antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jun 6, 2012 28 comments

Сайд Т.Бадамжунай Н.Энхбаярын хэрэгт холбогдож эхэллээ

нийтлэсэн Admin

1. УБ таймс сонины хувьчлал гэх асуудал

Уг нь М.Энхболд, Т.Бадамжунай, Сү.Батболд, Н.Энхбаяр нартай бүгдтэй нь холбоотойгоор яригдаж байсан, одоо болохоор ганцхан Н.Энхбаярын эсрэг хэрэг болгох гэж хууль хяналтынхан дээрээс өгсөн үүрэг даалгаврын дагуу зүтгэдэг асуудал.Монгол Улсын Их Хурал 1998 онд “Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай” хуулийг батлагдснаар улсын болон орон нутгийн төр, засгийн байгууллагын дэргэд хэвлэл, мэдээллийн байгууллагууд байж болохгүй, тэдгээрийг бүгдийг нь хувьчлах ёстой гэсэн шийдвэр гарсан билээ. Гэхдээ энэ шийдвэрийг хэрэгжүүлэхдээ тухайн хэвлэл, мэдээллийн байгууллагыг татан буулгахгүй байх, үйл ажиллагааг нь тасалдуулахгүй байх, сэтгүүлчдийн ажлын байрыг баталгаатай байлгах зэрэг зарчмыг баримтлах нь зүйтэй гэсэн бодлого гарсан байна.

УБ хотын удирдлага энэхүү хуулийн дагуу өөрийн харъяанд байсан “УБ телевиз”, “УБ радио”, “УБ таймс” сонин зэргийг хувьчлах шийдвэрийг 2003 онд гаргажээ. Гэхдээ хувьчлалыг хоёр үе шаттайгаар явуулахдаа эхлээд дээр заасан зарчмуудын дагуу хэвлэл, мэдээллийн байгууллагуудын онцлогийг харгалзан тухайн байгууллагын менежментийн багт хувьчлах шийдвэр гаргасан байна. Ингээд “УБ телевиз”-ийг Ц.Балхжав тэргүүтэй менежментийн багт, “УБ радио”-г Булган ахлагчтай менежментийн багт, “УБ таймс сонин”-ыг Ж.Саруулбуян ахлагчтай менежментийн багт тус тус хувьчлах шийдвэр гарган 2004 онд Менежментийн үр дүнг харгалзан хувьчлах гэрээг Нийслэлийн өмчийн харилцааны газар, Ж.Саруулбуян ахлагчтай багтай гэрээ байгуулжээ.

Хувьчлалын бэлтгэл ажлын хүрээнд 2003 онд “УБ таймс” сонины байшин зэрэг хөрөнгийг үнэлүүлэхдээ 370 орчим сая төгрөгөөр тогтоосон байдаг. Ер нь хэвлэл мэдээллийн аль ч байгууллагыг хувьчлахдаа тухайн объектын үнийг тогтоосон байдаг бөгөөд түүнд газрын үнэлгээг оруулдаггүй байжээ. Энэ нь газрыг нь хамт хувьчилж байгаа биш гэдэгтэй холбоотой юм.Ж.Саруулбуян гэдэг ахлагчтай менежментийн баг үйл ажиллагаа явуулж байтал УИХ-ын гишүүн Т.Бадамжунай Л.Сэргэлэн хэмээх залууг Ж.Саруубуянтай уулзуулж, хамтран ажиллах гэрээ байгуулахыг шахжээ. Ж.Саруулбуян Т.Бадамжунай шахсаны дагуу Л.Сэргэлэнтэй хамтран ажиллах гэрээ байгуулжээ. Гэрээний дагуу Л.Сэргэлэн нь хэвлэх үйлдвэрийн байшинг 5 одтой зочид буудал болгох хөрөнгө оруулалтыг дангаараа оруулах, мөн сонины үйл ажиллагааны урсгал зардлыг бүрэн хариуцахаар болж, хариуд нь сонины менежментийн багт орж, 40 хувийг нь авна гэсэн байдаг.

Л.Сэргэлэн өмнө нь “Хадгаламж” банкны захирал байсан Цэрэнпүрэвийн гарын үсгийг хуурамчаар дуурайлган зурж, Оросын нэгэн банкнаас 1 сая гаруй ам.доллар мэхлэн зээлсэн байдаг. Тэр асуудлаараа шалгуулж шүүхэд очиж ял авахынхаа өмнө энэхүү хэргээсээ мултрахын тулд “УБ таймс сонин”-ы барилгад мөнгөө зарцуулсан, ингэхийг Т.Бадамжунай шахаж хийлгэсэн, “УБ таймс сонин”-ы төсөлд томчууд орсон гэж Т.Бадамжунай хэлсэн гэх зэргээр мэдүүлжээ.

Л.Сэргэлэн өөрөө хэрэгт орохоос мултрахын тулд С.Баяр, Д.Дорлигжав мэтийн хүмүүсээр гүйж, гомдлоо ярихад нь цаадуул нь бусад нь хамаагүй, чи мэдүүлгээ өөрчилж, энэ хэрэгтэй холбогдуулж ганцхан Н.Энхбаярыг буруутгаж ярь, тэгвэл чиний Оросын банкнаас мэхэлж мөнгө авсан хэргийг чинь түдгэлзүүлж байгаад хөөн хэлэлцэх хугацаа нь дуусахад хэрэгсэхгүй болгоно гэж даалгавар өгчээ.Нэгэнт өөрийн хийсэн хэргээрээ тэдний барьцаанд орсон Л.Сэргэлэн тэдний даалгаврыг биелүүлэн хохирсон болж нэхэмжлэл гаргахад хуулийн байгууллагынхан түүний залилж олсон мөнгийг хэн хамтран завшсаныг шалгаж тогтоохын оронд хэргийг нь түдгэлзүүлж, “УБ таймс сонин”-ы асудлыг ганцхан Н.Энхбаяртай холбогдуулан шалгаж эхэлдэг юм.

