МУГЖ, дуучин С.Жавхлантай ярилцлаа.
-Дээлтэй С.Жавхлан хэд хоногийн өмнө цэргийн хувцастай олны өмнө гарлаа. Үүний шалтгаан юу вэ?
-1939 онд Япончууд Монголд заналхийлэхэд өвөг дээдэс маань энэ цэргийн хувцсыг өмсөж эх орноо хамгаалж байсан. Өнөө цагт Япон гэлтгүй олон орон Монгол руу хошуурч байна. Мөн олон ч Монголчууд эх орноо худалдаж байгааг нүдээрээ харлаа. Тиймээс эх орноо хамгаалж өмсөж байсан энэхүү хувцсыг өмсөж, дахин хамгаалах тэр цаг иржээ гэдгийг залуусдаа мэдрүүлэх гэсэн юм.
– Жавхлан монгол хувцас өмсөж байгаа нь Монголоо гэсэн зүрх сэтгэлтэй, үндэсний соёл уламжлалаа гэсэн итгэл үнэмшилтэй нэгэн гэж ойлгодог хүмүүс байна. Гэхдээ дээл өмсөхгүй бол Монголоо гэсэн сэтгэл бага байгаа гэж та ойлгодог уу?
– Дээлийг зөвхөн харагдаж байгаа байдлаас нь хүлээж аваад байна. Монголчууд дэлгэсэн тэрлэг шиг нутаг минь гэж ярьдаг шүү дээ. Тэгвэл тэр тэрлэг нь сэмрээд, Монгол газар нутаг минь сүйтгэгдээд, Монголоо алдаад байна уу даа гэдэг санааг би өмсөж байгаа хувцсаараа, үйл хэргээрээ, үг хэлээрээ хэлэх гээд байгаа юм. Ер нь бид газар нутгаа гомдоосон улс. Бидний өвөг дээдэс энэ газар шороонд маань ясаа тавьсан. Мөн тэнгэрээс биднийг харж байгаа гэдэг. Тэгвэл тэнгэр, газрын дунд Монгол залуус эх орноо хайрлахгүй, өвөг дээдсээ хүндлэхгүй байна. Биднийг хорвоогоос явах цагт, ард үлдэх үлдэх үр сад минь харийн хэлээр яриад эхэлвэл бид бас тэнгэрээс хараад гомдоно шүү дээ. Үүний нэгэн адил бид чинь өвөг дээдэс тэнгэрээ гомдоогоод байгаа учраас Монголчууд ядуу, хийморь дорой байгаа юм.

– Эх орноо гэсэн халуун сэтгэлээ битгий мохоо гэж хэлмээр байна. Манайхан эх орноо гэсэн сэтгэлтнүүдийг адлаж, хорлож байдаг шүү дээ. Жишээ нь О.Дашбалбар гуай хэл нь цоороод хордсон шинжтэй үхсэн гэдэг. Мөн Ю.Цэдэнбал гэдэг хийсэн бүтээсэн зүйлтэй удирдагчийг хойно аваачаад гэрийн хорионд байлгаж байгаад цааш нь харууллаа.
– Монгол Улс ардчилсан нийгмээр хөгжиж байгаа мөртлөө төрийн түшээд нь социализмын үеэс илүү “хангамж”-тай байх болжээ. Та энэ талаар ямар байр суурьтай байдаг вэ?
Хорин жилийн дотор зарим хүмүүс дэндүү өөрчлөгдсөн юм байна. Энэ бол ардчилал дууссаны шинж. Хувьсгалын 1900 оны эхээр Сүхбаатар жанжин тэргүүтэй хүмүүс хийж байсан. Тэр нь түүх болж үлдсэн. Тэгвэл 20 жилийн өмнөх ардчилал ч бас түүх болж үлдсэн байна. Бид ардчиллаа харийнчлалд, гадныханд алдсан байна. Тиймээс миний ярьж, зүтгээд байгаа зүйл нь Монголчлолоо дуудаад байгаа юм.
– Монголчлолыг бий болгоход юу саад болоод байна вэ. Монгол газар нутгаа худалдаад байгаа энэ хүмүүс сөргөөр нөлөөлж байна уу?
