antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jun 9, 2012 38 comments

У.Хүрэлсүх:Ардын Нам бол Монгол Улсын ууган хүү гэж би боддог

нийтлэсэн Admin

Монгол Ардын Намын Ерөнхий нарийн бичгийн дарга У.Хүрэлсүхтэй уулзаж товч ярилцлага авлаа. Түүнтэй тус намаас нэр дэвшигчдийн талаар болон УИХ-ын сонгуулийн тухай ярилцсан юм.

-Энэ жилийн сонгууль урьд жилүүдийнхээс онцлогтой болно. Энэ хүрээнд МАН, АН нэрийн жагсаалтаар УИХын 2012 оны сонгуульд нэр дэвших 28 хүнийг тодруулсан. Та намынхаа нэрийн жагсаалтын талаар ямар бодолтой байна вэ? Сонгогчид юу гэж үзэж байгаа бол?

-Манай намын нэрийн жагсаалтад бичигдсэн 28 хүн бол шилж сонгогдож байж нэр дэвших эрхээ авсан хүмүүс. Бүх л салбарын төлөөлөл багтсан байгаа. Сонгогчид хэрхэн хандаж байгаа нь сонгуулийн дараа л тодорхой болно шүү дээ. Манай нам энэ жилийн сонгуульд залуучуудаа түлхүү дэмжсэн. Өөрчл өлт, шинэчлэлтийн уур амьсгалыг бий болгож чадсан. Манай нам шинэчлэлийн агуулгатай зүйл олныг хийсэн гэдгийг надаар хэлүүлэлтгүй хүмүүс харж, мэдэрч байгаа байх.

-Шинэчлэлт гэж та юуг хэлж байна вэ?

-Намын бодлого, үйл ажиллагааны шинэчлэлтийг хэлж байна. Өнгөрсөн дөрвөн жилд бид энэ зүг том алхам хийсэн. Ер нь манай нам бусад намуудтай харьцуулах юм бол шинэчлэлийг зоригтой хийдэг. 1990- ээд оноос хойш олон чухал шинэчлэлт хийсэн. Энэ сонгуульд нэр дэвшүүлэх үйл ажиллагаа ч тэр шинэчлэлийн нэг хэсэг. Манай намын нэрийн жагсаалт уламжлал шинэчлэлийг хослуулж чадсан. Туршлагатай, тулхтай хүмүүс ч бий, шинийг хийж бүтээх гэсэн залуус ч бий. Манай нам ард түмнийхээ дунд хэлэлцүүлэг зохион байгуулж, санал асуулга явуулсны үндсэн дээр нэр дэвшигчдээ тодруулсан. Тухайлбал, орон даяар нийт 1000 гаруй хүн нэр дэвшсэнээс шигшиж байгаад 76 нэр дэвшигчийг гаргасан. УИХ-ын 2008 оны сонгуульд манай намаас нэр дэвшигчид дотор 40 хүртэлх насны долоон хүн байсан бол энэ удаад 27 болж нэмэгдсэн. Парламент гэдэг өөрөө ард түмний хураангуй юм. Энэ парламентад ахмад, дунд, залуу үе, эмэгтэйчүүдийн төлөөлөл зайлшгүй байх ёстой. Мөн цөөнхийн төлөөлөл ч байна. Дээр нь багш, эмч нар, спортынхон, соёл урлаг, хүчний байгууллага, хөдөө аж ахуй гээд бүх салбарын төлөөллийг оролцуулахыг хичээсэн. Ийм байж чадвал парламентаас гарч байгаа шийдвэр амьдралд ойр, шинжлэх ухааны үндэстэй, ажил амьдралд нийцсэн, зөв шийдвэр болно. Энэ шаардлагыг удирдлага болгож 76 нэр дэвшигчийг нэр дэвшүүлсэн.

-Та зургаадугаар сарын 28-нд болох сонгуулийг хэрхэн төсөөлж байна вэ. “Хэрэв Ардын Нам сонгуульд ялагдал хүлээвэл би хариуцлагыг нь хүлээнэ” гэж та хэлсэн шүү дээ?

