antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
May 25, 2012 17 comments

Хэдхэн секундийн дотор 6-7 метр өндөр, 20 метрийн өргөнтэй галан уул гарч ирээд хуйхлаад өнгөрсөн гэсэн

нийтлэсэн Admin

Оршуулга болсон өдөр нь маш их цас, бороо орсон, тэгэхэд би эх орон нь харамсаж байгаа юм байлгүй дээ л гэж бодсон доо-

Дорнод аймгийн Баяндун суманд гарсан түймрийг унтраахаар ажиллаж байсан алба хаагчид түймэрт амиа алдаж, нийгмийг цочирдуулсан билээ. Алба хаагчдын хоёр нь газар дээрээ амьсгал хураасан бол нэг нь сумын эмнэлэгт, нэг нь Улаанбаатар хотод хүргэгдэж ирээд нас барсан. Дөрвийн дөрвөн алба хаагч үүргээ гүйцэтгэж яваад амь насаа алдсан энэхүү аймшигт үйл явдал хүн бүрт нэгийг бодогдуулсан биз ээ.

Онцгой байдлын алба хаагчид үргэлж, гал, ус, халуун хүйтэнтэй нүүр тулж явдаг. Энэ тэдний ажил. Ийм эрсдэлтэй ажил, үүрэг гүйцэтгэж явдаг тэдэнд амьд явах баталгаа даанч алга. Өдөр бүр ийм л ажилд гардаг эрэлхэг эрчүүдийн ард хоцордог ээж, аав, хань ижил, үр хүүхдэд нь чухам юу бодогддог бол оо. Тэдний ихэнх нь хаашаа, ямар ажилд, юу хийхээр явж байгаагаа ч гэрийнхэндээ хэлэхийг хүсдэггүй. Хэзээ ирэхээ өөрсдөө ч мэдэхгүй онцгой байдлын алба хаагчид үлдэж байгаа хүмүүсийнхээ сэтгэл, санааг зовоохгүй гэсэндээ тэр.

Ийм л үхэл амьдралын зааг дээр гал түймэртэй тэмцэлдэн байж, амь насаа алдсан Дорнод аймгийн Онцгой байдлын алба хаагчдын ар гэрийнхэнтэй уулзахаар манай сурвалжлах хэсэг тус аймгийг зорьсон юм.

Биднийг очихоос тав хоногийн өмнө талийгаачдыг нутаглуулаад байв. Манай сурвалжлах хэсэг аймгийн Онцгой байдлын хэлтэст ирэхэд дэд дарга нь угтаж авсан юм. Тэдний хувьд хэвлэл мэдээллийн хэрэгслээр энэ асуудлыг дахин гаргах хүсэлгүй байгаагаа илэрхийлж байсан.

Гэвч нэлээд удаан ярилцсаны эцэст талийгаачдын ар гэрийнхэнтэй нь уулзахыг зөвшөөрсөн юм. Ингээд тавдугаар сарын найманд Баяндун сумын эмнэлгийн гадна ирээд амьсгал хураасан Онцгой байдлын дэслэгч Ч.Намжилдашийн гэргий Б.Мөнхцэцэгтэй ярилцсанаа хүргэе. /Түүнтэй Улаанбаатар хотод эмчилгээ хийлгэж байсан ахлах ахлагч Г.Багабишийг нас барахаас өмнө буюу энэ сарын 19-нд ярилцсан юм./

-Ийм аймшигтай зүйл болсныг хэзээ мэдсэн бэ. Энэ мэдээг хэн дуулгав?

-Талийгаач маань бүлгийн дарга хийдэг байсан. Наймны өглөө ээлж ахална гээд ажилдаа явсан. 12 цагийн үед над руу утсаар яриад “Баяндун руу түймэрт явахаар боллоо” гэсэн. Тэгэхээр нь би “Ээлжтэй байж яагаад түймэрт явж байгаа юм бэ” гэтэл “Ээлж ахлах хүнгүй болчихоод” гэж байсан. Тухайн үед ийм зүйл болно гэж төсөөлөө ч үгүй байсан юм.

Үдээс хойш 16:30 цагийн үед манай хуурай ах “Хойшоо түймэрт явсан хүмүүсээс зарим нь халсан сураг дуулдаж байна. Сонсов уу” гэсэн. Би охиноо цэцэрлэгээс нь авчихаад аймгийн Онцгой байдлын хэлтэс рүү ярьж асуухад дарга нь “Одоохондоо яг баттай мэдээ алга. Баттай мэдээ байхгүй болохоор тантай адилхан юу ч мэдэхгүй байна” гэж байсан. Тэгтэл бие жаахан тавгүйтээд эхэлсэн. Тайвшрах санаатай гадаа гараад зогсож байтал онцгойгийнхон ирж энэ мэдээг дуулгасан даа.

