17-хон настайдаа дэлхийн аваргаас мөнгөн медаль хүртэж, Монголын ширэн бээлийтнүүдийн амжилтыг дэлхийн тавцанд тахалж байсан Гавьяат тамирчин Нямбаярын ТӨГСЦОГТ Лондонгийн олимпийн өрсөлдөөний талбарт монгол түмний бахархах учиртай баатар нь байлаа.
Анхны олимпдоо оролцсон залуу гавьяат Лондонгийн рингэнд тулаан бүртээ ялалт байгуулж, өрсөлдөгч болгоноо ялсаар олимпийн наадмын хамгийн сүүлийн өдөр аваргын төлөөх тулаанд боксын өлгий нутаг гэгдэх Кубын тамирчинд ялагдал хүлээлээ. Гэхдээ тэр Монголын спортын түүхэнд хамгийн залуу олимпийн медальтан. 1992 оны зургадугаар сарын 23-нд төрсөн тэрбээр ийнхүү 20 нас 50 хоногтойдоо олимпийн наадмаас мөнгөн медаль хүртэж байгаа юм.
“Лондон-2012” зуны XXX олимпийн наадмын боксын эрэгтэйчүүдийн 52 кг-ын жинд эх орноо төлөөлсөн тэрбээр аваргын төлөөх шийдвэрлэх тулаанд Кубын тамирчин Робейси Рамирез Карразанад 14-17 (5-6; 4-4; 5-7) харьцаатай ялагдал хүлээв. Карразана нь энэ жил 19 настай, солгой гартай, 2010 оны Сингапурын өсвөрийн олимпийн аварга, өнгөрсөн жилийн Пан Америкийн аваргад түрүүлсэн, Бакугийн дэлхийн аваргаар шөвгийн 16-д ОХУ-ын боксчин Миша Алоянд ялагдсанаар тэмцээнээ дуусгаж байсан чамгүй хүчтэй өрсөлдөгч байлаа. Ерөөс олимпийн талбарт сул өрсөлдөгч гэж үгүй. Дэлхийн долоон тэрбум хүнээс шигшигдсэн тэднийг ялж, дийлж, аваргын төлөө тулалдана гэдэг агуу амжилт.
Үнэндээ Н.Төгсцогтын учраа болгон хатуу, тулаан бүр хүнд байсан. Бакугийн дэлхийн аваргын рингэнд таарахдаа ялагдаж, олимпийн эрхээс мултарч байсан Азербайжаны боксчин түүний эхний өрсөлдөгч байв. AIBA /Олон улсын сонирхогчдын боксын холбоо/-гаас санаачлан зохион байгуулсан “World Series of Boxing” буюу Дэлхийн лиг гэгдэх хагас мэргэжлийн боксын тэмцээнд “Баку Файерс” багийн бүрэлдэхүүнд хамт бэлтгэл хийж байсан Элвин Мамишзадаг Н.Төгсцогт 18-11 (4-5; 7-3; 7-3) харьцаатай буулган авснаар ялалтын буухиагаа эхлүүлсэн. Улмаар Бээжингийн олимпийн хүрэл медальт, 2007 оны дэлхийн аваргын хүрэл, Европын аваргын хошой хүрэл медальт, Италийн тамирчин Винчензо Пикардиг 17-16 (4-6: 6-4; 7-6) харьцаатай, дараа нь 2011 оны Бакугийн дэлхийн аваргын хүрэл медальт, Узбекистаны тамирчин Ясурбек Латиповтой нударга зөрүүлж, 15-10 (4-5; 5-3; 6-2) харьцаатай онооны давуугаар ялалт байгуулж, медалийн тавцанд гарах эхний алхмаа хийсэн юм. Ингээд хагас шигшээд ОХУ-ын боксчин Миша Алоянтай тулалдсан тэрбээр өрсөлдөгчөө 15-11 (6-4; 5-4; 4-3) харьцаатай буулган авснаар медалийн өнгөө хувиргаж, аваргын төлөө өрсөлдөх эрхтэй болсон юм. 2011 оны дэлхийн аварга, 2009 оны Миланы дэлхийн аваргын хүрэл медальт, Европын аварга гээд цол гуншин арвинтай түүнтэй Н.Төгсцогт өмнө нь Миланы рингэнд таарахдаа хожиж байсан юм. Ингээд шигшээ тулаанд Кубын боксчинд ялагдлаа.