-Ардын Нам ялагдал хүлээхгүй гэдэгт итгэлтэй байна. Бидний дэвшүүлсэн зорилтын 94 хувь нь биеллээ олсон. Тиймээс хийж буй ажлаа үргэлжлүүлэх боломжийг бидэнд олгоно гэдэгт итгэлтэй байгаа. Нөгөөтэйгүүр, аливаа асуудлын хариуцлагыг дарга хүн л хүлээдэг. Тиймээс л тэгж хэлсэн. Ардын Нам бол Монгол Улсын ууган хүү гэж би боддог. Ууган хүү дүү нараа өсгөж, өндийлгөх, улс эх орныхоо хөгжлийг дээшлүүлэхийн тулд олон зүйлийг хийсэн. Гэхдээ айлын ууган хүүхдүүд “би ингэсэн тэгсэн” гээд гавьяа шагнал горьдоод байдаггүй шүү дээ. Дээр хэлсэн бүхнийг тэр хийх ёстой үүргээ гэж үздэг, алдар нэр гэхээс илүү цаашид хэрхэх вэ гэдгийг бодож амьдардаг. Нэг үгээр хэлбэл, холыг харж амьдардаг гэж хэлж болно. Ардын Нам ийм л замаар замнаж байгаа улс төрийн хүчин.

-Танай намын сөрөг хүчин энэ удаагийн сонгуульд ялалт байгуулна гэсэн итгэлтэй байгаа. Ер нь та өрсөлдөгч намууддаа хандаж юу хэлэх вэ?

-Энэ удаагийн сонгууль нэлээд онцлогтой болно. УИХ-ын сонгуулийн тухай хуулийг шинэчлэн баталлаа. Холимог системээр зохион байгуулах болсон нь томоохон шинэчлэлт юм. Тиймээс бусад намынханд хандаж, сонгуулийг шударгаар явуулъя гэж хэлмээр байна. Үүнийхээ илэрхийлэл болгож манай намынхан нэлээд хэдэн сарын өмнө Сонгуулийг шударга явуулах тухай уриалга гаргасан. Өөрсдөө ч энэ үзэл баримтлалынхаа дагуу үйл ажиллагаагаа явуулж ирсэн. Тиймээс сөрөг хүчин болох Ардчилсан Намынханд хандаж, сонгуулийг шударга явуулцгаая гэж хэлмээр байна. Хэрэв тэгж чадвал бусад намууд биднээс үлгэр жишээ авч, сонгуулийг шударга явуулна гэдэгт итгэж байгаа.

-Үүний тулд яах ёстой гэж?

-Хамгийн түрүүнд намууд сонгуулийнхаа сурталчилгаан дээр анхаарах ёстой. Нэр дэвшигчдийнхээ улыг шайгайхын оронд шударгаар өрсөлдөж, өөрсдийн хийсэн бүтээснээ, ирээдүйд юу хийж чадахаа дэлгэн тавьж, ард түмнээрээ шүүлгэх ёстой болов уу. Ийм эрүүл саруул өрсөлдөөн өрнүүлэхгүйгээр өрсөлдөгчөө гутаах гэж улайран зүтгэх нь хэтэрхий ядсан арга. Юу хийж бүтээх гэж байгаа вэ гэдэг мөрийн хөтөлбөрөөрөө л уралдъя. Өрсөлдөгчийнхөө царай зүс, өндөр намыг хүртэл өөлж, муу муухай бүхний гол дүр болгон цоллодог, өөрийгөө өндөг шиг өөгүй болгож харагдуулах гэдэг моодноос гарсан арга барилаасаа бүх улс төрийн намууд ангижирмаар байна. Улс төрийн соёлтой байх цаг болсон. Нэн ялангуяа харьцангуй төлөвшсөн намууд жишиг үзүүлж, дүү намуудаа уриалах ёстой. Бид хоорондоо хангалттай хэрэлдэж, муудалцлаа. Хорин жил хэрэлдээд үр дүн нь юу гарав. Хэрэлдэж, маргалдсанаар хөгждөг байсан бол одоогийн байгаагаасаа хэдэн хувь илүү амьдралтай байх байсан. Тиймээс эв эеийг хичээн, сонгуульд улс төрийн соёлтой өрсөлдье гэдгийг манай нам дахин давтан уриалж байгаа. Манай намын сонгуулийн сурталчилгаа, бидний зүгээс хийж хэрэгжүүлж буй ажил ч гэсэн ийм байх болно. Энэ удаагийн сонгуулиас эхэлж саналыг автоматаар тоолох машиныг хэрэглэх гэж байна. Бүх зүйлээ автомат төхөөрөмж, машинд даатгана гэдэг нэг их хүсэх зүйл биш. Хэчнээн боловсронгуй байсан ч машин бол уураг тархитай хүн биш. Алдаа гаргах магадлалтай. Тиймээс санал хураалт дууссаны дараа жишээ болгон нэг, эсвэл хоёр тойргийн саналын хуудсыг олны нүдэн дээр гараар тоолж болно шүү дээ. Энэ тооллого машинаар тоолсонтой тохирч байвал хэн хэндээ бодож санах зүйлгүй амар.

