antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jun 14, 2012 9 comments

Б.Батзаяа: Уран бүтээлч хүн хүчтэй тэмцэгч байдаг юм

нийтлэсэн Admin

УИХ-ын 22 дугаар тойрогт МУНН-аас нэр дэвшиж буй Монгол Улсын гавьяат жүжиг­чин Бат­занын Бат­заяа­тай ярилц­лаа.

-Танаас их сонин ший­дэл гарлаа. Яагаад УИХ-д нэр дэв­шихээр болов?

-Би улс төр, нийгмийн үйл ажил­лагаанд иргэ­нийхээ хувьд аль боло­хоор идэвхтэй орол­цохыг хичээдэг. Учир нь төр нийгмийн ажил эргээд иргэн хүнд өөрт нь нө­лөөлдөг. Түүнээс гадна 1990 оны ардчилсан хувьс­галаас  эхлээд ард­чиллын төлөөх үйл хэ­рэгт идэвхтэй оролцож ирсэн. Монго­лын Ард­чилсан холбооны анхду­гаар их хурал дээр хүртэл уран бүтээлчдээ төлөө­лөөд үг хэлж, үзэл са­наагаа илэрхийлж явсан удаа­тай. Мөн жагсаал цуг­лаанд ч орол­цож яв­лаа.

Тухайн үед Монголын ард тү­мэн картын ба­раанд шилжиж, амьдрал ядуу байсан хэдий ч би Монголын ард түмний тархи, оюу­ныг өлсгөлөн байлгахгүйн тулд инээд бэлэглэх зорилгоор Мон­голын анхны хошин урла­гийн хувийн театрыг бай­гуулж, ард­чиллын үзэл санааг уран бү­тээлээрээ дамжуулж туурвисаар өдийг хүрлээ. Гэвч өнөө­дөр эргээд харахад тэр сайхан хүсэл, мө­рөөдөж байсан ардчилсан ний­гэм эсрэгээрээ явж байна. Улс эх орны хөгжил дэв­шил, төрийн зохисгүй бод­лого, хууль хяналтын байгуул­лагуудын хараат байдал гээд бү­хий л зүй­лүүд санаа зовниулсан хэвээр байна. Өнөөдөр 40 гаруй сая толгой мал­тай Монголын ард түмэн махаа дэлхийд байхгүй өн­дөр үнээр авч байна. Монголын газар нутгийн 50 орчим хувь нь лиценз хэлбэрээр гадаадын мэ­дэлд очлоо. Цаашилбал, уламж­лагдаж ирсэн мал аж ахуй зогсонги бай­далд орох нь. Малын бэл­чээр, гол ус үгүй боллоо. Нийгмийн ийм гажуудал нүүрлэж байгаатай би эвлэрч чадахгүй. Зөвхөн төрийн өмчөөр баяжсан олигархиуд л хангалуун амьдарч байна шүү дээ. Ийм зүй бус тогтолцоо­нууд сэтгэл эмзэглүүлж байгаа учраас би нэр дэвшиж байгаа юм. Чи улс төр сонирхохгүй бол ча­майг улс төр оролдоно гэдэг шиг өнөөдөр би Монголын иргэн хүний хувьд газар шорооныхоо төлөө, ард иргэдийн сайн сайхан амьдралын төлөө явахгүй байж чадсангүй.

Магадгүй хүмүүс Батзаяа хо­шин шогоо тоглоод л явж байна биз дээ гэх байх. Би тэдэнд хариу хэлье. Өнөөдөр инээж, хөгжилдөөд явж байх тийм цаг үе биш. Иргэ­дийн дийлэнх нь зовж зүдэрч, ядуурлын туйлд хүрч нулимс дус­луулан явж байна. Уран бүтээлч хүн гэдэг нийг­мийн аливаа асуудалд дүн шинжилгээ хийж, болж бүтэхгүй асуудлыг үзэгчдийн сэтгэл зүрхэнд хүргэдэг. Энэ утгаараа уран бү­тээлч хүн өөрөө тэмцэгч байдаг юм. Би аль нэгэн улс төрийн намын захиалгаар УИХ-д нэр дэвшээгүй.

-Таны давуу тал юу вэ?

-Миний уран бүтээл намайг Монголын үзэгч­дэд танил болго­сон. Тэгэ­хээр би өөрийгөө хүмүүст танилцуулах шаард­ла­гагүй. Энэ миний давуу тал. Харин Батзаяа гэдэг хүн яагаад улс төрд орох болов гэдгийг сонгогч­додоо ойлгуу­лах болно.

