antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jun 4, 2012 17 comments

Мөнгөтэй бүхэн улстөрд ордог ёс хаа байна аа, Номтойбаяр аа

нийтлэсэн Admin

Сүүлийн үед Н.Номтойбаяр гэгч сүрхий эрх мэдэлтэй залуу хэвлэлийн хуудаснаас салахаа болилоо. Түүнийг «МАК» / Монголын алт корпораци/-ийн өв залгамжлагч, хөрөнгөтэй айлын хүүхэд, улстөрд орж ирэхийн тулд мөнгөөр гүүр хийсэн гэж олон хүн ярьдаг юм билээ. Түүнчлэн намын байрны шинэ барилгад тэрбум төгрөг хандивласан гэдгийг өдгөө монгол хүн бүр мэддэг болсон. Нэг үгээр тэр мөнгөтэй хүн. Гэхдээ улстөрд мөнгөтэй хүн бүр орно гэвэл төр, засаг юу болж хувирах вэ. Харин Н.Номтойбаяр үнэндээ хийсэн, бүтээсэн гавьтай зүйлгүй. Гадаадад сурч байхдаа амралтаараа ирж, хэдэн найз болон мисс охидыг зад шоудуулсан, «Амьд АТМ» шиг загналаа, тэдэн саяын тийм машинаар салхи таттал давхилаа гэдгээс өөр Н.Номтойбаяртай холбоотой юм сонсогдоогүй юмдаг. Тэгсэн гэнэт л намын гишүүн боллоо гэж байсан. Тэгэхээр түүний улстөрд орох гэж ухаангүй зүтгээд байгаа шалтгаан нь ердөө мөнгө болж таарлаа. Тэрбээр УИХ-д өөрийгөө сойхын тулд эртнээс Дорнод аймагт «хайр зарлаж», нутгийн удирдлага болон дарга нарт нь нүнжигтэй хаялга шидэж, ЗДТГ-т нь их хэмжээний мөнгө хандивлаж, тал зассан гэсэн яриа Дорнодын талаар цурманд тавьсан гал шиг хурдтай тархсан. Түүний хаялга үнэхээр нүнжигтэй. Хамгийн сүүлд л гэхэд түүнийг ноолууран оймс тараасан гэж сонслоо. Бусад нь ч оймс тараадаг, гэхдээ ноолууран биш. Гэхдээ их сонин. «МАК»-ийн ханхүү Монголын улстөрд орж ирэх гээд эрх мэдэл бүхий хүмүүст чамгүй их хөрөнгө хаях нь хаясан. Хаялгыг нь хүмүүс хүртсэн үү гэвэл хүртсэн. Гэвч хаялга энгийн иргэдэд хүрээгүй. Үнэндээ монголчууд хаялга гэдэг үгэнд дургүй ч хаясан юмыг нь авах сонирхолтой. Тиймээс Н.Номтойбаярт гомдсон хүмүүс «Ээ тэгээд, хаялга хаяхдаа ялгаварлаж байгаа нөхөр төрд гарвал бүр сураггүй болно. Больё оо, нутгийн дүү Ш.Болорчулуунаа дэмжинэ» гэлцсэн сурагтай. Н.Номтойбаяр шиг юм үзэж, нүд тайлсан, бас гадаад дотоодод сурч, гахай шувууны мах идсэн хүн сонгуулийн гол хүч энгийн иргэд гэдгийг мэдэх л учиртай баймаар. Ард иргэд саналаа өгнө үү гэхээс хэдхэн эрх мэдэлтнүүд санал өгөхгүй л баймаар юм. Тэрнээс гадна хэрвээ оймс, бүр ноолууран оймс тараасан нь үнэн юм бол эвгүй л юм. Учир нь Сонгуулийн тухай хуульд оймс гэж тодорхой заагаагүй ч мөнгөөр үнэлэгдэх эд юмс тараах нь ихээхэн буруу тул үүнийг хууль зөрчсөн гэж үзнэ гэх утгатай заалт бий. Мөн тэрбээр Монголын газар нутагт байдаг ихэнх нүүрсний ордыг түүний эцгийн мэдлийнх гэдгийг монгол хүн бүр мэддэг болсон. Энэ ч яах вэ. Учир мэдэх хүн тэр зэргийг ойлгож, дотроо тоотой хандсан байх нь дамжиггүй. Хамгийн гол нь нөөцийн хэмжээ нь тэрбум хэмжигдэх нүүрсний бүлэг ордоо бид Хятадын төрийн өмчит «Чайналко»-гийн охин компани «Чалко»-д алдах гэж байгаа гэж ярьсаар чамгүй удаж буйг эрхэм дэд сайд та сонссон байлгүй. Хариуцсан салбарынх нь асуудал биш ч, үүнтэй нэр холбогдогчийн нэг нь эрхэм дэд сайдтан, бас «МАК» билээ. Хэдийгээр. энэ асуудлыг эрчимтэй ярьсны хүчинд АМГ-аас «Саусгоби сэндс» компанийн нэр дээрх лицензүүдийг түдгэлзүүлээд байгаа ч тайвшрах болоогүй. Ер нь энэ асуудалд «Айвенхоу Майнз» болон «Чайналко »-г буруутгаж байгаа боловч бид өөрсдийгөө нэн түрүүнд буруутгах ёстой. Үүний гол буруутнуудын нэг нь «МАК» юм билээ.