Уг нь Л.Сэргэлэн Оросын банкнаас 1 сая ам.доллар мэхэлж авсан байдаг. Монгол төгрөгт шилжүүлвэл 1,2 гаруй тэрбум төгрөг гэсэн үг. Тэр мөнгийг юу юунд зарцуулсан, хэн хэнд хэдийг өгсөн бэ? гээд шалгавал Т.Бадамжунай гарч ирэх гээд байдаг гэж хүмүүс ярьдаг.Л.Сэргэлэн анх мэдүүлэхтээ “УБ таймс сонин”-ы менежментийн багт М.Энхболдыг төлөөлж сэтгүүлч Ундармаа, Т.Бадамжунайг төлөөлж сэтгүүлч Ариунаа, Сү.Батболдыг төлөөлж түүний баз, хуульч, дэд сайд асан Гансүх, Н.Энхбаярыг төлөөлж түүний эхнэрийн дүү О.Алтан, УИХ-ын гишүүн Дашдоржийг төлөөлж түүний эхнэр Согоосүрэн нар байдаг гэж Т.Бадамжунайн хэлсэн хэмээн хэлжээ.

Л.Сэргэлэн “УБ таймс сонин”-той байгуулсан гэрээний дагуу байшин барих гэж байгаа мэт жүжиглэж, менежментийн багийг болон зарим хуучин тоног төхөөрөмжийг “УБ таймс сонин”-ы байшингаас гаргажээ. Уг нь сонины менежментийн баг байшингаа бусдад түрээсэлж, өөрийнхөө өдөр тутмын үйл ажиллагаа явуулах болможийн орлогыг хэнээс ч гуйхгүй олдог байжээ. Гэвч Л.Сэргэлэн: удахгүй 5 одтой зочид буудал барина, их орлого олно гэж худлаа ярьж, менежментийн багийг сонинтой нь хамт байрнаас нь гаргаж, өөр байранд түрээс авах биш, харин өөрсдөө түрээс төлж суух байдалд оруулжээ. Эхний үед сонины түрээсийн төлбөр, цалин зэрэг өдөр тутмын зардлыг өөрөөсөө гаргадаг байв.

Л. Сэргэлэн УБ хотос болон МХЕГазраас албан ёсны зөвшөөрөл авалгүй, барилга байшингийн батлагдсан зураг, хөрөнгө оруулалтын эх байхгүйгээр “УБ таймс сонин”-ы байшинг нурааж эхэлжээ. Одоо бодоход үүний цаана байшинг нурааж, газрыг нь зарж, Оросын банкнаас мэхэлж авсан мөнгөө үржүүлж, жижиг ашиг хонжоо хөөцөлдөж байсан нь тодорхой байдаг.Байшинг нурааж байх үед Мэргэжлийн хяналтын газраас хэвлэх үйлдвэрийн байшинг өндөрсгөж болохгүйг мэдэгдсэн албан тоот ирүүлсэн байна. Нэгэнт Мэргэжлийн хяналтын газраас  Л.Сэргэлэнгийн   байшин нураасан асуудлыг хууль бус гэсэн шаардлага ирсэн тул  байшинг нураах ажлаа зогсоожээ. Ингээд “УБ таймс сонин”-ы барилга балгас болжээ. Тэнд байшингаа түрээслэх битгий хэл өөрсдөө орж ажиллах ямар ч бололцоо байхгүй болжээ.

Байшинг нурааж байхад хөдөлмөр хамгаалал байхгүй байсан тул нэг хүн унаж нас барсан байна. Байшинг нурааж, газрыг нь зарж, ашиг олохыг бодож, тэр талаараа цаагуураа Т.Бадамжунайтай сэм тохирсон байсан Л.Сэргэлэн нэгэнт бодсон төлөвлөгөө нь биелээгүй тул гэрээний дагуу хүлээсэн үүргээ биелүүлэхдээ хойрго хандаж эхэлсэн нь сонины байдлыг улам хүндрүүлэв. Л.Сэргэлэн “УБ таймс сонин”-ы байшинг дур мэдэн нурааж, тус сониныг байргүй болгов. Дээр нь сонины урсгал зардлыг төлөхөө болив. Сонин цалин тавих, бусдын байрыг түрээслэх мөнгөгүй болжээ. Гэрээний дагуу хүлээсэн үүргээ бүрэн биелүүлээгүй, харин ч сониныг хүнд байдалд оруулсан мөртлөө Л.Сэргэлэн тус сонины 40 хувийг авна гэж зүтгэсэр байв. Харин энэ шаардлагыг нь УБ хот зөвшөөрөөгүй байна.

