УИХ-ын сонгууль энэ жил НИТХ-ын сонгуультай нэг өдөр явагдах гэж байна. Улс төрийн том намууд Нийслэлийн сонгуульд өндөр ач холбогдол өгч буй нь ажиглагдаж байгаа юм. Тэр тусмаа ганц ч удаа ялж үзээгүй АН ихээхэн анхаарал хандуулж байгаа ажээ. Ардчиллын алтан хараацайнуудын нэг Эрдэнийн Бат-Үүлээр энэ “командыг” удирдуулахаар болов. Ардчилсан хувьсгалаас хойш парламентын тогооноос салаагүй энэ эрхэм нийслэлийн сонгуулийг удирдан оролцох болсон нь МАН-ынхны “зүрхэнд нь шар ус хуруулаад” авах шиг болсон. Тэд Э.Бат-Үүлийн эсрэг одоогийн хотын дарга Г.Мөнхбаярыг сөргөлдүүлэн тавьснаас үүнийг анзаарч болно. АН-ын НИТХ-д өрсөлдөх 45 нэр дэвшигчийн “толгойлогч” Э.Бат-Үүлд батламж олгохгүй гэж Нийслэлийн сонгуулийн хороо үзээд барсангүй. Ямартай ч нийслэлийн МАН-ынхан Э.Бат-Үүлээс айсан гэж анзаарагдаад өнгөрлөө.
Нийслэлийн сонгуулийн тулаанд Э.Бат-Үүл, хотын захирагч Г.Мөнхбаяраар удирдуулсан “партизануудтай” өрсөлдөнө. Аливаа улс төрийн өрсөлдөөн нь хуучин дарга, удирдагчаа сөрөг хүчин нь үгүйсгэж шинэ санаачилга дэвшүүлэн ялах, сонгогчоос оноо авахыг эрмэлздэг бол хууччуул нь хамгаалах, ажлаа сайнаар тайлагнах, сайн ажилласан гэх хамгаалалтыг хийхийг чухалчилдаг.
Үүнийг ч Г.Мөнхбаяр хийгээд Э.Бат-Үүлийн багийнхан үлгэрлэх биз. Э.Бат-Үүл Г.Мөнхбаяр луу довтолж, Г.Мөнхбаяр хамгаалах. Гэхдээ Г.Мөнхбаяр хамгаалаад зогсохгүй, хийсэн ажлаа үргэлжлүүлнэ гэсэн PR хийх болов уу. Э.Бат-Үүлийн энэ довтолгоо юу байх бэ. Юу байх бэ ч гэж дээ, уг нь эл довтолгоо нэлээн дээрээс яваад эхэлчихсэн л дээ. Э.Бат-Үүл газрыг шударгаар хувьчлахын төлөө уриатай “Газар хөдөлгөөн”-ийг үүсгэн байгуулж, Засгийн газраас баталсан “100 мянган айлын орон сууц хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх бус оронд нь гэр хорооллын иргэдийг бүрэн хаусжуулах төлөвлөгөө боловсруулаад байгаа. Энэ бол Э.Бат-Үүлийн гол довтолгооны тактик. Түүний Нийслэлийн сонгуульд барьж буй найдвар нь энэ. Тодруулбал Э.Бат-Үүлийнхэн, Нийслэлийн удирдлагууд “100 мянган айлын орон сууц хөтөлбөр”-ийг Улаанбаатар хотод хэрэгжүүлэхдээ иргэдийн газрыг зах зээлийн үнээс маш хямдаар худалдан авч хашааны эздийг амьдралын баталгаагүй болгож байна гэж үзэж гэнэ. Харин үүний оронд иргэдийн газрыг чөлөөлөх бус өөрийн газар дээр нь хямд үнээр хаус барих аж. Гэр хорооллын өрх бүр хашаандаа хаустай болж, түүнийг нь төвийн шугам сүлжээ, халуун устай холбоно гэсэн “сайхан төлөвлөгөө”. Уг нь сонсоход сайхан л байгаа юм. Орон сууц авна гэж толгойгоо зовоохгүй байж байгаад л, хашаандаа хаустай болно. Бас хямд үнээр. Гэхдээ Эрдэнийн хүүгийн энэ төлөвлөгөө хэрэгжих болов уу, яадаг бол. Бодитоор нэг хараад үзье.
