antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Aug 9, 2012 10 comments

Хууль ёс ярихаар хуц гэдэг болов

нийтлэсэн Admin

Монголын иргэд хууль биелүүлэхгүй байж болно.Яагаад гэвэл хууль тогтоох байгууллага нь хууль ёсыг хуц гэж байгаа болохоор.

Төрийн ажил гацлаа гэж тоть шиг давтаж,худалдаж авсан хэвлэлээрээ хормын зайгүй өөрсдийгөө зөвтгөн зарлаж байна АН.Тэгээд үүнд хэн буруутай юм.УИХ-ын даргыг парламентад суудалтай намуудтай хуулийн дагуу зөвшилцөөгүй,мөн анхны хуралдаан 57-оос доошгүй гишүүнтэй байж шийдвэр гаргах хуулийн заалтыг зөрчиж 40 гаруйхан гишүүдийн ирцтэй томилсноороо мэдээж АН буруутай.Түүгээр ч барахгүй УИХ-ын байнгын хороод 17-21 гишүүнтэй байдаг,нэг гишүүн хоёроос илүүгүй байнгын хороонд байх заалтыг хүчээр өөртөө тааруулж өөрчлөн 10 гишүүнтэй байх хууль баталсан Н.Алтанхуягийн тэргүүлдэг АН буруутай. Улс орны хувь заяатай холбоотой асуудал болон хуулийн төслөөр шийдвэр гаргадаг УИХ-ын байнгын хороодын гишүүдийн тоо 10 болсноор аливаа асуудлыг дөрөв тавхан хүн яриад шийдвэр гаргадаг болох нь.

 

Энэ нь хэр шударга,хэр бодитой шийдвэр байх юм бол. Гол нь Ерөнхий сайд болох гэж яарсандаа Н.Алтанхуяг хуулийг хүртэл өөртөө зориулж өөрчлүүлснээрээ тэр буруутай.Одоо бүр УИХ-аас завсарлага авдаг хуулийн заалтыг өөрчлөх юм гэнэ лээ. Төрийн ажлыг гацаахгүй үргэлжлүүлж байгаа дүр зураг харагдавч үнэн хэрэгтээ хууль ёсыг таягдан хаяж байгаа АН-ын энэ үйлдлүүд хэр хол явах бол. Хор уршиг нь яаж гарах бол. Хамгийн түрүүнд ард иргэддээ хууль зөрчиж болохыг уриалж байгаагаар хор уршиг нь илэрнэ. Хууль бус даргатай парламентын гаргаж байгаа бүх шийдвэр хүчингүй байна гэсэн үг. Энэ нь эргээд улс төрийн хямрал үүсгэхийг мэдсээр атал албан тушаалын хэнээ нь АН-ынхныг юу ч хийхээс буцахгүй улайралд хөтөлжээ. Хууль зөрчсөн үйлдлээ аравхан минутад засаж болно. Энэ нь хуулийн процессийн л үйл ажиллагаа даа. Хадаасан дээр суусан даргатай энэ парламент гамшиг болж байна гэж  УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн “Өглөөний сонин”-д өгсөн ярилцлагадаа харамсан өгүүлжээ.

 

Хууль зөрчсөн үйлдлээ засахгүй гүрийж парламентын үйл ажиллагааг гацааж байгаагаас гадна АН-хан албан тушаалын хуваарилалтын төлөөх фракцийн зөрчил нь дээд цэгтээ хүрснээс төрийн ажлыг гацааж байгааг УИХ-ын гишүүн Ц.Нямдорж “Үндэсний шуудан” сонинд өгсөн ярилцлагадаа шулуухан хэлсэн байна. АН-ын энэ үйлдлийг сэтгүүлчид дүгнэхдээ Монголын төр олонхийн түрэмгийлэл рүү шилжсэн улс орон боллоо гэжээ.