Менежментийн багийн ахлагч Ж.Саруулбуян, менежментийн баг хүнд байдалд оржээ. Удалгүй Л.Сэргэлэн үзэгдэхээ ч болив. Харин хааяа үзэгдэхдээ нөгөө 40 хувиа нэхнэ, эсхүл өнөө мэхэлж олсон 1,2 тэрбум төгрөгийнхөө 500 сая орчимыг нь байшин нураахад болон цалин тавьж, байрны түрээс төлөхөд зарцуулсан гэж хэлнэ. 500 сая төгрөг буцааж өгөхийг шаардана. Эсхүл түүнийх нь оронд хотоос 20 га газар өгөхийг шаардана. Ж.Саруулбуян ахлагчтай багийнхан хариуд нь түүнээс хүлээсэн үүргээ биелүүлэхийг, ажлын байртай болгох, урсгал зардал даах, цалин тавихыг шаардана. Ийнхүү Л.Сэргэлэн болон Ж.Саруулбуян ахлагчтай менежментийн багийнхны хоорондын харилцаа дүлий, сохор хоёрын яриатай адилхан болжээ.УБ хотынхон Л.Сэргэлэнгийн зарцуулсан мөнгө үнэхээр 500 сая төгрөг болсон эсэхийг шалгахаар комисс байгуулан шалгуулжээ. Л.Сэргэлэн 500 сая төгрөг зарцуулсан болох нь баримтаар тогтоогдсонгүй.

Харин Л.Сргэлэн хүмүүст ярихдаа 1,2 тэрбум төгрөгийнхөө 500 саяыг “УБ таймс сонин”-д, үлдсэн 700 саяыг нь Орос руу бэлнээр нь авч явж байгаад оросуудад дээрэмдүүлсэн гэж ярина. Ийм яриаг нь сонсож байгаа хүн бүр худал ярьж байгааг нь гадарлана. Оросуудад биш, магадгүй Т.Бадамжунай нарт “дээрэмдүүлсэн” байх гэж инээлдэнэ. Т.Бадамжунай шиг хүн Л.Сэргэлэнг “УБ таймс сонин”-ы төсөлд зүгээр оруулсан гэдэгт хэн ч итгэхгүй.

Л.Сэргэлэн өөрийг нь “УБ таймс сонин”-д Т.Бадамжунай оруулсан гэдгийг сайн мэдэх боловч Д.Дорлигжав нарын даалгавраар намайг Н.Энхбаяр хохироосон гэж ярина. Уг нь Н.Энхбаяртай уулзаж байгаагүй байдаг. Түүнтэй уулзаж байгаагүй Н.Энхбаяр Л.Сэргэлэнг яаж хохироох билээ дээ? Ж.Саруулбуян нь Т.Бадамжунай, Л.Сэргэлэн нарын буруугаас болж хүндхэн байдалд орсон учир, өдөр бүр байрны түрээс, цалингийн өр, НДШ-ийн өр, урсгалын зардлын өр шаардагдах учир сонины ажлаасаа хөндийрч, УБ хотын удирдлагадаа ч олдохоо байж, удалгүй Үндэсний түүхийн музейн захирал болжээ.

УБ хотын удирдлага ч арга барагдахдаа сонины ажлыг бүрмөсөн унтраачихгүйн тулд сэтгүүлчдээс нэгийг нь түр хугацаагаар Ж.Саруулбуянгийн оронд томилжээ.Тэгэж байтал тухайн үеийн МАХН-ын удирдлагын доторх зөрчлөөс УБ хотын удирдлага ч солигджээ.УБ хотын шинэ удирдлага “УБ таймс сонин”-ы ээдрээтэй асуудлыг шийдэхдээ аль болохоор өөрсдөд нь хүндрэлгүй байх тактикийг баримталсан байдаг.Сониныхоо ажлаас гарсан, багийн ахлагч байсан Ж.Саруулбуянгийн оронд сэтгүүлч, зохиолч До.Чулуунбаатарыг сонины сэтгүүлчид саналаараа багийн ахлагч болгожээ. Л.Сэргэлэн нарын буруугаас болж, нурчихсан байшинтай, түрээсийн зардал төлөх, цалин тавих, урсгал зардал гаргах хөрөнгийн эх үүсвэргүй болсон “УБ таймс сонин”-ы менежментийн багийн ахлагч болсон До.Чулуунбаатар юуны түрүүн сониныхоо өдөр тутмын үйл ажиллагааг хэвийн болгон цэгцэлж, хувьчлалыг хийж дуусгах талаар УБ хоттой ярилцжээ.

До.Чулуунбааатар “УБ таймс сонин” хотын өмч байх үед ийм зохисгүй ажил явагдсан тул хотын удирдлагад хандан Л.Сэргэлэнтэй холбоотой асуудлыг зохицуулж шийдэж өгөхийг хүсэхэд УБ хотын удирдлага: тэр залууд зарцуулсан мөнгөнийх нь оронд газар шийдэж өгч болох юм, гэтэл тавьж байгаа шаардлага нь арай хэтэрсэн, тэгээд ч өөрөө үүргээ биелүүлээгүй, дураараа аашилж байшин нураасан, яг хэдэн төгрөг зарцуулсан нь тодорхой бус байна зэрэг шалтгаанаас болоод асуудлыг шийдэх боломжгүй байна гэсэн хариу өгч байв.

До.Чулуунбаатар багийн ахлагчийн сониныхоо ажлыг хэвийн болгох, цалингийн өрийг барагдуулах, НДШ-ийн өр, татварын өр зэргийг багасгах, менежментийн багаараа хувьчлах тухай ярилцаж, саналаа УБ хотод хэлж байлаа. Нэгэнт байшин нурсан дахин үнэлгээ хийж, анхны үнэлгээг бууруулж өгөхийг хүссэн боловч УБ хотын удирдлага дахин үнэлвэл нурсан байшингийн үнэ буурч магадгүй хэмээн болгоомжилж, байшин болон зарим хуучирсан тоног төхөөрөмжийг анхных нь тогтоосон үнээр буюу 370 сая төгрөгөөр хувьчлахаар болжээ. Чингэхдээ До.Чулуунбаатарт хэлсэн нь, та нар багаараа хувьчилж авая гэж байгаа бол энэ үнээр нь ав, байшин нурсан нь үнэн ч шинэ үнэлгээ хийж, үнийг нь буруулахгүй гэв.