Холбоотой мэдээ
-
Anonymous (August 12, 2012 8:44:13 pm )
bayar hurgie
-
Anonymous (August 12, 2012 8:49:58 pm )
bayar xurgey tugstsogtoo
-
Anonymous (August 12, 2012 8:50:16 pm )
bayr xurgie estoi sain bailaa shuugchid reuusuu manaid onoo daraxgui yum 1,2 r yed manaix iluu baisan manaid eruusuu onoo daraxgui yum ene uls oron chin ene buxend anxaarlaa xanduulax tsag boljee.
-
Anonymous (August 12, 2012 8:51:26 pm )
mash sain tulaldsan shuu bayar hurgie bas mash ih bayarlalaa en tentsuu sain tulaan bolloo
-
Anonymous (August 12, 2012 8:52:11 pm )
bayarlalaa, Tugstsogtoo! Hedhen onoogoor yalagdsan hun chini delhiin abarga bolsontoi barag ijil gesen ug.Sain saihnig eruue! Daraagiin olimpuudad abarga bolohig eruue!
-
Anonymous (August 12, 2012 8:55:17 pm )
Chi sain bsan shu.Daraa daraagiin olimp chiniih shu.Mungun medalia changa atgaad eh orondoo ireerei.
-
Anonymous (August 12, 2012 9:03:00 pm )
баяр хүргэе өшөө олон тэмцээн уралдаандаа алт аваарай
-
Anonymous (August 12, 2012 9:09:05 pm )
Баяр хүргьэ. Олон хоног жингээ хасах хэцүү байсан. Мундаг байлаа. Дүүдээ сайн сайхныг хүсьэ. Чи шүү
-
Anonymous (August 12, 2012 9:14:52 pm )
Чи илүү байсан .Шүүгчид гэдэг луйварчид юм байна .Чамайг ямар байсныг бид харсан яг үнэндээ алтын эзэн чи байлаа баярлалаа тулаан үүгээр дуусахгүй дараагийнх нь тулаанд болгоод өгөөрэй.
-
Anonymous (August 12, 2012 9:18:23 pm )
ZA ESTOI MUNDAG BAILAA BAYAR HYRGIE…GEHDEE CHI ALTNII EZEN SHYY, OLON HYNII NYDEER CHI ILYY ONOO AVAH ESTOI BAISAN. SHYYGCHID YADUU CUBIIN TAMIRCHING ULAIN ZAIM DEMJLEE…SYYLIIN ODOR BOLOHOOR DAANCH MARGALDAH ZAV GARAHGUI BIZ …YAMARCH BAISAN MINII DYY CHI ALTNII EZEN. DAHIN BAYAR HYRGII , ZAASHID SPORTIIN ONDOR AMJILT HYSIE..FROM SWITZERLAND
-
Anonymous (August 12, 2012 9:22:18 pm )
uneheer sain bsan bnaa,ugaasaa shuugchid l iim shiidvewrleh tulaanii uied jinhene novshirch bgaa sh dee.manaid bol eir ni onoo darah tun durgui bgaa yum shig haragdaj bna lee,yag unuuduruus ehleed 16 onii olimpod avarga bolno shuu amjilt
-
Anonymous (August 12, 2012 9:24:19 pm )
Busad ornuud dor ni protest hiigeed video uzeed baigaa shdee, manaihan tegj bolno shdee…uzeed aldaach manaih dendyy ilyy baisan shdee…oroitoh yu bsiin…BAYAR HYRGIEEEEE CHI HAMAAGYI DAVUU BAISAN…ALT GESEN YG..BIDNII HYVD CHI ALT AVSAN, TER LUIVARCHID YAHAV DELHII DAYAR HARSAN SHDEE…ALT L GEJ BODII…ZAASHID ULAM IH AMJILT HYSIE
-
Anonymous (August 12, 2012 9:32:47 pm )
Manai Olimpiin Horooniihon daraa ni ch gesen videog sain nyagtalj yzeed gomdol(protest) gargaj bolno shyy…anhaaraldaa avna biz…Tugstsogt hamaagyi sain , ilyy onoo avah estoi…Bayar hyrgii dahin…yo yo nerv hodolgood muusain luivarchid
-
Anonymous (August 12, 2012 9:33:19 pm )
bayar hurgeyeee. ystoi mundag chamd daraa daraagiin olimpiin dewjeee neelttei bgaaa
-
Anonymous (August 12, 2012 10:24:05 pm )
bayar hvrgie minii dvv mash sain bsaan alt avsam l gej bod . ilvv baisaan ilvv bsan dahin bayar hvrgie
-
Anonymous (August 12, 2012 10:39:37 pm )
bayar xvrgie .
