Молибден гэх металлыг монголчууд төдийлэн сайн мэдэхгүй. Алт, нүүрс шиг амьдралд шууд хэрэглэгддэггүй ч хамгийн халуун, хатуу бүхнийг дааж тэсвэрлэх чадварыг энэ металлын оролцоогүйгээр шийдэх аргагүй. Учир нь молибдений дулаан тэлэлтийн коэффициент хамгийн бага. Түүний энэ чадвартай эн зэрэгцэх металл ертөнцөд одоогоор алга.
Чийдэн асаахад утас улайсдаг даа. Маш их халсан энэ цахилгаан утсыг молибденээр хийсэн дэгээнээс өөр юу ч тэсвэрлэхгүй. Ган, болд шиг хатуужсан гэдэг шиг молибден оролцуулсан ган халуунд хамгийн тэсвэртэй, хатуу мөртлөө уян болдог. Энэ мэтчилэн молибден бол цэрэг, стратегийн болон металлургийн салбарын хамгийн чухал түүхий эдийн нэг. Гэвч дэлхийд стратегийн хэмжээнд үнэлэгддэг энэ баялаг өнөөдөр манайд үнэ цэнэгүй хэвээр байна.
Саалиа бэлдэхээр саваа бэлд гэдэг. Гэтэл энэ том бүтээн байгуулалтын гол түүхий эд болсон төмрийн хүдэр, молибдений орд газруудад төрийн бодлогын орон зай өнөөдрийг хүртэл эзэнгүй хэвээр байна. Дархан-Сэлэнгийн төмрийн хүдрийн орд газ руудад Хя тадын компаниуд эзэн сууж, стратегийн байх ёстой энэ түүхий эдийг ямар ч татварг үйгээр урагш нь зөөсөөр л байгаа. Харин молибдений хувьд алт, зэс, нүүрс, төмрийн хүдэр шиг эргэлтэд одоогоор ороогүй. Гэхдээ ойрын хэдэн жилд Монголын молибденд дэлхий үнэ хаяхыг олон улсын шинжээчид онцолж эхэлсэн. АМГ-ын албан ёсны мэдээллээс харвал манай улсын хэмжээнд тоотой хэдхэн молибдений нөөц, ил рэл бүртгэгджээ.
Эрдэнэтийн, Дорноговийн Цагаан суваргын, Дорнодын Авдартолгойн, Сүхбаатарын Өвөрбаяны, Билүүт-Уулын, Хэнтийн Цагаанчулуутын гээд үндсэн зургаан орд л бий. Эрдэнэтээс бусдыг нь гадна, дотнын хөрөнгө оруулалттай компаниуд 100 хувь дангаараа эзэмшиж байна. Байршил, газар зүйн тогтцыг нь сонирхвол манай орны өмнөд, хойд болон Алтайн бүсийг дамнан молибдений дээрх нөөцүүд илэрсэн байх юм. Энэ судлын үргэлжлэл гэж хэлж болох молибдений хоёр ч орд Хөвсгөлийн Цагаан-Уулаас илэрсэн. Гайхалтай нь энэ хоёр ордыг хоёр өөр нэртэй компани эзэмшдэг боловч орд нь адилхан Цагаан-Уул гэдэг нэртэй. Тийм болохоор яг аль компанийнх нь ордын талаар олон улсын хэвлэлүүдээр шуугиад байгааг ойлгоход хүндрэлтэй юм. Сүүлийн үед Мон голд хөрөнгө оруулсан гаднын уул уурхайн компаниуд Монголд бүртгэлтэй талбайн нэрийг сольж, өөрчлөөд олон улсын зах зээлд гаргадаг болсон. Үүний нэг илрэл бас энэ Цагаан-Уулын молибдений орд болоод байна.
Мөн АМГ-т лиценз эзэмшигч хэмээн бүртгэгдсэн компаниуд олон улсын зах зээлд “эцэг” компаниараа, эсвэл хөрөнгө оруулагчийнхаа нэрээр нэршдэг. Тиймээс монголчууд бид өөрсдөө ч газар нутгийнхаа нэрийг мэдэхээ больж, баялгаа хянах боломжгүй болоод байгаа юм биш үү. Ямартай ч АМГ-ын албан ёсны мэдээллээр Хөвсгөл айм гийн Цагаан-Уул сумын Цагаан-Уул гэдэг талбайд “Гоби эксплорэйшн”, “Монгол ресурс корпорац” гэсэн хоёр компани XV-010844, XV- 016751 тоот лиценз эзэмшдэг юм байна. “Гоби эксплорэйшн” компанийн эзэмшдэг ордоос урьдчилсан байдлаар 1,8-2 хувийн агууламжтай молибден илрүүлсэн. Агууламж нь өндөр учраас нөөц ихтэй байх магадлалтай гэж шинжээчид үзэж буй.
