antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jun 4, 2012 Comments are off

“Нууц ноёд” ил гарч ирэхээр улайрсан сонгууль

нийтлэсэн Admin

МҮХАҮТ-аас зарладаг “Топ 100” аж ахуйн нэгж, УИХ-ын 2012 оны сонгуульд нэр дэвшигчдийн жагсаалт өмнө минь байна.

Эхний 20-д багтсан аж ахуйн нэгжийн эздийн 70 хувь нь сонгуульд нэрээ дэвшүүлжээ. Телевиз асаахад чуулганы танхимд мэтгэлцэнхэн сууж байдаг эрхмүүдийн тодорхой хэсэг нь томоохон аж ахуйн нэгжүүдийн эзэд байсаар ирсэн. Гэхдээ энэ удаагийн парламентад дэндүү олуулаа орж ирж магадгүй нь. Монголын эдийн засгийг хэрхэхийг шийдэж байдаг эрхмүүд өмнө нь УИХ, Засгийн газарт төлөөллөө оруулдаг байсан нь гарцаагүй. Өөрсдөө хөшигний цаана байсан гэсэн үг. Бас ичих булчирхай нь бага ч гэсэн ажилладаг байжээ гэж тайлбарлаж ч болох юм. Гэтэл энэ удаа өөрсдөө нэр дэвшихээр шийдэцгээсэн байна. “Ичих булчирхай” нь ажиллахаа больж, баячууд олигархи болохоор улайрчээ.
Монголчуудын дунд “Бизнес­мэ­­нүүд улс төрд орж ирэх нь сайн. Хоосон ядуу хүн гар­гаад ир­вэл эхлээд өөрийгөө хөрөн­гө­жүү­лэх арга сүвэгчилнэ. Биз­нес­мэн хүн бол тэртэй тэргүй мөн­гөтэй учраас төсвийн хө­рөнгөнөөс хумслахгүй” гэсэн ойл­голт байв даа. Төсөв ядуухан байх үед байсан ойлголт. Тэр үед мон­голчуудын ихэнх нь “Төрийн төлөө боож үхдэг оготно” шиг аашилж байсан байгаа юм. Бизнесмэнүүд нь ч оодорчихсон “Биеэ засаад гэрээ зас. Гэрээ засаад төрөө зас” гэх мэтийн бэлэн цэцэн үгс урсгаж байгаад сонгогддог байв. “Шуналыг ший­дэж хэзээ ч чадахгүй, жирийн тө­рийн албан хаагч хүнийг сонгочих” гэж хэлсэн хүн дээд зэр­гийн тэнэгт тооцогдож бай­лаа, тэр үед. Нэг ёсондоо бид өөрс­дөө олигархиудыг төрүүлсэн хэ­рэг шүү дээ. Тэд нь эхлээд бид­ний хүзүүн дээр, дараа нь тол­гой дээр гарч суугаад ядуу хү­ний “толгой хүрэхгүй” бодлого бодуу­лан, төрийн эрхэнд сууж бай­на.

