Гэмтнийг эс гэсгээвэл хамсаатан нь болдог гэдэг. Энэ яах аргагүй үнэн үг, жинхэнэ амьдралаас ургаж гарсан сонгодог ишлэл. Монгол дахь гэмт хэргийн ертөнц улам нарийн арга технологитой болж, шударга ёс сааралтан буй үед Леонардо Да Винчийн энэ үгийг санаж явахад илүүдэхгүй. Өнөө жилийн сонгуулийг элдэв гэмт хэрэггүй өнгөрөөх гэж цагдаагийнхан овоо чардайлаа. Адаглаад архи дарс худалдаалахыг хориглов. Гэвч хот хөдөөд хөлчүүрхэл мэр сэр байсаар байлаа. Архи худалдаалдаг дэлгүүрийн эздээс өөр хэн тэднийг “дайлах” билээ. Харамсалтай нь цагдаагийн ажилтан бүр шударга байж чадсангүй. Сонгуулиар Хөвсгөлийн телевизийн ажилтнууд цугаараа зодуулсан аймаар хэрэг мандав. Уг хэргийн газарт тун ойрхон ажилласан манай сонины тоймч Шаабар гуай ёстой үгээ бараад иржээ.
Хэвлэлийн эрх чөлөөнд халдсан ноцтой хэргүүд тэнд бараг өдөр өнжихгүй гарч байсан гэнэ. Орон нутгийн хоёр сонин, таван телевиз нь цөм Ардын намын угшилтайг хэлэх үү. Ийм “удамшил” нь уг гэмт хэрэгт нөлөөлсөн болов уу. “Хөвсгөл ньюс” компанийн захирал гэх Б.Ганзориг “SKY” телевизийн арваад уран бүтээлчдийг зодож гэмтээжээ. Түүний хэрэг одоо шалгагдаж буй ч хэргийн эзэн энэ нөхөр цагдаагийнхантай хуйвалдаад өнгөрөх санаатай харайж яваа сурагтай. Тэр “SКҮ” телевизийнхнийг зэрлэгээр зодохдоо “Би та нарын эзэн чинь байна. Миний үйлчлүүлэгчийн өрсөлдөгчийг дөвийлгөсөн мэдээлэл цацдаг та нар хэн юм бэ. Бүгдийг чинь алаад хаяна шүү” хэмээн орилж байжээ. Энэ балмад эрийн хашгирахыг сонссон хэний ч дотор арзайж, зүрх шимширнэ. Нэг талаар энэ нь Ардын намын үзэл суртлын “байлдагч” нар ингэтлээ зэрлэгшсэн хүмүүс гэдгийг хэлээд өглөө.
Б.Ганзориг нь УИХ-ын сонгуульд Хөвсгөлийн тойрогт өрсөлдсөн MCS-ийн гүйцэтгэх захирал Л.Энх-Амгаланд ийнхүү “үнэнч нохой” мэт зүтгэжээ. MCS бол Монголдоо толгой цохисон баян компани. Ухаа худагт Энержи ресурсын хувь эзэмшдэг. Одоохондоо монголчуудын амьдралын гол найдлагыг тээж буй Таван толгойн ордын дөрвөн хувийг хуулийн цоорхой, эрх мэдэлтнүүдийн хуйвалдаанаар авч хөлжсөн “сэжигтэй” компани ч гэж учир мэдэх хүмүүс хэлдэг л дээ. Ерөнхий сайд С.Батболд нарын цөөн хэдэн хүн эндээс хувь эзэмшдэгийг харин мэдэхгүй хүн үгүй. Л.Энх-Амгалан нь эндхийн 57 мянган ширхэг хувьцаатай. Тиймээс тэр залуу их хэмжээний мөнгөний үнэрээр сонгуулийн сурталчилгаанд ухааны жолоо алдартлаа улайрчээ. Ямар хүчтэй мөнгө вэ. Хэрвээ хүн алчихсан бол Л.Энх-Амгалан хэдийг өгөх байсан бол, түүнд.
Ер нь Хөвсгөлийн тойрогт ширүүн тулаан өрнөжээ. Ширүүн, ширүүн гэхэд арай дэндүү журамгүй “ширүүн” тэмцэл болж хувирсан байна, сүүлдээ. Сонгуулийн тойргийн хороо, аймгийн Засаг дарга нь хүртэл “Ардчилсан намын Л.Гүндалайг орон нутгийн телевизээр бүү гарга” гэсэн лүндэн буулгасан гээд та бодоод үз л дээ. Тэгээд Л.Энх-Амгалан нисдэг тэрэг хөлөглөн Хөвсгөлийн тэнгэр, газрыг холбон довтолгож байжээ. Нисдэг тэрэг бол их хэмжээний шатахуун зарцуулдаг, зардал ихтэй унаа. Нийслэлээс агаарт хөөрсөн нисдэг тэрэг тус аймгийн зүүн хэдэн сумаар ороод Хөвсгөл аймгийн төвд буухад дор хаяж 20 сая төгрөг шатааж орхино.