До.Чулуунбаатар мөнгөний эрэлд гарч, олон хүн, байгууллагад хандан мөнгө зээлэх, хамтран ажиллах тухай санал тавьжээ. Харамсалтай нь тийм бэлэн мөнгөтэй хүн олдсонгүй. Харин ахмад сэтгүүлч Бямбажал гуай манай Ховдын бизнесмен залуу байгаа юм гэж нэгэн залууг танилцуулсан нь Б.Хуяг байжээ. Б.Хуяг тэр үед “Медиа Холдинг” компанийн ТУЗ-ийн даргаар ажиллаж байсан бөгөөд До.Чулуунбаатарын тавьсан саналыг сонирхож, “Медиа холдинг” компани хэвлэл мэдээллийн салбарт хөрөнгө оруулж болох юм гэжээ. Ингээд До. Чулуунбаатар, Б.Хуяг нар хоорондоо тохиролцож, До.Чулуунбаатар “Медиа холдинг компани”-ас 370 сая төгрөг зээлсэн байна. Зээлсэн мөнгөөрөө УБ хотод “УБ таймс сонин”-ы хувьчлалд төлөх ёстой 370 сая төгрөгийг төлжээ.

До.Чулуунбаатар, Б.Хуяг нар хамтын ажиллагаагаа улам гүнзгийрүүлэхээр ярилцан тохиролцож, “Медиа холдинг” компани өмнө нь зээлсэн 370.0 сая төгрөг дээрээ нэмж 500.0 орчим сая төгрөг, нийтдээ 800 гаруй сая төгрөгийг зээл болон хөрөнгө оруулалтаар “УБ таймс сонин”-д өгөхөөр болж, хариуд нь “УБ таймс сонин”-ы олонхи хувьцааг биш, харин цөөнх буюу 49 хувийг эзэмшихээр тохиролцжээ.

Энэ талаар До.Чулуунбаатар сониныхоо менежментийн багийн гишүүдэд, ялангуяа өдөр тутмынх нь ажилд оролцдог гишүүддээ мэдээлж, тэдний санал, дэмжлэгийг авчээ. Тэд ч Л.Сэргэлэнгийн хариуцлагагүй үйл ажиллагаанаас болж ихээхэн хүнд хэцүү байдалд орсон байсан учир, тэгээд ч Л.Сэргэлэн үнэн худал нь мэдэгдэхгүй 500 сая төгрөг зарсаныхаа төлөө “УБ таймс сонин”-ы 40 хувийг авна гэсэнтэй харьцуулахад “Медиа холдинг” компани 800 сая төгрөг зарцуулж, 49 хувийг нь эзэмшихээр болсон нь менежментийн багт илүү шударга санагдсан байна.

Гэхдээ УБ хотынхон “УБ таймс сонин”-ы хүндхэн асуудлыг До.Чулуунбаатар ахлагчтай багт үүрүүлж хувьчлахдаа нурчихсан байсан байшинг өндөр үнээр зарж, дээр нь “Худалдах, худалдан авах гэрээ” байгуулжээ. До.Чулуунбаатарт нарийн тайлбарлалгүйгээр давхар утга санаа бүхийн санаа шургуулсаныг өнөөдөр УБ хотын удирдлага, хууль хяналтын байгууллагынхан ашиглаж, илт хууль зөрчсөн ажиллагаа явуулж байна.

Тэрхүү гэрээнд “Өр төлбөр барагдуулах” гэсэн заалтанд До.Чулуунбаатарт тайлбарлалгүйгээр Л.Сэргэлэнгийн зарцуулсан гэх бохир мөнгийг До.Чулуунбаатар ахлагчтай менежментийн баг төлөх ёстой мэтээр сүүлд нь ашиглагдаж болох битүү санаа шургуулсан байжээ. Уг нь өр төлбөрт шүүхээр тогтоогдсон өр төлбөр л хамрагдах ёстой бөгөөд Л.Сэргэлэнгийн зарцуулсан гэх мөнгө нь нэгд, залилангийн мөнгө, хоёрт, анхнаасаа энэ төсөл рүү угаах гэж хийсэн мөнгө, гуравт, өр төлбөр биш, харин хөрөнгө оруулалтын шинжтэй мөнгө, дөрөвт, “УБ таймс сонин”-гийн менежментийн баг ба Л.Сэргэлэн нар түүни й зарцуулсан гэх мөнгөний талаар уулзан тохирч, өр төлбөр гэж бичээгүй юм. Тавд, хамгийн гол нь Л.Сэргэлэн өөрөө гэрээний дагуу хүлээсэн үүргээ биелүүлээгүй билээ.

Ямар ч байсан До.Чулуунбаатар сониныхоо үйл ажиллагааг хэвийн болгох, шүүхийн шийдвэрийн дагуу төлөх ёстой НДШ-ийн өр, татварын өр зэрэг төлбөрийг барагдуулж, хамт олныхоо цалин тавих, байрны түрээсийг төлөх зэрэг зардлыг хөөцөлджээ. Үүний тулд дээр хэлсэнчлэн “Медиа Холдинг” компаниас 500 орчим сая төгрөгийн хөрөнгө оруулалтыг авч, менежментийн багаа хуралдуулж, тогтсоны дагуу нийт 800 орчим сая төгрөг зарцуулсан учир “ Медиа Холдинг ” компанид “УБ таймс сонин”-ы 49 хувийг эзэмшүүлэхээр болжээ.

