antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jul 2, 2012 17 comments

Сураагүй юм биш шатаа л даа, Б.Жаргалсайхан дарга аа

нийтлэсэн Admin

Сонгууль бас л будлиан­таж гэнэ. Ялагдаж, гомдог­сод нь харин өнөөдөр жаг­саал хийх сурагтай.

2008 оны “хар мягмар гараг” гэгддэг 7 сарын 1-ний өдөр яг ийм өрнөлтэйгөөр эхэлж, таван хүний амь нас эрсдэж дууссан. Энэ хэрэг шийдэгдэлгүй дөрвөн жил сунжирсны эцэст цагдаагийн гурван дарга хариуцлага хүлээж, торны цаана суулаа. Үүргээ гүйцэтгэснийхээ төлөө шүү дээ.

Хамгийн сонирхолтой нь 2008 оны 7 сарын 1-нд МАХН буюу өнөөгийн МАН-ын байрны өмнө иргэдийг өдөөн хатгаж, гэмт хэрэгт уриалан дуудсан Бүгд найрамдах намын дарга Б.Жаргалсайхан, иргэний хөдөлгөөний гэх Ж.Батзандан, О.Магнай тэргүүтэй нөхөд энх тунх аж төрж байна. Үймээн самуун гарахад хамгийн ихээр нөлөөлсөн Ж.Батзандан, О.Магнай нар Ганц худагт хоёр сар хоригдсоны эцэст АН-д элсэж, амиа аварсан бол Б.Жаргалсайхан энэ хоёрын дүйвээнд амь хэлтэрсэн.

Сая болсон сонгуулиар Ж.Батзандан АН-аас УИХ-ын сонгуульд нэр дэвшиж, ялалт байгуулчихлаа. Харин Б.Жаргалсайхан нэр дэвшсэн боловч дөрвөн жилийн өмнөх шигээ “цэвэр тавиулж”, сонгуулийн дүнг будлиантуулсан хэмээн хэрүүлээ хийж явна.

Тэгэхээр Б.Жаргал­сай­ханы хувьд сонгуулийн дүнг үнэхээр хүлээн зөвшөөрөхгүй л байгаа юм бол дөрвөн жилийн өмнөх шигээ жагсаал цуглаан хийж, гишүүд, дэмжигчидтэйгээ ялсан намынх нь байрыг шатаачих. Мэдээж Ж.Бат­зандан арай гэж УИХ-д сонгогдсон болохоор Б.Жаргалсайханыг дагаад гүйхгүй нь ойлгомжтой.

О.Магнай ч мөн адил АН нь ялсан болохоор тэгж барьц алдахгүй. Хэчнээн жагсаал цуглаан хийх хорхой нь хатгавч хоёр сар шоронд хоригдон үзээгүйгээ үзэж, шалдаа буусан учраас О.Магнай энэ удаа ээжийн­хээ дэргэдээс холдохгүй. Тиймээс Б.Жаргалсайхан хажуудаа МАХН-ын ги­шүүн Ч.Улаан, МҮАН-ын дарга М.Энхсайхан хоёрыг дагуулах болж байх шиг байна.

БНН-ын дарга Б.Жаргал­сайханы хийсэн хэвлэлийн бага хурлыг харж байхад дагаж, дэмжих хүч хан­галттай байна лээ. “Гурав дахь хүчин” эвсэл, Иргэний зориг Ногоон нам, Иргэний хөдөлгөөний нам, МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвсэл, Монгол Ардын нам, Монголын ногоон нам, Эх орон нам, Эх орончдын нэгдсэн нам, Хөгжлийн хөтөлбөрийн нам гээд бүхэл бүтэн 10 намын гишүүд, дэмжигчид сонгуулийн дүнг эсэргүүцэж байгаа учраас Б.Жаргалсайхан тэднийг уриалахад л хангалттай.

Намуудын дарга нарын гаргасан мэдэгдэлд “Иргэдийн сонгох, сонгогдох эрхийг дээдлэн сонгуулийг шударга, хуулийн хүрээнд явуулах, санал хураах автоматжуулсан системд хандах эргэлзээг арилгах үүднээс улс орон даяар бүх тооллогыг уламжлалт гар ажиллагаагаар хийхийг, тооллогын дүнг баталгаажуулахыг Сонгуу­лийн Ерөнхий хорооноос шаардаж байна” гэжээ. Үнэхээр л хууль зөрчлөө, АН-ынхан санал луйвардлаа гэж байгаа бол ямааны мах халуун дээрээ гэдэг шиг жагс л даа.

