“Хас” нэрээр овоглож олны анхааралд өртөж байсан Ч.Ганхуяг уг нь гайгүй банкир байлаа. “Санаа зөв бол заяа зөв” уриагаар “Хас” банкаа босгож байсан түүний аазгайг аавын хөвгүүдийн хараа чилээдэг улс төр хөдөлгөөд авсан нь саяхных.” Буян”-гийн Жаргалсайхан нэгэнтээ “Хас” гэж банкны захирал нь хүртэл Гитлер царайтай нөхөр” гэж ёжилсон нь ч бий. Багадаа Унгар дахь ЭСЯ-ны жолоочийн хүү байсан тэрбээр хэдэн жилийн өмнө ажилчин гарлаараа бахархдагаа ам мэдэн ярьж байлаа. Эдүгээ шинэ цагийн баячуудын эгнээнд шилжин, мисс хүүхэн сугадан сайдын сэнтийд заларсан тэрээр одоо ч түүнээсээ ичдэг болоо биз. Суусан газраасаа шороо атгаж сурсан, бизнесийн гүйлгээ ухаантай энэ эрийг намын дарга нарынхаа хөлд эвлэгхэн нь аргагүй сууж, зальжин гэгч нь дөтлөсөөр зовлонгүй өөдөө гарсан гэдэг. Төрийн ордноор сүрчигийн нялуун үнэрээр салхи татуулан, булган захтай пальтоныхоо хормойг дэрвүүлж гүйсээр ерөнхий сайдад хэсэггээ зөвлөсөн түүний улс төрийн сонголт басчиг адармаатай түүхтэй. Уг нь бол хашир өөрөө нам бус гэж хэсэггээ л цэцэрхсэн. “Иргэний зориг” намд ч харъяалал зүүж үзсэн. Аль нь ч залуу банкирт ач тусаа өгөөгүй учраас арга буюу ах намд сэтгэл урвасан. Итгэл үнэмшлээ ихэд амархан өөрчилдөг түүний яс чанар, хувийн амьдрал руу өнгийвөл таатай бус үнэр ханхийнэ. Ямартаа ч энэ удаагийн сонгуульд Сүхбаатар дүүрэгт өрсөлдөх түүнийг “ Талхны үнэ ч мэддэггүй амьдралаас хол тасархай, анхны авгай хүүхдээ хаяж гээсэн ер нь л салхи Дамбий шиг нөхөр” хэмээх төсөөлөл хүлээж байна. “Өмнөх амьдрал, үр хүүхдээ ч өрөвдөөгүй гял-цал амьтан мань мэтийн амьдралыг гийгүүлэх нь ч холоо хэвтэнэ” гэх сонгогчид Сүхбаатар дүүргээр дүүрэн суугаа юм. Монголын мянга мянган оюутан залуусын эрх ашгийг хамгаалсаар ирсэн Оюутны холбооны ерөнхийлөгчийн албыг бас нэг сэтэр чимэг болгон гоёж явдаг түүнд энэ удаад оюутнууд нокаут өгөхөөр зэхэж эхэлжээ. Эх сурвалж: “Монголын нэг өдөр”
Холбоотой мэдээ
-
Anonymous (June 04, 2012 12:48:23 pm )
medrel hog avgai huuhdee haysan izda!
-
Anonymous (June 04, 2012 12:49:30 pm )
ene yostoi muuhai hun shuu
-
Anonymous (June 04, 2012 12:54:29 pm )
za pizdakuud orsoldogch boloh Ardchilsan namiin Lu Gantomor enteriin hiilgej baiga zahialgat niitlel l baina, yamar Gankhuyagiig tegej ingej idej uusan gej yum baih bish unen hucheerei uhaanaaraa saihan amidarch ih zuil hiisen zaluu sh de, ingej ner hundiig ni unagaj chadahgui l de humuus medne de, Gankhuyag Sukhbaatar duurgees garahgui bol za mongolchuud unen dampuurchee gej oilgono bi huvidaa, yamar ard tumen baina tiim l uls torchid ulsiig udirdana gej baidag uhaantai songolt hiigeerei Sukhbaatarchuudaa
-
Anonymous (June 04, 2012 1:05:53 pm )
za ugui dee chi andyyrch bn naadah chin hen be? gevel minii hoshnogo
-
Anonymous (June 04, 2012 2:05:57 pm )
Lu.Gantomor iim yum bichuuleh shaardlaga bhq songogdoh hun shdee…
-
Anonymous (June 04, 2012 2:12:38 pm )
энэ баба агаа амжихгүй байхаа
-
Anonymous (June 05, 2012 4:06:39 am )
geree zasaad toroo zas,ger bulee hosor haysan nohod ir l oliggui negen baidag shuu
7 Comments