– Ямар ч яс чанаргүй хүмүүс л дээ. Манай суманд гэхэд 17-н лиценз байна. Энэ нь нэг сумыг тэр чигээр нь ухчихлаа гэсэн үг шүү дээ. Ийм байхад Монголын үнэртэй салхи, агуу уужим нутаг, уул, ус минь, тахилгат хайрхан минь ээ, малчин түмэн минь жаргаж байна гээд худлаа дуулаад яах юм бэ. Тиймээс би Монголоо авч үлдэхийн тулд амьдралаа зориулж байгаа хүн. Эдгээр Монголоо алдсан хүмүүст дахин орон зай олгомооргүй байна. Манай аймгаас нэр дэвшдэг хүмүүс ч багтаж байгаа.
– Монголоо алдахад гадныхны нөлөө их бий гэж та ярьдаг энэ талаар яриагаа үргэлжлүүлээч?
– Газар шороо ухдаг ажил бусад улс орнуудыг дуусгаад одоо Монгол Улсад ирчихээд байна. Үүнийг нөгөө талаас нь харахад дэлхий юу ч үгүй болоод бачимдаад ирэхээрээ ирж Монголчуудыг сэрээгээд байна. Гэвч үүнд нь бид сэрэхгүй байгаа нь сонин байгаа юм. Дэлхийн улс гүрнүүд хямралд ороод эхлэх үед элгэндээ эмээлээ тэвэрсэн их гүрэн тодорно гэж бидний өвөг дээдэс, үзмэрч зөнчид үзсэн байдаг. Энэ нь Монголын нүүдлийн соёл зөв гэдгийг дэлхий даяар хүлээн зөвшөөрөх явдал юм л даа. Тэгээд энэ цаг ирчихээд гадны улсууд Монголыг сонирхоод байхад бид эсрэгээрээ монголоо алдаад байх юм. Уг нь Монголын газар шороог ухаж биднийг сэрээж өгсөнд баярлалаа гээд зарлах ёстой. Тэгээд дэлхийн төв болсон энэ газар шороог ухсанаар танай оронд байгалийн гай, гамшиг тохиолдож байгаа гэдгийг ойлгуулах ёстой улс шүү дээ. Энэ нь өнөөдрийн улс төр гэдэг зүйлээс давчихсан зүйл байгаа юм.
– Хөгжил гэдэг зүйл дээр таны ойлголт арай өөр юм шиг санагдаад байна л даа. Ер нь таныхаар хөгжил гэж юуг хэлэх вэ?
– Өнөөдөр харийнхныг сармагчин шиг дуурайж байгаагаа хөгжил гээд байна л даа. Уг нь бидний үндэс болсон зүйлээр л хөгжих ёстой юм шиг. Монголын ёс заншил, түүх соёлоо авч явах ёстой. Түүнээс Монголчууд Америкчуудыг дуурайсныг хөгжил гэхгүй шүү дээ.
-Өнөөдрийн хөгжил явсаар байгаад уул уурхайтай холбогдоод байна л даа. Үнэхээр ч хөгжих хэрэгтэй бол ашигт малтмалаа зүй зохистой ашиглах хэрэгтэй болоод байна. Энэ талаар та юу гэж бодож байна?
– Бид эх дэлхий минь гэж ярьдаг. Тиймээс хүн хэзээ ч эхийнхээ хэвлийг ухаж байж хөгжлийг ярьж болохгүй. Аалзны нэг төрлийн амьтан эхийгээ идэж байж амьдралд хүрдэг. Хүмүүс ийм зүйлийг одоо хөгжил гэж хараад байна. Гэтэл Монголчуудын амьдрал өөр шүү дээ. Бид хэзээ ч эх дэлхийгээ ухаж, сэндийлж байгаагүй ард түмэн.
-Олон улсын уул уурхайн сонирхол, хандлага Монгол Улсыг чиглэж байна. Цаашдаа ч үргэлжлэх байх. Ийм цаг үед Монголчууд бид юун дээр дуу хоолойгоо нэгтгэх ёстой вэ?