Айл бүрийг хөнгөлөлттэй үнээр хаустай болгох юм байна. Хаус маань ариун цэврийн өрөө, бас хэд хэдэн том жижиг өрөөтэй байх нь дамжиггүй. Тэгээд айлын хашаа бүр лүү шугам сүлжээ татаж халуун устай залгуулна. За энэ л хамгийн хэцүүхэн ажил даа. Хот тэр чигээрээ л “аалзны тор шиг” шугам сүлжээгээр холбогдох юм байна. Маш их хөрөнгө мөнгө, их ажил. Бас тэгээд эрсдэл. Ямар зүгээр нэг шаланк татчих амар ажил биш. Үндсэндээ энэ бол боломжгүй зүйл, “Алтан загасны үлгэр” шиг л. Гэр хорооллын хог, шавар шавхайтайгаа зууралдаад насыг барих сонирхолтой иргэдээс илүү төвлөрсөн орон сууцанд амьдрах иргэдийн тоо илүү байгаа болов уу, Түүнчлэн өрх бүрт хаус барих хөрөнгө мөнгөний боломж байна уу. Боломжтой нэг нь хаусаа бариад, боломжгүй айлуудыг нь шугам сүлжээнд оруулалгүй орхих уу. Тэгээд хэдэн жилийн дотор өрх бүрийг хаусжуулах уу. Э.Бат-Үүлийн төлөвлөгөөг баалснаараа , эсрэгээр нь “100 мянган айлын орон сууц хөтөлбөр” хэрэгжих боломжтой гэж хэлээд байгаа хэрэг биш шүү. Адилхан л “мөрөөдлийн төлөвлөгөө” байсан нь олон нийтэд ил болсон.
Нийслэлийн АН-ынхны төлөвлөгөө биелэхэд бас нэг улс төрийн хамаарал байна. АН УИХ-д ялагдвал яах уу. АН-аар толгойлуулсан Нийслэлийнхэнд төсөв хөрөнгө олигтойхон шийдэж өгөх болов уу, Ардын намынхан. Тэд “өрмөө өөрсдөө аваад, хусмаа нийслэл рүү шидчихээд” суучхаж мэдэх л байх. Бодлого тодорхойлогчид нь НИТХ биш УИХ гэдгийг санах хэрэгтэй биз. АН ялбал харин бодсон санаснаа хэрэгжүүлэх хэрэг. Гэхдээ биелэхэд хэцүү мөрөөдлийг мөнгө эрх мэдэл байгаад ч шийдэж чадахгүй л дээ. Ер нь тэгээд Э.Бат-Үүлийг буруутгаад байх ч хэрэггүй байх. Ялахын тулд ямар ч үлгэр зохиож болно, одоо цагт. Гол нь олон нийтэд таалагдах ёстой шүү дээ.
Нийслэлийн АН-ын энэ хөтөлбөрийг МАН-ын төлөвлөсөн 100 мянган айлын орон сууц гэж хэрэгжээгүй амлалтын нэн шинэ хувилбар л гэж ойлгохоос өөр арга алга. Уг нь дэмжмээр л байна л даа. Ядаж байхад АН-д жаахан талтай гэх үү. Даан ч Э.Бат-Үүлийн энэ мөрөөдөл арай л биш байна.
Т.АМУР
Холбоотой мэдээ
-
Anonymous (June 06, 2012 11:32:34 am )
Bat-uul yostoi zuudelj ogch bainaa, songuulid garaad ireheer ini yu gej jirgehiig ni harna daa. Morin del deeguur uls orniig ezlehed amarhan, morinoosoo buugaad ulsiig udirdah gedgiig ene buural hogshin odoo hurtel oilgoogui l baina daa, hoorhii. Manai ard tumen uneheer huuhed shig genen uls daa, harj l baiya.
-
Anonymous (June 06, 2012 11:45:09 am )
зоригиыг алсан алуурчин хулгайч өөрийгөөл боддог НОВШ
-
Anonymous (June 06, 2012 11:47:04 am )
duugiinhee nereer tuul goliin ereg deer Erdniin togol geech haus horoolol bariad hanaj tsadaagui bololtoi, ohin ni SOHiin darga hiigeed l, gazriin naimaa,haus naimaand garshij baigaa hundee
-
Anonymous (June 06, 2012 12:27:51 pm )
haluun us hereggui ee tsever us bhadl hangalttai humuus husvel oorsodoo halaana shuudee amidral oor bolno shuu busadiin oorsodoo hiine shuudee bohiriin tsoonog hiij chadsan aildn tsever us tavij ogoh heregtei
-
Anonymous (June 06, 2012 12:58:46 pm )
АРДЧИЛСАН НАМЫНХАНД ХАНДАЖ ХЭЛЭХЭД:
АН БИТГИЙ ИНГЭЖ ХӨӨРЦГӨӨ УРЬДЧИЛАН САНУУЛААД ХЭЛЧЬЕ.ТАНАЙ НАМД ХЭЗЭЭ ОЛИГТОЙ ХҮН БАЙЛАА. ТАНАЙ НАМЫНХАН ЗОРИГИЙГ БӨӨНӨӨРӨӨ НИЙЛЭЭД АЛСАН БИЗ ДЭЭ ОДОО БОЛТОЛ ИЛРЭХГҮЙ . АН -Н ГИШҮҮД ГЭЖ УЛСААС ИДСЭН УУСАН АШИГЛАСАН ШАМШИГДУУЛСАН УЛСААС УНАГАЖ ТӨСВӨӨС ТАНАСАН ОЛОН ЗУУН ТЭРБУМЫГ ТЕНДЭР НЭРЭЭР ХУВЬДАА ЗАВШИЖ ХӨРӨНГӨ МӨНГӨ ГАДАГШ ГУЛГУУЛЖ ХУУЛЬ БУС АРИЛЖАА НАЙМАА ХИЙЖ БАЯЖСАН БӨГСӨӨ ДААХГҮЙ ЯВДАГ ХЭДЭН НОХОДУУД Л БАЙДАГ. ЭНЭ СОНГУУЛЬД ТАНАЙ НАМААС ГАРАХ ХҮН БАЙХГҮЙ ТАНАЙ ГИШҮҮД УНАСАНЧ ХАХУУЛДАЖ ӨГСӨН 50 САЯ ТӨГРӨГӨНДӨӨ ГОРООХГҮЙ ЮМ БАЙГАА БИЗ ДЭЭ. ХОГЧИНОООО ХОГЧИНО ХУЛГАЙГААР АМЬДАРДАГ ХҮМҮҮС ТУН УДАХГҮЙ ТА НАРЫН ГАР ЭЭЛЖ ЭЭЛЖЭЭРЭЭ ТАТАХ БОЛНО. ТЭНГЭР НИРГЭГ -
Anonymous (June 06, 2012 3:06:32 pm )
harin ch humuus tuvlursun oron suutsand amidrahiig husehgui baigaa zaa yu.