-Танай хүн сумын эмнэлэг хүртэл амьд байсан гэдэг бил үү?

-Тийм. Онцгойгийнхон эхлээд гэрт орж ирэхдээ “Намжил ахлах маань маш их түлэгдсэн байна. Биеийн байдал нь нэлээд хүнд байгаа” гэсэн. Би “Үгүй байлгүй дээ” гээд сандарч эхэлтэл “Бид ч гэсэн итгэж чадахгүй байна. Аймгаас эмнэлгийн түргэн тусламж явсан. Гайгүй байлгүй дээ” гэж намайг тайвшруулсан. Би арай ч нас барчихгүй байх гэж бодсон. Гэтэл тэд хаалгаар гарах гээд явснаа буцаж орж ирээд “өнгөрчихлөө” гэж хэлсэн. /уйлав/

-Ер нь хэдээс хэдэн насны хүмүүс байсан юм бэ?

-Түлэгдсэн таван хүн дотроос хоёр нь арай ахимаг настай. Манай талийгаач, хотод эмчилгээнд орж байгаа Багабиш хоёр нөгөө гурваасаа арай настай нь. Яг хуйларсан гал гарч ирэнгүүт нөгөө гурван хүүхэд нь гүйчихсэн шиг байгаа юм. Тэгээд Багабиш нь хамт эмчлүүлж байгаа хүүхдээ дарж унаад, манай талийгаач нөгөө хоёрынхоо араас хөөцөлдөөд гүйсэн юм шиг байна лээ. Гэвч нөгөө хоёроо гүйцэлгүй гурвуулаа түлэгдэж, цувраад уначихсан байсан гэсэн.

-Талийгаач хэр түлэгдэлтэй сумын эмнэлэгт хүргэгдсэн бол. Та түлэгдлийг нь харсан уу?

-Харж болохгүй гээд надад харуулаагүй. Хадгаар ороочихсон байгааг харахад зүгээр биш байна лээ. Нүүр нь нэг тал руугаа маш том болчихсон, хайлаад урсчихсан юм уу гэмээр харагдсан. Цагдаагийн газраас үлдсэн эд зүйлийг нь авч болно гэхээр нь манай хоёр ах очтол харааны шилнийх нь рам үлдээд, шил нь урсчихсан байсан гэсэн. Хоёр гар утас нь шатаад ашиглах боломжгүй болсон.

Тэгэхээр л аймшигтай түлэгдсэн байна. Ямар ч байсан нүүр нь танигдаж байгаа гэсэн. Ерөнхийдөө цээжин тал нь гайгүй, доошоо бүтэн түлэгдэлтэй гэж байсан.

-Талийгаач сум хүртэл амьд байсан гэж байгаа. Түймрийн газраас ямар байдалтай олдсон бол?

-Түймрийн газраас суугаа байдалтай олдсон гэсэн. Хүмүүсийн ярьж байгаагаар гараараа нүүрээ дарж халхалсан бололтой суугаагаараа олдсон гэсэн. Манай талийгаач Баяндунгийн эмнэлгийн үүд хүртэл амьсгалтай байсан. Тийм болохоор биеэ маш сайхан цэгцэлчихсэн байсан юм билээ.

-Баяндунгийн түймэрт хэчнээн алба хаагч явсан бэ?

-Онцгойгоос арав, орон нутгаас 10 гаруй энгийн иргэн дайчлагдсан байсан. Нийт хорь гаруй хүн байсан юм шиг байна лээ.

Яг аймшигтай гал асч эхлэхийн өмнө тэр хэсэгт нам гүмхэн болчихсон гэсэн. Гэнэт гүвээний цаанаас 6-7 метрийн өндөртэй, 20 гаруй метрийн өргөнтэй эрчилсэн галан уул гараад ирсэн юм билээ. Мэргэжлийн хэллэгээр галан уул гэдэг юм байна. Миний ойлгож байгаагаар улаан галан хуй гарч ирээд хэдхэн секундийн дотор паяалнакаар хуйхлаад өнгөрсөн юм шиг болгосон гэсэн.