-Танай намын мөрийн хөтөлбөр хэрэгжих хэр үндэстэй вэ? Ард түмний амьдралаас урган гарсан хөтөлбөр болж чадсан уу?

-Манай намынхан мөрийн хөтөлбөрөө боловсруулах ажилд нэг биш жил, нэлээд олон өдөр, сарыг зориулж, маш сайн судалгаа, дүгнэлт хийсэн. Монголын шилдэг эрдэмтдийн багийг урьж ажиллуулсан. Тэдний үзэл бодлоос гадна ард түмний санал, санаачилга түлхүү туссан байгаа. Бид “Ард түмнээ сонсъё” аяныхаа хүрээнд давхардсан тоогоор нэг сая орчим хүний саналыг сонссон. Тиймээс манай намын мөрийн хөтөлбөр бол ард түмний санаа бодлын бүрэн тусгал мөн гэж хэлмээр байна .

-Ярилцсанд баярлалаа. Танд амжилт хүсье.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

38 Comments

  • Anonymous (June 10, 2012 12:44:18 am )

    erguu golog

  • Anonymous (June 10, 2012 12:52:47 am )

    DÖCHÖÖNIY LAM …

  • Anonymous (June 10, 2012 5:09:14 am )

    tegeed yalgah geed baigaa um dahin awilgalchdiig tuhailbal hurelbaatar zorigt m enhbold g metiig songood badamjunai sy batboldoor turiig samruulah zahialga uguud guigaad bga um uu

  • Anonymous (June 10, 2012 5:14:25 am )

    Hehe ichij uh gahai mini ooriigoo har daa chihsen bansh shig bolson .b.na tanai namiig bench demnihgui harin yal asuuna daa ard tumen bid teneg bish mongoliig zarj idseniihee toloosiig ta nar zaaval toloh bolno tun udahgui tenger nirgeg tanai namiig fucken dicked fuck you hurelshuhee

  • Anonymous (June 10, 2012 8:20:44 am )

    Монголын ууган хүүг чи бузартуулсаан, баахан хулгайч, луйварч,эх орныг минь эрээ цээргүй худалдаж байгаа хүйтэн сэтгэлт амьтдаар дүүргэснийхээ горыг чи удахгуй харнаа, ууган нам маань сагсуу буриадаар самруулдаг байжээ, ер нь чи санаатай самарч байгаан биш биздээ?

  • Anonymous (June 10, 2012 8:36:03 am )

    ЭНэ нам гэдэг өөрсдийгөө бодсон ард түмнээ боддоггүй юманд итгэхээ больцгооё Монголчуудаа

  • Anonymous (June 10, 2012 10:08:16 am )

    Buriad genuu ene chini Mongol hun ch bish erguu tolgoi meduu tanai nam unana meduu Hurelsuhee.U ha ha ha ha

  • Anonymous (June 10, 2012 10:56:22 am )

    Битгий хуц, чи хэзээ шударга болцон юм бэ

  • Anonymous (June 10, 2012 11:12:29 am )

    МОНГОЛЫН УУГАН НАМ МӨН Ч ГЭЛЭЭ УДИРДАГЧИД НЬ ӨНӨӨДӨР ЭНЭ САЙХАН НАМЫН НЭРЭЭР ХУВЬДАА АШИГЛАГЧИД БОЛСОН ШҮҮ ДЭЭ. САЙН ХҮНИЙ НЭРИЙГ 1000 ХУДАЛДАН ИДДЭГ ГЭДЭГ ШИГ САЙН НАМЫН НЭРИЙГ АШИГЛАН ЛУЙВАРДАГЧИД ДҮҮРСЭН НАМ.