-
Anonymous (June 06, 2012 3:16:29 pm )
hehe buruugui buruutaig togtoochikood yrij bail daa! nzuud min!
-
Anonymous (June 06, 2012 3:35:49 pm )
ZAISAND HOUSNII HOROOLOL BARIJ DUUSAAD ODOO KOMPANIA AJILTAI BAILGAHIIN TULD GER HOROOLLIIN EMZEGYYDIIG HOSHGIRUULJ BAIGAA SHDEE.USA-AAS HUUCHIN NURAAGAAD HURAACHIHSAN HOUSNUUDIIG ORUULJ IRJ BARIJ OGNO GESNIIG NI TSAAD MANGARUUD NI OILGOHGYI HACHIN GOY YUM GEED ENDYYREED BNA……………………….KKK
-
Anonymous (June 07, 2012 1:37:43 am )
“Айл бүрийг хөнгөлөлттэй үнээр хаустай болгох юм байна. Хаус маань ариун цэврийн өрөө, бас хэд хэдэн том жижиг өрөөтэй байх нь дамжиггүй. Тэгээд айлын хашаа бүр лүү шугам сүлжээ татаж халуун устай залгуулна. За энэ л хамгийн хэцүүхэн ажил даа. Хот тэр чигээрээ л “аалзны тор шиг” шугам сүлжээгээр холбогдох юм байна. Маш их хөрөнгө мөнгө, их ажил. Бас тэгээд эрсдэл. Ямар зүгээр нэг шаланк татчих амар ажил биш. Үндсэндээ энэ бол боломжгүй зүйл” geed bicheed bgaa gar busad uls ornii irged housandaa yaj bdag gej bodoov adilhan shugam suljeegeer tatdag yum bgaa biz dee naadah chin boloh l asuudal shuu.
-
Anonymous (June 07, 2012 3:45:22 pm )
ЗОРИГИЙН ХЭРЭГИЙГ ИЛРҮҮЛВЭЛ ЧАМАЙГ АХИАД ЕРӨНХИЙЛӨГЧ БОЛГОЕ!!! ЗОРИГИЙГ ХЭН АЛСАН БЭ??? ЯАГААД ОДОО БОЛТОЛ ИЛРЭХГҮЙ БАЙНА ВЭ??? ЭНЭ ХЭРЭГИГ ИЛРҮҮЛЭХ ЯМАР Ч СОНИРХОЛ ЭЛБЭГДОРЖИД, БАТҮҮЛД АЛГА БАЙНА!!
-
Anonymous (June 07, 2012 3:45:39 pm )
ЗОРИГИЙГ ХЭН АЛСАН БЭ??? ЯАГААД ОДОО БОЛТОЛ ИЛРЭХГҮЙ БАЙНА ВЭ??? ЭНЭ ХЭРЭГИГ ИЛРҮҮЛЭХ ЯМАР Ч СОНИРХОЛ ЭЛБЭГДОРЖИД, БАТҮҮЛД АЛГА БАЙНА!!
-
Anonymous (June 07, 2012 6:51:32 pm )
ХОТЫН ДАРГА БОЛЖ ЗҮҮДЭЛЖ БАЙСАН ГЭЛЭЭ. тЭР МӨРӨӨДӨЛ НЬ ОДОО БАС БҮТЭХГҮЙ ТӨЛӨВЛӨГӨӨТЭЙ НИЙЛЭЭД БҮР ХУЛХИ БОЛЖ ДЭЭ.
12 Comments