Одоо бол түүнд хүч хавсрах томоосоо жижиг хүртлээ олон нам байна шүү дээ. Ил биш ч гэсэн ямар нэгэн аргаар гар хөлөө илгээж, жагсаал цуглааныг үймээн болгож чадна. Ийм туршлагатай нам бий шүү дээ.

Б.Жаргалсайхан, О.Маг­най, Ж.Батзандан нар 2008 онд ялалт байгуулсан МАН-ын байрыг шатаасан. Харин энэ жил АН ялсан болохоор Б.Жаргалсайхан АН-ын байрыг шатаах биз. Угтаа бол АН-д байраа шатаалгах нь ашигтай. Төв шуудангийн урд талын уулзвар дээр байгаа хоёр давхар жижигхэн байраа шатаалгачихаад шинээр баригдах 20 давхар байшингийнхаа хөрөнгийг Засгийн газраас авах хэрэгтэй. Яг МАН шиг. Тиймээс энэ бүхнийг Б.Жаргалсайхан нарийн төлөвлөх шаардлагатай болж байна. Магадгүй төлөвлөчихсөн юм байгаа биз.

Жагс, эсэргүүц, бослого хийцгээ. Энэ бол ардчилсан улсын сонгуулийн үеэр байнга давтагддаг үйл явц. Өөрөөр хэлбэл, жагсаал цуглаан гэдэг бол ардчилсан Монгол Улсад байх ёстой. Иргэд нь жагсаж байна гэдэг Монгол Улсад ардчилал байгаагийн нэг илрэл.

Харин сонгуульд ялагдаж, гомдогсдоос гуйх ганц л юм байна. Битгий л хүний алтан аминд хүрээрэй. 2008 оны 7 сарын 1-ний хар мягмар гарагийг бүү давт. Сонгуульд ялагдаж, санал луйвардуулсан уураа энгийн иргэд, жагсагчдад битгий гаргаарай. Тэд ч гэсэн та бүхэнтэй адил сонгуулийн дүнг эсэргүү­цэж, ялагдагсдыг дэмжиж, ялсанд нь гомдож яваа.

Тийм учраас сураагүй гэх юм биш ялсан намын үүдэнд нь дахиад жагс л даа. Б.Жаргалсайхан дарга аа. Эсэргүүцэл илэрхийлж байгаа нэртэй энд тэнд хэвлэлийн бага хурал зарлаж явахаар зориг гаргаад АН-ын байрыг шатаачихвал илүү үр дүнтэй юм биш үү.
Эх сурвалж: “Өглөөний сонин”

bolod.mn


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

17 Comments

  • Anonymous (July 02, 2012 12:15:03 pm )

    songuul budliantai bolson ni unen shuu dee. Jargalsaihani zuw.

  • Anonymous (July 02, 2012 1:16:07 pm )

    man nam yalsan bol chinii hubid jinhene shudraga songuuli boloh bsiimuu hutsaach. chi.8 ond man nam songuuliig hvcheer buu duugargaj bj abaa bizdee bas uuriihuu bairiig shataagaad ornd n bvvr tansag goy ordon baria bizdee say songuuliin ,argaash goy ordniih n dood garaasht mash olon zaluuchuud tsuglchaad orj garaal bsn aygui bol jaahn yum bolson tedneeree nuguu goy ordnoo bas shataalgaad bas heden gemgui zaluusiig bariad bas yargalah sanaa bsn biz azaar ard tvmniig min tenger n harj vzlee ,,,,,, dald or chi

  • Anonymous (July 02, 2012 3:39:30 pm )

    ЖАРГАЛСАЙХАНААР ШАТААЛГАЖ БАЙДАГ АРДЧИЛАЛ ГЭЖ БАЙДАГГҮЙ ЮМ. ЖАРГАЛСАЙХАН ЯАЖ Ч ХАШИГРААД АРДЧИЛАЛ ШУДАРГА ЁСНЫ ДЭЭР ГАРЧ ЧАДАХГҮЙ.

