antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
May 24, 2012 22 comments

С.Баяр “Саусгоби сэндс”-тэй холбоотой юу?

нийтлэсэн Admin

Ерөнхий сайд асан С.Баярыг Зайсан дахь хувийнхаа сууцанд орж явахад нь түүнтэй нэг байранд амьдардаг “Саусгоби сэндс” компанийн удирдах албан тушаалтан болох Алекс гэгч эр орцонд нь зодсон байна. Тэдний маргаан саяхан АМГ-аас тусгай зөвшөөрлийг нь түдгэлзүүлээд байгаа “Саусгоби сэндс” компанийн үйл ажиллагаатай холбоотой байж магадгүй хэмээн хардагдаж байгаа юм.

Өмнөговь аймгийн Овооттолгойд үйл ажиллагаа явуулж байсан Канад улсын хөрөнгө оруулалттай “Саусгоби сэндс” компани нь хяналтынхаа хувьцааны 60 хувийг Хятадын төрийн өмчит “Чалко” компанид худалдах гэж байгаа тухай мэдээлэл гадаадын хэвлэлүүдээр цацагдсан нь дуулиан тарьж, үүнээс болж Засгийн газар яаралтай хуралдан АМГ-аас тус компанид олгосон Овооттолгойн ордын тусгай зөвшөөрлийг түр түдгэлзүүлээд байгаа билээ.

Хэдийгээр хувьцаа худалдах үйл ажиллагаа Канадад болох тул Монголын Засгийн газраас зөвшөөрөл авах шаардлага байгаагүй гэж тус компани мэдэгдэж байгаа ч үүнээс болж Монголын Засгийн газар түргэн аван Стратегийн ач холбогдол бүхий салбарт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжид гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай хуулийг УИХ-аар батлуулсан билээ. Уг хуульд зааснаар “Саусгоби сэндс” компани нь хяналтын хувьцаагаа худалдах тохиолдолд Монголын Засгийн газраас зөвшөөрөл авах шаардлагатай болж байгаа юм. “Саусгоби сэндс” компани нь Оюутолгой төслийн хөрөнгө оруулагч “Айвенхоу майнз” компанийн охин компани бөгөөд хяналтын хувьцааныхаа 60 хувийг Хятадын төрийн өмчит “Чалко” компанид 889 сая ам.доллараар худалдах гэрээ байгуулж, уг мөнгөөрөө “Оюутолгой” төсөлд хөрөнгө оруулах зорилготой байсан гэдэг.

Тус компанид олгосон тусгай зөвшөөрөлтэй холбоотойгоор АМГ-ын дарга асан Д.Батхуягийг АТГ-ынхан баривчлан саатуулаад багагүй хугацаа өнгөрч байгаа. Хэдийгээр түүнийг цагдан хорих 14 хоногийн хугацаа дуусгавар болсон ч гэсэн одоогоор түүнийг суллаагүйгээс үзвэл энэ хэргийг лавшруулан шалгах ямар нэг шалтгаан байгаа бололтой. Ялангуяа ийм үед “Саусгоби сэндс” компанийн удирдах албан тушаалтны нэг нь Монголын Засгийн газрын тэргүүн, Ерөнхий сайд байсан хүнийг гэрийнх нь үүдэнд барьж зодсон нь анхаарал татахгүй байхын аргагүй.

Сураг сонсоход С.Баяр өмнө нь амьдарч байсан хотын төвийнхөө байрыг сольж, Зайсан дахь “Грийн хаус” хэмээх шинэ хороололд тухлаад удаагүй байгаа бөгөөд түүний амьдардаг байрны нэгдүгээр давхарт “Саусгоби сэндс”-ийн ажилтнууд амьдардаг юм байна. Тиймээс уг байрыг “Саусгоби сэндс” компанийнхан өөрсдөө бариулсан гэх яриа ч явдаг. Ерөнхий сайд асан С.Баярт тохиолдсон энэ явдал ахуйн чанартай маргаанаас үүдэлтэй байж болох ч түүнийг зодуулснаас хойш бараг долоо хонох гэж байхад ТТХГ-ынхан энэ талаар огт дуугарахгүй байгаа нь сэжиг төрүүлж байгаа юм.