  • Anonymous (June 10, 2012 11:13:44 am )

    ЗАМЫН ЦАГДААГ ЗОДОЖ ЦУС НӨЖТЭЙ НЬ ХУТГАСАН ХЭРЭГ НЬ АЛГА БОЛСОН. ТЭР ЦАГДААД ХЭДЭН БОР ТӨГРӨГ ХАШАА БАЙШИНГИЙН ЭРХИЙН БИЧИГ ӨГӨӨД АРГАЛЧИХСАН ХҮНИЙГ ЯМАР ШУДРАГА ГЭХ БИЛЭЭ

  • Anonymous (June 10, 2012 12:31:17 pm )

    hurelsuh gologoo tonil

  • Anonymous (June 10, 2012 1:38:17 pm )

    chi ih zovnoo…olon hun chamaig unen setgeleesee uzen yaddag!!!!

  • Anonymous (June 10, 2012 1:54:47 pm )

    МАН сонож бгааг мэдэхгуй хэдэн хун бна аа.Дотор нь бгаа болохлээр мэддэггуй юм байх даа..Хурэлсух дараа юу гэх болд оо энэ луйварчид олигархийн намыг би дотроос нь соноосон юм гээд оорийгоо мартах болов уу даа..

  • Anonymous (June 10, 2012 6:03:16 pm )

    yag unen tegej l tseejee balbah baih,orchin tsagiin selem togmid min zail hol ochij huts,chini ugend itegdeg teneg baihgui,

  • Anonymous (June 10, 2012 6:05:49 pm )

    tanai nam dampuursan shuu dee,avilagch nyamdorjiigoo yaj tseejeeree hamgaalj baina, muu har malnuud chin,novshnuudtaigaa hariutslaga tootsoj chadahgui baij ,muu har gulug

  • Anonymous (June 10, 2012 6:32:52 pm )

    neg l udur shiitgelee amsanaa gaigui

  • Anonymous (June 10, 2012 6:39:36 pm )

    ЗАГАЛМАЙЛСАН ЭЦЭГ ААЛЗНЫ ТОРОНД ОРООЦОЛДОГСДЫГ ЭХ ОРОН БАЯЛАГАА ХАРИЙН ХУЛГАЙТАЙ ТОНОЖ БАЯЖАЖ БАЙГАА МАНАН н ЛУЙВАРЧАДААС ХАЙХ ОЮУТОЛГОЙН МОНГОЛД АШИГУЙ УРВАГЧЫН ГЭРЭЭ ХИЙЖ ХЭДЭН ЗУУН САЯ ДОЛЛАРЫН ХАХУУЛ АВСАН ХУРЛИЙЗ ЭЛБЭГДОРЖ БАЯР БАТБОЛД АЛТАНХУЯГ ТОЛГОЙЛОГЧТОЙ НОВШЫН ЭРЛИЙЗУУД САЙД БАЯРЦОГТ ГАНСУХ ЗОРИГТ ХУРЭЛБААТАР ИЗНН-Н ОЮУН- МОНГОЛ ЦУСТАЙ МОНГОЛОО ГЭЖ БОДДОГ ХУН ХЭЗЭЭЧ ХИЙХГУЙ- БОРООГИЙН НАЯАН ТОНН АЛТЫГ ХУЛГАЙЛСАН БАТБОЛД ЭЛБЭГДОРЖЫН БААВАР ЛУ БОЛДТОЙ ХИЙСЭН СЭРГЭЭН БОСГОЛТ БАНК ДАНПУУРУУЛЖ ОЛСОН ХЭДЭН ЗУУН САЯ ДОЛЛАР УЛААНБААТАРЫН АШИГТАЙ ГАЗРЫГ ЗАРЖ ХЭДЭН ТЭР БУМ ДОЛЛАРЫН ХӨРӨНГӨ ОЛСОН ЭНХБОЛД БАДАМУНАЙ БОЛОН ХОТЫН ФРАКЦ ХУРЭЛСУХЫН АРДЫН ХАДАГЛАМЖ ТОНОЖ ХЭДЭН АРВАН ТЭР БУМ ДОРЛИГЖАВЫН ЭРДЭНЭТЭЭС ХУЛГАЙЙЛСАН ХЭДЭН ТЭРБУМ НЯМДОРЖЫН ЧОЙЖИЛСУРЭНГЭЭР ХАЛХАВЧЛАН ТАВАН ТОЛГОЙН ТЭЭВЭРЭЭС ОЛЖ БАЙГАА АШИГИЙН ХАЖУУД ЭНХБАЯРЫН УНЭГУЙДУУЛЖ АВСАН ГЭЭД БАЙГАА ОДОО ХУРТЭЛ БАТЛАГДААГУЙ ЭВДЭРХИЙ БАЙШИН БАЙШИНГИЙН БУЛАН ХИЛЭЭР ХӨНГӨЛӨЛТЭЙ ОРУУЛСАН НОМ БОЛ ЗУГЭЭР ЛУЙВАРЧИДЫН УЛС ТӨР

