Хошин урлагийг шимтэн үздэг үзэгчиддээ байнга шинэ уран бүтээлээр бэлэг барьж, үргэлж инээд баясал бэлэглэж байдаг хамтлаг бол “Шинэ үе продакшн” гэдэгтэй маргах хүн ховор. Шилдгийн шилдэг тоглолтуудаа өргөн бариад өндөрлөх гэж байгаа тэд Эх үрсийн баярт зориулж “Сарыг нуусан саваагүй бэлтрэг” нэртэй адал явдалт хүүхдийн жүжгээрээ удаах сюрпризээ барих гэж буй. Шинэ тоглолтын талаар Соёлын тэргүүний ажилтан, жужигчин Н.Ариунболдтой ярилцлаа.
-Танай продакшныг хүүхэд багачуудад зориулж тун сонирхолтой, инээдмийн жүжиг тоглох гэж байгаа гэж сонслоо. Энэ талаараа сонирхуулахгүй юу?
-Бид Эх үрсийн баярт зориулж “Сарыг нуусан саваагүй бэлтрэг” нэртэй жүжгийг Лхасүрэн багшийнхаа дурсгалд зориулж тоглох гэж байна. Энэ жүжгийг Улаанбаатар хотын томоохон театруудад тавьж байгаагүй. Тиймээс бид сэргээн тавих гэж буйгаараа илүү онцлогтой болов уу.
-Энэ жүжигт хэн хэн ямар дүр бүтээж байгаа вэ?
-Энэ жүжигт манай продакшны бүх уран бүтээлчид бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцож байгаа. Аси бид хоёр гэхэд л торойны аав ээж хоёр нэгж гахай, эр гахайн аав нь болж байгаа. Өөрөөр хэлбэл торой, гавар, бэлтрэг зэрэг нялх амьтдын тухай жүжиг юм. Жүжигчин Г.Ундармаа, П.Ганбаа гахайн торойд, Туул, Б.Отгоо бүжинд, Т.Билгүүнээ чоно бэлтрэг зэрэг дүрд тоглож байгаа. Эдгээр амьтдын ертөнцийг үзэх үзэл, хорвоотой танилцаж байгаа түүхийг нь жүжгээр илэрхийлж байгаа нь маш хөөрхөн. Тийм учраас жүжгээ хөөрхөн болох байх гэж найдаж байна. Жүжгийнхээ нээлтийг тавдугаар сарын 31-нд хийнэ. Мэдээж энэ өдөр хамгийн сэтгэл догдлуулсан өдөр байх нь тодорхой.
-Жүжгийн баатруудаа Бээжинд хийлгэсэн гэхээр сонин санагдаж байна л даа?
-Тийм ээ. Бид жүжгийнхээ дүр болох тоглоомуудаа Бээжинд хийлгэж ирсэн. Тиймээс жүжиг үзсэн хүүхдүүд дүрүүдэд бүр ч дурлана. Маш хөөрхөн дүрүүд гарна. Мөн бяцхан үзэгчдэдээ үлгэрийн баатруудаа бэлэглэх юм. Хүүхдийн чихмэл тоглоом худалдаанд наймаас арван мянган төгрөгийн үнэтэй байдаг. Гэтэл манай тоглолт жүжгээ үзээд бэлгээ авахад ердөө л 10,000 төгрөг. Энэ өдөр хүүхдүүдээ инээд хөөр аз жаргалтай байлгаж чадна гэж бодож байна.
-Бас тайзаа маш сонирхолтой байдлаар засна гэж сонссон?
-Тайзан дээр монголын диснейлэндийг байгуулна. Хүүхдийн жүжиг гэхээр хүүхдүүдийг аргалахын нэр биш. Хүүхдүүдэд итгэл үнэмшил төрүүлэхийн тулд хийж байгаа бүх үйлдэл нь үнэн бодитой, тэднийг харсан төсөөлөл байх ёстой. Угтаа хүүхдийн жүжиг ярианаас илүү дуу бүжиг зонхилсон байх ёстой. Т иймээс бүх амьтдын дуулах дууг “Хурд” хамтлагийн гитарчин Д.Отгонбаяр цоо шинээр зохиож хөгжим хийсэн.