 

Засаг байгуулах нэрээр хөшигний цаана улс төрийн хуйвалдаан хийж байна гэж дөрөв дэх засаглалынхан өрнөж буй улс төрийн үйл явцыг дүгнэж эхэлснийг олон нийт ч санаа нэгтэй шүүмжилж байгаа юм. Тэгж үзэхээс ч өөр аргагүй. Бүтцийн өөрчлөлт нэрээр төрийн албан хаагчдыг хэдэн зуун мянгаар нь гудманд гаргана гэж заналхийлж байгаа хэрнээ яамдын тоог 11 байсныг 21 болгож хоёр дахин нэмэх тохироог АН, МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвсэл ИЗНН-тай хөшигний цаана үгсэн хуйвалдаж хийж байгаа нь үнэн билээ.

 

Сэтгүүлч Б.Түвшинтөгс бичихдээ:- 2004 онд аль ч нам,эвсэл олонхийн суудал аваагүй зөвшилцөл хийж байсан. Ингэхдээ МАН, АН хоёр хоёр жилээр Ерөнхий сайдаа томилж засгийн эрхийг хэрэгжүүлэх заалт бүхий гэрээ байгуулж байв. Ерөнхий сайдын бүрэн эрх дөрвөн жил байна гэсэн Үндсэн хуулийн заалтаас давсан гэрээ байгуулж байв.Эрх мэдлийн төлөө Үндсэн хуулийн алтан хилийг давж гишгэдэг даварсан жишиг эндээс эхтэй. Хууль зөрчсөн улс төрийн наймааны санаачлагчид нь Ц.Элбэгдорж, Н.Энхбаяр, М.Энхсайхан, Н.Алтанхуяг, Ч.Сайханбилэг нар байсан.

 

Энэ удаагийн засаг байгуулах зөвшилцөөний автороор мөнөөх л хэдэн нөхөр,тодруулбал Н.Алтанхуяг, Н.Энхбаяр, М.Энхсайхан, Ч.Сайханбилэг, С.Оюун нар тодорчээ. ИЗНН гэж үе үеийн засгийн газарт сайдын суудлаар биеэ үнэлж гаршсан нэг намтай боллоо гэж сэтгүүлч тодотгожээ. Эвсэх нэрийн дор албан тушаалаа арилжиж, хөшигний цаана улс төрийн хуйвалдаан хийж байгааг чинь ард түмэн нэвт харж жигшин зэвүүцсээр байна.

 

Ц.Хан-Хөхий
http://news.undesten.mn/news/15532

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

10 Comments

  • Anonymous (August 09, 2012 9:52:45 am )

    íýýðýý ¿íýí ø¿¿

  • Anonymous (August 09, 2012 11:02:24 am )

    buuni nohoi

  • Anonymous (August 09, 2012 1:20:14 pm )

    hutsaa huts.MAN uls turuus zail

  • Anonymous (August 09, 2012 4:46:02 pm )

    YUM HIIDEEGGUI HUND CH BUH YUM L BUTEHGUI HARAGDANA L DAA, TA NARIIN UEY UNGURSUN BAYARTAI MAN.

  • Anonymous (August 09, 2012 5:33:52 pm )

    bitgii huts maniin hulgaich naraa ta nar niisleliig yamar bolosnoo har, mongol ulsiin gazar nutag yamar, bolsoniig har?zuun aimguudiig zaraad duussan ta nar, odoo baruun aimgiin gazar nutgiig CH.KHurelbaatar solongoschuudad, Barsbold honkongiin hyataduudad zaraad ehleliin tavisan shuu dee ene mayagaar udval ta nar bugdiig ni zarna bitgii gorid hulgaichuudaa

  • Anonymous (August 09, 2012 7:58:01 pm )

    Ардчилсан нам ч тараа таниулж байна даа.

  • Anonymous (August 09, 2012 7:59:14 pm )

    Хуульгүй улс болъёо.

  • Anonymous (August 10, 2012 9:56:36 am )

    MAN chamd heden tugug uguu yu

  • Anonymous (August 14, 2012 3:16:37 pm )

    tertei tergui mongold huulibhgui yum chine yahav dee

  • Anonymous (August 15, 2012 5:50:10 pm )

    Чойжилсүрэн ,Нямдорж 2-г олон түмэн мэднэ дөө.Та нар битгий төр хутгаж тоглох гээд байгаарай.Төрийн хутгамшигууд төрийн сүлдний өмнө ялтай шүү.МАН-ы бууны нохой
    Ц.Хан-Хөхий битгий хуцаарай. Шинэ төр ажлаа хийг.

antalya rent a car