-
Anonymous (August 12, 2012 11:14:32 pm )
Togstsogtdoo byar hurgie chi uneheer sain baisan shuu eruul enkh baih heregtei shuu
-
Anonymous (August 13, 2012 12:15:03 am )
илүү байсан даа чи уг нь ялсан Элбэгдорж нөхөр минь хөдөлмөрийн баатрыг нь өгөөрэй чи
-
Anonymous (August 13, 2012 12:46:17 am )
sain baina molodots oor heleh ug alga bna sain huu
-
Anonymous (August 13, 2012 12:51:34 am )
sain huu molodets chamaar baharhaj bna chi daraagiin olimpt yalnaa haraarai minii mongolin ard tumen
-
Anonymous (August 13, 2012 12:55:32 am )
tarvaga Elbegdorl hen yum bee yu geed tenegteed ene saihan huutei haritsuulaad bna vee ene huud oh estoi buh shagnalig og Tarvaga Elbegdorj uund ogt hamaa baihgui
-
Anonymous (August 13, 2012 12:57:17 am )
Архангайн хүү Төгсцогт, Архангайн охин Батцэцэг нартаа Архангайчууд маш их баярлаж бахархаж байна.
-
Anonymous (August 13, 2012 12:59:19 am )
Ёстой эр хүн чамаар бахархаж байна .Бид чамайг алтны эзэн гэдгийг мэдэж байгаа тиймээс дараа цаадуулдаа босоо эр хүн гэдгээ үзүүлээд өгөөрэй миний дүү
-
Anonymous (August 13, 2012 10:17:00 am )
baharhaj bn
-
Anonymous (August 13, 2012 11:04:37 am )
Mongoliinhoo baharhal bolson huu shuu. Bayar hurgeye.
-
Anonymous (August 13, 2012 8:18:49 pm )
Tugstsogtod bayar hurgii sain bsan shuu olimpod ochson hoinoo heden kg d barildah yum u boks toglohoo shiiddeg yum u erteed serdambiig bas tegeed baisan anhnaasaa l bugd medej yavdag bizde ochson hoinoo jingee songoj bga yum dhig yarid b yum
-
Anonymous (August 13, 2012 8:21:45 pm )
Yalagdsanaa jin nemsen hassanaas bolloo geh yum anhnaasaa l ter jind gd buh beltgelee hiideg yum bishuu hudlaa yumaa umuurch yariad bh yum
-
Anonymous (August 13, 2012 8:24:04 pm )
Zarim tamirchdad hariutslaga tootsoh htei bhaa hii mungu ureed oroltsood uzii gej yavdgiig ni boliulmaar yum medali av gesen hatuu uureg uguh htei bha
-
Anonymous (August 13, 2012 10:15:53 pm )
dasgaljuulagch buruutai chi ug n iluu bsan bur chiluurhej boloh baisan
29 Comments