До.Чулуунбаатар менежментийн багт байсан Ж.Саруулбуян, Ундармаа, Ариунаа нараас нийтдээ 110 орчим сая төгрөгөөр хувьцааг нь худалдан авчээ. Ингээд УБ хотын гаргасан шийдвэрийн дагуу хувьчилагдсан  “УБ таймс сонин” өнөөгийн байдлаар дараах хувьцаа эзэмшигчидтэй болсон байна. Үүнд:

До.Чулуунбаатар 33 орчим хувь

  • “ Медиа Холдинг ” компани 49 хувь
  • Гансүх 6,0 хувь
  • Баярмөнх 6,0 хувь
  • Алтан 6,0 хувь тус тус эзэмшиж байна.

Гэтэл түрүүн хэлсэнчлэн УБ хотын Засаг дарга хууль хяналтын байгууллагынхантай хуйвалдаж, Т.Бадамжунайн даалгавраар хууль бус худал үндэслэлээр, эрх мэдлээ хэтрүүлэн Л.Сэргэлэнгийн мөнгийг төлөөгүй гэсэн шалтгаар “УБ таймс сонин”-ы хувьчлалыг хүчингүй болгож, Л.Сэргэлэнд хотын төсвөөс дур мэдэн, хууль зөрчин 500 сая төгрөг олгожээ.Дээр нь АТГ-аас дахин үнэлгээ хийлгэж байгаа нэртэй хуурмаг ажил зохион байгуулж, “УБ таймс сонин”-ы нурсан байшинг гэнэт 2,1 тэрбумаар үнэлүүлж, ээлжит худал “үндэслэл” гаргаж ирэв. Яав ч нурсан байшин 2,1 тэрбум төгрөг хүрэхгүй нь ойлгомжтой. Ер нь нурсан байшинг үнэлэх аргачлал ч байхгүй нь тодорхой. АТГ үнэлгээний компанийг авч ажиллуулахдаа байшингийн үнийг нэмэгдүүлэх, дээр нь газрын үнэлгээг нэмж үнийг нь аль болохоор өсгөж, УБ хот ихээхэн “хохирсон” мэт хэтрүүлсэн тооцоо гарга гэсэн үүрэг өгсөн ажээ.

Ингээд АТГ-ын гаргасан худлаа үнэлгээгээр тогтоосон 2,1 тэрбум төгрөгийн объектын 49 хувийг “Медиа холдинг” компани нь 800 сая төгрөгийн хөрөнгө зарцуулж авсан нь тус объектыг “үнэгүйдүүлж” авсаны “тод жишээ” болж байгаа юм гэнэ.“Медиа холдинг” компани нь “УБ таймс сонин”-ы 49 хувийг нь авахдаа зарцуулсан хөрөнгийг 100 хувьд шилжүүлэн өсгөж тооцвол 1,7 орчим тэрбум төгрөг болж байна. Өөрөөр хэлвэл энэ жишгээр тооцвол “Медиа холдинг” компани нь “УБ таймс сонин”-ы 100 хувийг авсан бол 1,7 тэрбум төгрөг зарцуулах байсан байна. Энэ нь АТГ-ын даалгавраар объектын үнэлгээнд орох ёсгүй, орж ч байгаагүй газрын зохиомол үнэлгээг “УБ таймс сонин”-ы үнэлгээнээс хасвал хэдийгээр АТГ нь нурсан байшинг үнэлэхдээ хэт өсгөж үнэлсэн ч “Медиа холдинг” компанийн зарцуулсан хөрөнгөнөөс хямд гарч байгаа юм.

УБ хот аливаа объектыг хувьчлахдаа өмнө нь ч, одоо ч газрын үнэлгээг оруулж байгаагүй, оруулдаг ч үгүй билээ. Тэгээд ч газрыг нь хувьчилж байгаа биш тул түүний үнэлгээг оруулна гэдэг нь утгагүй юм гэдгийг дахин онцлон тэмдэглэе.Нөгөө талаар УБ хот хувьчилж буй объектын үнэлгээг хийхэд менежментийн багийн ахлагч До.Чулуунбаатар нөлөөлөх ямар ч бололцоогүй бөгөөд хувьчлагдсаны дараа зээл өгч, хөрөнгө оруулсан “Медиа Холдинг” компани болон бусад хувьцаа эзэмшигчид ч “УБ таймс сонин”-ы үнэлгээнд мөн л ямар ч холбоогүй билээ.Үнэлгээг УБ хот л хийлгэсэн бөгөөд нураад үнэгүй шахуу болчихсон байшинг үнийг нь бууруулалгүй менежментийн багт хувьчилсан нь хотынхон анхнаасаа тус багт бүх ачааг үүрүүлэх зарчмыг баримталсан гэж ойлгогдож байна.

Харин “УБ таймс сонин”-ы До.Чулуунбаатар ахлагчтай менежментийн баг нь УБ хотоос гаргасан шийдвэрийн дагуу л ажиллаж байсан нь хөдлөшгүй үнэн юм. Гэтэл өнөөгийн эрх баригчид, тэдгээрийн гар хөл болсон хууль хяналтын байгууллагынхан “УБ таймс” сонин”-ы хувьчлал буруу болсон юм шиг, энэ нь Н.Энхбаяртай холбоотой мэт буруутгахыг оролдож байгаа. Дээр өгүүлсэн түүхээс үзвэл “УБ таймс сонин”-ы хувьчлалд Н.Энхбаярын оролцоо байгаагүй нь тодорхой байна.

