
    ХАРИН ЭРХ МЭДЭЛТЭЙ МӨНГӨТЭЙ ЛУЙВАРЧАДЫН ДАРАНГУУЛАЛЫН ЗЭВСЭГ БОЛЖЭЭ

  • Anonymous (August 14, 2012 12:07:20 pm )

    НЯМДОРОЖИЙН ХЭРЭГИЙН БАРИМТ МАШ ОЛОН НЯМДОРОЖ ӨӨРИЙГӨӨН ӨӨРӨӨН ИЛЧЭЛСЭН
    ҮҮНД МАХН ИЙН ИХ ХУРАЛЫН ТАНХАМААС МАНАЙ НАМ СОНГУУЛД ЯЛАГДАВАЛ ДЭЭЛЭЭН НӨМРӨХ ШОРОНД /ОЧОХ ГЭСЭН ҮГ/ ХҮН ОЛОН БИ ГЭЖ ХЭЛСЭН ҮГ МӨН БУУДАНА ДОРВИХДОНО
    ИХ ХУРАЛЫН ТАНХАМААС АРД ТҮМНИЙГ ЗАНАЛХИЙЖ ХУТАГ ШААНА АЛНА ГЭСЭН ҮГ
    МӨН ХЯТАДЫН ТАГНУУЛИЙН ТУХАЙ ХЭРЭГ МӨН БАЙШАН БАЙРНИЙ ТУХАЙ АСУУДАЛ МӨН ЭХНЭРИЙ НЬ АРХИНИЙ ЖӨВШӨӨРӨЛ МӨН УУЛ УУХАЙХАД МАШИН ЯВУУЛАЖ БАЙГАА
    МӨН ХЭЭЛ ХАХУУЛ МӨНГӨНИЙ АСУУДАЛ 7 САРЫН 1 НИЙ ҮҮЛ АЖИЛГАА ГЭЭД ОЛОН АСУУДАЛТАЙ ХҮН ЭНЭ ХҮНИЙГ ШАЛГАХ ХЭРЭГТЭЙ ШУДРАГ ШҮҮХ ХА БАЙНА ЭЛБЭГДОРОЖ ЧИ ХАА БАЙНА

  • Anonymous (August 14, 2012 1:25:34 pm )

    er ni enxbayr ba naymdorjtonguud uls oroniixoo toloo ajillana gej garch irchixeed xuuli bus ajillagaandaa olon xumuusiig medseer baij oruulaad ted nariigaa xar debtertee oruulj xumuusiig daramtlax gej alban tushaalaa ashiglasan yum bish uu. unexeer xumuus xuuli bus uildel xiixgeed baigaa bol yagaad tsag tuxaid ni xaruytslaga tootsdoggui oorsdoo xamtarch baisan be. enxbayr ooroo boloxoor abilgaliin mash tom tolgoilogch undes suuriig tabisan xun. odoo xeniig ailgaj amidarax gesenyum bol. xamt idej uuj baisaniigaa zorigtoi xeleech dee. olon jil mongoliin toroor togloloo

  • Anonymous (August 14, 2012 3:21:46 pm )

    teneg halhuud negiigee barij idej deerees in devsej nulimaj bh shiv dee hezeeneesee halhuud deesh garch irsen negiigee tataj unagaaj devsej nulimdag in undesteniih in yos zan zanshil in yum chine ta nar ter Enhbayaraa l devsel bitgii Nyamdorj luu dairaad bai halhuud ta nar uursduusuu l ai bid yunaas ch aidaggui

  • Anonymous (August 14, 2012 6:01:48 pm )

    NYAMDORJ; ELBEGDORJ 2 -iin USH HONZON, hamtarch hiij baigaa sh dee.udahgui NYAMDORJIIG ELBEGDORJ UDAHGUI BAS L SHORONRUU YAVUULNA:

  • Anonymous (August 14, 2012 7:48:03 pm )