– Ерөөсөө энэ төөрөгдлөөсөө л гарах ёстой юм. Нэгнийгээ хүндэлдэггүй. Сэтгэл зүрхний алтаа тоодоггүй атлаа газар доорх алтыг анхаардаг. Энэ С.Жавхлан гэдэг хүнийг битгий тоо. Миний яриаг ч бүү сонс. Гол нь Монгол гэдэг үндэстэн байгаа гэдгийг л санах хэрэгтэй. Одоо байж байна. Дараа харин байх уу гэдгээ л мэдэж амьдрах хэрэгтэй. Түүнээс биш С.Жавхлан сонгуульд нэр дэвших гээд л худлаа юм яриад явна гэж битгий намайг хараач гэж хүсмээр байна. Надад тэр суудал чухал биш. Би чинь нийтийн дууны салбарт өөрийн гэсэн байр суурьтай хүн шүү дээ. Өөрийнхөө бодол санаагаа хүмүүстэй хуваалцах гэж хичээж байхад хүмүүс өөр өөрөөр хараад байх шиг санагддаг.
-Мэдээж таны хувьд хийх ажил их байгаа байх. Түүнийгээ хэрэгжүүлэхийн тулд “хүч” хэрэгтэй. Тиймээс бодлого тодорхойлох шатанд очих ёстой байх. Энэ өнцгөөс нэр дэвшинэ гэдгээ илэрхийлсэн үү?
– Тиймээ. Үүнд хүмүүс олон янзаар хандаж байна. Үг хэлэхээр нэг өөр хандана. Монголжуу хувцас өмсөхөөр эвэртэй туулай үзсэн мэт харцгаана. Би бол өөрийнхөөрөө л байсан. Тийм дээ ч улс төрийн ярилцлага өгөөд сууж байна. Уг нь би чинь урлагийн хүн. Хөгжмийн сувгаар ярилцлага өгөөд байж байх ёстой л доо. /инээв/
-Танай аймагт нэр дэвшдэг “ах нар”-аас чинь янз бүрийн хориг саад ирвэл яах вэ?
– Тиймэрхүү хориг саад ирэхгүй гэдгийг мэдэж байна. Яагаад гэвэл би 2009 онд Чингэлтэй дүүргийн нөхөн сонгуульд өрсөлдөөд унасан хүн шүү дээ . Тэр үед би Монгол дээлээ л ярьж байсан. Одоо бүх сургууль, байгууллагууд Монгол дээлний өдөртэй болсон байна. Намайг дэвшиж байх үед манай нутгийн ах нар “усны гурван шувуу” /нутгийнхан нэрлэсэн/ Зоригтыг дэмжээрэй гээд Чингэлтэй дүүргийн Увсын айлуудаар явсан байгаа юм. Уг нь бөхөөр бол нутгийн дүүгээ гэдэг дээ, намайг дэмжээрэй гэхийн оронд Зоригтыг дэмжээрэй гэсэн байдаг. Манай гурав яг ч нутгаа гэсэн сэтгэлгүй хүмүүс дээ.
– С.Жавхланг БНХАУ-ын Өвөр монголд гарах эрхгүй болсон гэх юм үнэн үү?
– Өвөр Монголчуудынхаа урилгаар Одон ТВ-д очиж нэлээд хэдэн удаа очиж дуулсан. Би ер нь уцаарлаж байгаа. Монгол туургатан дотроо хэцүү байгаа хүмүүсийн сэтгэлийг зөөллөөд би дуулаад байдаг байж. Араар нь энэ нөхдүүд уярсан хүмүүсийн гэнэн сэтгэл дээр тоглоод байсан байна. Тиймээс би дуулахаа болихоор шийдсэн. Монгол сайхан болсон цагт би дуугаа харамгүй өргөнөө. Одоогоор жаахан хязгаарлалт тавьж байна. Хоёрдугаарт би 2011 оны Өвөр Монголын Цагаан сарын өдөрлөгт уригдан ая дуугаа өргөхдөө “Монголчуудын Мөнх хөх тэнгэрийн цаг эхэлж байгаа, Монголчуудыг малчин заяа, мөнх тэнгэр ивээх ивээх болтугай” гээд хэлчихсэн юм”, энэ бол сайхан ерөөл ш дээ, Монгол хүн бүр л ингэж ерөөл өргөдөг ш дээ. Гэтэл энд л асуудал үүссэн юм шиг байна лээ. Түүнээс биш ӨМ-чуудыг би муу хүмүүс энэ тэр гэсэн яриа яриагүй.