Эхлээд энэ асуудалтай Н.Энхбаярыг холбох гэж оролдохдоо Л.Сэргэлэнгийн зохиомол мэдүүлгийг үндэслэл болгож, Н.Энхбаяр эхнэрийнхээ дүү О.Алтангаар дамжуулан энэ төсөлтэй холбоотой болсон гэж мушгин гуйвуулж байсан. О.Алтан бол бие даасан хүн учир тэр ахынхаа өмнөөс, ах нь дүүгийнхээ өмнөөс хариуцлага хүлээх ёсгүй гэдгийг Үндсэн хуулинд заасан байдаг. Тэгэж ярих юм бол М.Энхболд, Т.Бадамжунай, Сү.Батболд нарыг тэднийг төлөөлж менежментийн багт орсон сэтгүүлч Ундармаа, Ариунаа, хуульч Гансүх нартай холбон шалгах хэрэгтэй шүү дээ. Гэтэл эдгээр эрхмүүдийг хэлбэрдэж асуусан болоод бүх анхаарлыг ганцхан Н.Энхбаяр дээр төвлөрүүлж, түүнийг ганцааранг нь буруутгахыг улайрч байгаа нь энэ бол анхнаасаа улс төрийн зорилгоор түүнийг хэрэг төвөгт холбогдуулахын тулд гаргаж ирсэн зохиомол хэрэг гэдгийг нотолж байна.

Дараа нь энэ үндэслэл Н.Энхбаярыг уг асуудалтай холбоотойгоор буруутгахад учир дутагдалтай юм гэдгийг “ойлгосон” хууль хяналтынхан “Медиа холдинг” компаниар дамжуулан Н.Энхбаярыг энэхүү хэрэг гээчид холбогдуулах гэж улайрч байна.

“Медиа холдинг” компани нь Н.Энхбаярын дүү Н.Энхтуяагийн компани юм. Дахин давтан хэлэхэд дүү нь ахынхаа өмнөөс, ах нь дүүгийнхээ өмнөөс хариуцлага хүлээхгүй гэж Үндсэн хуулинд маш тодорхой заасан байгаа. Тэгээд ч “Медиа холдинг” компани нь хууль зөрчөөгүй билээ. Энэ компани гагцхүү менежментийн багийн ахлагч До.Чулуунбаатартай түүний багийнхаа өмнөөс гаргасан хүсэлт, тавьсан саналын дагуу ажиллаж, ихээхэн хэмжээний хөрөнгө мөнгө зарцуулсан нь хууль зөрчсөн үйлдэл огт биш юм. Дээр нь дээрх түүхээс харвал До.Чулуунбаатар, “Медиа холдинг” компани нь УБ хотоос гаргасан шийдвэрийн дагуу шударга ажилласан нь ойлгомжтой байна. Мөн хүлээсэн үүргээ биелүүлж ажиллажээ.Энэ асуудалд хариуцах эрх мэдлийн хүрээний хувьд Н.Энхбаяр оролцох, холбогдох ямар ч сэжүүр байхгүй байгаа юм. Үүнийг Н.Энхбаяртай холбож шалгаж байгаа нь цэвэр улс төрийн хэлмэгдүүлэлт юм.

 

Ц.Хан-Хөхий undesten.mn

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

28 Comments

  • Anonymous (June 06, 2012 10:30:20 pm )

    Гэнэт нэг едер С.Баяр гэж шазруун нехер гарч ирж Баабарын хэлдгээр Энхбаяртай узэлцэж эхэлж тереес зайлуулаагуй бол Бид енеедер Энэ хаандаа дарлагдаад л байж байх . Юун шорон оронд дуудаж байцаах .Бугд чичэрч байх байсан даа. Иймээс тухайн хуний гавьяаг мартаж болохгуй гэж бодож байна

  • Anonymous (June 06, 2012 11:08:51 pm )

    S BAYR MONGOLIIG HUDALDSAN HULGAICH SHUU ENHBAYR BAYR NYAMDORJ SHIG EH ORONOO ZARAAGUI YUM

  • Anonymous (June 07, 2012 12:52:43 am )

    ENHBAYARIIGL CHAD HIILGEH ZORILOGTOI GARUUD….

  • Anonymous (June 07, 2012 12:54:29 am )

    BAYAR,ZORIGT,BAYARTSOGT EH ORONOO HUDALDASAN HULGAICH NAR,HAJUUD NI ENHBAYAR ESTOIL ZUVHUN JISHEE….

  • Anonymous (June 07, 2012 3:32:41 am )

    Enjbayariin eej ni Baigali orchnii yamiig atgaj baisan baihad, duugiinhee biznest ogt nuluuluugui gedegt itegehed hestuu l yum baina.Harin Badamjunai holbootoi baihiig uguisgeh araggui.Aalznii tornii neg heseg

  • Anonymous (June 07, 2012 7:22:52 am )

    Sergelen junai 2 luivardsan n hend ch ilerhii baina. Edniigee shuuj horioch.Enhbayrig horij surduuleh n moodnoos garch delhii dahin ch zevuutseh boljee.

  • Anonymous (June 07, 2012 7:28:59 am )

    Tuhain ued Enlhbayar,Enkhbold,Badamjunai nar buhii l zuileeree negdsen baisan gesen shuudee.Ymar ch zuiliig uur untsuguus harah um bol ene Hanhuhii geh undesten shig dongosoj chadna shuudee.Hudlaa CHuluunbatiig multlaad avchih um bol ene hereg zamharna gedgiig olon niited oilguulah gej oroldoj bgaa um bna,gej bi uzej bna.

