Бид өсөлтийг хөгжил гэж андуураад байх шиг. Хөгжил гэдэг иргэдийн амьдрал, улс орны эдийн засгийн нүүр царай. Сүүлийн үед уул уурхай хэмээн нэг салбар руугаа хэт хошуурах болсон төрийн өнгөц бодлого эцэстээ хүний эрүүл мэнд болоод байгаль эко логид нөхөж барамгүй хохирол учруулж байна. Уул уурхайгаас гэнэт олсон мөнгөө насны хоол хэмээн эндүүрэх нь холгүй аяглах. Түүнээс олж буй ашиг орлого улс орны эдийн засагт нэмэр болж байгаа хэдий ч нөхөн сэргээлт гэдэг нэр томъёо хаданд хашгирахад сонсогддог цуурай шиг болж хувирав. Ёстой л алтыг нь аваад авдрыг нь хаяв гээчийн үлгэр болж байна. Мэргэжлийн хяналтын газраас Өмнөговь аймагт хэрэгжүүлж байгаа уул уурхайн төсөл, Шивээ хүрэн, Гашуун сухайтын боомтуудын үйл ажиллагаанд өнгөрөгч сард шалгалт хийсэн. Тус аймгийн нутагт уул уурхайн зөвшөөрөлтэй үйл ажиллагаа явуулж буй “Чинхуа-МАК Нарийн сухайт”, “Монголын алт”, “Саусгоби Сэндс”, “Таван толгой”, “Эрдэнэс тавантолгой”, “Оюутолгой”, “Энержи ресурс”, “Хүннү коал”, “ЭНК”, “Хангад эксплорейшн”, “Далан задгад ДЦС” ХК зэрэг арав гаруй компанийн үйл ажиллагааг шалгажээ.
Шалгалтаар гадаадын хөрөнгө оруулалттай уул уурхайн компаниуд Монгол Улсын хууль тогтоомжид нийцүүлэн хөдөлмөрийн аюул гүй байдлыг хангаагүй, эрс дэлээ үнэлэх, үндсэн болон туслан гүй цэтгэх байгууллагад гарсан ослыг судалж холбогдох арга хэмжээг аваагүй, үйлдвэрлэлд ашиг лаж буй химийн боди сын хор нөлөө, ажилтны эрүүл мэндэд үзүүлэх сөрөг нөлөөллийг тооцоогүй бо лох нь тогтоогджээ. Мөн ажиллагсдын эрүүл мэндэд хөдөлм өрийн нөхцөлөөс хамааруу лан тандалт хийх, нөхөн сэргээлт, хөдөлмөрийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг сайжруулах талаар хангалтгүй ажиллаж байгаа нь илэрчээ. Тухайлбал, “Чин хуа МАК”, “ЭНК” ХХК ундны усны эх үүсвэр гүний худагт эрүүл ахуйн болон энгийн хамгаалалтын бүс тогтоогоогүй, худгийн тагны би түүмжлэл алдагдсан, Гашуун сухайт хилийн боомт, хүн амыг унд, ахуйн усаар хангадаг “Транс-2” ХХК-ийн гүний худаг гэрчилгээгүй, ус ашиглах гэрээгүй, ахуйн бо хир усыг цэвэрлэж халд варгүйж үүлэхгүй хөрсөнд шууд шингээх байдлаар хаяж байгаа нь тогтоогдсон байна. “Оюутолгой” ХХК ахуйн усыг шүүх, халдваргүйжүүлэх төхөөрөмж болон усан сангийн үйлдвэрийн сертификат байхгүй, усыг халдварг үйжүүлэх төхөөрөмжийн хэ вийн үйл ажиллагаа нь алдагдсан байна.
Түүнчлэн тус компанийн “Бетон зуурмаг-3” үйлдвэрийн технологи нь гар ажиллагаатай, тоосжилт татах агаар сэлгэлтийн хэсгийн систем ажилладаггүй, цахиурын исэл агуулсан нунтаг цемент болон бусад нэмэлтүүдийг зуурмагт оруулах үйл ажиллагааны явцад их хэмжээний тоосжилт үүсдэг, химийн бодистой ажиллах үед ажилтны арьс салст цочрох, улайх, нүд загатнах зовиур илэрдэг аж. Дээрх компаниуд байгаль орчны тухай хуулийг илт зөрчиж техник эдийн засгийн үндэслэл, байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийв чилсан үнэлгээний тавигд сан шаардлагыг хангаж ажилладаггүй нь уг шалгалтаар илрээд байгаа. Тухайлбал, газрын хөрсийг тос тосолгооны мате риа лаар бохир дуулсан “Монголын алт”, “Хүннү коал”, “ЭНК”, “Энержи ресурс”, “Ред фад”, тусгай зөвшөөрөлтэй талбайгаас гадна зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулдаг “Чин хуа-Мак”, “Тавантолгой”, мөн уст цэгийг паспортжуулж баталгаажуулдаггүй “Саусгоби сэндс”, “Хүннү коал”, “Хангад эксп лорешн” ХХК зэрэг компаниудад зохих арга хэмжээг авах биз.
