Сонгуулийн маргаашаас бялуу хуваах ажил эхэлдэг жишгээр АН-ын байгуулах Засгийн газарт орохыг хүсэгчид цөөнгүй
байгаа. Ардчилсан нам С.Батболдын хүмүүстэй эсвэл Н.Энхбаярынхантай хамтарна гэсэн хувилбар удаан яригдсны эцэст МАХН-МҮАН-ы “Шударга ёс” эвслийг сонголоо. Баяр наадмын дараа Үндэсний зөвлөлдөх хороогоороо эцэслэн шийднэ гэж байгаа ч намын удирдлагуудын хувьд аль хэдийн зөвшөөрчээ.
Н.Алтанхуяг гурван жил зургаан сар тэврэлдээд яс чанарыг нь таньсан гэх С.Батболдынхонтой биш “авлигын загалмайлсан эцэг” гэж цоллуулдаг Н.Энхбаярынхантай нийлэхээр шийдлээ. МАХН-ын дарга Н.Энхбаярыг авлигын хэргээр баривчлагдан өлсгөлөн зарлаж байхад АН-ын удирдлагууд болох ёстой зүйл номоороо болж байна гэцгээж байсан. Авлигыг үзэн яддаг гэсэн хэрнээ өөрсдөө авлигачаар нь цоллодог хүнийхээ намтай эвсэх гэж байгаа нь бас л сонирхолтой үзэгдэл. Н.Алтанхуяг “Эвсэл нь “Шударга ёс” нэртэй болохоор санал нэгдэн ажиллана гэж итгэж байгаа” гэсэн нь зарим хүний нүдийг орой дээр нь гаргав. Улсын хувь заяаг шийдэх Засгийн газрыг нэрээр нь сонгочихдог болоо юу даа гэмээр. Хэрэв Авлигатай тэмцэх нам байгуулвал шууд л АН-ын ивээлд багтах бололтой гэж Н.Алтанхуягийн өөг эрсэн хүмүүс жиг жуг хийлцэж эхлэв. Гэхдээ эх сурвалжийн мэдээлж байгаагаар АН-ынхан “Шударга ёс”-той эвсэхдээ нэг хатуу болзол тавьжээ. Тэр нь Засгийн газарт Н.Энхбаяр ба М.Энхсайханыг оруулахгүй байх. Хэрэв Н.Энхбаяр сайд болвол эвсэх гэж ядаж буй, огцорч магадгүй гэж таамаглаад эхэлсэн шинэ Засгийн газрыг бусниулж магадгүй гэж эмээжээ.
Н.Энхбаярын намынхан ч аманд орсон шар тосыг хэлээрээ түлхэхгүйн тулд дээрх болзлыг нь зөвшөөрсөн аж. Одоогоор АН Засгийн газрын гучин хувь буюу 5 яамыг “Шударга ёс” эвслийнхэнд өгөхөөр ярилцаад байгаа аж. Харин үүнийг МАХН 3, МҮАН 2 гэх мэтээр бас л хэрчим хэрчмээр хуваахаар болж байгаа гэв. Хамгийн түрүүнд МАХН-ын дэд дарга Ч.Улаан, ерөнхий нарийн бичгийн дарга Н.Удвал, нарийн бичгийн дарга Д.Тэрбишдагва нарыг сайд болох магадлалтай гэж үзэж байна. Ч.Улаан бол Сангийн сайдын ажлыг өлхөн хийчих хүн. Гэхдээ АН-ынхан энэ салбарыг жижиг намд өгнө гэдэг юу л бол. Харин Н.Удвалыг салбарын дэд сайд байсны хувиар Эрүүл мэндийн сайд болгох магадлал өндөр. Мөн МҮАН-ы Сономпил, Батцэрэг нар Засгийн газарт орох тун магадлалтай хүмүүсийн эхэнд бичигдэж байна.