-Хүүхдүүд жүжгээс юуг таньж мэдэх вэ?
-Хүүхдүүд итгэл үнэмшил, эв нэгдэл, худлаа хэлж болохгүй, бусдыг гомдоож болохгүй, аав ээжийгээ баярлуулах ёстой. Бас хоолоо сайн идэж том болох гээд олон зүйлийг танин мэдэх боломжтой. Энэ жүжгийг 3-13 настай хүүхдүүд үзэхэд тохиромжтой. Одоо манай продакшн шилдгийн шилдэг уран бүтээлүүдээ үзэгчдэдээ өргөн барьж байгаа. Насанд хүрэгчид талархан хүлээн авч байгаа. Бас хошин урлаг садар самуун, хүчирхийлэл сурталчилдаггүй учраас оройн цагаар гэр бүлээр ирэхэд 10 наснаас доош хүүхдэд үнэгүй үйлчилдэг. Сая хөдөө орон нутгаар тоглоод ирлээ. Удахгүй Эрдэнэтэд очиж тоглоно.
-Зунаас уран бүтээлийн ямар төлөвлөгөө байна вэ?
-Манай продакшн жилдээ нэг инээдмийн кино бүтээдэг. Тиймээс зун киноныхоо зураг авалтад орно. Кино зохиол бичигдэж байгаа. Бид зохиолоо захиалдаг.Хошин урлагийн уран бүтээлчид инээдмийн бүтээл хийхэд мэргэшиж яваа учраас чанарын өндөр түвшинд бүтээл хийхийг зорьж байна.
-Хошин урлагийг мөнгөний уурхай гэдэг. Та үүнтэй санал нийлдэг үү?
-Хүмүүс нэг үе биднийг мөнгөний хойноос явж байна гэсэн ойлголттой байдаг байсан. Ер нь мөнгөгүй зүйл гэж хаа ч байхгүй шүү дээ. Түүн шиг бүтээлдээ гаргасан зарлагаа нөхөж, тодорхой хэмжээний орлогын төлөө явахгүй бол болохгүй. Бид хувийн аж ахуйн нэгж шүү дээ. Өнөөдөр хөдлөх газар болгонд мөнгө ордог болсон цаг учраас бид зарлагаа тооцож, орлогоо бодох цаг. Ер нь хошин урлаг хахаж цацтал мөнгө олдог урлаг биш. Монголын зах зээл дээр нэг тоглолтыг 20 гаруй хоног тоглоод Дархан, Эрдэнэт яваад л дуусчихдаг. Гэхдээ ажил хийвэл ам тосдоно гэдэгчлэн бусдын адил машин унаж, орон сууцанд амьдрахыг хүсэлгүй яахав. Түүнийхээ төлөө ажиллах шаардлагатай юм. Тиймээс ч манай продакшн залуучуудаа дэмжиж ажилладаг. Өнөөдөр уран бүтээлийн байгууллага ямар байх ёстой юм, тэр статусаар ажилладаг. Түүнээс хэдэн хүн цуглуулж тоглолт хийгээд тараад явчихдаг юм биш. Уран бүтээлээ өөрсдийнхөө төлеө хийдгээс гадна бусдын төлөө ажиллах өдөр бидэнд байдаг.
-Өнөөдөр ямар ч хяналт, цензургүйгээр чанаргүй кино гарч байна гэж их шүүмжлэгддэг. Кино хийдэг продакшны хувьд ямар бодолтой явдаг вэ?
