antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jun 11, 2012 5 comments

Авлигын хэлбэр илүү ноцтой болжээ

нийтлэсэн Admin

Авлигын цар хүрээ өөрч­лөгдсөнгүй. Төрийн байгуул­лагад авлига илүү ноцтой хэлбэрээр илрэх болжээ. Энэ бол Авлигатай тэмцэх газраас явуулсан авлигын индексийн судалгаагаар гарсан үр дүн. “Монгол Улсын авлигын индекс 2011 онд 0.36 гарсан нь  2009 оныхоос 0.01 пунктээр буурсан байна. Өөрөөр хэлбэл, хоёр жилийн өмнөхтэй харьцуулахад авлигын нөхцөл байдал муудсан болохыг харуулж байгаа юм. Энэ нь авлига хэмээх үзэгдэл илүү ноцтой хэлбэрээр илрэх болсныг харуулж байна” гэж авлигын индексийн судалгаанд тэмдэглэжээ. Мөн түүнчлэн Эрдэс баялаг эрчим хүчний, Эрүүл мэндийн, Батлан хам­гаалах яамны харьяа төрийн байгууллагууд авлигад өр­төх илүү эрсдэлтэй гэж тодор­хойлогдсон байна.

“Судалгааны дүнгээс хар­вал авлига өмнөхөөсөө ноцтой байдлаар илрэх болсон нь харагдаж байна. Бидэнд хийх ажил их бий. Зарим хүмүүс сонгууль болж байгаа учраас чимээгүй байна гэж яриад байгаа. Бид сонгууль болж байгаа гээд зүгээр суух эрх байхгүй. Яагаад гэвэл ард түмний мөнгөөр цалинжиж байгаа учраас” гэж АТГ-ын Тамгын хэлтсийн дарга Ч.Өнөрбаяр ярьж байсан юм.

Зарим нэр дэвшигчид шалгагдаж байна

УИХ-ын сонгуульд нэр дэвшиж байгаа зарим нэр дэвшигчид АТГ-т шалгагдаж байгааг албаны хүмүүс хэлж байв. “Сонгуульд нэр дэвшиж байгаа хүмүүс шалгагдаж бай­гаа. Гэхдээ яг хэн гэдэг хүнийг шалгаж байгааг одоогоор хэлэх боломж алга. Гэхдээ шалгалтаа хийгээд явж байгаа. Бүх зүйл тодорхой болмогц мэдээлэх боломж бий” гэж АТГ-ын мөрдөн шалгах хэлтсийн дарга Э.Амарбат ярив. Мөн нэр бүхий УИХ-ын гишүүд болон төрийн томоохон албан тушаалтнууд авлигын хэрэгт холбогдон шалгагдаж байгаа ажээ. Мөн Ц.Анадбазарын хэр­гийг мөрдөн шалгах ажил яваг­даж байгааг албаны хүмүүс хэлж байлаа. Гэхдээ тодор­хой мэдээллийг бас л өгөх боломжгүй аж.

НИТХ-ын тэргүүлэгчдийн дарга Т.Билэгтийг гадаадад шалгах боломжгүй

НИТХ-ын дарга Т.Билэгт “Өргөө” зочид буудал, “Улаан­баатар таймс” сонины байрыг хувьчлах шийдвэрийг гаргаж байсан ажээ. Үүнтэй холбогдуулан АТГ- аас шалгалт явуулж байсан юм. Харин түүнийг АНУ руу оргон зайлсан тухай мэдээлэл сүүлийн хэдэн сарын турш цацагдаж байгаа билээ. АТГ-аас түүнийг гадаадаас албадан авчирч мэдүүлэг авах ямар нэгэн эрх байхгүй гэдгийг хэлсэн юм. “Албадан баривчлах, гадаадад мөрдөн шалгах ажиллагаа явуулах эрх Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээ конвенцийн дагуу байхгүй. Гэхдээ интерполоор дамжуулан шалгах боломж бий. Тухайн хүнийг гадаадад байгаа учраас хэргийг тусгайлан шалгаж байгаа” гэж Э.Амарбат ярив.