Тэр бодлогын нэг нь Та­ван­толгойн 1072 хувьцаа. “1072 хувьцаа 1 ширхэг байж болно, тэглээ гээд үнэ цэнэ нь алдагдахгүй, харин ч өсөх бо­ломж­той” гэдгийг ухаан­тай хүн ойлгоно. Гэтэл 1072 бол­гоод тол­гой угаачихаж байгаа юм. “Зад­гай 100 төгрөгийг бүхэл 500 төг­рөгөөс илүүд үздэг” хүмүүс олон байгааг овжин ашиглаж байгаа нь тэр. Хэрвээ “Эрдэнэс Та­вантолгой” 14 тэрбум биш, 14 сая ширхэг хувьцаа гаргаад, бүх иргэддээ нэг, нэг ширхэг хувьцаа та­раана” гэсэн бол бослого гарах байсан нь гарцаагүй. Ийм л юмаар хуурчихаад байгаа хүмүүс дээ. Хууртагдаагүй байсан ч са­на­лыг нь хүчингүйд тооцчихно. Амь­жиргааны дундаж төвшний боломжийн боловсролтой ул­суу­даар санал өгүүлэх ер нь л дургүй шүү. Бүртгэл дээр ажил­лахыг бодно. Харин нэн ядуу хэсэг бүлэг хүмүүсийг нь бол гэрээс нь машинаар зөөж ав­чир­на. Ингэмэгц санал өгөх байр­ны үүдэнд хорооны дарга нь сууж байна. Хүн, хүнтэй гар ба­риад л янзтай даа. 2008 оны сонгуу­лийн үеэр Сонгинохайрхан дүүр­­гийн хэд, хэдэн хэсгийн хо­роо­ны үүдэнд “Хороон даргыг зайлуу­лаач” гэсэн маргаан гарч, гар зө­рүү­лэхдээ хүрч байж билээ. Энэ нь тун ч чухал санаачлага байсан ч ядуучууд нь даргыгаа өмөөрч бай­сан юм. Учир нь тэд хэнээс бага, сага гурил, будаа авдгаа сайн мэдэж байгаа шүү дээ. Дээ­рээс нь манайхан өрөвч ард тү­мэн. Ингээд сөрөг хүчний хэсэг нөх­дийн зүй ёсны шаардлага ядууст даргаа өрөвдөх сэтгэл тө­рүүлж, саналыг нь өөрсдөөсөө улам ч бултуулчихаж байгаа юм.

Ийм маягаар сонгуульдсаар бид өнөөгийн “аалзны тор”-д хү­лэгджээ. Гэхдээ аз болоход бид өнөө­дөр дахиад сонгууль өгөх гэж байгаа юм даа. Төр бизнесийг холбосон аалзны торны хэсэг бусгийг нь ч гэсэн тасдах боломж гарч байна. Хэрвээ ингэхгүй бол бид ирэх дөрвөн жилд улам л ядуурах болно. Хүн байхгүй юмаа сонгодог гэж нэг үг бий. Баян хүн баян хүнийг сонгодоггүй. Харин ядуу хүн л баян хүнийг сонгодог.
Энэ сарын 1-ээс эхлэн Ашиг сонирхлын зөрчлийн тухай хууль хэрэгжиж эхэлж байгаа билээ. Уг нэр нь нэлээд урт учир иргэд өмнө нь гараад амжилтгүй хэрэгжсэн “урт нэртэй хууль”-тай адилтгах вий гэсэндээ зайлсхийв. Энэ хууль хэрэгжсэнээр эрх мэдлээ ур­вуулан ашиглах, төсвийн мөн­гөнөөс хумслах, тендер будлиу­лах явдал үгүй болно гээд байгаа. Гэтэл хүн өөрийгөө үхтэл зодож чаддаг бил үү. Түүн шиг, олигархи өөрийгөө шоронд хийх үү. Хэзээ ч чадахгүй. “Хэзээ ч гэж хэзээ ч битгий хэлж бай” гэж үг байдаг. Гэсэн ч хэзээ ч чадахгүй. Бөхчүүд үүнийг аль эрт баталчихсан. Най­рааг устгана гэсэн кампанит ажил явагдаж эхэлсний дараа цолтнууд ха­маатан саднуудаа зөрж амлах болсон. Үүний адилаар хоёр оли­гархи тохиролцоод бие биедээ тендер авч өгөөд байх бү­рэн бо­ломжтой. Тиймээс энэ олигар­хиу­даас л салмаар байна. Сонголт бидний гарт байна. Сонгохгүй байснаараа бид тэднийг хохироож байгаа юм биш шүү дээ. Бизнесээ тай­ван хийх боломжийг нь л ол­гож байгаа хэрэг юм.

Х.БАТСАЙХАН

 

MMinfo.mn

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car