Төрөөс олгох нэг сая төгрөгөө бэлнээр авах хүсэлт гаргасан 1.5 сая иргэн, үлдэгдэл 340 мянган төгрөгөө авах гэсэн 287.7 мянган ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн хүлээсээр л сууна. Харамсалтай нь сонгуулийн үеэр өнөө маргаашгүй өгөх юм болоод байсан дээрх мөнгөний сураг тасрах нь бололтой.
Тодруулбал, Хүний хөгжил сангийн тухай хууль, 2012 төсвийн тухай хууль, УИХ-ын 2011 оны 53 дугаар тогтоолоор нэг сая төгрөгийг эхний ээлжинд ахмад настан болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд олгохоор болсон. Үүний дагуу Засгийн газар дээрх иргэдэд сая төгрөгийг 4, 5, 6 дугаар сард гурван удаа тэнцүү хувааж өгөхөөр тогтоосон билээ. Мөн нэг сая төгрөгөө бэлнээр авах хүсэлт гаргасан иргэд “Эрдэнэс Таван толгой” компанийн хувьцаагаа аж ахуйн нэгжүүдэд нэрлэсэн үнээр нь худалдаж мөнгөө авахаар болсон.
Энэхүү ажлыг төр зохион байгуулж өгөхөөр болоод дөрвөн сарын нүүр үзлээ. Наадмын өмнөх мэдээллээр иргэдийн хувьцааг худалдан авах аж ахуйн нэгжүүдээс төвлөрсөн мөнгө 3.8 тэрбум боллоо гэж Татварын Ерөнхий газраас мэдээлж байсан. Уг нь дэлхийд тэргүүлэх сайн чанарын нүүрсний нөөцтэй Таван толгой ордод гол тоглогч болох “Эрдэнэс Таван толгой” компанийн хувьцааг аж ахуйн нэгжүүд булаалдаад авах учиртай.
Гэвч яагаад хувьцаа худалдан авах аж ахуйн нэгжийн тоо бага байна вэ. Үүнийг судлаачид “Түүхий Таван толгойгоос юу авна гэж хувьцааг нь авах билээ” гэж тайлбарладаг. Энэ нь төрийн өмчит “Эрдэнэс Таван толгой” компани өнөөдрийн байдлаар юу ч үгүй сууж байгаатай холбоотой. Аливаа компанийн хувьцааны үнэд дэд бүтцийн асуудал их нөлөө үзүүлдэг. Тэгвэл “Эрдэнэс Таван толгой” компанид нүүрсээ тээвэрлэх төмөр зам, боловсруулах үйлдвэр, цахилгаан станц зэргийн аль нь ч ажлаа эхлээгүй байна. Тиймээс тус компанийн хувьцааг худалдан авах сонирхолтой аж ахуйн нэгжүүд тийм ч их биш байгаа аж. Заавал аж ахуйн нэгжид иргэдийн хувьцааг худалдсаны дараа иргэдэд мөнгийг нь өгөхөөр болсон учраас нэг сая гаруй иргэндээ бүгдэд нь мөнгө өгөхөд нэлээд хугацаа шаардагдах нь тодорхой болоод байна.
Харин өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хувьд одоогийн байдлаар Архангай, Дундговь, Дархан-Уул аймагт үлдэгдэл 340 мянган төгрөгийг олгоод байгаа. Үлдэж буй иргэдэд дээрх мөнгийг олгохын тулд 70-90 тэрбум төгрөг хэрэгтэй аж. Энэ хөрөнгийг Сангийн яам, Татварын Ерөнхий газар зэрэг холбогдох байгууллага төвлөрүүлэх үүрэг хүлээж байгаа. Тэд “Европоос гаралтай эдийн засгийн хямралаас шалтгаалаад дотоодын татварын орлогын бүрдэлт хүндрэлтэй байна. Дээр нь сонгуулийн жил учраас аж ахуйн нэгжүүд үйл ажиллагаандаа болгоомжтой хандаад байх шиг байна. Тэгэхээр мөнгийг яг тэдэн сард өгнө гэж хэлэх боломжгүй. Ямар ч байсан Монгол Улсын төсвийн хуулийг бид хэрэгжүүлэх үүрэгтэй. Тиймээс энэ ондоо багтааж 340 мянган төгрөгийг олгоно” гэсэн хариултыг өгч сууна.
Төрийн энэ бэлэн мөнгөний амлалттай холбоотой өөр нэг асуудал нь иргэн бүрт олгох 21 мянган төгрөгийн санхүүжилт дууссан гээд зарим хүн мөнгөө авч чадахгүй байгаа. Хөдөлмөр халамжийн газраас мэдээлэл авахад 21 мянган төгрөгийн төлөвлөсөн хөрөнгө дууссан гэлээ. Өөрөөр хэлбэл, энэ онд Хүний хөгжил сангаас олгох 21 мянган төгрөгт зарцуулахаар төлөвлөсөн мөнгө нь дуусаад байгаа аж. Тиймээс хаана, ямар тооцоо судалгааны зөрүү гарсныг олж, санхүүжилтийг олох гэж мөн л багагүй хугацаа зарцуулах нь ээ.
Эх сурвалж: “Өглөөний сонин”
Холбоотой мэдээ
-
Anonymous (August 09, 2012 10:53:50 am )
Хаян ахынхаа буянаар дарханчууд бид наадах мөнгийг чинь бүгдийг нь авсаан. Шанд нь харин ахыгаа гаргаж өгсөн дөө гэж.
-
Anonymous (August 09, 2012 12:25:40 pm )
Eniig shorond n yavuul.
-
Anonymous (August 10, 2012 11:21:35 am )
õàÿí ãýæ òýíýã þìíààñ áîëæ 340í ìÿíãàà àâ÷ ÷àäàõã¿é ÿäðà÷ ¿õýõ íü
-
Anonymous (August 10, 2012 10:00:11 pm )
ingej bolohuu negn tengerees nogoohn gazaraas garsan yumuu uldegdel mongoo ogooch darhanii shuudig mongoor hahuuldaj garsanaa yah gej bna nugeln nudeeree garahbii mongo og
-
Anonymous (August 12, 2012 10:16:41 am )
ìºí㺠ºãºº÷ õàÿíõÿðâàà òýíýã öàðàéë÷ààä ñóóäàë áºã뺺ä ñóóãààä áàéõ þì
-
Anonymous (August 12, 2012 10:20:56 am )
ìºí㺠ºã¿¿ëýý÷ óÿíãàà ÷è òýãýæ ãàð÷ èðýý áèçäý þó ÷ áîëîîã¿é þì øèã ñóóãààä áàéõ þì åð íü òà íàð þó õèéõ ãýæ ãàð÷ èðñýí þì áý
-
Anonymous (August 12, 2012 10:22:37 am )
ñóóäàëèéí áºã뺺ñ óÿíãàà õàÿíõÿðâàà
-
Anonymous (August 12, 2012 10:28:21 am )
ýíý îíäîî ãý÷ýæ ý ºíºº ìàðãààøã¿é ìºí㺺 àâìààð áàéíà õÿëàð õàðñàí õàÿíõÿðâàà
-
Anonymous (August 29, 2012 8:13:56 pm )
Ene chini ali hediinee togtool ni garsan tusuv ni batlagdsan mungu ni hurimdlagsan bxad odoo yuugaa huleegeed bdag bnaaa uguh yumaa uguuch dee.
9 Comments