antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jul 6, 2012 9 comments

Х.Баттулга ЗТБХБ-ын сайд болох нь Монголын хөгжилд хэрэгтэй

нийтлэсэн Admin

Сүүлийн хэд хоног сонгуулийн дүн эцэслэн гаралгүй олон хүнийг нойргүй хоноход хүргэж байна. Ямартаа ч УИХ-ын 74 гишүүн тангаргаа өргөж, хуучин парламент тарах цаг айсуй. Дийлэнх олонхи болж чадаагүй АН аль хүчинтэй эвсэх талаар өдөр, шөнөгүй хор найруулж буй энэ бүгчим өдрүүдэд шинээр эмхлэгдэх Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний талаарх бор шувуу аль хэдийнэ нисээд эхэлжээ.

Ерөнхий сайдаар намын дарга Н.Алтанхуяг, УИХ-ын сонгуульд Сүхбаатар дүүргээс сонгогдсон Ерөнхий сайд асан Р.Амаржаргал, “Женко” Х.Баттулга нарын нэр яригдаж байгаа бол өмнөх Хамтарсан Засгийн газрын үед АН-аас Засгийн газарт ажиллаж байсан зарим нэг сайдууд хуучин суудалдаа заларч мэдэхээр байна. Өвөрхангай аймагт тун чиг эвгүйхэн өвдөг шороодсон “АПУ”-гийн Г.Батхүү энэ удаа шинэ Засгийн газарт орж ажиллах хүсэл сонирхлоо намынхаа удирдлагуудад гаргажээ. Өмнө нь тэрбээр ЗТБХБ-ын сайдын албыг хашиж байсан нэгэн боловч өдгөө тэрхүү суудалд тухлах нь хувийн ашиг сонирхолтой нь холбоотой гэнэ.

Учир нь, Г.Батхүү “Энержи Ресурс”-ын хувь эзэмшигч тул өмнөх Засгийн газрын үед шийдэгдэх боломж нь олдоогүй төмөр замын асуудал зэргийг нааштайгаар шийдвэрлэх мэргэн ухааныг олж сэджээ. Гэвч Х.Баттулга гишүүн Ерөнхий сайд болж чадахгүй бол урьд өмнө хашиж байсан сайдын суудалдаа сууж, одоо л нэг санаснаа гүйцээж, юу чаддагаа харуулах цаг болов. Хамтарсан Засгийн газрын үед МАН-ын сайдууд түүний хариуцсан салбарт хөрөнгө оруулалт хийх, ажлыг нь урагшуулах тал дээр ямар ч хөдөлгөөн хийгээгүй. “Мэнгэт” сайд Ц.Нямдорж нартай барьцалдахад хүргэж байсан билээ. Харин тэрбээр хариуцаж байсан ажлаа энэ удаа үргэлжлүүлэн хийх аваас Монголын дэд бүтцийн салбарт томоохон үр дүн цаг алдалгүй гарах боломж бүрдэж байна.
Х.Балт /www.wikimon.mn/

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

9 Comments

  • Anonymous (July 06, 2012 11:37:16 am )

    H. Battulga Mongol orni hamgiin amin chuhal gazart ajillah yostoi hun!!!!!!!!!!!

  • Anonymous (July 06, 2012 1:27:12 pm )

    demjij bna yhaantai myndag jinhene er hun

  • Anonymous (July 06, 2012 3:50:18 pm )

    баттулгаа чи ер нь ямар ханаж цаддаггүй дязда вэ болиоч муу дүрслэх урлагийн музейн зураач гуай

  • Anonymous (July 06, 2012 3:52:16 pm )

    Battulga shig muuhai ambits ih garval ta nar AN bolood Mongol min heden hesegt huvaagdana shuu. Battulgiig holhon bailga

  • Anonymous (July 06, 2012 5:01:45 pm )

    АН-д цэвэр ард олны эрх ашгийн төлөө шударга ажиллаад 2016 онд үнэмлэхүй ялалт байгуулах боломж байгаа. МАН -ыг дэмждэг хүмүүс цөөрсөөр байгаа.

  • Anonymous (July 06, 2012 5:29:21 pm )

    баттулга гөлөгөө махны үнээ бууруулчаад олон юм хуц

  • Anonymous (July 06, 2012 6:15:25 pm )

    Монголд унасан дахин барилддаг дүрэм бий юу?
    амлаад хийж чадаагүй хүн дахин сонгогчдоо хошгоруулах шаардлага бий юу?

  • Anonymous (July 06, 2012 9:40:16 pm )

    хариуцсан ажлаа vнэхээр саин хииж чаддаг, хиисэн ажилдаа эзэн болж хариуцаж чаддаг гэж боддог бас хииморлог эр хvн олимпын алт ч энэ хvнтэи шууд бус холбоотои дээр нь нэмээд хэлэхэд маш цараилаг соелтои залуу шvv

  • Anonymous (July 08, 2012 4:25:26 pm )

    ene hvn hiij chadnaa hvn bolgon itgej bn tand

antalya rent a car