-Монголын театр, хошин урлагийн аль аль нь ч бай кино руу орно. Тэгж байж эндээс чанар, уран бүтээлийн үр дүн гарна. Мөн мэргэшсэн сайн уран бүтээлчид гарч ирж, хийдэг нь үлдэх учиртай. Тэндээс үзэгчид хэний ямар уран бүтээлийг үзэх үү гэдгээ сонгож эхэлнэ. Нөгөө талаас бид энэ нийгэмд болж байгаа, сенсаац, мэдээ мэдээлэл дээр тулгуурлаж уран бүтээлээ хийдэг. Мөн сайн зохиолчдын зохиолоор бүтээл хийх ёстой. Ингэж тухайн нийгэмтэйгээ хамт амьдарч, тухайн нийгэмтэйгээ зэрэгцэн алхаж байж уран бүтээлийн үр дүн гарна шүү дээ. Хүмүүсээс хэт их түрүүлж явбал хүлээж авахгүй, хэт хоцорч явбал бусдад мартагдана. Бид ихэнхдээ гадаадын уран зохиол, жүжгийн зохиолуудаас санаа авч уран бүтээлийнхээ санг баяжуулж байгаа. Сайн сайн кино зохиол бичдэг зохиолчдоор захиалж бичүүлдэг. Түүнээс шоу тоглолтын зохиолыг бичих хэцүү.
-Бусдыг хөгжөөж байдаг жүжигчин маань амьдрал дээр хэр хөгжилтэй вэ?
-Намайг амьдрал дээр хөгжилтэй хүн гэж хэлэхгүй. Цаг минуттай уралдаж явдаг учраас надад хүмүүстэй инээгээд удаан суугаад байх сонирхол байдаггүй.
-Ингэхэд та жүжигчин болсон зорилгодоо хүрч байна уу?
-Арай хүрээгүй байна гэж бодож байна. Зорилгодоо хүрсэн гээд бодчихвол цадчих болов уу. Гэхдээ цадна гэхээр гэдэс цадах,эсвэл санхүүгийн боломжтой болохын нэр биш. Миний хувьд өөрийнхөө бодож төлөвлөж байсан зүйлээ бүтээхийн төлөө л зүтгэж яваа жирийн уран бүтээлч.
-Охидоо урлагаар явуулах уу?
-Одоогоор охид маань нас бага байна. Гэхдээ хоёулаа хөгжмийн, хэлний боловсролтой.
-Сая шинэ хүнтэй болсон гэсэн байх аа. Таны гэргий Улаан хивсний ёслол дээр их үзэсгэлэнтэй харагдаж байсан ?
-Шинэ хүнтэй болоод удаагүй байгаа. Манай гэргий өөрийгөө сайхан авч явдаг сайхан бүсгүй бий.
Д.Нэргүй
Холбоотой мэдээ
-
Anonymous (May 27, 2012 2:17:22 pm )
booeoo sain jujigchin shu gavyat bolsond bayr hurgie
-
Anonymous (May 27, 2012 3:06:36 pm )
OO ZA ODOO BUR IIMDEE TULAB UU ICHEECH SABSAG ER MINI JAAHAN DARUUHAN BAIHGUI BOL ELBEGEEGIIN OGSON NAAD TEMDEG CHINI HUNDDEJ AMIND CHINI ORJ MEDEH L BAIH
-
Anonymous (May 27, 2012 7:42:13 pm )
Za ZAILA xaysan AWGAI xvvxde xarj vz ter gants xvv Chn bvvr xetsvvdlee
-
Anonymous (May 29, 2012 12:01:21 am )
hyn muutai yum shig b.gaa yum ene hyn hamt yavsan byh naizaa jiisen hamgiin syyld lhavga zoligt garvaa
-
Anonymous (May 29, 2012 12:06:39 am )
hogiin gar shunaliin hyydii
-
Anonymous (June 02, 2012 9:30:18 pm )
танай гэр бүлд аз жаргал хамгийн сайн сайхныг хүсье
-
Anonymous (July 15, 2012 11:52:44 am )
Booyo amjilt chi Shvv gabiyat bolooroi toglolt vzlee vnekheer goe boljee abiyastai yum aa ataarxagchidiin sheesiig goojuul gai bolokh noxoi iig zamaasaa zailuulj yabaarai amjilt uragshaa booyo
-
Anonymous (July 15, 2012 11:58:26 am )
Sak xiimortoi zaluu ok
-
Anonymous (January 25, 2013 1:02:37 am )
mundag shu booyo amjilt
9 Comments