НИТХ-ын тавдугаар тойрог буюу Багануур, Багахангай дүүрэгт МАН-аас нэр дэвшигч Ц.Сандаг-Очир сонгуулийн хуулийн
дагуу тавдугаар сарын 22-нд Багануур дүүргийн Засаг даргын ажлаасаа чөлөөлөгдсөн ч ажил, албан тушаалаа сонгуулийн сурталчилгаанд ашиглан, хууль зөрчсөөр байна. Тодруулбал, тавдугаар сарын 24-нд тус дүүргийн ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд Засгийн газраас нэг сая төгрөг тараах ажилд оролцож, дүүргийн Засаг дарга гэсэн албан тушаалаараа батламж олгосон аж.
Сонгуулийн тухай хуульд зааснаар нэр дэвшигч нь улсын болон орон нутгийн төсвийн хөрөнгийг иргэдэд тараан олгох, шууд зарцуулахтай холбогдсон ажилд оролцох хориотой бөгөөд зөрчсөн тохиолдолд нэр дэвшигчийг нэрийн жагсаалтаас гарах хангалттай үндэслэл болох юм. Гэвч Багануур дүүргийн Засаг дарга Ц.Сандаг-Очир албан тушаалаа ашиглан сонгогчдод нөлөөлөх замаар төөрөгдүүлж, хамтарсан Засгийн газрын шийдвэрээр иргэдэд олгож буй эх орны хишиг, хувийг сонгуулийн сурталчилгаандаа ашиглаж байна.
Түүний хууль бус үйлдэл үүгээр ч зогсохгүй. Нэгэнт албан ажлаасаа чөлөөлөгдөж, жирийн иргэний статусаар намын нэрийн өмнөөс сонгуульд өрсөлдөж буйгаа умартан зургаадугаар сарын нэгэнд Багануур дүүргийн төв талбайд олон нийтийг хамарсан баяр зохион байгуулж, телевизүүдэд ярилцлага өгөн, хүүхдүүдэд бэлэг тараажээ.
Мөн өдөр Багануур дүүрэгт шинээр байгуулсан ёслол хүндэтгэлийн өргөөний нээлтэд оролцож, уг өргөөнд хуримаа хийсэн залуу хосуудад дүүргийн Засаг дарга нэрээрээ дурсгалын зүйл гардуулан бас л олон нийтийн мэдээллийн хэрэгслээр өөрийгөө рекламдсан аж.
Уг нь хуулиндаа “…сонгогчдын саналыг татах зорилгоор хүлээн авалт, дайллага, цайллага, баяр наадам, урлагийн тоглолт зохион байгуулах, түүнийг ивээн тэтгэх зэрэг олон нийтийг хамарсан арга хэмжээ зохион байгуулахыг хориглоно…” гэсэн заалттай бөгөөд зөрчсөн тохиолдолд мөн нэр дэвшигчийг нэрийн жагсаалтаас хасах үндэслэл болно гэж заасан байгаа.
Ийнхүү нэр дэвшигч Ц.Сандаг-Очир хашиж байсан албан тушаалаа ашиглан, сонгуулийн хуулийг илт зөрчсөөр байгаа тул холбогдох тойргийн хороо хуулийн дагуу зохих арга хэмжээг авах биз ээ.
Эх сурвалж: “Өглөөний сонин”
Холбоотой мэдээ
-
Anonymous (June 07, 2012 2:31:19 pm )
hasakh heregtei
-
Anonymous (June 07, 2012 5:06:59 pm )
Заавал хасах хэрэгтэй, Наад муухай хулгайч чинь одоо аймаар муухай яравгар болсон байна лээ. Тэрчийсэн шар юм байсан чинь одоо таргалаад муухай их зантай болсон байна лээ
-
Anonymous (June 07, 2012 6:55:21 pm )
сОНГУУЛИЙН ХУУЛИЙГ ЗӨРЧВӨЛ ИНГЭ, ТЭГНЭ ГЭСЭН ХУУЛЬ ЧИНЬ ЦААСАН ДЭЭР Л БАЙГАА БОЛОХООС ЯС ЮМАН ДЭЭРЭЭ ХЭРЭГЖЭХГҮЙ ГЭДГИЙГ БҮГД ОЙЛГОХ ХЭРЭГТЭЙ. ХОШГИРУУЛАГЧ НАРЫН ХИЙСЭН ХУУЛЬ ШҮҮ ДЭЭ. СЭТГҮҮЛЧИД МИНЬ ОЙЛГОХГҮЙ БАЙГАА ЮМ УУ. ДЭМИЙ ЦАГ, ЦААСНЫ ГАРЗ БОЛНО ШҮҮ
-
Reviews (February 19, 2014 12:54:46 am )
It’s hard to find well-informed people on this topic, but you seem like you know what you’re talking about! Thanks
-
dalaman taxi transfers (February 19, 2014 12:55:26 am )
Hey there! I just wish to give you a big thumbs up for your great info you have got here on this post. I am returning to your blog for more soon.
-
DUI Lawyer (February 19, 2014 4:27:17 am )
After going over a handful of the blog posts on your web page, I seriously appreciate your way of writing a blog. I book marked it to my bookmark webpage list and will be c****ing back in the near future. Please visit my website too and let me know what you think.
6 Comments