-Урлаг соёлынхон таныг тэр аяараа дэм­жих байх даа…

-Дэмжих байх гэж бо­дож бай­гаа. Одоо чинь бас их сонин цаг үе юм. Ер нь хэдэн жилийн өм­нөх шиг сэтгэлгээтэй хү­мүүс нэн ховор болжээ. Нийгмийн ядуурал, бу­химд­лаа дагаад хүний мөн чанар, дотоод сэтгэ­лийн боловсрол үгүй бол­чихож. Намайг хүүхэд байхад миний хөгшин ээж надад “Өөрийн эхээс өрөөлийг бодож яв. Тэр сайхан сэтгэл чамд эргээд буян болно” гэж захидаг байсан. Одоо­гийн дун­даж сэхээтнүүдээс мөн чанар ховор харагдах юм. Тэгэхээр тэр хүмүүсийн жудаг л мэдэж дээ. Сэтгэ­лээрээ дэмжих нэг нь дэмжинэ л биз.

-Сонгуулиар тодор­хой хэм­жээний хөрөнгө гарна. Үүнийгээ яаж ший­­дэж байна?

-Чухам яахыг сайн мэдэхгүй л явна. Зар­цуулах мөнгө байхгүй хүн чинь санаа амар юм даа. Бусад улс төрийн намууд мундаг их мөнгө цацаж байгаа харагдана лээ.

Ямар учраас ийм их мөнгө цацаж байгаа юм бол гэсэн бодол толгойд орж ирэх юм. Гарахгүй бол яана аа. Тэр их хөрөнгө мөнгийг хэн буцааж өгөх вэ гэдэг нь сонир­хол­той. Эндээс нэг тийм сонин гаргал­гаа харагдаад байгаа юм. УИХ-д сонгогдсон хүмүүс эрх мэдлээ ашиглаад зар­сан мөнгөө олж авахыг хичээнэ. Энэ утгаараа мөнгөтэй хол­боо­той сонголтууд сөрөг үр дагавартай. Миний хувьд ца­цах мөнгө байхгүй. Үүнийгээ ч нуухгүй хэлчихье. Би найз нөхөд, ах дүү нартаа санал тавьсан. Тэд маань надад бор хоногийн хоолны мөнгө­нөө­сөө тав арван төгрөг илүү­чилж л байна. Өнөөх мөнгөөр нь тойргоороо явж иргэд­тэйгээ уулзаад л явж байна даа. Намаас тодорхой хэм­жээ­ний дэмжлэг үзүүлнэ гэсэн. Ингээд л сонгууль­даа орно доо.

-Та яагаад МУНН-аас нэр дэв­шиж байгаа юм бэ. Одоогийн эрх барьж буй хоёр намаас дэвшсэн бол сонгогдох боломжтой юм биш үү?

-Монголд нам, лам хоёр шиг их юм алга. Монголын улс төрийн намуудыг хараад байхад хамгийн цэвэр цустай нь МУНН. Энэ намыг үүсгэн байгуулагч, нэрт найрагч О.Дашбалбарын агуу үзэл бодол надад таалагдсан учраас би МУНН-ыг анх бай­гуу­лагдахад ги­шүү­­нээр нь элссэн. Тиймээс энэ на­мын­хаа хуучин гишүүнчлэлийг сэргээгээд, үзэл баримтлалыг нь дэмжээд УИХ-д нэр дэв­шиж байна. МУНН-ын гол гуравхан зангилаа байдаг. Бид аливаа зүйлийг уламж­лан авдаг. Олж авсан уламж­лалаа хайрлан хадгалж яв­даг. Хайрлаж хадгалсан уламж­лалаа хойч үедээ өвлүүлдэг. Ердөө л энэ гурван үзэл баримтлал манай намын гол тул­гуур. Бид нийгэмд шу­дарга явдлыг тогтооно. Шу­дарга байдлыг тог­тоож чад­санаар хойч үедээ өв­лүүлнэ. Би нэг их том том худлаа амлалт өгөхгүй. Харин амьд­ралд хэрэгжиж болохоор энгийн зүйлээс эхэлнэ. Эцэг нь архичин бол тэр гэр бүл өөдлөхгүй гэдэг шиг улс эх орны төр засаг нь авлигад идэгд­чихсэн байхад ард иргэд нь яаж сайхан амьдрах юм бэ.

-Намын жагсаалтаар нэр дэв­шиж болоогүй юм уу. Жаг­саал­таар нэр дэвш­сэн хүмүүс орон даяар өр­сөл­дөнө. Илүү олон санал авах магадлалтай шүү дээ?