Гэхдээ АН-ынхан Засгийн газрын гишүүдийн гуравны нэг нь УИХ-ын гишүүн байна гэсэн чиглэлийг баримталж байгаа болохоор “Шударга ёс”-д оногдсон ганц нэг сайдын суудлыг гаднаас томилох санал гаргахыг үгүйсгэхгүй. Мэдээж тэр нь Н.Энхбаяр биш. Харин түүний хүү Э.Батшугарын нэр энд тэнд цухас дурдагдаж байгаа ч сайд гэхээсээ илүү дэд сайдын жагсаалтад оруулж магадгүй гэж эх сурвалж мэдээллээ. Гадаадад сургууль төгссөн, “Голдман Сакс”-т ажиллаж байсан гэж гайхуулдаг Э.Батшугар аль нэг яамны дэд сайд болчихоод энэ жилийн хамгийн дэггүй дэд сайд Н.Номтойбаяр, Ч.Ганхуяг нартай зүйрлүүлээд явж байж магадгүй нь
factnews.mn
Холбоотой мэдээ
-
Anonymous (July 15, 2012 11:35:09 am )
estoi teneg songuuli bolloo ene 3 namaas oor nam mongold bdagui n haramsaltai yaaj sanal ogson ahiad nogoo heden hulgaich n bj bh ym daa
-
Anonymous (July 15, 2012 2:39:20 pm )
Batshugart aa amjilt husie!!Uhaantai baigaarai!!
-
Anonymous (July 15, 2012 6:30:30 pm )
Hairtsag maani harin uuregee sain bieluulesen.Hervee garaar sanaliig maani toolson bol udiid MAN bugdiig n luivardaad garaad ireh bsan bh,tegeed irgenii dain garah bsan bailgui.Hairtsag uuregee sain bieluuljesen bna.Harin ANiin darga Altanhuyg yagaad hariutslagaa huleehgui bnaa.Olonhi bish oluulaa bh yostoi shuudee!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!Ene hun yu hiisen gej yrunhii said boloh gej bgaa yum be?Nuguu ardchilal maani haana bnaa.
-
Anonymous (July 15, 2012 7:31:05 pm )
АРАЙ Ч ДЭЭ ҮГҮЙ БАЙЛГҮЙ ДЭЭ
-
Anonymous (July 15, 2012 7:48:39 pm )
Алтанхуяггуйгээр АН Сонгуульд орсон бол одоо дангаараа засгийн газраа байгуулах бсан нь тэнэг хунд ч ойлгомжтой..,Алтанхуяг сонгуулийн омно л ажлаа огох бсан юм,тэмээ гэхээр ямаа гэдэг ямарч хумуус бэ дээ.,Энэ эрчээрээ МАН ын алдааг давтах юм шиг бна даа.
-
Anonymous (July 15, 2012 8:26:59 pm )
ARDCHILSAN NAMiiG ALTANHUYG NURAAJ BN
-
Anonymous (July 15, 2012 8:28:18 pm )
Aktanhuygiig AN yagaad dargaaraa songson ni sonin yum
-
Anonymous (July 15, 2012 10:47:44 pm )
Энхбаяр дарга Засгийн Газарт заавал орох хэрэгтэй. Тэгж байж л жинхэнэ утгаараа ард түмний хүсэл биелэгдэнэ. Тэртээ тэргүй сонгууль маш том луйвар боллоо гэдэг нь хэнд ч ойлгомжтой болсон. Дээр нь СЕХ, ҮХЦэц бохир хуйвалдагчдын тоглоомын хүүхэлдэй болж улайн цайн УИХ-ын гишүүн болох естой эрхийг нь хууль зөрчин саатуулж байгаа нь хэрээс хэтэрсэн явдал болоод байна. Энхбаяр тэргүүтэй МАХН-ын гишүүд сонгуулийн хуулийнхаа дагуу УЙХ-д орох естой байтал тэд нарыг бүдүүлгээр хэлмэгдүүлж байна. Естой үүнийг эсэргүүцэж л ард түмэн босно доо.
-
Anonymous (July 16, 2012 9:19:12 am )
АН “ШУДРАГА ЁС” эвсэлтэй хамтрах тухай ам яриа нь МАХН-МҮАН-ын эвсэлийхний санаа бодолыг тамдах гэсэн Элбэгдоржийн хошигруулалт биш бол Элбэгдорж өөрийнхөө суудалд тогтох найдваргүй болож буйн баталгаа болно.
