Нэг ийм хардлага өөрийн эрхгүй төрлөө. Учир нь сонгууль, сонгууль гэж дээр доргүй манарч байх энэ хооронд хятадууд шийдэгдээгүй байгаа уул уурхайн олборлолтын газрууддаа олборлолт хийгээд байгаа тухай мэдээг орон нутгийн иргэдээс ирүүлэв. Монголчууд баялгаа харийнханд алдсаар байна. Харин үүний оронд манай оронд ирэх ашиг гэхээсээ илүү энэ ордуудын зөвшөөрлийг хөөцөлдөж гүйгээд байгаа эрх мэдэлтнүүд баяжиж байгаа нь жил ирэх тусам харагдсаар байдаг. Харийнхны гарт орсон монголчуудын баялгийн талаар гуравхан жишээ дурьдахад:
Жишээ 1. Өмнөговийн “Овооттолгой” нүүрсний уурхайд үйл ажиллагаа явуулж буй “Саус гоби сэндс” компани хяналтын хувьцааныхаа 60 хувийг Хятадын хөнгөн цагаан үйлдвэрлэгч “Чалко” компанид 889 сая ам.доллараар худалдсан гэдгийг баттай эх сурвалж гэрчилсэн. “Саус гоби сэндс” нь “Айвенхоу майнз”-ын охин компани. Тиймээс уг наймаа хөрөнгийн зах зээлд өрнөж л байдаг нэг үзэгдэл гэхээсээ илүү “Саус гоби сэндс”-ээр дамжуулж, Оюутолгой ордыг эзэмших гэсэн хятадуудын далдуур бодлого хэмээн хүлээж авагсад олон байна.
Жишээ 2. Тавантолгойн Цанхийн баруун хэсэгт үйл ажиллагаа явуулах стратегийн хөрөнгө оруулагчаар Хятад, ОХУ, АНУ, Япон, Өмнөд Солонгосыг оролцуулна гэдгийг зарласан. Тодруулбал, Хятадын БНХАУ-ын “Шинхуа Энержи” групп Тавантолгойн ордод хамгийн их хувь эзэмших стратегийн хөрөнгө оруулагчаар тодорсон. Ийнхүү олон орны дунд зарлагдах тендерт ихэвчлэн хятадууд шулуун замаар ялдаг байдал авто замын салбарт ч харагдаж байгаа. Намууд талцан маргалдаж, сонгууль хэмээн нэг нэгийнхээ муу муухайг хайж, ухаж төнхөж байх зуур хужаа нар бидний байдаг бүх баялгийг зөөгөөд дуусахгүй гэх баталгаа даанч хомс. Сонгуулийн их ажлын цаг үеийг хүлээж олон олон орсгоо шүдтэй баячууд олборлолт явуулахгүй байсан. Тэгвэл тэд ойрын өдрүүдэд нэр дэвшигч нараас илүү завгүй ажиллаж, амралтын цагаар ч монгол ажилчдаа амраахгүй уурыг нь барж байгааг иргэд хэлсээр байна.
Жишээ 3. Сүхбаатарын Төмөртэйн овооны цайр, хар тугалгын ордыг БНХАУ-ын “Цайрт минерал” компани, Өмнөговь дахь Нарийн сухайтын нүүрсний ордыг БНХАУ-ын “Чинхуа” корпораци эзэмшдэг. “Чинхуа” нь ”2003 оноос Шивээ-Овоогийн боомтоор нүүрсээ экспортолж эхэлсэн байна. Тус компани жилдээ 1,5-2,0 сая тонн нүүрс олборлож, Хятадын зах зээлд нийлүүлдэг. Харин ийм их хэмжээгээр дэлхийн зах зээлд нүүрс нийлүүлээд байх боломжгүй, хэрвээ ингэлээ гэхэд нүүрсний үнэ дэлхийн зах зээл дээр навс унана хэмээн Ашиглт малтмалынх газрынхан тайлбарлаад байдаг. Үнэн хэрэгтээ Дэлхийн зах зээлд нийлүүлэгдэж байгаа хэмжээний нүүрс нэг жилдээ Монголын гаалиар гардаг болохыг хил орчмоор амьдардаг хүмүүс нотлоод өгөх байх. Замын-Үүд боомтоор л гэхэд хоногтоо 500 орчим вагон нүүрс урд хилийг чиглэдэг тухай албанхан мэдээлж байсан.
Нөгөө талд Нарийнсухайтын орд дээр Монгол Улсын Засгийн газар тогтвортой байдлын гэрээ байгуулсан нь ирэх 2013 онд дуусах гэнэ лээ. УИХ-аас стратегийн орд газруудын жагсаалтыг баталж, уг ордыг эдийн засгийн эргэлтэд оруулсан тохиолдолд 51 хувийг нь төр эзэмшинэ гээд заачихсан нь бий. Тус жагсаалтад багтсан 15 ордын долоо нь одоогоор хятадуудын эзэмшилд нэгэнтээ шилжчихээд байна. Цаашлаад үзвэл, Монголд идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгаа уул уурхайн компаниудаас 100 тутамд 80 нь хятад эзэдтэй юм байна. Хилээр зөөгөөд гаргахад ч өөр орнуудыг бодвол асуудал бага ордог бололтой. Бидний баялаг л машин машинаараа урд хөршийг зорьж байгаа нь бухимдлын гол шалтгаан юм даа.
С.Пэрэнлэй (www.wikimon.mn)
Холбоотой мэдээ
-
Anonymous (June 14, 2012 4:47:55 pm )
naad omxii xujaanuud chin aixtar xumuus. man nam ni yalagdaxiig medchixeed yarch bga ni terdee
-
Anonymous (June 17, 2012 11:10:55 am )
MANAHGIIN ALUURCHDAAS ODOOL SALYAA EH ORONCHDOO
2 Comments