– Монголоо гэсэн зүрх сэтгэлтэй хүмүүс олон байдаг. Энэ хүмүүсийг заавал хувцсаараа гэлтгүй зүрх сэтгэлээрээ нэгдсэн байгууллагыг та байгуулж болдоггүй юм уу?
– Монголчуудыг бүгдийг нь эх орон дуудаж байна. Тиймээс худал хэлэхээ болиод, газар шороогоо зарахаа болиод, монгол дээлээ, эх орно хамгаалсан монгол цэргийн хувцсаа өмсөөд түмэн олныхоо дунд гараад ир гэж “бэртэгчингүүдэд” хэлмээр байгаа юм. Биднийг заавал нэг байгууллага нэгтгэхгүй. Бид бүгдэд Монгол гэсэн сэтгэл байхад л нэгдсэн гэсэн үг. Тиймээс үнэн худал хоёрын дунд байгаа эргэлзээнээсээ салах цаг болсон байна. С.Жавхлангаас Монголоо олоод хараач л гэж хүсч байгаа юм. Үнэнтэй нөхөрлөж, худлыг цаазалъя гэж хэлье.
– Хэрэв та төрийн түшээ болбол юунаас ажлаа эхлэх вэ?
– Миний ярьж хэлж байгаа зүйл үргэлжилнэ. Сонгогдсон ч сонгогдоогүй ч өөрчлөгдөхгүй, Магадгүй сонгогдвол энэ 76-г эх орноо зардаггүй болгож мэднэ. Мөн бүгдэд нь дээл өмсгөнө. Энд Монголын тухай ярьж байгаа учраас гадаад хувцсаар хувцаслахгүй. Мөн тангаргийг Монголын төрийн гал голомтод галын хажууд үнэнээ хэлдэг болгоно. Үүний ч төлөө явна.
– Ярилцсанд баярлалаа.
Л.Тамир
оллоо.мн
Холбоотой мэдээ
-
Anonymous (May 21, 2012 3:16:42 pm )
ТЭНЭГ БАНЬД
-
Anonymous (May 21, 2012 3:19:36 pm )
Ene neg t1 gar bna
-
Anonymous (May 21, 2012 3:21:46 pm )
gants udaa unen ug helsen ni l ene baina
-
Anonymous (May 21, 2012 3:29:39 pm )
SAIN BN, JAVHLAN-G DEMJINE, MONGOLOO GESEN HUNIIG TA NAR YAH GEJ AD UZEJ BDII,
ENE IDEJ UUSAN AVILAGA AVCH EH ORNOO ZARJ CHAMAIG BOOLOO BOLGOH GEJ BGA HARI HUMUUST NAIR TAVISAN HUMUUSIIG TENEG BANDI GEJ HELEH UHAAN N HUREHGUI BJ … -
Anonymous (May 21, 2012 3:30:57 pm )
MONGOLOO GESEN HUN BOLGONIIG MUULJ BGAA GARUUD BUGD HUJAA, ZAILASAI
-
Anonymous (May 21, 2012 3:34:47 pm )
MUMU-giin tuursun duu kkk
-
Anonymous (May 21, 2012 3:37:17 pm )
demjij bnaa.jabhaa chamaig hujaagiin sheesnuud ih doromjilno shuu tebcheertei bgaarai and min.mongol uls mandan badrah tsag irneee.mongolin zaya gej 1 yum baaidag yum shuu
-
Anonymous (May 21, 2012 3:43:28 pm )
Uul ni eh oronch baih gedeg huvtsas hunar geheesee iluu tatvar tolj amidrah ni gol uureg bdag. 13-r zuund bichigdsen nomond bdag amidral ahuig hotoos garaad l bid uzdeg. Buten 8 zuun ene heveer baigaa ni hogjil gehees iluu togtvortoi tortei, toriin bodlogogui, toriin holch uhaangui oiriig harj, zovhon nam gesen byatshan hureeleld orsonoor ooriin ochuuhen amiig argatsaah uzel het gazar avsanaas uuseltei.
