antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Aug 2, 2012 12 comments

Энэ улс оронд юу болоод байна вэ?

нийтлэсэн Admin

Ингэж хэн хүнгүй бие биеэсээ асууж байна. Өчигдөр хаа сайгүй хүмүүс юу болоод бай­­гааг ойлгохоо болилоо гэц­гээж байна.

Нэг телевизээр шүү­хийн процесс шууд л гарч байх юм. Хүмүүс хүний мууд дуртай хойно олимпоос илүү түүнийг үзэж байна гэж  жигтэйхэн. Нэг маань ч гэ­сэн медаль аваасай хэмээн дээ­лийн захыг нь мушгихын оронд хүний мууд дурлан ял өг­­чих вий хэмээн залбиран үзэх. Уг нь хөгжингүй орнуудад шүүг­чийг хурал удирдаж байх үед нь телевизийн дэлгэцээр дүү­рэн гаргаж харуулах нь бай­ту­гай, хальт ч харуулдаггүй юм билээ.

 

Их Британи улсад гэ­хэд л шүүхийн мэдээг харуу­лах­даа шүүгчдийн дүрсийг та­ниулахгүйн тулд зураасан зур­гаар дүрслэн гаргаж харуулдаг юм билээ. Учиртай л байж таа­раа биз дээ. Ял аваад шоронд явж байгаа хүмүүс шүүгчдийг байн­га заналхийлдэг гэдэг. Үнэн биз. Аюулгүй байдал гэж байх ёстой баймаар.
Нөгөөтэйгүүр сар гаруйн өм­нө болсон сонгуульд Ардчилсан нам олонхи болоод УИХ-ын дар­гаа сонгосон байдаг. Ард түм­ний сонголтоор УИХ-д суух ёстой гишүүдийг элдвээр ороож байгаа нь үнэхээр хачир­хал төрүүлэм. Н.Энхбаяр гэдэг хү­нээс болоод урвагчдаас бүрдсэн “Шу­дарга ёс” гэдэг гоё нэртэй эвс­лийнхэн гурван гишүүнийг тан­гараг өргүүлэхгүй барьж бай­гаад өчигдөр хоёрыг нь өр­гүүл­лээ гэнэ үү. Тэгээд нэгийг нь Н.Энхбаярыг ял авах эсэхээс ха­маарч үлдээж байгаа гэнэ.

 

Өвөрхангайн 50, 60 мянган сон­гогч хоёр гишүүнээ УИХ-д суу­хыг нүдээ хөхөртөл харж бай­даг. Энэ нутгийнхан сунгалт биш сонголт хийж, С.Чинзориг, Н.Тө­мөрхүү нарт саналаа өг­сөн байтал тэднийг нэг том нөх­рийн гар барьж аваад, өөрөө ард түм­ний итгэлийг хүлээгээгүй байж, УИХ-д сууна гээд ичих ч үгүй гүйж яваа гэх. Энэ ард түмний сонголт гээч юм байх­гүй болсон хэрэг үү. Эсвэл сон­гууль явуулахаа болимоор юм.
Ардчилсан намынхан олонхи болж, хэнтэй хамтрахаа арай ядан шийдтэл бас л нөгөө Н.Энх­баяр гэдэг хүнээс болоод гац­сан гэв үү. Шүүх түүнд ял өг­вөл засагт хамтрахгүй гэсэн гэ­нэ үү. Хэрэг хийсэн бол ялаа үүрээд, хийгээгүй бол СЕХ-ных­ны хэлснээр нэр дэвших эрх­гүй байсан учраас номоо би­чээд гэртээ суух хэрэгтэй бус уу гэж зөвлөмөөр санагдах юм. Ардчилсан нам засгаа бүр­дүүлэх гээд ацан шалаанд ор­чихоод явж байхад Ардын на­мын Засгийн газар хээвнэг ху­рал­даад томилгоо хийгээд бай­даг. Арай дэндэж байгаа бус уу, энэ бүхэн. Ард түмэн ч зал­хаж байна.