Төрийн тусгай хамгаалалтын тухай хуулийн дагуу Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын дарга байсан хүмүүсийг УИХ-ын нэг бүрэн эрхийн хугацаанд буюу дөрвөн жилийн дотор гуравдугаар зэргийн хамгаалалт эдлүүлдэг. Өөрөөр хэлэл, С.Баяр, Н.Энхбаяр нарын хамгаалалтын зэрэглэл яг ижил гэсэн үг. Өнгөрөгч дөрөвдүгээр сард Ерөнхийлөгч асан Н.Энхбаярыг шүүхийн шийдвэрээр цагдан хорих гэхэд ТТХГ-ын дарга, хурандаа н.Батзориг “Төрийн хамгаалалтад байгаа хүнийг баривчлах гэлээ” хэмээн эсэргүүцэж, есөн хүнээр хүч нэмэгдүүлэн хамгаалалтаа зузаатгаад зогсохгүй, буу сум ч гаргаж байсан удаатай. Гэтэл яг түүнтэй ижил төвшинд хамгаалуулж байгаа Ерөнхий сайд асан С.Баярыг гадаадын нэг компанийн этгээд барьж аваад орцонд нь сэгсэрч байхад түүнийг хамгаалах ёстой комиссар нь яагаад байгаагүй юм бэ, ТТХГ-ын дарга яагаад одоо хүртэл таг чиг байна вэ гэдэг асуулт анхаарал татаж байна.

Үүнээс үүдэн түүнийг зодуулсан асуудлыг ТТХГ-ынхан дарсан уу, эсвэл Ерөнхий сайд асан өөрөө нууцыг чандлав уу? Хэрэв тийм бол “Саусгоби сэндс”-ийнхэнтэй ямар холбоотой амь насаараа дэнчин тавин байж нууцыг хадгалсан бэ, яагаад “Саусгоби сэндс”-ийнхэн түүний эрх чөлөөнд халдаж, дарамт үзүүлэх болов гэдэг асуултад хариулт хайх хэрэгтэй болно. Ямартай ч энэ хэргийн учиг, үзүүрийг эхлээд ТТХГ-ын дарга н.Батзориг, тус газрыг шууд харьяалдаг ТЕГ-ын шинэ дарга Ё.Гэрэл нараас асуух хэрэгтэй болж байна. Дашрамд дурьдахад н.Батзориг хурандааг энэ албан тушаалд анх тавьсан хүн нь ч С.Баяр өөрөө, Ерөнхий сайдын албан тушаалд очсоныхоо дараа хамгийн түрүүнд хийсэн томилгоонуудынх нь нэг. Тэгэхээр хуулийн байгууллага ажиллагаа явуулахад хүч нэмэгдүүлэн эсэргүүцэл үзүүлж байсан ТТХГ-ын дарга хамгаалах ёстой онцгой обьект нь гадаадын нэг компанийн албан тушаалтанд зодуулчихаад байхад хав дараад суух учиргүй л баймаар.

Б.СЭМҮҮН


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

22 Comments

  • Anonymous (May 24, 2012 9:23:44 am )

    Баярын хутгасан холион бантан Монголд их гай болох нь дээ.

  • Anonymous (May 24, 2012 11:19:36 am )

    Bayariig alchihgui

  • Anonymous (May 24, 2012 11:43:32 am )

    xezee negen tsagt damjlaad yavaxad ni l bitgii umuuruud baigaaraidaa…

  • Anonymous (May 24, 2012 1:35:39 pm )

    ЯАГААД ЗОДУУЛСАН ,ЯАГААД ЗОДСОН БОЛОО,МАНАЙ БАЯР ЧИНЬ АРАЙ ХҮҮХНЭЭСБОЛООД ЗОДУУЛААГҮЙ БАЙМААР,ЧУХАМ ШАЛТГААНЫГ ӨӨРӨӨ МЭДЭЖ БАЙГАА БИЗДЭЭ,ОДОО ЯАЯ ГЭХЭВ

  • Anonymous (May 24, 2012 1:57:42 pm )

    mongold zoduulaj bgaa yum chinigadaadad aluulah blgui

  • Anonymous (May 24, 2012 2:08:24 pm )

    С.Баяр яагаад гэнэт ерөнхий сайдынхаа суудлаас өөрөө татгалзах болсон шалтгаан нь юу юм бэ?

  • Anonymous (May 24, 2012 3:12:12 pm )

    больж муу новш

  • Anonymous (May 24, 2012 3:55:05 pm )

    Суудлаа 5 сая доллараар Сү гийд зарсан гэж хүмүүс яриад л байна. Тийм л бие муу заавал ажлаа өх байсан бол яагаад заавал мэдлэг туршлагагүй Сү гэж

  • Anonymous (May 24, 2012 11:12:07 pm )

    yahav de ortsondoo neg shil yum zadaljuugaad tegeed margaldaad gar zuruulee biz de

  • Anonymous (May 24, 2012 11:15:42 pm )

    ene muu lalar neg l ih unen shudraga tsarailchaad yu gej hutsdag bailaa eh orniihoo taliin zarchihsan yum bish uuuu mongolchuud eh ornoo zarj amdardag boljd eee !!! tsadahaa meddeggui luivarchiod MONGOL ORON BAIGAA YUM UU