  • Anonymous (July 02, 2012 3:39:52 pm )

    Tegj yarivalEronhiilogch guya bas oroltson shyy hooe.Ta tuya eronhiilogchoo oruulj bichihee martsan baina.Esvel ajilhyi bolchihno gej aigaad baigaamaadaa.Songuuli budliantai bolson iig helj baigaa hyn ni Jagaa yum uu.Yneheer luivariin shudarga bish bolson ni hen byhend todorhoi baina sh dee.2008 oni ter har odoriin jagsaaliig zohitsuulj manlailj baisan Batzandan UIH- gishyyn bolchihloo.Yagaad?Yagaad gevelElbegee ah ni ood ni tatchihlaa..tegehleer tsaad ezen ni Jagaa bish eronhiilogch baisan ni todorhoi baigaa biz dee.Garaar toolvol Jagaagiin nam bas yum sonsoh magadlaltai shyy.Yu ynen ter ynen.jagaa chini bas tegj baigaad shudarga yneniig ni heleed hynii durgyi hurgedeg bolohoos eh oronoo gesen chin setgel bas baidag hyn shyy.UUj iddeggyi hen baigaan.Ugaasaa ysnii naimaachin ooroo ch mongotei hyn.

  • Anonymous (July 02, 2012 3:49:06 pm )

    XH,Yhsen hoinoo.Yhsenii chini ardchilal,Shudarga es.Tiim yg helleg baidagaas mongold Ardchilal baina uu?naad chinii dongosood baigaa shudarga es chini baina uu?ardchilal baidag bolood ard tymen amaaraa shoroo ynhehyy,shudarga es baidag bolood gadniihan bidnii eh bolson olgiig mini sendchij,luivarchinguud eh oron oo hariinhand hudaldah uu?Chi er ni ardchilal,shudarga esiig yu gej oilgood ingej bichiv?ovorlogch taliin hyn yumaadaa yanz ni?

  • Anonymous (July 02, 2012 3:55:32 pm )

    гарцаагүй ялсан намайг, гарцаагүй ялсан намыг минь машинаар луйвардчихлаа” гэж телевизээр бачимдаж харагдана. нууцын нууц саналын хуудсуудын халдашгүй орон зайд тэр хүн, тэр нам яаж нэвтрээд, өөрийнхөө ялсныг, бас намынхаа ялсныг мэдсэн байна аа?

  • Anonymous (July 02, 2012 3:57:48 pm )

    Ard tymnee hoorond ni ingej muudaltsuulj hagaralduulj baigaa sonin hevlel bol eryygiin gemtengyyd.Ugtaa bol yyniig bichsen horon sanaatan bol mongoliin daisan baina.Toriin daisan baina.Hyyliin baiguulgiinhan yyniig haraa hyanaltandaa avn a uu?Shataagaach gej hynii horiig maltsan yum zoriudaar bicheed oorsdoo shataagaad daraa ni Jargalsaihaniig gytgeh ni l dee.NoNO No.YOU CAN’t Do THAT!End tend yamar negen horlon syitgeh ajilgaa yavagdsan bol yyniig bichigchees gartsaagyi gej med!

  • Anonymous (July 02, 2012 4:13:27 pm )

    Medelgyu yahav?harin chi yasan genen hongor ve?harin chi nuutsiin nuutsgedegii ni yasan battai helj baihiin.Battai baigaagyigee chi hyleen zovshoorch taarlaa sh dee.Nuuts geed baigaa chinii ter oron zai chini nuutsiig chini hadgalj chadsangyi end tend buruu tashaa ilyy dutuu too gargaad hynbish yum bolohoor cham shig haduurch baina.Chinii nuutsalsan oron zai chin i iim l baina daa teneg mini.Harin jargalsaihan yagaad,yaj medeed baigaag bi chamd tailbarlayaOK? Za,jargalsaihan bol uls torch,hurts uhaantai,amidraliin yalangya street smart saitai hyn.ter hyn ooriinhoo value-g medne.tegeed ch Jargalsaihanii namaas mundag tom uhaantai,chadaltai,mash ondor bolovsroltoi seheetenyyd ner devshsen bolohoor namiin darga gishyydee medelgyi yahav.Tegeed l Mongoliin toloo,chinii toloo tsohiloh tsever tarhitai ariun zyrhtei hymyysee bidnii toloo garch chadaagyid ni buhimdaj baigaa yum?Do you undeerstand?Ynen,yneheer luivarduulsan ni ynen..garaar tooluulval neg ynend oirtoj magad.Bid iim bolohoor manai uls hogjihgyi,tsoon toonii heden luivarchinguud eh oroniig mini talj duuslaa!! are you happy for that?