 

Гээндээ ч бий, гоон­доо ч бий гэгчээр АН, МАН хэмээх хоёр том намын аль алинд нь буруу бий. Нэг нь засагт хамтраагүйн уураа янз бүрийн хэлбэрээр гаргаж байна гэж олон хүн үзэж байна. МАН-ынхан ээлж дараалан ярилцлага өгөхдөө шууд ба шууд бусаар өмнө нь хамтарч болоод байсан одоо хамтраад үргэлжлүүлээд ажлаа хийхэд яах вэ дээ хэ­мээцгээж байна. Ц.Нямдорж гуай өчигдөр сонинд өгсөн ярилц­лагадаа засаг байгуулах гээд байгаа намууд нийлээд 45 хүрэхгүй, өмнө нь ядаж 60 ги­шүүн­тэй байж хамтарч засаг бай­гуулж байсан хэмээн энгийн тоо хэлжээ. Энэ нь манайхтай хам­тарч байж хүчтэй байна гэ­сэн санаа биш үү.
Ардчилсан намынхан хатуу­хан хэлбэл нам нам дамжсан урвагч, шарвагчидтай нийлж засаг байгуулах гэсэн ч эхнээсээ бүтэлгүйтэж байх шив. Цаашид ч иймэрхүү байхыг хэн мэдлээ. Тэгээд ч ямар дуулгавартай сө­рөг хүчинтэй ч биш. Яалтай ч билээ, Ардчилсан намынхан. Гэх­дээ ямар ч байсан нэг хатуу шийд­вэр гаргах хэрэгтэй болж. Н.Алтанхуяг дарга эр хүний холч ухаан, улс төрийн мэдрэмжээ одоо л харуулах цаг болсон бус уу. Зөвшилцөхгүйгээр цаашид явах­гүй нь тодорхой хойно ши­рээний ард суух л хэрэгтэй болж. Энэ байдлаар цаашилбал, яар­вал даарна гэгчээр улам л хүнд байдалд орж ч магадгүй.

 

На­мар ч боллоо, тариа ногоо­гоо хураах, хүүхдүүдээ сур­гуульд оруулах, өвөлжилт, нө­­гөө аймшигт утааны улирал өнөө маргаашгүй эхэллээ. Ерөн­хийлөгч ч ирлээ. Засгаа бай­гуулж, улсаа бодмоор юм.  Гэ­тэл Н.Энхбаярын шүүх хурал да­хиад хэдэн өдөр үргэлжлэх нь тодорхойгүй байна. Тав зур­гаан хэрэгт холбогдуулан шүүж бай­гаа ч дөнгөж хоёр дахь дээр нь явж байна. Энэ байдлаар бол энэ долоо хоног бас гацаатай хэ­вээр дуусах нь. Уг нь манай хэд олимпод тийм ч муугүй бай­на. Медаль авч чадаагүй ч ялаад л байгаа. Хүрэл медаль­тай боллоо, удахгүй мөнгө, алт ирнэ. Тэр цагт засгаа бай­гуул­чихсан, бүгдээрээ нам эв­сэл гэхгүй, гомдол нэхэлгүй ме­да­лиа угаагаад Сүхбаатарын тал­бай­даа баярлах юмсан даа.

Б.Саран

bolod.mn

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

12 Comments

  • Anonymous (August 02, 2012 11:20:08 am )

    бие дааж гарч ирсэн нам л асуудлыг цэвэр шийдвэрлэж ажилсан нь дээр,битгий гуйлга

  • Anonymous (August 02, 2012 11:22:42 am )

    чи дуугай бай. АН дахиад МАНАН болохгүй за юу

  • Anonymous (August 02, 2012 12:30:19 pm )

    uhaan aa shalga daa busgui mini

  • Anonymous (August 02, 2012 12:31:45 pm )

    huviin ambitsaa hoish n taviad sain dugnelt hiij bj bish

  • Anonymous (August 02, 2012 12:49:29 pm )

    Зайл. Одоо медал аар гэмээ цайруулах нь л дээ, малнууд

  • Anonymous (August 02, 2012 1:51:21 pm )

