antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
May 28, 2012 9 comments

Ардын засгийн ”Наадам” Ардчилсан намынх болно

нийтлэсэн Admin

УИХ-ын сонгуульд өрсөлдөх улс төрийн намууд, тэдний нэр дэвшигчид гарааны “зурхай”-гаас хөдөллөө. Өнгөрөгч долоо хоногийн пүрэв гаригаас баасан  гаригт шилжих шөнө улс төрийн хоёр том намын хийсэн нэр дэвшүүлэх ажиллагаа тэднийг гарааны зурхайгаас эргүүлчихлээ. Улс төрийн бусад намын хувьд нэр дэвших хүмүүс нь үүнээс өмнө хэдийн тодорхой болсон билээ.

Авлигачдаа л битгий дэвшүүл

Гэвч хуулийн дагуу нэр дэвшүүлэх хугацаа дууссан эхний өдөр буюу баасан гаригийн үдээс хойш гэхэд Ардчилсан нам болон Монгол Ардын намын дарга нар эхнийхээ сорилттой тулгарав. Ардчилсан намынхан “Буянт ухаа” цогцолборт нэр дэвшигчдээ олон нийтэд танилцуулах хүндэтгэлийн чуулган хийж байхад Ардын намын дарга Төрийн ордонд зарласан хэвлэлийн бага хурал дээрээ “Алдаа гаргасан бол хариуцлага хүлээхэд бэлэн” гэсэн мэдэгдлийг доогуур харан байж хийхэд хүрсэн юм.

МАН-аас Дорноговь, Говьсүмбэр аймагт УИХ-д нэр дэвшсэн “Сод Монгол” группийн захирал Ц.Анандбазарыг энэ өдөр АТГ-аас баривчлан саатуулсан байлаа. Одоогоор түүнийг ямар хэргийн улмаас саатуулах болсон талаар АТГ-ынхан албан ёсны тайлбар хийгээгүй байгаа ч намынх нь удирдлагууд “Ц.Анандбазар өөрөө нэрээ татах хүсэлт гаргасан” хэмээгээд, түүний оронд Дорноговийн тойрог дээр өмнө нь тус тойргоос сонгогдож байсан УИХ-ын гишүүн Ж.Батсуурийг нэр дэвшүүлэх болсоноо өнгөрөгч бямба гаригт хуралдсан Удирдах зөвлөлийн хурлын дараа мэдэгдлээ.

Түүний араас дахиад хэн гэдэг нэр дэвшигч АТГ-ын хаалга татахыг таашгүй ч өнгөрөгч баасан гаригт болсон энэ явдал улс төрийн намуудын удирдлагуудад “ядахдаа авлигачдаа нэр дэвшүүлж болохгүй юм байна” гэдэгт хатуухан сануулга, сургамжийг өглөө. Тэгвэл ядахдаа УИХ-ын танхимыг шоронгийн “хүлээн авах” болгоод байгаа авлигачдыг улс төрөөс шахахад бага ч гэсэн тус дөхөм болох юм даа. Эсрэгээрээ хэн юу хийж, ямар аргаар хөлжиж ирснийг нь харсаар, мэдсээр байж “намд суудал авчирч чадаж л байвал бусад нь хамаагүй” гэдэг ганц шалгуураар нэр дэвшигчдээ гаргах нь намын дарга нарын авлигыг дэмжиж буй улс төрийн дэмжлэг гэхээс өөр юу гэж нэрлэх вэ, энэ улс орон ч юу болох билээ. Одоо ч гэсэн тус намаас Увс аймагт нэр дэвшиж байгаа УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар, Булганд нэр дэвшсэн БСШУ-ны сайд Ё.Отгонбаяр нарыг АТГ-т өгсөнөөс хойш “хэргийг нь хэрэгсэхгүй болгосон” буюу “хэрэг үүсгэхээс татгалзсан” тухай мэдэгдлийг АТГ-аас албан ёсоор хийгээгүй л байгаа шүү дээ.