Улс төр, хэвлэл мэдээлэл хоёр ерөөсөө “хүй”-н холбоотой л доо. Аль зэрэг бохир улс төр байна, төдий чинээний бохир мэдээлэл хүмүүсийг цас шиг дарна. Ж.Батзандангийн сонгуулийн менежерээр ажилласан “герман школтой” нэгэн залуу “Өнөөдөр манайд мэдээллийн дарангуйлал бий болжээ” гэсэн нь үүнийг л хэлсэн болов уу. Улс төр нэг бохирдохоороо ийнхүү нийгмийг бүхэлд нь балайруулж байгаа юм. Ямартаа л сэтгүүлч Дашрэнцэн “76 гахай” буюу “Гахайн ферм” хэмээн донжтой нь аргагүй ёгтолж суухав. Бас нэг сэтгүүлч билүү, юу билээ, “76 мангуу” гээд гөвж орхисон байсан. Мангуу мэтээс нь гарах бүтээгдэхүүн ямар л олигтой юм байв гэж. Заваан нь дэндсэн улс төрийн өвчтөнг төрүүлж таараа. Хэвлэлийн эрх чөлөө рүү тэд ханцуйдаа хутгатай дайрах бол энүүхэнд. Б.Ганзориг гэгч нөхөр яг ийм нэгэн ажээ.
Өнөөгийн цөвүүн цагт хаа очиж хэдэн бор сэтгүүлчид маань улс төрчдийн зараалаар тонгочих Б.Ганзоригтонгууд байтугай цаад “томчуудтай” нь ч нэгийгээ үзэж нэхийгээ уралцах дайчид болжээ. Мэдээллийн эрх чөлөөний төлөө хэзээд нэг xүн шиг дуугарч чаддагаа өнгөрсөн жилүүдэд хангалттай харуулсан.
Онол, номоор жаахан “цэцэрхэх” дуртай нэг нь сонгодог эрх чөлөөний хэв шинжийг бүрдүүлж, төлөвшүүлэхийн төлөө ийм бат цул нэгдэлтэй байх учиртай гэж байна. Зөв л дөө. Эдийн засгийн болон сонгуулиар олгогддог улс төрийн эрх чөлөөг эдлэхэд мэдээллийн эрх чөлөө шиг хэрэгтэй юм үгүй. Өөрөөр хэлбэл, мэдээлэх, мэдээлэл олж авах эрх, эрх чөлөөгүй бол эдийн засаг, улс төрийн эрх чөлөөний тухай ярихын ч хэрэггүй.
Одоо хүмүүсийн ихэнх нь шударга ёсны эрэлд хатаж байна. Х.Чойном агсан “Хаана байна тэр диваажин” хэмээн хашгирсан нь бас нэг талаар шударга ёсыг эрэлхийлсэн дуу хоолой байсан болов уу. Улс төрийн шударга тогтолцоо, арга барил, эдийн засгийн шударга хуваарилалт гэж энд том яриад яахав. Зүгээр л хүн хүндээ, иргэн бүр өөртөө шударга хандах нь Монголын нүүр царайны илэрхийлэл болох учиртай юм.
Мэдээллийн хэрэгслэлүүдэд “эзэн” гэгч амьтад хүн бий. Тэдний ихэнх нь улс төрийн хүрээнийхэн. Б.Ганзориг хөөрхий муусайн сэтгүүлч бүсгүйчүүд рүү гар далайхдаа “Эзнийхээ үгээр яваагүй малууд” гэсэн утгатай үг унагаж байлаа. Энэ юуг хэлээд байна вэ. Улс төрийн манкурт боолын систем тогтож буй нь энэ үү. Б.Ганзориг “эзэн” улстөрчийнхөө төлөө бяр зааж, сэтгүүлчид түүний өмнө бөхөлзөх ёстой байсан хэрэг үү.