Төрийн албаны шударга байдлын үнэлэмж дунд зэрэг байна

АТГ-аас төрийн байгуул­лагын шударга байдлын су­дал­гааг явуулжээ. Уг судал­гаа­ны дүнгээр төрийн бай­­гуул­­лагуудын шударга байд­­лын үнэлэмж дунджаас бага зэрэг дээгүүр гэсэн дүн гарсан байна. Улсын хэмжээнд явуулсан судалгаагаар Газрын алба, цагдаагийн байгууллага, эрүүл мэндийн байгууллага шударга байдлын үнэлэмж харьцангуй доогуур гарчээ. Харин Татвар болон нийгмийн даатгалын байгууллагуудын  үнэлэмж харьцангуй дээгүүр гарсан байна. “Төрийн байгуул­лагуудын дунд авлигын талаар болон шударга байдлын үнэлэм­жийг дээшлүүлэхэд дан ганц манай байгууллага тэмцээд үр дүнд хүрэхгүй. Үүнд иргэд, олон нийт, хэвлэл мэдээллийн байгууллагууд чухал үүрэг гүйцэтгэнэ” гэж АТГ-ын Тамгын хэлтсийн дарга Ч.Өнөрбаяр ярьсан юм.

Нээлттэй өдөрлөг зохион байгуулав

Өнгөрөгч баасан гаригт АТГ-аас нээлттэй өдөрлөгийг “Чингис” зочид буудалд зохион байгуулсан юм. Уг өдөрлөгийн үеэр иргэд АТГ-ын тухай бүх л мэдээллийг авах боломжтой байсан бөгөөд АТГ-ын удирд­лагууд оролцжээ. “Бид энэ өдөрлөгийг 14 хоног тутам зохион байгуулдаг. Гол зорилго нь олон нийтэд авлигын хор хөнөөлийг мэдрүүлж, авлигатай тэмцэх газрын мэдээллийг олон нийтэд хүргэх зорилготой. Гэхдээ төрийн болон хувь хүний нууцад хамаарах асуудлаар мэдээлэл өгөхгүй. Өөрөөр хэлбэл нууцад хамаарахгүй бусад асуудлаар хүссэн мэдээл­лээ авах боломжтой” гэж Ч.Өнөрбаяр ярив.

Б.БОЛОРСҮХ


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

5 Comments

  • Anonymous (June 11, 2012 9:17:47 am )

    Авилгалтай тэмцэх газар нээлттэй өдөрлөгөө яагаад Чингис зочид буудалд хийв. Яагаад жирийн иргэн яваад очиж болох газар хийсэнгүй вэ. Нөгөө л хэлбэр хөөдөг, нөгөө л баярхаж томордог нь энэ байгууллагад ч гэсэн байна. Авилгал өссөн гээд тоон мэдээ харуулах юм. Энэ та нарын ажил юмуу.

  • Anonymous (June 11, 2012 9:18:21 am )

    Та нарын авилгал яг хэд вэ? Авилгалчдыг илрүүлсэн хүн түүнээс 2 дахин илүүг авч байж хэргийг нь нуудаг байх гэж би бодож байна. Дутуудоржийн авилгалыг яагаад шалгахгүй байна.

  • Anonymous (June 11, 2012 9:18:43 am )

    Танай албан хаагчид өөрсдөө хөрөнгө орлогын мэдүүлгээ олон нийтэд ил тавих хэрэгтэй. Үлгэр дууриал гэдэг утгаар. Түүнээс одоо бол та нар авилгалыг өөрсдөө цэцэглүүлж байна.

  • Anonymous (June 11, 2012 9:25:51 am )

    oorsdiigoo horongo oplogoo ehneruuteigee hamt tabiacn

  • Anonymous (June 11, 2012 8:43:19 pm )

    Яг үнэн жинхэнэ авилгал АТГазар өөрсдөө илүү их юм хийж буй тийм учраас өөрсдөө хөрөнгө орлогоороо шудрагаар мэдүүлэгээ өгөх хэрэгтэй тийм байж бусад хүмүүсийн эрхэнд халдвал арай шудрага юм бишүү

antalya rent a car