antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jun 4, 2012 2 comments

“МОН-УРАН”-ны Наранхүүг АН-ынхан дарамталж, 20 тэрбум төгрөгийн хандив авч, нэр дэвшүүлжээ.

нийтлэсэн Admin

Энэ сонгуульд улс төрөөс хэтэрхий хөндий, зүс буруу хүмүүс цөөнгүй нэр дэвшиж байгаа.

Тэдний нэг нь “Мон-Уран”-ы Наранхүү хэмээх бийлэгжүү эр. Газрын наймаагаар хөлжсөн. Ардын намын томчуудтай үй зайгүй найз, бас тэдний ивээл дэмжлэгээр хөл дээрээ боссон хэмээн түүнийг харддаг хүмүүс цөөнгүй. Үнэндээ ингэж хардахаас ч өөр аргагүи. Тэрбээр Улаанбаатар хотын төвд томоохон газруудыг еерийн мэдэлд авч бас их хэмжээний газар зарж чадсан нэгэн. Түүнд хууль хэзээ ч үйлчилж байсангүй. Бага насны охидоор зугаагаа гаргадаг, төмөр замын хажуу талын тусгай хамгааллттай газраас их хэмжээний газар авсан. Туул голын эргийг хятадуудад худалдсан гэдэг мэдээлэл байнга цацагддаг. Гэвч тэр энэ бухэнд ямар ч хариулт өгдеггүй. Бас түүнийг хууль хяналтынхан ч тоодоггүй. Одоогоос хэдэн жилийн өмнө Нийслэлийн тагнуулын албаныхан “Мон-Уран”-ы Наранхүүгийн хэргийн мөреер орсон боловч дээрээс дарамтлуулж энэ хэргийгхаасан юм гэнэлээ. Гэвч хамгийн сонирхолтой нь АН-ынхан хоёр ч банк дампууруулчихсан. 30 гаруй тэрбум төгрөгийн өртэй, “онгон охид худалдаж авч, зугаагаа гаргадаг” гэсэн муу нэртэй “Мон-Уран”-ы Наранхүүг Дундговь аймагт нэр дэвшүүлж шуугиан тариад байна. Гэхдээ энэ нэр дэвшилтийн цаана асар их мөнгө, асар том дарамт шахалт нуугдаж байсан гэдэг яриа АН-ынхнаас хүртэл сонсогдов. АН-ын ҮЗХ-ны хурлын үеэр түүнийг АН-ын удирдлагууд дуудаж уулзаж, “та хаана очмоор байна. Нэр дэвшиж, намд хандив өгөх үү. Эсвэл” хэмээн тулгаж асуусан сурагтай. Тэр ч бүү хэл “Таныг хуулийнхан шалгаж байгааг мэдэж л байгаа байлгүй хэмээн дарамталсан гэдэг явган яриа хүртзл чих дэлсээд байна. “Мон-Уран”-ы Наранхүү АН-ын ҮЗХ-ны хурал дээр тус намын гишүүн болж, хоёр цагийн дараа УИХ-д нэр дэвшиж, үүнийхээ төлеө 20 тэрбум төгрөг хандивласан. Түүний хувьд улс төр сонин биш, харин АТГ-ынханд шалгагдаж, баригдаж хоригдохоосоо л айсан гэдэг мэдээлэл ч байна. Гэхдээ олны энэ хардлага ор хоосон зүйл биш бололтой. Тэрбээр УИХ-д нэр дэвшигчийн үнэмлэхэз авч амжаагүй шахам байхдаа л Солонгос руу явсан гэнэ. Гэвч өнведрийг хүртэл эргэж ирээгүй байна. Ардчилсан намын дарга Н.Алтанхуяг хийгээд түүний нөхөд Б.Наранхүүд Дундговь аймагт нэр дэвших эрхийг наймаалцаад өгчихсөн, Ерөнхий сайд, УИХ-ын гишүүн Ж.Наранцацралт агсны хүү Н.Соёмбо Дундговь аймгаас УИХ-д нэр дэвшинэ гэж аавыгаа бурханы оронд заларсан цагаас эхэлж л олонд ярьсан, ойлгуулсан.

Гэтэл “Б.Наранхүүгээс мөнгө авчихсан учраас түүнийг унагалаа” хэмээн бухимдаж байна Б.Наранхүү гэдэг энэ нууцлаг эрийн нүд бүлтийж, чих дэлдийм наймааны ханш дэндүү өндөр. Нэг морийг гэхэд 800 сая тегрөгеөр худалдаж авдаг. Өнгөрсөн жилийн наадмаар гэхэд морины наймаанд урсэн мөнгө нь хоёр тэрбумаар хэмжигдэж байсан. Цаашлаад манан хеөрөг 380 саяар худалдаж авсан. Дөрвөн тэрбум төгрөгөөр дөрвийн дөрвөн Роll гоусе машин авч, онгоцоор тээвэрлэж авчирсан, Дундговь аймгийн наадмаар төрүүлсэн бүх насны морийг ланд-200-гаар байлсан… Энэ бүхэн Б.Наранхүүгийн олонд мэдэгдсэн наймаа. Үүний цаана далд хэр их мөнгийг хэрхэн үрдэг нь тодорхой бус. Үүний нэгэн адил ямар бизнөс хийгээд яаж хөлжөөд байгаа нь ойлгомжгүй. Ямар ч байсан “Анод” банкны дампуурал.

Xүүхдийн паркийн газрын луйвар, “Дүнжингарав” худалдааны тевийн бүтэлгүйтэл гээд дандаа будилаан, булхайтай бүхний ард нэр нь бичигддэг ийм нэг эр АН-аас нэр дэвшиж байна. Хамгийн сонирхолтой нь УИХ- ын сонгуулийн 8 дугаар тойрог буюу Дундговь аймагт Ардчилсан намаас нэр дэвшээд байгаа “Мон уран”- ы Наранхүү нэр дэвшигчийн үнэмлэхээ авахуулахаар тойргийн хороо руу жолоочоо явуулжээ. УИХ- ын сонгуулийн тухай хуулинд зааснаар нэр дэвшигч сонгуулийн тойргийн хороонд өөрийн биеэр хандаж, нэр дэвшигчийн үнэмлэхээ гардаж авах өстой. Нэг ч удаа таатай мэдээллийг чихэнд дуулгадаггүй Наранхүүгийн тухай сүүлийн хэдэн өдөр хурдацтай тархаж байгаа АТГ- аас зугатан хил давсан тухай мэдээлэл үнэний ортой болохыг дээрх үйлдэл харууллаа. Тойргийн хорооноос Наранхүүгийн жолооч Батсүх нэр дэвшигчийн үнэмлэхийг авч явсан бөгөөд тойргийн хороо нэр дэвшигчийн үнэмлэх болон хуулбарлан авч үлдэх ёстой нэр дэвшигчийн материалыг даруй эргүүлэн авчрахыг шаардсан боловч тэрээр хэл чимээгүй алга болжээ.

 

эх сурвалж: Тэргүүн сонин


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

2 Comments

  • Anonymous (June 04, 2012 6:07:30 pm )

    NARANHUU HARIN CH GARVAL ULS EH ORONDOO NUTAGTAA IH YUM HIIH HUN SHUUU

  • Anonymous (June 04, 2012 6:57:03 pm )

    jolooch ni nadtai hamt bn ha ha ha setguulchidee gej mon zaldag humuus shuu

antalya rent a car