Тухайлбал, «Өмнийн говийн элс» /Саусгоби сэндс/ ХХК-ийн мэдлийнх гэгдэж ирсэн Овоот толгой, Сүмбэр билүүт, Заг сүүж зэрэг нүүрсний ордын геологийн бүтэц, тогтоц, үүссэн нөхцөл, насжилтаар нь аваад үзэхэд Нарийн сухайт ордын шууд үргэлжлэл гэдэг. Харин Нарийн сухайтын орд Тодорхой ордыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамааруулах тухай УИХ-ын 27 дугаар тогтоолын нэгдүгээр хавсралтын хоёрдугаарт бичигддэг стратегийн орд. Гэхдээ «Монголын алт» корпорацийн мэдлийнх. «Монголын алт» корпорацийн мэдэл дэх Нарийн сухайтын ордын хайгуулыг улсын төсвөөр 1990-1991 онуудад гүйцэтгэж, тухайн үеийн яамны Шинжлэх ухаан техникийн зөвлөлөөр хэлэлцэж, нөөцийг нь баталсан байдаг. Улмаар тус компани нь 2003 онд дээрх ордын хайгуул болон ашиглалтын 22 км/кв талбай хамарсан лицензүүдийг авсан. Харин «Айвенхоу Майнз Монголия Инк» компани 2005 онд Нарийн сухайтын хил залгаа зүүн болон өмнөд хэсгүүдэд хайгуулын ажил гүйцэтгэж, зүүн ба баруун гэсэн хэсэгт 2006-2007 онуудад нөөцийн тайлан бичиж, 2007 оны долоодугаар сарын 26-ны өдөр Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн хурлаар нөөцийг хэлэлцэж, 340 м давхаргад 188 сая тонн нүүрс бий гэж бүртгэсэн байдаг юм. Цаашлаад, «Айванхоу Майнз Монголия Инк» компани тэрхүү нүүрс агуулсан талбайг Овоот толгойн орд гэж нэрлэсэн түүхтэй. Гол нь эх сурвалжуудын өгдөг мэдээллээр «МАК» Нарийн сухайтын ордын шууд үргэлжлэл болсон талбайг «Айвенхоу Майнз Монголия Инк» компанид худалдсан байна. Тэгснээр «Айвенхоу Майнз компани хайгуул хийж, улмаар Овоот толгой зэрэг ордыг нээсэн болж байгаа юм. Харин өдгөө бол «Айвенхоу Майнз»-ын охин компанийн нэрээр овоглодог нүүрсний ордууд Хятадын төрийн өмчит компанийн мэдлийнх болж, цаашлаад хятадууд манай улсын нүүрсний зах зээлийг өөрийн бодлогоороо залах, монополь үнээр дарамтлах аюул хаяанд ирчхээд байгаа. Сонирхолтой нь, ийм үр дагаврыг дагуулахад хүргэсэн байж болзошгүй талуудын нэг «МАК». Тухайн үед «МАК» «Айвенхоу Майнз»-тай тохиролцож байхдаа ийм зүйл болно гэж зүүдлээгүй нь харамсалтай. Тэгсэн бол өдийд Нарийн сухайтын орчмын нөөцийг төр мэдэлдээ авчихсан байх биз. Ер нь Монгол Улсын төр Монгол Улсынхаа баялагт эзэн сууж чаддаггүй яачихсан учир вэ. Тэгээд бас төрөөс дээгүүр жаалж, цаашилбал үндэстэн дамнан ажилладаг яачихсан том компаниуд байдаг юм бэ. Дахин хэлэхэд мөнгөтэй бүхэн төрд шургалдаггүй юм шүү. Мөнгөөрөө мөрөн урсгаж болох хэдий монголчуудыг хуурч бас дөнгөхгүй л болов уу.