Өнгөрөгч баасан гаригт дуулиан тарь­сан Ц.Анандбазарын баривчил­гаатай хамт “Мон Уран”-ы Б.Наранхүүг мөн саатуулжээ гэдэг мэдээлэл цацагд­сан ч энэ нь ташаа мэдээлэл болж, өмнө нь Н.Энхбаярын хэрэгт яллагдагчаар татагдаад байсан УИХ-ын гишүүн Х.Наранхүүтэй андуурагдсан нь тодорхой болсон. Х.Наранхүү нь Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийн дарга байхдаа Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын Ж.Мягмаржаргал гэгчийн нэр дээр хуурамчаар байгуулсан “Henlon” компанитай ган бөмбөлөг нийлүүлэх гэрээ хийж, гурван удаагийн үйлдлээр /өмнө байгуулсан гэрээгээ биелүүлэхгүй, ган бөмбөлгөө нийлүүлэхгүй байхад дараагийн гэрээг хийгээд, мөнгийг шилжүүлээд байсан байдаг/ дөрвөн сая гаруй ам.долларын хохирлыг улсад учруулсан хэргээр шалгагдаж байгаа. Ц.Анандбазарын хувьд ч мөн л ялгаагүй, Н.Энхбаярыг Соёлын сайд байх үед үүднийх нь өрөөнд суудаг туслах нь байж, МАХН-ын дарга байх үеэс нь шадарлаж явсан, хамтран бусдын өмч хөрөнгийг дээрэмдсэн хэргээр нь АТГ-т өгөөд байгаа тухайгаа гэрч, хохирогч нар нь нийтэд мэдээлсэн билээ.

Шинэлэг ба хуучин

Нам тус бүр нийт сонгогчдын 40 хувийн санал авсан тохиолдолд УИХ-д баталгаатай орж ирэх пропорциональ жагсаалтын эх­ний 12-т, тухайлбал, Ардчилсан на­маас Н.Алтанхуяг, З.Энхболд, Х.Тэмүү­жин, Ч.Сайханбилэг, Д.Эрдэнэ­бат, Ш.Түвдэндорж, Р.Бурмаа, Ц.Баяр­сайхан, Р.Гончигдорж, М.Батчимэг, Б.Мэдрээ Л.Гансүх, харин МАН-аас Сү.Батболд, У.Хүрэлсүх, Д.Дэмбэрэл, Ө.Энхтүвшин, Д.Лүндээжанцан, Ц.Нямдорж, Н.Энхболд, Я.Содбаатар, Ж.Энхбаяр, Д.Сарангэрэл, Л.Оюун-Эрдэнэ, Ц.Гарамжав нар багтаж байна.

Эхнээс нь Н.Алтанхуягийн эсрэг Сү.Бат­болд, З.Энхболдын эсрэг У.Хү­рэл­­сүх, Д.Дэмбэрэлийн эсрэг Х.Тэ­мүү­жин, Ч.Сайханбилэгийн эс­рэг Ө.Энхтүвшин… гэх ч юм уу, эс­вэл хойноос нь Л.Гансүхийн эсрэг Ц.Га­рамжав, Б.Мэдрээгийн эсрэг Л.Оюун-Эрдэнэ, М.Батчимэгийн эсрэг Д.Сарангэрэл, Р.Гончигдоржийн эсрэг Ж.Сүхбаатар гэх байдлаар /сонгогчдын гар дээр яг л ийм жагсаалт очино шүү дээ/ зэрэгцүүлээд тавибал нам тус бүрийн нэр дэвшигчдийн чансаа, ажлын туршлага, сонгогчдод хүлээн зөвшөөрөгдөх болоод шинэлэг байдлыг төвөггүй үнэлж цэгнэж болно.

МАН 45 гишүүнийхээ дөрвөөс бусдыг нь /дахиад дөрвөн гишүүн нь МАХН-д орсон/ нэр дэвшүүлсэн, Ардчилсан нам 27 гишүүнийхээ хоё­роос бусдыг нь нэр дэвшүүлсэн гээд бодохоор аль намд нь шинэ залуу улстөрчид олноор орж ирэх боломжтой вэ гэдэг нь ч бэлхнээ харагдана. Ард­чилсан нам 76 мандатынхаа 51-д нь шинэ хүн, МАН 39-д нь шинэ нэр дэвшигч гаргасан байна. Ардчил­сан намын жагсаалтыг /намын даргыг оруулахгүйгээр/ З.Энхболд, Х.Тэмүү­жин, Ч.Сайханбилэг нар өнгөлж байхад МАН-ынх нөгөө л “үхэхээс бусдыг” үз­сэн У.Хүрэлсүх, тэтгэвэртээ гарах нас нь хэдийн өнгөрсөн Д.Дэмбэрэл, Ө.Энх­түвшин, Д.Лүндээжанцан, Ц.Ням­дорж нар бахь байдгаараа зогсч байх жишээтэй.