  • Anonymous (June 07, 2012 8:45:18 am )

    Ойлгомжтой зуйл байна Эхлээд хамтарцгаая гэснээ бугдийг нь хулхидаж гаргаад дангаараа авах гэсэн шунал нь эргээд еер дээр нь буусан зуйл л байнашдээ Энхбаярын дуу тохиолдлоор оролцсон ч гэх шиг хумуусийг тэнэг гэж боддог юмуу хелсний бичээч гуай Увайгуй байхыг монголчуудад зааж сургасан хундээ Энхбаяр Муу юмны хар мер муу л зуйл дагуулахаас еер юу дагуулна гэж

  • Anonymous (June 07, 2012 8:55:35 am )

    SERGELEN chini jinkhene luivarchin um bilee shdee. ODOO SUNDAY PLAZA-d ekhner, duu, egch nariinkhaa ner deer tom talbai khudaldaj avaad, 10-aad alnguu bolgon khumuust tureesluulj baina lee. 2x3m languugaa l 500000T geed suuj bna lee. Odoo ter BOKHIR mungu chini urjeed yavj baigaag manai ene ATG, Tagnuuliinkhan meddeg um uu. Zugeer deerees ugsun daalgavriig l biyeluuldeg biz dee. ATG iim l um khiine dee. Enkhbayar-iig l darakh geed uzeed baikh um.

  • Anonymous (June 07, 2012 9:13:05 am )

    зөв хүнээ олж шалгаж байгаа юм байна даа.

  • Anonymous (June 07, 2012 9:44:50 am )

    gantshan hun bish baigaa biz dee, ter enhbold. batbold nar ch bas hamaatai l baina shuu dee. uuniig l aalznii tor gedeg yam bna l daa. tednii buh hereg ingej l hutgaldsan baigaa. shunal hetervel shulam bolnoo gej

  • Anonymous (June 07, 2012 9:46:10 am )

    C.Bayar ug ni gaval tolgoi Daanch ene tolgoig zovhon ooriin erh ashigt zartsuulaad baih uym Enhbayar bol ugaasaa l jvjigchin shv de

  • Anonymous (June 07, 2012 9:47:13 am )

    Хүний гараар могой бариулсан хүн нь Энхбаяр л байна ш дээ. наадахыг чинь уншихад энхбаярыг өмөөрөх гэж бусдыг гүтгэж болсон явдлыг гуйвуулсан байна.

  • Anonymous (June 07, 2012 9:54:21 am )

    .Сэргэлэн өөрөө хэрэгт орохоос мултрахын тулд С.Баяр, Д.Дорлигжав мэтийн хүмүүсээр гүйж, гомдлоо ярихад нь цаадуул нь бусад нь хамаагүй, чи мэдүүлгээ өөрчилж, энэ хэрэгтэй холбогдуулж ганцхан Н.Энхбаярыг буруутгаж ярь, тэгвэл чиний Оросын банкнаас мэхэлж мөнгө авсан хэргийг чинь түдгэлзүүлж байгаад хөөн хэлэлцэх хугацаа нь дуусахад хэрэгсэхгүй болгоно гэж даалгавар өгчээ.Үүнийг бичигч хэний захиалгаар бичээд байгаа нь ойлгомжтой байна ш тээ

  • Anonymous (June 07, 2012 10:22:51 am )

    Ene yu ve,Enhbayar guai uuruu bichcihsen naaj bna .Odoo chi yu gej ch soliorson ungursun,shoron ruugaa by by

  • Anonymous (June 07, 2012 10:32:29 am )

    ENHBAYAR DARGAAS BUSAD NI TEGEED ENHIIN TSAGAAN TAGTAA BOLCHOOD BNA UU GEVEL TUUN SHIG HUDLAA YUM BAIHGUI. TEGVEL BUSAD OLON HUVICHLALIIN ASUUDLIIG SHALGAH HEREGTEI. CHINGES ZOCHID BUUDAL, BAYANGOL ZOCHID BUUDAL, ZALUUCHUUD ZOCHID BUUDAL, BANKUUD, ULSIIN TSIRK, HOGSHCHUULIIN AMARDAG GANTS AMRALT TARNI AMRALT, APU, TALH CHIHER GEED L TSUVARNA BAIH

  • Anonymous (June 07, 2012 10:35:13 am )

    TIIM SHUU TARNI AMRALTIIN GAZAR YUU BOLSON BE IH GOYO BAIGALTAI SAIHAN AMRALT YUM BAINA LEE YAJ HUVICHILSAN YUM BOL OO

  • Anonymous (June 07, 2012 10:38:58 am )

    Badamjunai XXAAXVYamnaas mash ih zuil zabshij baina, ah duugee bugdiig ajild oruulsan baina

  • Anonymous (June 07, 2012 10:42:26 am )