  • Anonymous (June 10, 2012 6:41:31 pm )

    nogoon malgaitanguud gej uag man-han chig ulsuud baisniig etseg obgodoosoo sonsson yum baina Hurelsuh guai !!!!!!!

  • Anonymous (June 10, 2012 6:42:06 pm )

    Hogiin novshiig haraa chi avilga ideed yzartlaa targalj dee muu novsh ard tumnii mah tsusiig sorood hanaj tsadaagui yu novshoo uhvel taarna tegvel araas chin hudlaa gashuudah MAN chin bna daa teg neg olon hunii magnaig haga bayrluulaasai

  • Anonymous (June 10, 2012 6:42:47 pm )

    tuuhee sain unsh hurelsuhee chi budilchihsan baina

  • Anonymous (June 10, 2012 7:21:39 pm )

    Ardchilsan namiikhan ataarkhaad ukhlee. sheesh ni goojij baina sh dee. ha ha ha. Ardchlsan namiin luivarchin khulgaich nar luivardaj l yaldaggui yum bol ooroo yalakhgui. Bugdeeree laazaa oshiglood zailtsgaa. Ene deer bichsen baagiinuud bugd zakhialgaar mongo avaad bichij baigaag chiini khun bolgon medne sh dee. manai naiziin duu khurtel odoriin 50 myangaar kholslogdood ingeed bicheed suuj baigaa.

  • Anonymous (June 10, 2012 7:32:39 pm )

    amjilt ardiin namiinhaa

  • Anonymous (June 10, 2012 8:01:50 pm )

    Чи л тэгж боддог юм байгаа биз, би бодохдоо танай намын сүүлийн сонгууль, булшлагдахын өмнөх амьсгаа авалт гэж бодож байна

  • Anonymous (June 10, 2012 8:59:27 pm )

    horchin baagii chi zailaa. tolgoigoo ulaan daavuugaar oroogood bas l zolioroh baih daa . jaahan patsaan yaj bayajsan bna aa shalgaa naadahaa

  • Anonymous (June 10, 2012 11:04:46 pm )

    хүрэлсүх чи төрд гархийн өмнө би насаараа төрд яадуу яавна гэж хэлж гарч ирсэн одоо чамшиг баян хүн алга

  • Anonymous (June 11, 2012 12:44:32 am )

    ene hvniig turd gargaj yasan ch bolohgvi jinhene ulaan huvisgalch ergvv tuilshrimtgai hvn. Iim l hvmvvs helmegdvvlelt geechiig yavuulj bsan baih daa.

  • Anonymous (June 11, 2012 9:01:57 am )

    МӨН СОЛООРОХ ЮМ ЭНЭ СОЛООТОЙ ХҮН ХҮРЭЛСҮХЭЭ ЧИ ТОЛГОЙДООН УЛААН АЛЧУУР ЗҮҮГЭЭД
    МАХН ДАА ХАРТАЙ ГЭЭД ТАЛБАЙ ДЭЭР ХАШГАРЧ ЯВСАНАА САНАЖ БАЙНУУ
    ОДОО ХАРИН МАН ДАА ХАРТАЙ БОЛСОН УУ ЧАМД ЭРХ МЭДЭЛ ЭД ХӨРӨНГӨ ХЭРЭГТЭЙ БОЛХООС
    ӨӨР ЮУЧ ХЭРЭГГҮЙ ХҮН ЮМ ҮГҮЙ БОЛ ЧИ ГАЛЗУУ ХҮН МАН БОЛ МАХН ИЙН ДОТОР БАЙСАН ЯЛЗАРСАН ЭДЭЭ БЭЭР ШҮҮ ДЭЭ