Тэгээд жолооч нь фургон машинаа эргүүлээд энгийн иргэдээ эхэлж суулгаад дараа нь наана байсан онцгойгийн таван алба хаагчаа суулгасан байгаа юм. Тэд хоорондоо 100 метрийн зайтай цуварч зогсоод галаа унтраадаг учраас нэг нэгээр нь түүгээд авдаг юм билээ. Ингээд цаана байгаа тав дээрээ очих гэтэл дүүрэн бензинтэй машиных нь банк халаад, салхины шилийг нэвт төөнөсөн гэсэн. Хэрэв тэнд жаахан л удсан бол машин дэлбэрч дотор нь байсан 10 гаруй энгийн иргэн амь эрсдэх аюултай байсан. Тэгээд л нэг чөлөөгөөр эргэж ирэхэд нь бүх зүйл болоод өнгөрчихсөн байсан гэсэн.

Жолоочид үнэхээр сонголт байгаагүй. Тийм аймшигтай зүйл болж байхад зөвхөн онцгойгийн алба хаагчдаа авна гэхгүй. Адилхан 10 гаруй аавын хүү, бүгд л ардаа гэр бүлтэй байгаа.

-Эргэж очиход нь гурван хүн амьд үлдсэн байсан гэсэн үг үү?

-Тийм. Гал унтарсны дараа нөгөө хэд дээрээ очиход амьд үлдсэн хоёрынх нь нэг “Та л намайг амьд авч гарлаа шүү” гээд хувцас нь түлэгдчихсэн зогсож байсан гэсэн. Бүх хувцас нь шатчихсан суран бүс нь бие рүү нь шигдээд орчихсон байсан гэнэ лээ. Тийм аймшигтай түлэгдсэн хүн эмнэлгийн хаалгаар алхаад орсон байгаа юм.

Тэсвэр тэвчээр гэж мундаг байгаа биз. Нөгөө гурвыг нь хайхад нэлээн хол цувраад уначихсан байсан гэнэ лээ. Манай хоёр ах талийгаачийн шарилыг нь очиж харахад үс нь хуйхлагдсан, нүүр нь мэдэгдэж байна гэсэн. Цээжнээс доош хэсгийг нь үзүүлээгүй байсан.

-Талийгаач Онцгой байдлын албанд хэдэн жил ажилласан бэ?

-1992 оноос хойш ажилласан. Өнгөрсөн оны 11 дүгээр сарын 26-нд офицер цолтой болсон. Шүхрийн спортын мастер цолтой, шүхэрчин байсан юм.

-Та хоёр хэзээ гэр бүл болсон бэ?

-14 жил болж байна.

-Хэдэн хүүхэдтэй вэ?

-Гурван хүүхэдтэй. Том хүү маань хотод манай ээж, аав хоёр дээр байдаг юм. Сая ирчихээд явсан. Ажил явдлын үеэр зургийг нь барьж явсан л даа.

-Оюутан юм уу?

-Үгүй. Одоо есдүгээр анги.

-Бага нь хэдтэй вэ?

-Дөрвөн ой гарантай.

-Юм анзаарч байх шиг байна уу. Аавыгаа асуудаг уу?

-Маш хэцүү. Хүүхэд айхтар юм байна. Хүн заагаад өгчихсөн юм шиг сонин зүйл асуугаад байдаг юм.

-Юу гэж байх юм?

-Эхлээд “Миний аав бурхан болчихсон тийм үү” гэхэд нь би маш их цочирдсон. “Тийм ээ. Миний охины аав нь бурхан болчихсон” гэтэл “Тэгвэл тэнгэрт гараад од болчихсон байх даа” гэж байсан. Би юу хэлэхээ мэдэхгүй “Тийм ээ” л гэдэг. “Бид гурвыг тэнгэр дээрээс хараад залбираад л сууж байгаа байх даа. Тэнгэрт од болчихсон юм бол би аавтайгаа өдөр уулзаж чадахгүй, шөнө л уулзаж болох юм байна тийм ээ” гээд л…

Нэг өдөр ийм юм ярьж байснаа маргааш нь өөр болчихсон “Аавын маань хөлнөөс нь аймаар их цус гараад байхад та нар яагаад санаа зовохгүй гэртээ суугаад байгаа юм бэ. Эмнэлэгт намайг хүргээд өгчих л дөө. Би аавыгаа ганцхан удаа үнсчихье” гээд уцаарлаж байсан.