    Хэвлэл мэдээллийн байгууллага нийтлэлийнхээ хариуцлагыг хүлээдэг болсон цагт ийм нийтлэл бичигдэж байгаа нь нийгэмд байгаа таамаглалд зохих хариултыг нь өгөх шиг боллоо. Ц.Нямдорж, Ц.Элбэгдорж нар шоронд хийлгэсэн захиалагч нар нь болж байна. Хэдийгээр Энхбаярт дээрх ялласан хэргүүдийг хийсэн гэх нотолгоо үгүйч гэсэн НО-той бол НО-той гэж ард түмэн үздэг. Гэхдээ нотлох баримтгүй л бол хүн алсан хүнийг ч яллаж болдоггүй ардчилсан зарчим байдаг. Гэтэл Монгол улсад мххнь юу юул болоод байна даа. Энэ 2 эрхэм ийм бусармаг, атга санаатай, хонзогногчид юм юун төрийн өндөр алба хашихтай мантай, шууд л шоронд илгээх ёстой юм байна л даа. Монголын төр луйварчид, гэмт хэрэгтнүүдээр дүүрсэн нь тэднийг сонгож давруулж байгаа ард түмэн бидний л буруу юм даа. Чухамдаа өчүүхэн зүйлээр л өөрсдийнхөө эрх чөлөөг худалдаад сууж байгаа нь маргах аргагуй үнэн шүүдээ.

  • Anonymous (August 14, 2012 7:52:14 pm )

    Энэ муу аалз энхбаяр үнэнээ хэлээд хамтрагчдаа заагаад өгчихвөл тэмүүжин гишүүний хэлснээр хэрэгт оруулахгүй авч үлдээж болох л юм байгаа юм даа

  • Anonymous (August 14, 2012 9:11:52 pm )

    Оройн мэнд.Үүнийг бичсэн сэтгүүлчид баярлалаа.Энхбаярыг өмөөрөх шалтаг шалтгаан надад байхгүй.Ард түмний амьдрал ийм байхад төрийн толгойд олон жил болсон хүний хувьд Энхбаяр өөртөө дүгнэлт хийдэг бололтой юм билээ.Бичсэн ном болон ярилцлагуудаас нь харахад.Харин хууль шүүх цагдаа 2 нам ерөнхийлөгч бүгдээрээ нэг тал болчихоод энэ хүнийг 3 жил гаран шалгаа биз дээ.Мөн ТВ-9-с бусад хэвлэл мэдээллийн хэрэгслээр муулсан.Манай олигархууд бид ийм цөөхөн жилд ийм их зүйлийг ард түмнээс хулгай хийж болж байхад Энхбаяр идсэн л байх ёстой гэж үзсэн байх. Эсвэл өөрсдийх нь муу муухайг мэддэг болохоор нь архиваа шатаах гээд байна уу.Энэ хүнийг л далд хийх гээд байгаа нь бүр ил тод даан ч дэндүү.Ийм улаан цагаандаа гарсан хүмүүсийг ард түмэн бид тэжээж байгаа нь бас л эмгэнэлтэй юм даа.Ер нь тэгээд ард түмэн газар шороогоо өмөөрч өмгөөлсөн хүнийг л цааш нь харуулах гээд байх бололтой.Бид ямар хүмүүст эрх мэдэл өгөөд байна вэ.Монголчуудаа ухаарцгаа.Өвөг дээдэс минь хөлс цусаа урсган байж бидэнд үлдээсэн сайхан нутагтаа амар амгалан амьдрах юмсан.

  • Anonymous (August 15, 2012 5:41:40 am )

    ENHBAYR GAUI TER HUMUUSIIN TUHAI MEDEELEL OGOMOOR UAM DAA,TEGVEL HUMUUS TUUNIIG JINHENEESEE AVILGACH BISH HUN BNA GEJ ITGENE.

  • Anonymous (August 15, 2012 1:36:45 pm )

    ENKHBAYARIIN UNEN UCHRAAS AITSGAAJ BAINA

antalya rent a car