Харин “Монгол ресурс” корпорацын эзэмшдэг ордод 0.1261 хувийн агуулгатай, 203.4 сая тонн молибдений хүдрийн нөөц байгааг JORC ангиллаар тооцож, тогтоосон талаар Лондоны хөрөнгийн бирж дэх танилцуулгад дурджээ. Үүнийг нийт 256 мянган тонн цэвэр молибдений нөөц гэж үзэж болох талаар олон улсын хэвлэлүүдэд мэдээлжээ. Гэтэл манай АМГ-т албан ёсоор нөөц бүртгэж, тогтоосон зүйл алга. Харин дэлхийн хэвлэлүүдэд л Монголын хойд нутагт молибдений том төсөл хэрэгжиж буй талаар шуугиж байна. Дэлхийд цацагдаж буй мэдээллээр, Хөвсгөлийн Цагаан-Уул сумаас 40 км зайд БНХАУ-ын “Origo Partners” компанийн хөрөнгө оруулсан “Moly World” компани “Mandal Moly” нэртэй молибдений төсөл хэрэгжүүлж эхэлжээ. “Moly World” компанийн эзэмш дэг гэх молибдений ордыг АМГ-ын бүртгэлээс хайгаад олсонгүй.
Харин байршил болон эзэмшиж буй талбайн хэмжээгээр нь барагцаалбал XV-016751 тоот хайгуулын лицензтэй “Монгол ресурс корпорац”-ын нэр дээр АМГ-т бүртгэгдсэн орд бололтой юм. Тэгэхээр энэ корпорацын эзэмшиж буй талбайд БНХАУын “Origo Partners” компани “Mandal Moly” гэдэг төсөл хэрэгжүүлж, олон улсад сурталчилгаагаа цацаж эхэлсэн болж таарав. 2015 он хүртэл хайгуулын үйл ажиллагаа явуулах зөв шөө рөлтэй “Монгол ресурс корпорац” олон улсад ца цаад байгаа 203.4 сая тонн мо либдений хүдрийн нөөц ил рүүлснээ манай АМГ-т ядаж тай лагнасан юм болов уу. Бас Хөшөөт шиг Монголд нэг, олон улсын хөрөнгийн биржид өөр мэдээлэл цацаж, Монголын төрийг тохуурхаж суугаа юм биш биз. Энэ төслийг хэрэгжүүлэгч толгой компани гэх “Origo Partners”-ийг судаллаа.
Лондоны хөрөнгийн биржид бүртгэлтэй бөгөөд өнгөрсөн онд Цагаан-Уулын молибдений ордыг эзэмшиж байсан гэх “Moly World” компанийн 20 хувийг 10 сая ам. доллараар худалдан авчээ. Тиймээс “Origo partners” олборлолт бүрээс 20 хувийн ашиг хүртэхээр то хи ролцсон байна. Уг ордын нөөцийг ил уурхайн аргаар олборлох боломжтой бөгөөд жилд ойролцоогоор 27 сая паунд (нэг паунд 0.45 кг-тай тэнцдэг) молибдений хүдэр олборлох боломжтой хэмээн тооцоолсон байна. “Origo partners”-ийн гүйцэтгэх захирал Крис Риннин “Мандал”-ын ордын нөөцийн хэмжээ болон агууламжид бид сэтгэл хангалуун байна” гэж ярьсан байна. www.mineweb. com цахим хуудаст мэдээлснээр “Origo Partners” нь дэлхийн томоохон молибден нийлүүлэгчдийн нэг болно хэмээн мэдээлжээ. БНХАУ молибдений нөөцөөр дэлхийд тэргүүлдэг. Түүхий эдийн нийт үйлдвэрлэлийн 35 хувийг дангаараа эзэмшдэг.
Тус улс сүүлийн жилд экспортын хэмжээгээ багасгасан. Энэ нь БНХАУ-ын харьяалалтай “Moly World”, “Origo partners”-ийн нэгдэлд нөлөөлсөн бололтой. Гэх дээ хятадууд Монголд лиценз эзэмшдэг үндэсний ком паниудаа бодлогоор хөхиүлэн дэмждэг. Тийм болохоор энэ хоёр компанийн хоршил бизнесийн гэхээсээ урд хөршийн төрийн бодлоготой холбоотойг үгүйсгэх аргагүй. Харин Цагаан-Уулын нөгөө нэг лицензийг эзэмшигч “Гоби эксплорэйшн” ком панийн хувьд одоогоор тодорхой мэдээлэл алга. Зарим эх сурвалж XV-010844 тоот лицензтэй энэ компани “Монгол ресурс корпорац” буюу энэ компанийн хөрөнгө оруулагч БНХАУ-ын “Origo partners” компанийн “дагавар охин” байхыг үгүйсгэсэнгүй.
Үүнээс үзвэл Монголын хоймор нутгийн молибдений бассейнд БНХАУ бас эзэн сууж байх шиг байна. Өмнийн говийн хар алтыг хятадууд атгандаа багтаасан. Нийт газар нутгийнх нь долоон хувь нь лиценз гэх алга дарам цаасаар тэдний мэдэлд очсон. Харин одоо Хөвсгөлийн 3000 орчим га газар болон молибдений баялгийг хятадууд эзэмшиж, Монголын хойморт гарч суун улаан тугаа мандуулав бололтой.
Холбоотой мэдээ
-
Anonymous (May 30, 2012 10:55:03 am )
монголчууд яандаааааа
-
Anonymous (May 31, 2012 5:44:51 pm )
Za ene songuuliar Toriin saaral ordongoo zegel saaral hytadaar duurgeh yum bna l daa!!! kkk
2 Comments