antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jun 13, 2012 7 comments

“Модоо барьсан” Б.Батбаатар сонгуульд нэр дэвшихээр халаасаа шавхав

нийтлэсэн Admin

Улс төрд “Нялх” гэдгээрээ танигдсан Б.Батбаатар энэ оны сонгуульд нойр хоолоо хасах нь холгүй хэдэн “сохор зоос”-оо шавхаж яваа сурагтай.

Б.Батбаатар 2004 онд УИХ-д нэр дэвшиж байхдаа  “Тумбааш” гэх том дэлгүүр, Тумбааш нэртэй авто засвар, угаалгын газар, “Азийн хөгжлийн сан” Хадгаламж зээлийн хоршоотой “баян хүн” гэгдэж явсан юм билээ.

Гэвч түүнийг УИХ-ын гишүүн байх хугацаанд санхүүгийн хямрал дээд цэгтээ хүрч, ХЗХ-д дампуурч эхэлсэн хамаг хөрөнгөө заран хадгаламж эзэмшигчдийнхээ мөнгийг өгчихсөн, тиймээс III, IV хороололд байрлах “Тумбааш” дэлгүүрээ “Монгол банкны ерөнхийлөгч А.Батсүхийн эхнэрт арилжсан. Тэр мөнгөөрөө ХЗХ-ын өрийг барагдуулжээ гэх мэдээлэл тухайн үеийн  хэвлэлүүдэд бичиж байсан.

Харин өнгөрсөн онд АТГ-т өгсөн хөрөнгө орлогын мэдүүлэгт “модоо барих” дээрээ тулаад байгаа тухайгаа мэдүүлжээ. Тэр ч бүү хэл хөрөнгө хогшил бараг байхгүй шахуу юм бичиж өгсөн гэнэ. Тодруулбал, түүний жилийн орлого 22 сая 567 мянган төгрөг, харин эхнэрийнхээ хөрөнгийг тодорхойлж чадаагүй юм байх. Нэг орон сууцтай, тэр нь 22 сая төгрөгөөр үнэлэгдэнэ. Харин түүнд тансаг хэрэглээний 89.7 саяар үнэлэгдэх Форд экспедишн, бух бенз тус бүр нэг бий. Нэг сая таван зуун мянган төгрөгийн үнэ хүрэх таван тооны морьтой, хадгаламжиндаа 200 сая төгрөгтэй. Өөр хөрөнгөгүй гэжээ.

Хачирхалтай нь, саяхан л “модоо барих” дээрээ тулаад байсан хүн  хаанаасаа ийм их хэмжээний мөнгө олж, УИХ-д  нэрээ дэвшүүлж байгаа нь үнэхээр гайхалтай. Бодвол Тавантолгойд “нүд унагаад” байсан Оросын толгой баян, олигархи Олег Дерпаскагаар ивээн тэтгүүлэв үү, эсвэл хэн нэгэнд маш их хэмжээний өр, зээл тавив уу.

Магадгүй амь тэмцэн байж УИХ-д суувал “шархаа нөхөж” болно гэж сэтгэсэн байхыг үгүйсгэхгүй.

Б.Дэжид

Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

7 Comments

  • Anonymous (June 13, 2012 9:58:23 am )

    Xadgalamj zeeliin horshoonii mongo huuleh sonirholtoi ajil hiih durgui humuusiig hohirolgui bolgoson bol sain l zaluu baina.Batbaatar gedeg zaluug eldeb muu ymand ner garaagui ner tceber baigaa n tuunii ooriinh n l setgel zutgel baihaa.ih hurald yah estoi gej bayn biznesmen esbel luibarchid suuh esgui gej bi bodoj baina.zaluu huul ch eldeb luibart oroogui l bol demjih n l zob baihaa.

  • Anonymous (June 13, 2012 10:18:24 am )

    ataarhaj yhlee yu ursuldugch namiihaan ta nar uuruur saihan ursulduuch hiih ajlaa heregjyyleh bodlogoo yari l daa archaagyi amitad yumdaa ter bol ardiin hyy ard tymnii shoroon dundaas uuriinhuu biznesiig bosgoson ed hurungu baylagtai hyn tan nar shig tusviin munguur hushuu bariad terniihee 70 huviig uursduu avaad yavdag hyn bish ter bol jinhene shudrag zorigtoi jinhene ard tym niihee tuluu turtsun hyn tsagnhugatsaa ta nart haruulnaa henii hyy yu hiij chaddagiig

  • Anonymous (June 13, 2012 4:09:45 pm )

    Yadgiin gishuun bolood sharhaa nuhuurei naizaa

  • Anonymous (June 13, 2012 5:05:52 pm )

    bitgii negendee ataarhaad baigaach

  • Anonymous (June 13, 2012 8:50:27 pm )

    yg zuvuu

  • Anonymous (July 13, 2012 7:47:04 pm )

    huurhii ene ih hurald yu hiihevde utaa manatsan hereggui yum yariaad amitan zalhaagad evsheelgeed 4 jiliig baraa bizde.odo hiij chadah yum bhgyi.zugeer mashinaa ugaagad muhuuldsuu zaraad muruuru muumuu unjuul.

  • Anonymous (July 13, 2012 7:47:55 pm )

    edniihen bugd olgoi tolgoitnuud shde enuugeer ih hural balduushaa hiihevde

antalya rent a car