Хүний халаасыг тэмтэрч, хөнжлийг нь сөхөж, түрийвч рүү нь өнгийх муухай зүйл ч гэсэн зарим нэг улс төрчид нийтийн эзэмшлийн талбайг өөрийн болгож, мөнгөө арвижуулсаар байгааг хэлэх нь зүйн хэрэг биз ээ. Өдгөө УИХ-ын гишүүдийг хөрөнгө, орлогоороо тэргүүлж байгаа УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн бидний сайн мэдэх Хүүхдийн урлан бүтээх төвийн хашааны зүүн хэсгийг луйвардаж авчээ. Жилийн зургаан тэрбум төгрөгийн орлоготой тэрбээр уул уурхайн салбарт толгой дээгүүр цохиж явдаг бол өдгөө Хүүхдийн урлан бүтээхийн хашааны зүүн хэсгийн газрыг тэр чигт нь авч түүн дээрээ үлэмж өндөр барилга бариулж байгаа юм. Офисын болон худалдаа, үйлчилгээний зориулалттай тус барилгыг “Бүти” нэртэй барилгын компаниар бариулж байгаа эрхэм гишүүн Б.Чойжилсүрэнгийн бас нэгэн барилга буруу зураглалаас болж нураад байгаа билээ. Харин Хүүхдийн урлангийн хашаанд бариулж байгаа барилгынх нь ажилчид урлан бүтээхийн наагуур, цаагуур явсан хүмүүсийн дээрээс байнга ус цацаж бүдүүлэг зан гаргадаг аж. Барилгын ажилчдыг хариуцсан даамал нь 40 эргэм насны ааш муутай авгай байдаг агаад орж шаардлага тавьж, дургүйцлээ илэрхийлсэн хүмүүсийг барилгачидтайгаа нийлж зад загнаад хөөж гаргадаг байна. Барилгын ус цацсан ажилчдаа өмөөрч, улам өдөөж байгаа энэ авгайгаас болж эмэгтэй голдуу хүмүүс өглөө болгон дээрээсээ ус цацуулж бухимдаж байгаа гэнэ. Цацсан зүйл ус ч байж болох эсвэл өөр зүйл ч байж болох. Ямартай ч хотын төвийн газрыг луйвраар авчихаад хүний ертөнцөд нийгэмшээгүй хүмүүсийг ажиллуулж болохгүй мэт. Монголчуудыг ажлын байраар хангаж байна хэмээн аашлах Б.Чойжилсүрэнгийн барилга дээр ажиллаж буй “Бүти” компанийнхан өөрсдийгөө хуулиас дээгүүр гишгэж, ажиллаж байгаа гээд дүрдээ итгэчихсэн явна. Б.Чойжилсүрэн гишүүнээр овоглосон “Хурд интэрнэшнл” ХХК офистоо нүүж ортол урлангийн барилгаас хол явахыг хүсье. Учир нь, таны дээрээс барилгынх нь ажилчид юу ч цацаж магадгүй юм. У.Сарнай (www.wikimon.mn) Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Холбоотой мэдээ
-
Anonymous (June 05, 2012 1:22:40 pm )
Энэ увсын хог шавхруу тамд очивол таарна
-
Anonymous (June 05, 2012 9:15:42 pm )
ene nuhryn uildel heterleedee ,yum buhen savtai bdg shuu
-
Anonymous (June 10, 2012 11:16:19 am )
ХҮҮХДИЙН ПАРК Ч ГЭСЭН ЭД НАРЫН ГАРТ ОЧООД ХЭСЭГХЭЭН ГАЗАРТ Л ТОГЛООМ БУСАД НЬ ЭДНИЙХНИЙ
3 Comments