-
Anonymous (May 21, 2012 4:58:26 pm )
Hyn muulahaarl hujaa boldiimuu malnuudaa. Ta nar setgel medreliin uwchtei te1yyd mongold baidaggyi ymshyy gej gadniihand hariihand medryyleh gesendee iim malnuudiig icheesei boliosoi gesendee bichij bgaam.eswel chi uuruu jawhlan guai yumuu ichdeggyi gar uuruu comment yldeeged suuj bgaadaa. Yag ynendee chi hyyhdyydees munguu haramlaad handiw ugch chadky bsan bizdee. Hymyysiig uuruusuu teneg gej bodoj bwal endyy bodood baina shyy jawha guai ta. Ter toglolton deer harin ch chamaas busad byh uran byteelchid handiw ugsiin medyy mal mineeee
-
Anonymous (May 21, 2012 5:01:40 pm )
Manai ajilchid medne bi eniig medky gej helj bsnaa neg sanachaarai. Uruwdultei amitan ter yedee uih gej tolgoid ni ch orky bsan blgyi. Odoo owoo tom angaij yaridag boljee chi muu.yhsen hoinoo chinii muusain heden haltar duunuud mergejliih gewyyl bi amia horlii za muu amjky kikschin p….
-
Anonymous (May 21, 2012 5:23:33 pm )
ҮХСЭН НӨХӨР АХ ААВЫН НЭРЭЭР СОНГОГДДОГ БАЙСАН . МОН УРАНЫ НАРАНХҮҮ ГЭГЧ ОДОО БҮР ЭГЧ ДҮҮСЭЭРЭЭ МОНГОЛЫН ТӨР ҮРҮҮ ЗҮТГЭДЭГ БОЛЛОО.АРАЙ Л ДЭНДЛЭЭ. НАРАНЦАЦАРАЛТ ЭНХБОЛД НАРЫН ХОТЫН ДАРГА БАЙХДАА ГАЗРАА ЗАРУУЛДАГ ЧЕНЖ БАЙСАН ЭНЭ ЗАЛУУ МОНГОЛ УЛСАД ЮУ Ч ХИЙЖ БҮТЭЭГЭЭГҮЙ БАЙЖ ЯАГААД ИНГЭЖ МӨНГӨӨР БЯЛХААД БАЙГААГ ШАЛГАДАГ ГАЗАР АЛГА УУ . ШУДАРГА ЕРӨНХИЙЛӨГЧ ЭЛБЭГДОРЖ ОО. УЛААНБААТАР ХОТЫН ТӨВД НЭГ ОРЦТОЙ ОРОН СУУЦНЫ ДООРХ 30М/25М ГАЗРЫГ ХООРОНДОО НЭГ САЯ ДОЛЛАРААР ЗАРЖ БАЙГАА ЭНЭ ЦАГ ҮЕД ОЛОН ГАЗАРТАЙ. АЖИЛ ХИЙДЭГГҮЙ. БАЯЛАГ БҮТЭЭДЭГГҮЙ. ҮЙЛДВЭРЛЭЛ ЭРХЭЛДЭГГҮЙ ЭНЭ ЗАЛУУ МӨНГӨӨР БЯЛХАЖ АЙМГИЙН НААДМЫГ ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР БАЙЛАХААС ЯАХ ЮМ БЭ. ИЙМ ХҮМҮҮС ТӨР БАРИХААР ТӨРТ МАНХАН УРУУ АВИРЧ ЭХЭЛЛЭЭ. ХУУЛЬ, ЁС ЗҮЙ, ТӨРИЙН БОДЛОГО. БОЛОВСРОЛ, ХӨГЖИЛ ИРЭЭДҮЙ ХААНА БАЙНА АА. ИХ ХУРАЛД НАРАНХҮҮ ЭГЧТЭЙГЭЭ, ЮМТАЙБАЯР, СУЛБИЛЭГ, АНДБУЗАР,ЭНЭБИШ� �ЙН МОХОЧИР,ЛҮДЭЭЖА� �ЧИН, УМДОРЖ, ГАЧИГДОРЖ, ЯЛТАНХУЯГ, УТБОЛД ЖААЛБАНДИ, ЦОЧИРБАТ, ХАРВИН, ЮУНХОРОЛ, АРААСША ,ДӨЛЗОЛМА НАР СУУЖ БАЙНА ГЭЭД ТӨСӨӨЛ ДӨӨ АЙМШИГ.