-
Anonymous (July 16, 2012 10:31:24 am )
Ter teneg hamgiin buduuleg bolovsrolgui soyolgui geed heleh ug oldohgui bgaa mangar Erdenebataar Ardchilsan Nam yadag bna aa odoo Ih Hural dah namiin bulegii darga bolno gesen ene mangaraar udirduulaad l tanai nam ner hundgui bgaa shuu dee Ardchilsan Namd oor oligtoi humuus zondoo bgaa daa ug ni tegehed ochij ochij ene hamgiin buduuleg elii balai oron garan mangar amitanaarudirduulaad baih yum daa medehgui ee Ene butehgui gar
-
Anonymous (July 16, 2012 1:13:27 pm )
мэдлэг чадвартай хүнээр яам тамгын газар толгойлуулдаг байдал ардчилсан нийгэм бий болсноос хойш наймааны асуудал болж хувирваа хөөрхий төр засаг гэж юуг хэлэх вэ гэвэл татварын мөнгө идэгч хэсэг бүлэг хүмүүсийн цуглуулагыг хэлнэ гэвэл зохилтой
-
Anonymous (July 17, 2012 4:55:33 pm )
zaaval uy ch medehgui huuhduudee ih hurald oruuldag bolj bi lav tiim songolt hiigeegui tur zasag ard tumnee avj yavj chadh huniig gj nam bish huniig n harj songoltoo hiisen ternees bish ue zalgamjilsan huntaij shig ard tumnii amidral medehgui tsagaan gartai huuhduudiig hurald oruulahiig husehgui bn..ard tumen bas shn amdarhig husej bn shdee
SUULDEE BIZNES SHIG UM BOLOH N -
Anonymous (July 17, 2012 10:06:04 pm )
enhbayar hulgaich ch ineed n hvreed suuj bga baihdaa .wum nobshiin hvv n said boloh be.ayj ingej ih ideheeree harin ch zvgeer wum bish vv .vnen gej mongold alga.eh oron svireh n bolson bna daa.novshiin enhbayariig shvvh heregtei
-
Anonymous (July 17, 2012 10:09:10 pm )
enhbayar hulgaich ch ineed n hvreed suuj bga baihdaa .wum nobshiin hvv n said boloh be.ayj ingej ih ideheeree harin ch zvgeer wum bish vv .vnen gej mongold alga.eh oron svireh n bolson bna daa.novshiin enhbayariig shvvh heregtei .
-
Anonymous (July 18, 2012 11:22:15 am )
элбэгдорж дараагийн сонгуульд унах нь тодорхой энэ тоологч машин нь том луйварчин юм шиг байна.сонгуулийн ерөнхий хорооны дарга ардчилсан намын талд үйлчилж байгаа нь илт харагдаж байна лээ . энэ дөрвөн жилд улс орныг мөлхүүлэх байхдаа эд нарыг харж л байя ардчилсан намын луйварчингуудыг үндсээр нь арчих цаг болжээ .Энхбаярыг яаж байлаа одоо тэр авилгачтайгаа хамтраад ах дүүс болчихсон нь Элбэгдоржийн сонгуультай холбоотой
-
Anonymous (July 18, 2012 4:10:47 pm )
сонгуулийн машин орж ирэхэд нь харсан. Сэлбэгэнд ашиглана гээд англиар биччихсэн бсан ш дээ
-
Anonymous (July 19, 2012 1:52:21 am )
Mashin ch luivar , garsan humuus ch luivar hiij dee, Yaj ch songuuli ogood songoogui humuus garaad irsen baih um gej olon hun olon site deer bichsen baisan yag unen shuu.Daraagiin songuuliig ooroor hiih arga bodoh heregtei bolj. Ter mashin programmlsan humuus serbe, venesuela geed bodooduz dee humuusee yamarch hogjiltei oron iim humuuseer hezee ch umaa hiilgehgui , ene deer baigaa humuusiin medlegiin hureeg estoi heleed ogch baigaa biz dee. Yu ch meddeggui um baina.Bugdiig shinechleh heregtei daraagiin songuuliar, Um uzej nud tailsan hun negch alga baina shdee. Ene mashin programlasan ornii humuustei hun business hiideggui hiivel mansuuruulah bodisiin naimaa l hiideg ta nar bodood uz dee…!!!! Yanaa , yaltai bilee. Bi l daraa neree devshuulhees dee…kkkk
17 Comments