Улаанбаатар хотын төлөвлөлтийг буруу зөрүү хийсэн дээрээс нь газар олголтыг замбараагүй олгосноос болж олон сөрөг үр дагавар дагуулж байгаатай бүх хүн санал нийлэх биз ээ. Нийслэлийн оршин суугчид чухам энэ л шалтгаанаас болж амар тайван стрессгүй амьдрах боломжоо алдаж түүгээр зогсохгүй амь нас эрсдэхгүй, эрүүл мэндээр хохирохгүй гэх ямар ч баталгаагүй амьдарч байна. Хүүхдийн тоглоомын талбай, зам хашиж барилга барьдаг байдал газар аваад зогсохгүй гол хашиж байшин барилга барих дээрээ тулж байна. Энэхүү мэдээллийг бид хэн нэгний нэр хүндэд халдах зорилгоор нийтэлсэнгүй. Учир нь хаана болохгүй бүтэхгүй, хууль зөрчсөн үйлдэл гарна түүнтэй ёс юм шиг нэр нөлөө бүхий этгээдүүд холбогддог. Логик утгаар нь бодсон ч монголын хуулийг чухам эд хөрөнгө, эрх мэдэлтэнгүүд л завхруулж байна шүү дээ. Тэгвэл хууль бий болгодог амьдралд хэрэгжүүлдэг УИХ-ын гишүүн нь буюу АПУ-ийн Г.Батхүү Дунд голын нэг хэсгийг хашиж эхэллээ. Гар өргөн батлалцсан хуулиа өөрөө зөрчөөд байхаар монголд хууль хэрэгжихгүй байх нь аргагүй. Уг нь Дунд голыг Энхтайвны гүүрнээс эхлэн баруун тийш шинэ далан барих үйл ажиллагаа эхэлж байна. Дээрээс нь далан бариад хамгаалаад, урсацыг нь сайжруулах гээд байдаг гэтэл доод хэсэгт нь хашаад байшин барих гээд байдаг яаж ч ойлгомоор юм. Хууль зөрчиж чаддагтаа бяр чинь амтагдаад өөрийгөө, эрх мэдлээ, байгалийн хуулийн эсрэг хөдлөх хүчтэй мэтээр төсөөлөн ойворгон загнах хэрэггүй дээ, эрхэм ээ. Таны барих башингийн доогуур Дунд гол урсах болж байна уу, үгүй бол барилгынхаа хажууд цөөрөм бий болгох гээд байгаа юм уу. Техник технологи нь хөгждөг юм байж, гол дээр битгий хэл далай дээр байшин барьж байна. Гэхдээ гол цөөрөм, нуурууд хэдэн зуугаараа ширгэж байгаа энэ үед заавал амь нь тасрах нь халаг урсаж ядан байгаа Дунд голыг нөхөн сэргээж урсацыг нь сайжруулах ёстой байтал ширгээж хатаагаад оронд нь байшин барих гээд байдаг нь арай л хэтэрсэн үйлдэл юм биш үү. Ноён Г.Батхүү таны хөрөнгийг ганц биед битгий хэл монголчуудыг насаар нь тэжээхэд ч хүрэлцэхээр гэж сонссон. Атаархаж байгаа юм биш шүү. Арван хар нүглийн бүгдийг нь хийж олсон хөрөнгөнд атаархах биш харин ч цээр минь хүрнэ. Уучлаарай, Ноён Г.Батхүү “Дунд голыг” тайван орхихгүй бол “дунд хуруу” өгнө шүү, сонгогчид. WORD.MN Б.Инжир
Холбоотой мэдээ
Comments are closed.