Эхний 12-т багтсан эмэгтэйчүүдийн хувьд ч ялгаагүй. Сонгогчдын боловс­рол төвийн тэргүүн Р.Бурмаа, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Аюулгүй байд­лын бодлогын зөвлөх М.Батчимэг нарын нийгмийн шинэчлэлт өөрчлөлт, иргэдийн аюулгүй байдал, сонгогчдын боловсролын төлөө хийсэн ажил, тавьж буй зорилгыг МАН-ын нарийн бичгийн дарга Д.Сарангэрэл, “Монполимет”-ийн Ц.Гарамжав нарынхтай яаж харьцуулах юм. Энэ ч утгаараа улс төрийн намуу­дын нэр дэвшүүлэлт дуус­саны дараа Ардчилсан нам илүү шинэлэг хараг­даж, Ардын нам бахь байдгаараа байна. Тиймээс энэ удаа­гийн сонгуульд Ардчилсан нам олонхи болсон байлаа гэхэд гайхах зүйл алга. Тэгээд ч хэрвээ Ерөнхийлөгчийн хэлсэнч­лэн “ирэх сонгууль шударга явагдана гэдэгт итгэлтэй байж” болох л юм бол, өмнөх сонгуулиудаар давтагддаг байсан булхай, луйврыг сонгуулийн шинэ хуулиар хааж чадсан, сонгууль зохион байгуулах эрх бүхий хүмүүст нь хуулийн дагуу ажиллах хүсэл зориг байгаа л юм бол өмнөх сонгуулиудын үр дүн өөрчлөгдөж гарна гэсэн үг.

Гурав дахь зам байхгүй

Энэ хоёр намын эсрэг МАХН, МҮАН-ын эвслээс Н.Энхбаяр, Ч.Улаан, өмгөөлөгч С.Нарангэрэл, УИХ-ын гишүүн асан Ц.Оюунбаатар, Н.Энхбаярын өмгөөлөгч О.Баасанхүү, уул уурхайн асуудлаар сүүлийн жилүүдэд тасралтгүй дуугарч байгаа Ч.Хурц, С.Авирмэд нарын эрдэмтэд, мөн Н.Энхбаярын хүү Э.Батшугарын нэрийг, ИЗНН-аас С.Оюун, С.Дэмбэрэл нарыг нэр дэвшүүлээд байгаа. МАХН, МҮАН-ын эвслийн жагсаалтыг Ерөнхийлөгч асан өөрөө тэргүүлж, хүү Э.Батшугараар хаасан бол ИЗНН-ын дарга Д.Энхбат өөрөө нэр дэвшихээс татгалзсан байх жишээтэй. Хэрвээ МАХН, МҮАН-ын эвсэл сонгогчдын 30 хувийн саналыг авч чадвал аав хүү хоёр нэг танхимд сууж /гэхдээ аль аль нь АТГ-т хэргээ шалгуулж дуусаагүй байгаа/, ИЗНН дангаараа нийт сонгогчдын ядаж 10 хувийн саналыг авч байж С.Оюун, С.Дэмбэрэл нарыгаа УИХ-д суулгах болж байна.

