antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Oct 19, 2011 Comments are off

АТГ-ын дарга нарыг шүүх хурал, авлигачдын хувь тавиланг давхар шийднэ

нийтлэсэн Admin

Нэлээд хэдэн жилийн өмнө манай улс АТГ гээчийг байгуулж, авлига гээчээс ангижрах магадлалаар итгэл дүүрэн байсан. Харамсалтай нь тус газар олны хүссэнчлэн авлигачдыг айлгах үндэсний төв болж чадаагүй. Харин ч эсрэгээрээ хаацайлан улстөржих төв болж хувирсан гэх нь үнэнд илүү дөхөм. Түүгээр ч барахгүй тус газрын даргаар очсон хүмүүсийн хувь тавилан ээдэрч орхих нь жишиг болж орхисон. Өнөөдөр гэхэд л зургаан сарын турш олны анхаарлын төвд байсан Авилгатай тэмцэх газрын дарга Ч.Сангарагчаа, дэд дарга Д.Сундуйсүрэн, Гүйцэтгэх албаны дарга Ө.Алтангадас нарт холбогдох хэргийн хяналтын шатны шүүх хурал болох байсан ч тус газрын дарга Ч.Сангарагчаагийн өмгөөлөгч ирээгүй гэсэн шалтгаанаар 7 хоног хойшиллоо. Өнгөрсөн гуравдугаар сарын 21, 22-нд Чингэлтэй дүүргийн шүүхэд болсон анхан шатны шүүх хурлаар Ч.Сангарагчаад хоёр жил дөрвөн сар, Д.Сундуйсүрэн, Ө.Алтангадас нарт тус бүр хоёр жилийн хорих ял оноох шийдвэр гаргасан. Тодруулбал, гүйцэтгэх ажлын хууль зөрчсөн, төсвийн хөрөнгө идсэн учраас ял сонссон гэсэн үг. Идэж уусан гэх асуудлын цаадтай хувийн ажлаар хөдөө явахдаа улсын бензинээс хумсалсан гэх явган яриа явдаг. Ямартай ч дээрх нэр бүхий нөхдөд анхан шатны шүүхээс оноосон ялыг давж заалдах шатны шүүх хурал хэвээр нь баталсан юмдаг. Гэвч АТГ-ын дарга Ч.Сангарагчаа хяналтын шатны хуралд анхан болон давж заалдах шатны шүүхээс оноосон эрүүгийн хэргийн таван зүйлчлэлийг бүгдийг нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа гэж түүний өмгөөлөгч Б.Хишигбаатар хэлсэн. Мөн шүүх хуралд өөрийн биеэр оролцох хүсэлтээ олон удаа тавьсан ч хүлээж авах боломжгүй гэдгээ шүүхийнхэн учирласан. Учир нь аюулгүй байдал санхүүгийн хувьд зардал, эрсдэл ихтэй гэх. Тэрбээр өдгөө ШШГЕГ-ын харьяа хорих 411 дүгээр анги буюу Зайсан дахь хүүхдийн хорих ангид хорих ангийн эд хогшлыг хариуцан ажиллаж байгаа. Харин хоёр шатны шүүхээс хоёр жилийн хорих ял сонссон АТГ-ын Гүйцэтгэх албаны дарга Ө.Алтангадас Тахир соёотын хорих ангид ял эдэлж байгаа юм билээ. Тэдний хөлд чирэгдсэн гэгдэж буй гэгддэг Д.Сундуйсүрэнгийн тухайд Зайсан дахь хорих ангид ял эдэлж байгаа агаад түүний өмгөөлөгчөөр Ц.Монгол ажиллана. Дээр өгүүлсэнчлэн шүүхийнхэн энэ удаа ч АТГ-ын дарга нарыг шүүх хуралд оролцуулахгүй агаад гагцхүү өмгөөлөгчид нь оролцоно. Хэрвээ Хяналтын шатны шүүх оноосон ялыг хэвээр баталвал хагас жил эзгүй байсан АТГ-ын дарга нарын албан тушаалыг түдгэлзүүлэх, томилох их ажил өрнөх нь гарцаагүй. Басхүү АТГ-ын даргын хар дансанд орсон зарим нэг улстөрчдийн магнай тэнийх нь гарцаагүй. Нөгөөтэйгүүр дээр дурдсанчлан шүүх хуралд хэрэгтнүүдийг оролцуулахгүй байх шалтгаан нь Олон улсын хүний эрхийн конвенцийг ноцтойгоор зөрчиж буйг анзаарч буй хүн алга. Уг нь дэлхийн жишигт ч хэрэгтнийг шүүх хуралд биеэр оролцуулах боломгүй байх тохиолдол гардаг бөгөөд тэглээ гээд таг харанхуйд хориод байдаггүй юм билээ. Дор хаяж л онлайнаар хуралд оролцуулдаг агаад шаардлага гарвал асууж тодруулах зүйл гарах нь мэдээж гэж үздэг учраас тэр. Ч.Сангарагчаагийн хувьд өөрөө хуулийн өргөн мэдлэгтэй нэгэн учраас хэлэх үг тайлбар хэлэхийг хүсч байгаа нь мэдээж. Тэгээд ч тэр өөрт нь оноосон ялыг хүлээн зөвшөөрөхгүй гүтгэлэг гэж үзэж буйгаа мэдэгдчихээд буйг мартаж болохгүй. Гэвч түүний амыг нь ангайлгахгүйгээр асуудлыг шийдэж, мань эрийг “аав”-ынд хорих сонирхол улстөрийн хүрээнд асар их байгаа нь дамжиггүй.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car