-Би өөрөө тойрогт нэр дэвших санал гаргасан юм. Бусад нам эвслүүд шиг мөнгө төгрөг амлахгүй. Би нэг л зүйлийг амлаж чадна. Тод­руулж хэлбэл, ард түмэн­тэйгээ хамтарч, дотор нь орж ажиллана. Учир нь би ард түмэнтэйгээ, тэд­нийхээ дунд нь адилхан л хашаа байшинд амьдарч яваа хүн.

-Яаж хамтарна гэж?

-Эрх дарх эдлэх гэж УИХ-д суух гээгүй. Тийм учраас иргэддээ ули­рал бүр, сар болгон ажлын тай­лангаа танилцуулж байх болно. Түүнээс  биш тэнд тийм бай­шин барьж өгнө. Энд ийм газар өгнө гэж худлаа амлах­гүй.

-Таны үеэл ах Баабар ямар зөвлөгөө өгч байна вэ?

-Ний нуугүй хэлэхэд нэр дэв­шиж буй асуудлаар Баабар ахтай уулзаагүй л байна. Хоёр гурав хоногийн өмнө зориглоод очсон чинь гадагшаа явчихсан байна лээ. Монгол Улсын төрийн шагналт Б.Цэнддоо манай үеэл хоёр нэг өрөөнд суудаг юм. Б.Цэнддоогоос “Үеэл ах намайг юу гэж байна” гээд асуулаа. Тэгсэн “Батзаяа яахнав дээ л гэж байна лээ” гэсэн утгатай юм хэлнэ лээ. Одоо очих гэхээр нэг л зориг хүрэхгүй л явна. Бас жаахан эмээ­гээд. Гэхдээ зэмлэсний­хээ дараа ямар нэг зөвлөгөө өгөх байх аа.

-Тантай адилхан мэргэ­жил­тэй МУГЖ Ц.Төмөр­баа­тар СХД-ын ИТХ-д суудаг. Түүнээсээ дэмжлэг авсан уу?

-Ц.Төмөрбаатартайгаа сон­гуу­лийн асуудлаар уул­заж зөвлөгөө авсан. Авалгүй ч яахав дээ. Тэр хүнд чинь туршлага байна. Ц.Тө­мөр­баатар “Бид зөвхөн уран бү­тээлч байхаас гадна нийгэмд идэвхтэй иргэд нь байх хэрэг­тэй. Би ч гэсэн ИТХ-д суугаад тодорхой ажил хийгээд явж байна. Найз нь дэмжих газ­раа очиж дэмжинэ ээ” гэж байна лээ. Бид цаашид хол­боо­той ажиллах талаар ярилцсан.

-Сонгуулийн суртал­чил­гаа­гаа ямар хэлбэрээр хийх вэ. Танаас их содон сур­тал­чилгаа гарах болов уу гэж харж байна?

-Янз бүрээр л сэтгэж бай­на. Аль болохоор сонгогч түмэндээ хүрч ажиллахаар төлөвлөж байгаа. Мэдээж өөрт байгаа давуу талаа ашиглана. Гэхдээ яг ямар суртал­чилгаа хийхээ одоо хэлмээргүй байна. Намайг инээдэм талаас нь түрүүлж харах байх. Амьдралд хар цагаан гэж байдгийн адил инээ­дийн нөгөө тал нь нулимс. Энэ утгаараа бид эхлээд нулимстай асуудлаа хамтарч цэглэх хэрэгтэй. Ийм бодлыг л өвөрлөж очно доо.

А.БИЛГҮҮН

 

Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

9 Comments

  • Anonymous (June 14, 2012 9:46:05 am )

    missuud ner devsheecheeee

  • Anonymous (June 14, 2012 12:24:08 pm )

    iiish huurhiii yahnavdeeee

  • Anonymous (June 16, 2012 4:00:20 pm )

    yahnav dee

  • Anonymous (June 16, 2012 4:01:26 pm )

    shal demii yum hiij baihiin

  • Anonymous (June 16, 2012 9:18:08 pm )

    har harvin. ynhan dembrel cogzalimaa.nusan menget nymdorjnaraas hamaagui deer baij mednee

  • Anonymous (June 16, 2012 9:19:19 pm )

    DEMJIJ BAINA AMJILT HUSIE

  • Anonymous (June 17, 2012 12:35:16 pm )

    demjij bna hodoogiin baysgalangiin hoorhon huu japan sapporo

  • Anonymous (June 19, 2012 8:11:20 am )

    JERIIN NEG ARDIIN HUUHDIIG DEMJIJ BN AA. ER NEG ALDAAL BIZ . HUMUUSEE BIE BIEN DEE URAM HAIRAL

  • Anonymous (June 22, 2012 1:43:00 pm )

    bolnoo bolno

antalya rent a car