Өнгөн дээрээ МАН, МАХН хоёр өрсөлдөгч мэт харагдаж байгаа ч сонгуулийн дүн гарсны дараа бол хамтраад явах нь энүүхэнд. Ардчилсан нам Засгийн газарт орсон цаг үеийг ашиглан сөрөг хүчний байр суурь дээр хэсэгхэн тоглоод амжсан МАХН-ын дарга Н.Энхбаярын удаа дараа хийж байсан “МАН амлалтаа биелүүлчихвэл бид сонгуульд эвсч болно”, эсвэл МАН-аас гарч МАХН-д элссэн Ч.Улаан, Д.Тэрбишдагва нарын “Энэ хоёр нам бол бие биеийнхээ үсэрсэн цус, тасарсан мах. Хэзээ нэг цагт нэгдэж нийлэх л болно” гэсэн мессежүүд ч хоёр намын барьж болох бас нэг тактикийг сануулдаг. Тэгэхээр өнгөрсөн түүх, үйлийн үрээрээ нэг цул болсон энэ хоёр намын өнөөдрийн өрсөлдөөнөөр юуг ч илэрхийлэх боломжгүй юм. Тэр тусмаа сонгууль болгоноор аль олон суудал авсан намыг алагчлалгүй налж, үнэт зүйл болоод үнэлэмж нь нэг, хоёр сайдын суудлаар хэмжигдэж ирсэн ИЗЗН-ыг гурав дахь хүчний талбар дээр тавьж харах нь өөрийгөө хуурахаас цаашгүй.

Б.СЭМҮҮН


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

9 Comments

  • Anonymous (May 28, 2012 10:03:26 am )

    baga muruuuud

  • Anonymous (May 28, 2012 10:21:42 am )

    zov hu garaad uzuul

  • Anonymous (May 28, 2012 11:10:55 am )

    Yag unen.Oyuny saidyn suudlyn unetei 3-dach huch baij taarahgui.Ug ni bolvsroltoi,chadltai emegtei l dee.Daan ch????

  • Anonymous (May 28, 2012 11:24:23 am )

    AN uragshaa ta nar yalna demjij bn

  • Anonymous (May 28, 2012 12:14:25 pm )

    ХЭДЭН ТЭНЭГ ЛУЙВАРЧИД НЬ НИЙЛЧЭЭД ТЭНЭГТЭЖ БАЙХ ШИВ ДЭЭ? МИДЭЭЖ МАН Л ОЛОНХИ БОЛЖ ЯЛАЛТ БАЙГУУЛНА.

  • Anonymous (May 28, 2012 12:16:43 pm )

    АН БОЛ УЛААН МӨНГӨНИЙ ТӨЛӨӨ УРЦАЛДДАГ УРВАСАН ШАРВАСАН ХУЛГАЙЧДААС БҮРДСЭН ЛУЙВАРЧИН НАМ. МОНГОЛЧУУД ТА НАРЫН ҮХЭЭРИЙН БУЗАР ЦАРАЙНААС ЧИНЬ ЗАЛХАЖ БАЙНА.

  • Anonymous (May 28, 2012 4:48:37 pm )

    MAN-R 20 JIL UDIRDUULJ HOOSON YAVCHAAD AHIAD GARGAH YUM GENE, HERVEE TEGVEL JINHEN UHER MONGOLCHUUD GEDGEE BATLANA BIZ. TEGVEL YUM ARDCHILAL, SHUDARGA YOS YARIAD CH HEREG BAIHGUI, HEDEN LUIVARCHIDAA TAHIN SHUTEED L UURSDUU ULMUN ZELMUUN AMIDRAAD BAIJ DEE YAG URIDIINH SHIGEE, ENE BAIDLIIG ZUVHUN AN-L UURCHILJ CHADNA YAGAAD GEHEER TEDEND SHINELEG SANAA, SHINE HUMUUS, MAN-G BODVOL EH ORNOO BODDOG, ARAI YOS SURTAHUUNTAI HUMUUS BG, MEDEEJ BUH YUM 100% SAIN BNA GEJ BAIHGUI , GEHDEE L ARAI ZURKH SETGELTEI EH ORNOO HUGJUULEHIIN TULUU YAVDAG HUMUUS.

  • Anonymous (May 28, 2012 9:01:58 pm )

    Математик Англи хэлний хосолсон зуны вакум сургалт 6-р сарын 4-нд эхэлнэ.
    “Fortune” сургалтын төв. Утас: 350649, 99282120. Цахим хуудас: http://www.sunsound.mn

  • Anonymous (May 29, 2012 1:19:55 am )

    Ardchilsan nam mongolii tuuhend hamgiin ih idej uusan nam. hiij buteesen zuil geh yum ardchilal gedeg nernees tsaashgui. hiij buteeh ni bagadsan idej yyh ni ihedsen elbegdorj shigee hiideggui yaridag nam

antalya rent a car