Гурав хоног дээр нь очоод аавынх нь шарилд мөргүүлье гэтэл “Үгүй. Ийм их шороон доор хийчихээр аав эндээс гарч чадахгүй шүү дээ. Гэхдээ та нарыг буцахаас өмнө гэртээ түрүүлээд оччихсон хүлээж байгаа за юу” гэж яриад л… Хүүхэд хэцүү юм билээ. Үг нь ч хурц юм байна. Сэтгэл санаа үймэрч, хямартал сонин зүйл асуудаг юм билээ.

-Том хүү нь яаж байна?

-Аав, ээж хоёртой хамт ирсэн. Зурагных нь урдаас холдож чадахгүй уйлж байгаад л явсан. Яав, ийв гээд л нялуураад байвал улам хямраад байх юм болов уу гэж бодоод би гурван хүүхдэдээ хатуухан л байлаа.

-Талийгаач аль нутгийн хүн бэ?

-Дорнодынх. Аав, ээж нь Эрдэнэт рүү шилжсэн. Манай хадам аав Сүхбаатарын Дарьгангаас гаралтай. Дорнодод суурьшиж байгаад Эрдэнэт рүү шилжсэн юм.

-Та өөрөө аль нутгийн хүн бэ?

-Би бас эндхийх. Аав, ээж маань хотод амьдардаг. Бид хоёр энд гэр бүл болсон.

-Ажил явдлынх нь үеэр Шадар сайд, ОБЕГ-ын дарга гээд хүмүүс ирж уулзаж байгаа харагдсан?

-Тэгсэн. Шадар сайд М.Энхболд, Ц.Амгаланбаяр дарга, Намсрай дарга гээд бүгд л ирсэн. Намсрай ах өөрөө шүхэрчин хүн. Манай талийгаачтай хуурай ах дүү байсан юм.

-Та багш гэсэн үү?

-Тийм. Би Дорнод дээд сургуульд монгол хэлний багшаар ажилладаг.

-Онцгой байдлын алба гэдэг бол өдөр бүр ийм аймшигтай нүүр тулдаг гэхэд болно. Үүрэг аваад гарахад нь юунд явах гэж байгаа бол, хаашаа явах гэж байгаа бол гээд л ар гэрийнхэн нь байнга санаа зовж байдаг байх?

-Тэгэлгүй яах вэ. Тушаал авсан хүмүүс юунд ч хамаагүй явдаг. Энэ хүмүүс бүх л юманд явж байна. Хүн нохойд хазууллаа гэхэд явж л байдаг, гэрийнхээ хаалгыг онгойлгож чадахгүй байна гэхэд явж л байдаг. Ус, гал, цасан шуурга гээд явахгүй юм гэж байхгүй шүү дээ.

-Ийм хүнд нөхцөлд ажилладаг хүмүүст хангалт, хэрэгсэл нь ямар байдаг юм бол. Нэг үеэ бодвол онцгой байдлын алба хаагчдын цалин, ахуй хангамж дээрдсэн гэдэг?

-Цалин гайгүй ээ. Боломжийн. Ер нь онцгойгийнхон маш их тус болсон. Үнэхээр их баярлаж байна. Харин хангалт тал дээр хувцас нь жаахан тиймхэн байдаг юм билээ. Талийгаач өмнө нь Балбарын түймэрт яваад ирэхдээ өмдөө өвдөг хүртэл хайлуулчихсан ирсэн. Гал, түймэрт явж байгаа хүмүүс тийм хайлдаг хувцастай байж болохгүй биз дээ. Аймаг аймагт онцгойгийн цөөхөн хэдхэн хүн бий. Энэ хүмүүсийн хувцсыг нь дахиж харах хэрэгтэй юм шиг байна.

-Талийгаач өмнө нь ажиллагаанд явахдаа бэртэж, гэмтэж байсан уу?

-Бараг үгүй байх. Өөрөө юманд их чамбай ханддаг хүн байсан л даа. Онцгой байдлынхаа хэлтэст жишээ болдог байсан юм. Гэнэтийн зүйл аймшигтай байдаг юм байна. Ингэж амь насаа алдана гэж зүүдэлсэн ч үгүй.

-Одоо харин түймэр унтарсан гэсэн. Гурван хүн амь насаар унтарлаа даа?

-Тэглээ. Түймэр ид гарч байхад цас, бороо огт ороогүй. Оруулах гээд бүр аргаа барсан шүү дээ. Гэтэл яг оршуулга болсон өдөр нь маш их цас, бороо орсон. Тэгэхэд би эх орон нь харамсаж байгаа юм байлгүй дээ л гэж бодсон доо.