Р.Саруул Өглөөний сонин


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

17 Comments

  • Anonymous (June 04, 2012 12:32:53 pm )

    БАС Л НЭГ УС ТӨРИЙН ЛУЙВАР БАЙХ ШИВ ДЭЭ. ХЭН НЭГНИЙГ ДООШ ХИЙХ ГЭСЭН ОРОЛДЛОГО БАЙХ ШИВ ДЭЭ. НОМТОЙБАЯР БОЛ МУНДАГ ЗАЛУУ ХИЙЖ БҮТЭЭЕ ГЭСЭН ЧИН ХҮСЭЛ ЭРМЭЛЗЛЭЛТЭЙ УХААЛАГ ЗАЛУУ ТА НАР ИЙМ ЗҮЙЛ БИЧЭЭД ХЭРЭГГҮЙ

  • Anonymous (June 04, 2012 12:33:38 pm )

    Dornotiin domborookuud songoj domborooktono l doo hahaha.

  • Anonymous (June 04, 2012 12:39:48 pm )

    Ганцаарчилсан форекс арилжааны сургалт
    Бид танд өөрсдийн 5 жилийн туршлага, 3 жилийн судалгааны үр дүн болох хамгийн зөв аргаар тухайн хүнтэй тулж ажиллах буюу ганцаарчилсан форекс арилжааны сургалтыг санал болгож байна. Бид танд дан ганц форекс валют арилжаа бус Facebook, Google, Apple… гэх мэт дэлхийн хэмжээний компаниудын хувьцааг бага хэмжээний валютаар худалдан авч их хэмжээний ашиг гаргах, улс орнуудын индексүүд, үр тариа, газрын тос, элсэн чихэр… зэрэг бидний өдөр тутмын амьдралдаа хэрэглэдэг хэрэгцээт зүйлсээс хэрхэн ашиг авах, яаж арилжаалах талаар заах болно.
    Бидний танд амлаж чадах ганц зүйл бол чанартай суурь мэдлэг.
    Холбоо барих: 91111591

  • Anonymous (June 04, 2012 12:42:15 pm )

    yu ch medehgui teneg patsaan bolioch de

  • Anonymous (June 04, 2012 12:58:27 pm )

    boovtoibayar min dee!huuhnuudee l shaaj aaviinhaa byang ard olon ynhanuuddaa urehgui!