    Саран болод.мн-н сэтгүүлч шүү юм МАН-н, тодруулбал Баяр, Батболд, Нямдорж нарын захиалгаар бичсэн нь илт харагдаж байна. Хүмүүс тэнэг биш Баярын захиалсан, Хүрэлсүхийг хашгируулан дэмжүүлүүлсэн. Нямдорж, Бадамжунайгаар гүйцэтгүүлж байгаа. Энэ зохиомол хэрэгтЭлбэгдорж хуйвалдан нийлж өрсөлдөгчөө намнахаар хамтран дэмжиж гардан биелүүлэгчээр Хурц, Сагсай нарыг хичээнгүйлэн зүтгүүлж байгаа. Элбэгээ саяхан шүүгчдийг томилон өөрийн хараат болгосон. Соёмбоэрэдэнэ гэгч шүүгч нэг талыг барин нөгөө хуульчийн мэргэн дүгнэлтээр шийдэхийн оронд шийтгэхээ түрүүнд тавин улайран сууж байна. Нямдоржийн өчигдөрийн хэвлэл мэдээллээр АН-г буруутган хэлсэнчлэн шүүхийг улс төрийн тэмцлийн хэрэгсэл болгохоо болиоч ЭНЭ БУЗАР ЗОХИОМОЛ ХЭРГЭЭ ЗОГСООЖ ШУДАРГА БАЙ

  • Anonymous (August 02, 2012 3:25:14 pm )

    mongoliin 21 r zuunii butraliin ue gej tuuhend orchihgui yumsandaa mongol tumeen idej uusnaaraa hereldeed baihiin ev negdleeree baiyaa mongol ahan duusee

  • Anonymous (August 02, 2012 5:41:28 pm )

    teged yahiin MAN -tai niilj dahin MANAN tahyy??!! bolieoo chi min.ard tumen ali hediinee solgoltoo hiisen.odoo AN-MAXN bie daagchidtaigaa niileed zasgaa baigyylj hyrdan zasgiin gazraa emhlehgui bol naad MAN-han chin ashiglaad bn huue!!!!

  • Anonymous (August 02, 2012 5:44:06 pm )

    ard tumen MAN-g agragahgui geed songoltoo hiichihsen bhad yah geed bgaan! end enhbayr hamaguiee.enhbayar yal abah esgui yum chin ygaasaa.hun helemgduulsen elebgdorj,MAN -tai niilj yal uguh geed bga bizdee?

  • Anonymous (August 02, 2012 10:48:06 pm )

    MAN., MAXN 2IIN ALI NI CH HEREGGUI, TEDNIIG OROLZUULAH SHAARDLGAGUI SHDEE ,ENE 2 NAM HUMUUSTEIGEE ULS TORIIN TAVZANGAAS ARCHIGDANA UDAHGUI

  • Anonymous (August 06, 2012 8:05:58 am )

    ЭЯМДОРЖ ХОЛ ОЧИЖ УНГА. БАЛИАР НОВШ ХЯТАДЫН ТАГНУУЛ, УЛС ОРНЫГ НАЙМААЛАГЧ, ХУУЛИЙГ ГУУЛЬ БОЛГОГЧ ХОЦРОГДСОН АДГИЙН НОВШ ШОРОНД ОРВОЛ ТААРНА. ЭНХБАЯРЫГ ГАРГАЖ БАЙГААД ХҮРЭЛСҮХ НЯМДОРЖ БАТБОЛД МЭТИЙН ГӨЛӨГНҮҮДИЙН БАГАЛЗУУРЫГ НЬ ШАХУУЛАХ ЮМСАН.МИНИЙ ЭХ ОРОН АРД ТҮМНИЙГ МИНЬ ДАРЛАЖ ДОРОМЖИЛСОН ЭХ ОРОН ГАЗАР ШОРООГҮЙ БОЛГОЖ БАЙГАА МАШ МУУХАЙ ХҮМҮҮС

  • Anonymous (August 06, 2012 8:07:07 am )

    Яг үнэн. үнэн үг шар тос

antalya rent a car