  • Anonymous (June 11, 2012 9:11:31 am )

    МАН БОЛ МАХНИЙГ ДОТРООС НЬ ЯЛЗАРУУЛАН ИДЭЖ БАЙСАН ИДЭЭ БЭЭР ЮМ
    МАХН ИЙГ БҮРМӨСӨН ИДЭХ ГЭЭД ЧАДСАНГҮЙ ЭХ ОРОНЧ ҮНЭНЧ ШҮДРАГ ЭНГИЙН
    ГЭШҮҮД НЬ МАХН АА АВЧ ҮЛДЭЖ ЧАДЛАА ОДОО МАХН ХАРЦАНГУЙ ЦЭВЭРШЭЖ ЧАДСАН
    АРД ТҮМНИЙ ИТГЭЛ ДААХААР БОЛСОН ХАРИН ЯЛЗАРСАН ЭДЭЭ БЭЭР ХАНХАЛУУЛСАН МАН ХЭМЭЭХ ЛУЙВАРИЙН БАЙГУУЛАГ МОНГОЛ ТӨРИЙГ ЯЛЗАРУУЛАЖ НИЙГЭМИЙГ ХЭЭЛ ХАХУУЛ
    ЛУЙВАР ХУЛГАЙ ЦУСТ АЛЛАГААР ДҮҮРГЭЖ ЭХ НУТАГ ЭД БАЯЛГИЙГ МИНЬ ХУДАЛДАН ЭХ ОРОН АРД ТҮМНЭЭСЭЭН УРВАЖ ХУДЛАА ХЭЛЭХ ЗАЛЛАН МЭХЛЭХ АРГААР ТӨРИЙН ЭРХИЙГ
    ДАХИН АВХААР ОРОЛДОЖ БАЙНА ҮХЭНДЭЭН ҮХЭР БУУГААН ГЭЖ ТЭД ЮУЧ ХИЙЖ МЭДНЭ
    ХҮЧНИЙ БАЙГУУЛАГУУД ТЭДНИЙ ТОГЛООМ ГАР ХӨЛ БҮҮ БОЛ ТЭД ТӨРИЙН АЛАВИЙГ
    ӨӨРӨСДИЙН ГАР ХӨЛ БОЛОГЧОДООР ДҮҮРЭГСЭН ШҮҮ

  • Anonymous (June 11, 2012 5:29:31 pm )

    shal teneg daldagnuur malm

  • Anonymous (June 11, 2012 5:30:06 pm )

    muu hudalch luivarchin

  • Anonymous (June 11, 2012 5:53:30 pm )

    Hoorhii doo, ene huniig sainaar helj baigaa 1 ch hun alga, olnii ug ortoi doo.

  • Anonymous (June 16, 2012 10:55:56 pm )

    цайсан хулгайч биз дээ танай энэ хүрэлсүх чинь манааа

  • Anonymous (June 17, 2012 5:46:32 am )

    zah deer bga mahnii unee har erguu mal minee ahij yalah bitgii hel uls toroos neg moson aril zail ard tumenniihee amidral yamar baigaag hardaa erguu mallaa

  • Anonymous (June 17, 2012 9:37:11 pm )

    ene yostoi soliotoi shuu yaja horwoo barna aaa

  • Anonymous (June 22, 2012 10:24:52 pm )