  • Anonymous (June 04, 2012 12:59:21 pm )

    Dornodchuud Bolorchuluuniig demjine.Nomtoibayar garch chadahgui ni ilt bolson

  • Anonymous (June 04, 2012 12:59:37 pm )

    ynhanuudaa bi dornodiinh baival 100$oor neg shaana!;Nomtoibayar

  • Anonymous (June 04, 2012 1:43:45 pm )

    ene goglog hogyyn muuhai aashtai yamar ch medlegtei hunyy zindaand hurhgui amitan sh dee

  • Anonymous (June 04, 2012 1:49:10 pm )

    энэ нөхрийг өөрийнхөө чадлаар хөрөнгө хуримтлуул гэвэл чадах болвуу эцгийн чадвар хүүд заяадгүй юмдаа ийм хүнийг гаргаж байсаны оронд хэрэгтэй хүнийг нь сонговол дорнодод хэрэгтэй байсан юмдаа хувийн нь амьдрал нь тун бүтэлгүй нээх олон хүний хүүхэд цуглуулчихсан одоо байгаа хүүхэнээ ч сонгуулийн дараа хөөгөөд явуулчих байх ийм хүнээр яаж төр засагаа удирдуулах гэж байгаа хүмүүс юм бол энэ бол МАН хүрэлсүхийн хийж байгаа ажил даа баахан баян айлийн бацаануудийг хошигруулаад тойрон хүрээлүүлчихсэн баячуудийн нам гээд нэр өгчихвөл яасан юм ер нь ард түмэн л дүнгээ тавина л гэж найдаж хүлээхээс

  • Anonymous (June 04, 2012 2:02:36 pm )

    ene dabarsan patsaniig mongiig ni abchaad dalaar ni neg sain tabiad ogohod l bolno chuudee songogchidoo

  • Anonymous (June 04, 2012 2:16:33 pm )

    Сонгогдохгүй ээ, түүний дор ажиллаж байгаа залуус ч гэсэн сонгуулийн пр, ажиллагааг мааш буруу хийж байгаа. би байсан бол гаргаад өгч чадах л байлаа кк.

  • Anonymous (June 04, 2012 2:25:43 pm )

    иим жоохон хүү гэртээ машинаараа тоглож байвал барав

  • Anonymous (June 04, 2012 2:50:18 pm )

    zaluu erch huchtei huniig demjih heregtei ulig bolson oligarhuudaas salah tsag bolson

  • Anonymous (June 04, 2012 8:02:54 pm )

    dornodshuudaa eh ornoo hudaldsan luivarchdiig bitgii songooropi .tanaid bolorchiluun baihaa biznesmen ter zaluugaa demjeerei

  • Anonymous (June 04, 2012 10:59:21 pm )

    Nomtoibayaryg dornodchuud yag gargaj haragdaach! Huulyg ulandaa gishgesen luivarching SEHoroo shuud hasah yostoi shdee!Harin Bolorchuluun tiimch yos zuitei, huuli deedeldeg hun bish ldee.Ter ni humuusyn mashinaa tavidag gazart, bas huny ezemshil gazart zovshoorolgui surtalchilgaany bairuudaa huuli durem zorchij bairluulchihaad huulyn shaardlaga tavihad ogt huleej avahgui bgaagaar ilerch bga um! Iim baij yaj songogchidoosoo sanal avna gej bodoj bga um bol!? Songogchidyg hamaatan sadnaaraa buurlhesen kompanynhaa ajilchid gej sanaagui l baimaar um!?

  • Anonymous (June 05, 2012 7:11:41 am )

    ene hun yamar megrejil gadaadaas ezemshij irsen yum bol?uls eh orond heregtei hun uu esvel amni salia arilaagui huuhen shaahaas ooriig medehgui batsaan uu?

  • Anonymous (June 07, 2012 5:28:34 pm )

    hamgiin bertegchin buyu doligonuur hvn l nomtoibayariig magtana da. teneg garuud taarsan taar shuudai nuud. nomt bol hogiin er haramch er

antalya rent a car