  • Anonymous (July 03, 2012 3:00:46 pm )

    Улс төрийн амьд хүүр болсон Жаргалсайхан зайлййд алга болвол тун хэрэгтэй дээ монгол улсад

  • Anonymous (July 03, 2012 3:40:23 pm )

    Jargalsaikhani zuw

  • Anonymous (July 04, 2012 5:54:28 am )

    ZA YARSHIGAA HE ED NARTAI NIILJ, YUNII TULUU JAGSAH BOLJ BNA ARD TUMEN ENE UDAA JINEHE SONGOLTOO HIISEN, OLIGTOI HUMUUS ZUGALARAH CH UGUI GORIDSONII GARZ, UUNII ZAANA NI DANDAA HUDAL HUURMAG NUUGDAJ BGA MUNGUUR JAGSAHGU YUM BOL, ARAI CITGEL UNEMSHLEEMUNGUUR ED NAR SHIG SOLIDOG HUMUUS TALABAI DUUREHGUI, 2008 ONII SONGUULI JINHEHE LUIVAR BSAN BOLOHOOR TIIM OLON HUN ZUGLARSAN YUM

  • Anonymous (July 04, 2012 9:54:07 am )

    Үүнийг бичсэн сэтгүүлч хөөрхий амьтан ямар нэгэн хүний толгойгоор бичсэн өөрийн гэсэн толгойгүй хүн байх тэнэг хүн хүний басааг гаргадаг бас хүний гар хөл болж дуу хоолой болж байна долигнож жинхэнэ эзэд нь ард нь үлддэг ЭНЭ СЭТГҮҮЛЧ ХӨӨРХИЙ ТҮҮНИЙ НЭГ УЛС ТӨРИЙН АМЬД ХҮҮР ЮМ ШИГ БАЙНА

  • Anonymous (July 05, 2012 2:05:07 am )

    Ynen helsen hynd ihl durgyitssen bndaa!!Jagaagiin zow gej bodoj bn!Ter chin bas ih szudarga gar szyy dee!!Ynenii tolool yawaj bgaa hyndee!!Tyynees bei!!udilian hiih gej baigaa um bisz!Uhaantai hyntei uy gej ene teneg umnuudig zyirleh we de!!Jagaagiin zow!Temtslee engiin argaas ehlehn zow szyy de!!Mongol szig szoronjson ornoos ali boloh uhaantail umaa hiih heregt

  • Anonymous (July 06, 2012 1:49:43 pm )

    AH ard tumendee mongo taraaj baij neg yum luivaraar songuulid yalsan shuu dee

  • Anonymous (July 12, 2012 5:15:42 pm )

    Жагаа их зүгээр зөв хүн. Би дэмжидэг. Харин их сайн зөвлөх хүн хажууд нь хэрэгтэй. Арай л буруу хэлбэрээр үзээд бна. 2000 оноос л алдаж байгаа нь харагдаж байсан. Тэр алдаагаа засаагүй л бна лээ.

  • Anonymous (July 12, 2012 5:17:02 pm )

    хүнийг ингэж турхирж өдөөн хатгаж болдог юм уу? сэтгүүлч ээ.

  • Anonymous (July 13, 2012 7:21:03 pm )

    huurhii ene luivarching unuudur hen ch yund ch songohgui.tooh hun ch bhgui bolzon shuudee.muruuduud muuruud yavahaa bolimoor yum.enuund ichih bulchirhai gj bhgyi l dee.olon yum yarij olon avgaigaa l daramtlaad daraad hevtej baival yaasiin,zunug tolgoi.

antalya rent a car