    АГАЛМАЙЛСАН ЭЦЭГ ААЛЗНЫ ТОРОНД ОРООЦОЛДОГСДЫГ ЭХ ОРОН БАЯЛАГАА ХАРИЙН ХУЛГАЙТАЙ ТОНОЖ БАЯЖАЖ БАЙГАА МАНАН н ЛУЙВАРЧАДААС ХАЙХ ОЮУТОЛГОЙН МОНГОЛД АШИГУЙ УРВАГЧЫН ГЭРЭЭ ХИЙЖ ХЭДЭН ЗУУН САЯ ДОЛЛАРЫН ХАХУУЛ АВСАН ЭЛБЭГДОРЖ БАЯР БАТБОЛД АЛТАНХУЯГ ТОЛГОЙЛОГЧТОЙ НОВШЫН ЭРЛИЙЗУУД САЙД БАЯРЦОГТ ГАНСУХ ЗОРИГТ ХУРЭЛБААТАР ИЗНН-Н ОЮУН- МОНГОЛ ЦУСТАЙ МОНГОЛОО ГЭЖ БОДДОГ ХУН ХЭЗЭЭЧ ХИЙХГУЙ- БОРООГИЙН НАЯАН ТОНН АЛТЫГ ХУЛГАЙЛСАН БАТБОЛД ЭЛБЭГДОРЖЫН БААВАР ЛУ БОЛДТОЙ ХИЙСЭН СЭРГЭЭН БОСГОЛТ БАНК ДАНПУУРУУЛЖ ОЛСОН ХЭДЭН ЗУУН САЯ ДОЛЛАР УЛААНБААТАРЫН АШИГТАЙ ГАЗРЫГ ЗАРЖ ХЭДЭН ТЭР БУМ ДОЛЛАРЫН ХӨРӨНГӨ ОЛСОН ЭНХБОЛД БАДАМУНАЙ ОДООГИЙН ХОТЫН ДАРГА БӨГС ДОЛООГЧ ХУРЛИЙЗ МӨНХБАЯР БОЛОН ХОТЫН ФРАКЦ ХУРЭЛСУХЫН АРДЫН ХАДАГЛАМЖ ТОНОЖ ХЭДЭН АРВАН ТЭР БУМ ДОРЛИГЖАВЫН ЭРДЭНЭТЭЭС ХУЛГАЙЙЛСАН ХЭДЭН ТЭРБУМ НЯМДОРЖЫН ЧОЙЖИЛСУРЭНГЭЭР ХАЛХАВЧЛАН ТАВАН ТОЛГОЙН ТЭЭВЭРЭЭС ОЛЖ БАЙГАА АШИГИЙН ХАЖУУД ЭНХБАЯРЫН УНЭГУЙДУУЛЖ АВСАН ГЭЭД БАЙГАА ОДОО ХУРТЭЛ БАТЛАГДААГУЙ ЭВДЭРХИЙ БАЙШИН БАЙШИНГИЙН БУЛАН ХИЛЭЭР ХӨНГӨЛӨЛТЭЙ ОРУУЛСАН НОМ БОЛ ЗУГЭЭР ЛУЙВАРЧИДЫН УЛС ТӨР

  • Anonymous (June 30, 2012 8:26:19 am )

    Сагсуу тэнэг жаал хүрэлсүх хэн бэ ,50,60наслаад үнэн ч ажилласан бид хөрөнгө мөнгө хурааж чадаагүй байхад чи 20 гаруй насандаа гэнэт баяжаад бас болоогүй солонгост байгаа эгчийгээ өөртөө мөнгө өгсөн мгэж худлаа яриад байсан тэр эгч нь өөрийг яая гэж өнөө маргаашаа залгуулж амьдардаг гэсэн ,Авилга авсанаа юунд нь нуугаад байгаа юм бэ Энхбарийн дараа та нарыг барих байх АТГ сайн шалгах хэрэгтэй

  • Anonymous (July 03, 2012 11:51:18 pm )

    Hurel suhee zob bodood chimeegui byygaad ogchih, TSaana chini SUHBAATAR duurgiin namiin darga Bayarmagnai chinii orond ochino gej moroodood. Enend ogch bhaar oor humuust ogiie bgej namiinhyan chini yarij bga syrag bna… hen dyrtai ni yarisnaaraa abchihdag met yariad yabaa ylsiig arga hemjee abbal zuid niitsne.. Ed nar tsaash ni yaj abch yabahiig bugdeeree hariya.. chi jydagtai .bi bolood bid medne ee.

  • Anonymous (July 04, 2012 9:48:10 am )

    Ууган хүү мүү ч гэх шиг ёоёотой ёомбоо чинь…хэлэх муу үг олдохгүй бн

antalya rent a car