Шаабар гуай энэ этгээдийн тухай ярианаас хальж, цааш өгүүлэхдээ Хөвсгөлд ялсан гэх Ардын намын “элч” Л.Энх-Амгаланг “гүтгэсэн” хэрэгт холбогдож аймгийн шүүхээр 600 мянган төгрөгийн торгууль тавиулснаа хүүрнэж байв. Мань хүн Таван толгойгоос тасдаж авсан Ухаа худгийн ордыг “Энержи ресурс” хууль бусаар эзэмшиж буй нь эндээс хувь эзэмшсэн Л.Энх- Амгалан нартай холбоотой хэмээн олон нийтэд зарлажээ. Мөн Л.Энх-Амгалан “Ухаа худаг”-ийн орд ашигласны хувьцааг Баянхонгор, Хөвсгөлийн иргэд хүртэж байгаа гэж улаан цагаан худал ярьсныг нутгийнхандаа хэлээд хаяжээ. Унэндээ энэ хоёр аймгийн иргэд хувьцаа аваагүй юм билээ. Яс тооцох юм бол, “Ухаа худаг”-т дөрвөн жилийн өмнөөс дарга нарын хийсэн үйлдэл нь Монголдоо л дээгүүрт орох соёлтой луйвар шүү дээ. Харин энэ бүх үнэнийг хэлснийх нь төлөө дээрх шийтгэлийг оноох нь тэр. Ингэхдээ аймгийн шүүх нь Шаабар гуайг шүүх танхимд байлцуулалгүйгээр тогтоолоо уншиж орхижээ.
Ер нь тэнд хүний ёсноос гадуур олон үйл явдал болж өнгөрсөн юм байна. Рекейтчид, Ардын намд дагаар орсон цагдаа, шүүхийнхэнд эмэгтэй хүнийг зодох энээ тэрээ бол ёстой падлийгүй байв. Улаан-Уул сумын Цэцэгбатыг Л.Гүндалайн ухуулагчаар ажилласныг буруутган зодож, гар утсыг нь хураан авчээ. Түүнээс гадна өөр гурван эмэгтэйг баривчлан саатуулсан байна. Тэд ямар ч гэм хийгээгүй атлаа шүүгч, прокурорын “заналт дайсан” болж хувирсан нь хачирхалтай. Сонгогчдодоо алтадсан бурхан, хэвлэмэл бурхан тарааж санал худалдан авсан Л.Энх-Амгаланд ийнхүү Хөвсгөлийн дарга нар хөлөө хугалах нь холгүй үйлчилсэн гэнэ. Сэтгүүлчдийн армид хамгийн хүндээр тусч, тэгэхдээ бас улам, улам их омогшлыг дэврээсэн нь Б.Ганзоригийн хэвлэлийн эрх чөлөөг нударгаар боомилсон хэрэг ажээ. Ийм гэмтнийг эс гэсгээвэл сэтгүүлчид ялгаагүй хамсаатан нь болно. Гэхдээ шүүх шударга ажиллана гэдэгт одоогоор найдаж суухаас даа, хэдүүлээ.
Б.ОТГОНБАЯР
Холбоотой мэдээ
-
Anonymous (July 04, 2012 4:17:43 pm )
teneg mal
-
Anonymous (July 05, 2012 4:35:43 pm )
Тэр Ганзориг гэгч тэнэг залуу улаа үзсэн хэрээ шиг гуагалж байхыг зуоагтаар харлаа.ямар балиар новш вэ, МСиЭС түүнд овоо их мөнгө үнэртүүлсэн юм байх даа зайлуул өрөвдмөөр юм.Ёстой юм үзээгүй гуйлагчин юм даа чи.
-
Anonymous (July 06, 2012 5:18:50 pm )
ene zoduulj bgaa zaluu yamar teneg ym be
zodoldono l biz zoduulaal bj bdg ooro bool gd medertsen amitan shig alaltsaad l duusna biz
iigo -
Anonymous (July 06, 2012 6:52:01 pm )
zuragtaar zodoj baihiig ni harsan . ted nar ni tom mash tom amlasan l oilgomjtoi. ard tvmen teneg bish.
-
Anonymous (July 12, 2012 2:18:31 am )
ene P chini naran motors-n menejer bsn. bas l ih daldaga gar yumaa
-
Anonymous (July 31, 2012 3:25:12 am )
ene patsaaniig shuuh yaj shiidsen bee? Ergen hariu medegdeerei
-
Anonymous (July 31, 2012 11:02:52 am )
Mongoliin huuli iim humuusiig oogshuuleed unen ug helsen ard tumnee zoddog,mongoor hudaldaj avdag,erh medel mongonii toloo ulairsan novshnuudiig uaj shiidehiig hariya…
7 Comments