 

ogloonii sonin


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

17 Comments

  • Anonymous (May 25, 2012 2:58:34 pm )

    um mani bad i hum, yamar novsh n gal taviad hairan saihan zaluuchuudiin ami nasiig ureed bdag bnaa, hairan zaluus

  • Anonymous (May 25, 2012 4:02:27 pm )

    Uuriin erhgui dotor ogishood bh um.Hairan saihan humuusee aldaad Taliigaachidiin ger buliinhend gun emnelel ilerhiiley.Buyn n irnee,Ta hed min uragshaa harj amidaraaraa.

  • Anonymous (May 25, 2012 4:48:56 pm )

    УМ МААНИ БАДМИ ХУМ

  • Anonymous (May 25, 2012 5:20:05 pm )

    ystoi neg uruvdultei ymaa burhan mini bhn uillaaa

  • Anonymous (May 25, 2012 5:53:46 pm )

    um mani bad mi hum

  • Anonymous (May 25, 2012 6:23:31 pm )

    bi uuruu zaluu bas gal sunuugchuur ajillaj bsan, gal gedeg uneheer ayultai ed. Haramsaltai yum, hairan zaluus.

  • Anonymous (May 25, 2012 6:24:02 pm )

    Huvtsas heregleliin hangamj er ni muu sh dee, bidnii ued deelteigee l eeljindee gardag bsan, normiin huvtsasaar hangaj chaddaggui bsan, ter ueiig bodvol er bish deersen l bh, gehdee …

  • Anonymous (May 25, 2012 6:30:57 pm )

    үнэхээр харамсалтай юм. ийм зоригтой дайчин, ухаалаг эрсийн нуруун дээр улс монгол минь тогтож байгаа.

  • Anonymous (May 25, 2012 8:37:11 pm )

    um mani bad mi hum haramsaltai bnaa. yaagaad ch yum setgel ovdoj bga shuu eh orniihoo toloo yavj bgaad ami nasaa aldsand n baharhaj bnaa. ta hediig burhan iveeh boltugai burhanii orond amar amgalan noirsooroi

  • Anonymous (May 25, 2012 11:56:23 pm )

    hairan saihan id hiij buteej bsan zaluus. haramsaltai um, divaajind ochson blgui dee.um mani badmi hum*10000000000

  • Anonymous (May 26, 2012 12:32:59 am )

    Um mani badme hum, tengeriin orond torooroi. Eh ornii baatarlag hovguud. Bugdiig Ulsiin baataraar nehen shagnah yostoi shuu Elbegdorjoo.

  • Anonymous (May 26, 2012 8:20:22 am )

    ¯õòýë ¿ð õàðàì áè ÷ ãýñýí ¿íýõýýð òýð ñàéõàí õ¿¿ä¿¿äýä õàðàìñàæ áàéíà ìèíèé íóëìèñ óíàæ ,ç¿ðõ ºâäºæ áàéíà.Àð ãýðèéíõýíä ã¿í ýìãýíýë èëýðõèéëüå .

  • Anonymous (May 26, 2012 11:16:35 am )

    Ур хуухдийг нь бурхан тэнгэр харнаа.

  • Anonymous (May 26, 2012 12:12:34 pm )

    Ард нь үлдэж байгаа гэр бүлийн бурхан ивээх байхаа. Онцгой байдлынхан халдаггүй хайлдаггүй тусгай зориулалтын хувцастай болгож өгвөл яасийн вэ төр засгийнхан. 76 тэрбум төгрөгний жаахан хэсгийг энэ салбарт зарцуулж болохгүй юмуу ЭХБОЛДОО. ХАНГАМЖИЙН САЙЖРУУЛААЧЭЭ ЭНХБОЛДОО.

  • Anonymous (May 26, 2012 7:22:19 pm )

    Зоригт хүү

  • Anonymous (May 26, 2012 10:22:17 pm )

    Бид гурвыг тэнгэр дээрээс хараад залбираад л сууж байгаа байх даа. Тэнгэрт од болчихсон юм бол би аавтайгаа өдөр уулзаж чадахгүй, шөнө л уулзаж болох юм байна тийм ээ”

  • Anonymous (May 26, 2012 10:24:55 pm )

    Ийм их шороон доор хийчихээр аав эндээс гарч чадахгүй шүү дээ. Гэхдээ та нарыг буцахаас өмнө гэртээ түрүүлээд оччихсон хүлээж байгаа за юу …сэтгэл шимширчлээ ум мани бадми хум

antalya rent a car