  • Anonymous (May 25, 2012 5:00:21 am )

    ter kompaniin barilylsan bairand ochij ochij bayar amidraad baidag ni ychirtai daa! ene bayar gedge nuhur 1 l myy sanalsan zebuun amitan,hariytslgiig ni bi uurne gej hleed dongodood baisan murtluu alib?!alban tyhsaalaa ughcuud hariytslagas shuud zygtaasan.7 sariin 1nii bydilaanii daraa AN-hand nbyyj ugch hamtarsan zasagiig baigyylj hamtran hybaaj idej yysan,elebgdorjtoi niilj enhbayriigaa hyyrch araar ni tabisan ih myy hun

  • Anonymous (May 25, 2012 5:01:55 am )

    nuguu myy adgiin har oboohoi geed baigaa enhbayar ni harin eh ornoo zaraagui bhaa,ed odoo enhbayartaa hamag myy myyhaigaa chiheh gej yadaj bgaa yumuu gej bodogdoj bn.ene bayar oligtoi amitan otg bish

  • Anonymous (May 25, 2012 9:30:03 am )

    МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН,ТӨРИЙН ТҮШЭЭ ХҮНИЙГ ГАДНЫН ОРНООС ХООЛ ХАЙЖ ИРСЭН НЭГ ЭТГЭЭД ЗОДООД БАЙЖ БАЙДАГ, МАНАЙ МОНГОЛ Ч БАС ХҮН БҮХЭН САНАСНАА ХЭЛЖ ХИЙЖ БОЛДОГ МУНДАГ АРДЧИЛАЛТАЙ ОРОН БОЛЖЭЭ. УДАХГҮЙ ХАРИЙН ХЭН НЭГ ХӨРӨНГӨ МӨНГӨТЭЙ ЭТГЭЭД ГЭР ОРОНД ЧИНЬ ОРЖ ИРЭЭД ЭЗЭГНЭЖ ЭХЛЭВЭЛ БҮР Ч ГАЙХАМШИГТАЙ АРДЧИЛИЛТАЙ ОРНООР ДЭЛХИЙД ТОДРОХ ЮМ БАЙНА. МОНГОЛ ХҮН ЗОЧИНДОО ЮУГАА Ч ХАРАМЛАДАГГҮЙ, ЗОЧЛОМТГОЙ, ЦАГААН СЭТГЭЛТЭЙ ГЭДЭГ АРГАГҮЙ Л ҮНЭН ЮМ. БЭЛЭНЧИЛЖ, УЛС ТӨР ЯРЬЖ, ЗАЛХУУРЧ ТОМ ТОМ ЯРЬЖ БАЙХ ХООРОНД ГАЗАР ШОРОО ЧИНЬ ХАРИЙН МЭДЛИЙНХ БОЛЖ БАЙГААГ ХЭДИЙГЭЭР МАЛЧ УДАМТАЙ, СОЁЛ ИРГЭНШИЛД ОРОЙТОЖ ХАМРАГДСАН Ч ГЭСЭН УХААРМААР ЦАГ БОЛЖЭЭ, ҮХРҮҮД ЭЭ…

  • Anonymous (May 25, 2012 10:00:14 am )

    хай, ихий сайхаан цаг удахгүй ирхий ваа. манай баян байнаа лаа. танай малу, нутааг манайд хэрэхтэй, танай хүнээ хэрэггүй ваа, таа маа дии.

  • Anonymous (May 25, 2012 12:50:13 pm )

    chaavaas gej mongol ulsiin said baisan hun gadnii neg tenuulchind zoduulood

  • Anonymous (August 13, 2012 6:39:14 pm )

    xoxi chin xorondoo xordoj bgaan ter

  • Anonymous (August 25, 2012 11:36:16 pm )

    uhej baihdaa taarsan muu gichii eh orniihoo gazar nutgiig zarchihaad yaj ichihgui amid ywdag golog be haraal ideesei chamaig!!!!!!!!!!!!!

  • Anonymous (September 02, 2012 9:22:13 am )

    Эхнэрийг нь эргүүлсэн биз дээ. Ер нь Баярыг зодох нь багадна шүү дээ.

  • Anonymous (October 19, 2012 12:37:43 pm )

    hahah a goyo helj

  • Anonymous (December 02, 2012 1:29:09 pm )

    unen yum uu?

  • Anonymous (December 23, 2012 2:43:12 pm )

    HOHI NI GUITSEECHIHGUI DEE UULAASAA TEGEED 1 UDUR GADNWHANDAA NUDRUULNA DOO NAADAH CHIN UUDUU HAYASAN CHULUU UURIIN TOLGOID OO GEJ…

  • Anonymous (December 23, 2012 2:50:04 pm )

    TER HUJAA YU GEED BAINAA BITGII BAYARLA ZA UDAHGUI ZOVHON HUJAAD TUSDAG OVCHIN DELGERNE TEGEED EH DELHII TSEVERSHINE DELHIIN BOOS, HUURS MIN. SOYOLTOI GURNUUDIIN LABORATORID TURSHIJ BAIGAA MEDEE BAINA

antalya rent a car