antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jun 12, 2012 Comments are off

М.Зоригт сонгуулийн хууль зөрчсөнөө плакатаар нотлов

нийтлэсэн Admin

“Бодь” группын ерөнхийлөгч М.Зоригт энэ удаагийн УИХ-ын ээлжит сонгуульд Сүхбаатар аймгаас нэр дэвшиж байгаа. Тэрээр Сүхбаатарчуудад зориулж “Наран мандах нутаг” хэмээх олон ангит уран сайхны кино бүтээжээ. Энэхүү уран сайхны кино нь аймгийн захиргаа, банк, гал команд, эмнэлэг, цагдаагийн байгууллага, 10 жилийн сургуулийн сурагчдыг оролцуулсан учраас нэлээд өргөн цар хүрээг хамруулжээ. Нутаг нэгтнүүдийнхээ царайг уран сайхны киноноос олж харахыг эрмэлзэхийн зэрэгцээ үйл явдлын нарийн уялдаа холбоонд автсан Сүхбаатарчуудын хувьд 90-ээд оныг байлдан дагуулсан “Халтар царайт”-ын дайтай өндрөө авсан байна. Авьяаслаг найруулагч Б.Чингүүний бүтээсэн “Наран мандах нутаг” олон ангит кинонд үзэгчид автах нь тодорхой. Гэхдээ урлаг, уран сайхны сурталчилгаа явууллаа гэж үзсэн өрсөлдөгчид нь хуулийн байгууллагыг тандалт хийхийг шаардсан гэдэг. Сонгуультай ямар ч холбоогүй кино хэмээн Зоригтын фракцынхан мэдэгдэж байгаа ч тэрээр өнгөрсөн долоо хоногт өөрийнхөө зургийг дээд талд нь залж, доод талд нь киноны уран бүтээлчдийн зургийг эвлүүлсэн плакат хэвлэж, сонгуулийн хууль зөрчсөнөө баталж орхижээ.

www.shock.mn Н.Энгүүн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car