Уул уурхайн олборлолт явуулж буй ойр орчны агаарт хийсэн шинжилгээгээр нарийн ширхэглэгт тоосонцрын агууламж стандартад заасан хүлцэх хэмжээнээс өндөр гарсан, хөрс хүнд металлаар бохирдсон нь хүн амын эрүүл мэндэд сөрөг нөлөөлөл үзүүлэхүйц хэмжээнд байгааг тогтоожээ. Дээрх компаниудын буруутай үйл ажиллагаанаас ийн байгаль ор чин, эрүүл мэндээрээ хохирох болсон байна. Монгол Улсад Хятадын хөрөнгө оруулалттай 445 компани тусгай зөвшөөрөл эзэмшиж байгаа. Үүнээс 100 хувийн хөрөнгө оруулалттай 136, үлд сэн нь хамтарсан хөрөнгө оруулалттай бөгөөд нийт тусгай зөвшөөрөл 4744 байгаа аж. УИХ-аас 2011 онд Ашигт малтмалын хуулийг батлах үеэр стратегийн ач холбогдолтой 15 ордын жагсаалт гаргасан. Засгийн газрын шийдвэрээр Алтны шороон ордын тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайн хэсэгт “Ашигт малтмал хайх, ашиглахыг хориглосон газрыг тогтоосон хилийн заагийг баталж 1782 тусгай зөвшөөрлийг цуцалсан хэдий ч үлдсэн олон компани хуулиа хэрэгжүүлэхгүй, нөхөн сэргээлтээ хийхгүй байхад дээр суугаа лиценз олгогч эрхмүүд чухам юу бодож суудаг бол. 1782 тусгай зөвшөөрлөөс эхний ээлжинд алтны 254- ийг цуцлахаар болсон ч 242 лицензийг бүрэн түдгэл зүүлсэн.
Тусгай зөвшөөрлийг цуцлах, нөхөн төл бөр нэхэх, талбайн хэсэгт уурхайн хаалт, нөхөн сэргээлт явуулах, бай галь орчны мониторинг хийх ажлыг эрчимжүүлэхэд түл хүү анхаарал хандуулж буй ч төлөвлөж ярьсан бүх арга хэмжээ хэрэгжиж, үр дүнгээ өгсөн эсэх нь эргэлзээ төрүүлээд байгаа. “Хуулийг хэрэгжүүлэхгүй удааширч байх хугацаанд уул уурхайн компаниуд дотроо хэд хуваагдаж “Мини уурхай нэртэй нинжагийн арми” болон хувирч байгалийг улам хурдацтай сүйтгэж байна” хэмээн “Байгаль орчны төлөөх хуульчдын холбоо” ТББын гишүүд үзэж байгаагаа илэрхийлсэн. МХЕГ, АМГаас алтны компаниудын үйл ажиллагааг зогсоон лацдаж, уулын ажлын төлөвлөгөөг батлаагүй, орон нутгийн иргэд ч тэдэнтэй ус, газар ашиглах гэрээ байгуулаагүй байхад тэд дур мэдэн үгсэн хуйвалдаж олсон ашгаараа нөхөн сэргээлт хийх нэрийн дор олборлолт явуулсаар байгааг хэлж байсан юм. Мөн нөхөн сэргээлт хийгээгүй болон хууль зөрчин ашиглалт явуулж байгаа уул уурхайн компаниудыг шүүхэд өгч нийтийн эрх ашгийг хамгаална гэдгээ мэдэгдээд байгаа. Ашигт малтмалын тухай хууль хэрхэн хэрэгжиж бай гаа нь эндээс харагдаж байна. Одоо нинжа, нөхөн төл бөр энэ тэр яриад суух цаг биш. Гаднын хөрөнгө оруу лалттай уул уурхайн ком паниуд Монголын газар нутгийг сүүлийн арван жил онгичиж, сэндийлж, байдгийг нь зөөгөөд дууслаа. Хууль гарахаар хэрэгжүүлэхгүй, татвар төлөхгүй, нөхөн сэргээлт хийдэггүй, алт олборлодог компаниуд татвар тэг лэгдэхийг хүлээгээд орлого гүй гээд суух болсон уул уурхайн компаниудтай хуулийн дагуу харицулага тооцдог “зүрхтэй” аавын хүү Монголын төрд байхгүй гэж үү. Сүүлдээ бүр ухсан нүхийг уурхай гэнэ, ухсан нүхээ тагладаггүй хүмүүсийг уурхайчин гэнэ гэсэн хэлц үг хүртэл гарчээ. Ийн тэд уул уурхайн салбарын нэр хүндийг доош чирсээр байна.
Холбоотой мэдээ
-
Anonymous (July 02, 2012 12:07:24 am )
nuguu ELEBGDROJ chin bugdiig ni horiglood tsegtselsen geed byraad baisan bish biluu???haa bnaa?!!!! hytadiin 445 kompani genuu???yasan aimshigtai yum be?1 l udur manai gert oprood ireh ni bn shdee!!!!!!!elbegdorjoo saihan yaraid gadad ryy guigeed baihaa bolildoo.EH ORNIIHOO TULUU AJILLAACHEEE!!!!!!!
-
Anonymous (July 02, 2012 12:09:28 am )
Mongolchyyd ta nar uursduu shal t1 yumaa.Ingeed bicheed bhaas oor yu ch hiihgui yum.Say songyyliar yu gej AN,MAN-g MANAN-g songoj bga ayum be?ted chin l ene ylsorniig suitgej bgaa bizdee?hyylia haa haanaa bieluulmeer bn .yah be?
2 Comments