    ЗАГАЛМАЙЛСАН ЭЦЭГ ААЛЗНЫ ТОРОНД ОРООЦОЛДОГСДЫГ ЭХ ОРОН БАЯЛАГАА ХАРИЙН ХУЛГАЙТАЙ ТОНОЖ БАЯЖАЖ БАЙГАА МАНАН н ЛУЙВАРЧАДААС ХАЙХ ОЮУТОЛГОЙН МОНГОЛД АШИГУЙ УРВАГЧЫН ГЭРЭЭ ХИЙЖ ХЭДЭН ЗУУН САЯ ДОЛЛАРЫН ХАХУУЛ АВСАН ЭЛБЭГДОРЖ БАЯР БАТБОЛД АЛТАНХУЯГ ТОЛГОЙЛОГЧТОЙ НОВШЫН ЭРЛИЙЗУУД САЙД БАЯРЦОГТ ГАНСУХ ЗОРИГТ ХУРЭЛБААТАР ИЗНН-Н ОЮУН- МОНГОЛ ЦУСТАЙ МОНГОЛОО ГЭЖ БОДДОГ ХУН ХЭЗЭЭЧ ХИЙХГУЙ- БОРООГИЙН НАЯАН ТОНН АЛТЫГ ХУЛГАЙЛСАН БАТБОЛД ЭЛБЭГДОРЖЫН БААВАР ЛУ БОЛДТОЙ ХИЙСЭН СЭРГЭЭН БОСГОЛТ БАНК ДАНПУУРУУЛЖ ОЛСОН ХЭДЭН ЗУУН САЯ ДОЛЛАР УЛААНБААТАРЫН АШИГТАЙ ГАЗРЫГ ЗАРЖ ХЭДЭН ТЭР БУМ ДОЛЛАРЫН ХӨРӨНГӨ ОЛСОН ЭНХБОЛД БАДАМУНАЙ БОЛОН ХОТЫН ФРАКЦ ХУРЭЛСУХЫН АРДЫН ХАДАГЛАМЖ ТОНОЖ ХЭДЭН АРВАН ТЭР БУМ ДОРЛИГЖАВЫН ЭРДЭНЭТЭЭС ХУЛГАЙЙЛСАН ХЭДЭН ТЭРБУМ НЯМДОРЖЫН ЧОЙЖИЛСУРЭНГЭЭР ХАЛХАВЧЛАН ТАВАН ТОЛГОЙН ТЭЭВЭРЭЭС ОЛЖ БАЙГАА АШИГИЙН ХАЖУУД ЭНХБАЯРЫН УНЭГУЙДУУЛЖ АВСАН ГЭЭД БАЙГАА ОДОО ХУРТЭЛ БАТЛАГДААГУЙ ЭВДЭРХИЙ БАЙШИН БАЙШИНГИЙН БУЛАН ХИЛЭЭР ХӨНГӨЛӨЛТЭЙ ОРУУЛСАН НОМ БОЛ ЗУГЭЭР ЛУЙВАРЧИДЫН УЛС ТӨР

  • Anonymous (June 07, 2012 12:26:06 pm )

    Энхбаяраар оролдохоор 7 сарын 1ний үйл ажиллагааг зохион байнуулсан чээжээ л дэлсээд уриалж дуудаад баЙГАА ХУРГАНЦАРУУДЫГ ШҮҮХЭД ӨГӨӨРЭЙ АРДУУДАА

  • Anonymous (June 07, 2012 12:53:28 pm )

    badamjunai yavnaa yavna olon yumand hutgaldsan bhaa

  • Anonymous (June 07, 2012 1:04:59 pm )

    Бадамжунай хэзээний л авлигаар баяжсан хүн шүү дээ, хотын мэр байхдаа м өн ч их идсэн хүн дээ. Одооны нийслэлийн цагдаагийн газрын дарга Энхтөр гэгч шалгаж байгаа нэрийдлээр их дотносож сүүлдээ хамтарч авлига авдаг болсон хүмүүс шүү, аль,алиныг нь сайн шалгаад үз,тодорхой болно

  • Anonymous (June 07, 2012 2:29:35 pm )

    za ashgui dee. junai huug bariad avsan bol miyegombo ch holgui baina daa. unend guitsegdene gej ene dee.

  • Anonymous (June 07, 2012 2:39:39 pm )

    zuvuu zuv badamjunaig shalgah heretei mglchuud uursduu mah und orood yadarch baihad gadaad ru hamgiin himdaar buyu 1kg-g ni 1$20 centeer gargaj baejij baigaa hunshu de

  • Anonymous (June 07, 2012 2:59:11 pm )

    ner garch bui garuud bugd avilgachid darxlagdsan xulgaich nar edniig neg odor xuuli duudaxaar xaachix ni sonin baina

  • Anonymous (June 07, 2012 3:48:22 pm )

    ЗОРИГИЙГ ХЭН АЛСАН БЭ??? ЯАГААД ОДОО БОЛТОЛ ИЛРЭХГҮЙ БАЙНА ВЭ??? ЭНЭ ХЭРЭГИГ ИЛРҮҮЛЭХ ЯМАР Ч СОНИРХОЛ ЭЛБЭГДОРЖИД, БАТҮҮЛД АЛГА БАЙНА!!

  • Anonymous (June 07, 2012 3:59:27 pm )

    ЭНХБАЯРИЙН ГАР ХӨЛ БОЛ ЭЛБЭГДОРЖ БАТҮҮЛ АТГ БАЯРЦОГТ НАР ЭД НАРЫГ БАС НЭР ДЭВШҮҮЛЭХ БАЙ САН БОЛ АРАЙ ДЭЭР БАЙХГҮЙ ЮУ? ХӨГИЙН ЭХ ОРНООСОО УРВАГЧИД

  • Anonymous (June 09, 2012 12:01:51 pm )

    ene uvguniig odoo shalgah tsag ni bolsoon. harin ter gazariin naimaachin gahai M.enhboldiig yagaad shalgaj ehlehgvi bnaa. ternii hajuud enhbayar ene ter yu ch bish shuu de

antalya rent a car