-
Anonymous (May 21, 2012 6:45:27 pm )
хоосон толгой, дээлнээс өөр зүйл ярьчий гэхээр толгой нь хүрдэггүй, дээлээ хэзээ өмсөхөө бид өөрсдөө мэдийдаа,
-
Anonymous (May 21, 2012 7:09:32 pm )
Энэ бүүр солиорлын дээд цэгтээ хүрлээ. төгөлдөр нь үхээд бүүр баларч байгаан байна л даа
-
Anonymous (May 21, 2012 7:13:13 pm )
deel oms gej hashgirsaar 4 jil ni duusah uym bn. ehner huudee arag barij toruil geseer ongoroh uym bn. heddugeer zuund amidarch bnaa. harin ter eh orniihoo bsigali shoroog hamgaaliya geed bgaa ni unen
-
Anonymous (May 21, 2012 9:57:32 pm )
ЖАВХЛАНД БАЯР ХҮРГЭЕ.ЦАГАА ОЛЖ ГАРЧ ИРЛЭЭ БОСОО ЗАЯАТАЙ МОНГОЛЧУУД МИНЬ МОНГОЛ ОРНОО АВАРХАД НЭГ ХҮН Ч БАГАДАХГҮЙ ШҮҮ
-
Anonymous (May 21, 2012 9:58:45 pm )
КОМЕНТЕРНИЙ НОГООН ХУВЦАС ӨМС ГЭЭГҮЙ НЬ ЯАМАЙ ДАА
-
Anonymous (May 21, 2012 10:22:40 pm )
ЖАВХЛАН ДУУЛАХГҮЙ БАЙХ НЬ ХЭНД ХАМААТАЙ ЮМ ТЭНЭГ НОВШ ЧИНЬ ХАЛХ МӨН ҮҮ
-
Anonymous (May 21, 2012 11:48:06 pm )
ene vneeehhhheeeeerrr eerrrggvvvvv mal bn aa yaahara im ergvv bdg bn aa oor hiih yum alguu ene sdaaad
-
Anonymous (May 22, 2012 2:22:39 am )
DUUCHIN JAVHLAN SHAR HADNII EMNELEG RUU ALHAAD MARSH!!!!!!!!!!!!!!!!
-
Anonymous (May 22, 2012 9:00:42 am )
Javhland amjilt husie. Chi ih hurald zaaval garnaa. Ard tumen chamaig mash ih demjdeg shuu. TV-eer saihan yariltslaga ogoorei. Olon eejuudiin tsagaan suu chamaig demjih bolno oo. AMJILT
-
Anonymous (May 22, 2012 9:44:41 am )
ene sain bolovsroogui nohor bolivol yasiimbe/
-
Anonymous (May 22, 2012 12:39:37 pm )
Uneheer heleh muu muuhai ug oldohguimaa tanag sda yum aa neerei
-
Anonymous (May 22, 2012 2:38:41 pm )
haraal idsen durvudiin shees yu gej soliorood bgaa shees ve,,,ter haraal idsen uvsdaa deelee umsuud boov oo maajaad yvj bval taarna,,,hoshnogo chin,,kkkkk
-
Anonymous (May 22, 2012 5:05:39 pm )
Äýìæèæ áàéíà. Ìîíãîë äýýë ºìñ¿¿ëáýë ÿäàæ ýõ îðîíäîî áàéíà ãýäãýý ìýäýæ, ç¿ðõ ñýòãýë íü àðàé ººð áîëîõ áàéõ ø¿¿.
-
Anonymous (May 22, 2012 8:59:45 pm )
үндэсний хэл соёлоороо бахархдаг энэ залууг нэг гаргаад үзвэл зүгээр л байх…
-
Anonymous (May 22, 2012 9:02:33 pm )
eh oronoo gesen setgel ni saihan yumdaa daanch buruu nam songoloo doo bi tuuniig demjdeg bailaa duuchnii huvid bish l dee getel odoo huuduutai hu namd elseed baihdaa yahav dee nogoon malgaitnuud eh ornchdiig huis temtersen dee javhlan chi tenegtehiin deedeer tenegtej hu namd orj baidaq
26 Comments