antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
May 21, 2012 1 comment

Чуулган ирцгүй шахам хуралдав

нийтлэсэн Admin

УИХ-ын чуулганы өнгөрсөн баасан гаригийн үдээс хойших нэгдсэн хуралдаан 15.00 цагт эхлэх товтой байсан боловч хагас цаг өнгөрсөн ч гишүүд танхимдаа цуглараагүй л байлаа. Хуралдааныг даргалахаар УИХ-ын дэд дарга Г.Батхүү чуулганы танхимд ганцаараа сууж эрхэм гишүүдийг хуралдаанд морилон ирэхийг дотоод сүлжээгээр дуудуулсан боловч арав гаруй гишүүн л цугларсан юм. Ингээд чуулганы ирцийг хүчээр шахам бүрдүүлээд хуулийн төсөл, УИХ-ын тогтоолуудаа хэлэлцэж биш шууд баталж эхэлсэн юм.

Хуралдааны эхэнд Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2013 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Д.Ганхуяг урсгал зардлыг нэмэх шаардлагагүй гэсэн анхааруулгыг Сангийн сайдад хандан хэлж байлаа. Үүний дараа байнгын хорооны дэмжээгүй саналуудаар санал хурааж төсвийн алдагдал ДНБ-ний хоёр хувь байна гэж төсөлд тусгаад байсныг УИХ-ын гишүүн Д.Ганхуяг, Н.Батбаяр нарын саналаар тэг байх ёстой хэмээн үзэж гишүүд дэмжлээ. Ингээд хуулийн төслийг хоёрдугаар хэлэлцүүлэгт шилжүүлэв.

Дараа нь гурван ч хуулийн төслийг батлав. Тодруулбал Авлигын эсрэг хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж, гишүүдийн 70 гаруй хувийн саналаар баталсан юм. Мөн Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж, холбогдох байнгын хороонд нь шилжүүлсэн юм. Энэ хууль батлагдсанаар газар өмчлөх хугацааг 2018 оны тавдугаар сар хүртэл сунгах ажээ.

Харин анхны хэлэлцүүлгээр нь баталсан гурав дахь тогтоол нь Зарим байгалийн цогцолборт газрын хилийн заагт өөрчлөлт оруулах тухай УИХ-ын тогтоолын төсөл байлаа. Хуулийн төслүүдийг хэлэлцэх явцад асуулт асууж, санал хэлэх гишүүн төдийлөн байсангүй. Санал хураах үед гишүүд хажуу дахь суудлын товчлуурыг хэд хэдээр нь дарж санал хураалгаж байлаа. Энэ үед УИХ-ын гишүүн Су.Батболд үг хэлсэн юм. Тэрээр “Бараг ирцгүй шахам байж хууль баталж байгаа энэ үйлдэл чинь надад таалагдахгүй байна. Бусад гишүүд нь яагаад чуулганд суухгүй байгаа юм. Арав гаруйхан гишүүн өдөржин сууж хууль баталлаа. Бид ямар шийтгэл хүлээж байгаа юм уу. Би парламентад гурав дахь жилдээ сууж байна. Өнөөдрийнх шиг ийм цөөхөн гишүүнтэй хууль баталж байсныг үзсэнгүй” хэмээн шүүмжилсээр чуулганы танхимыг орхив. Түүний ийн хэлэхийг тоож анзаарах гишүүд байсангүй. Зарим нь бүр бие биенийхээ зургийг дарж өөрсдийгөө зугаацуулж байлаа. УИХ дахь МАН бүлгийн гурван залуу гишүүн С.Бямбацогт, Ж.Сүхбаатар, Ж.Энхбаяр нар төгсөлтийн зураг татуулж буй мэт зэрэгцэж суугаад зургаа авахуулж байв. Ингээд үдээс хойших хуралдаанаар арав гаруй хуулийн төсөл хэлэлцсэн юм.

А.БИЛЭГ


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

1 Comment

  • Anonymous (May 22, 2012 9:30:04 am )

    Монголчуудаа бид ийм хуулиа дээдэлдгүй,ёс төдий хувийн эрх ашгийг дээд цэгтээ бодогдсодыг УИХ-Д гаргачихсанаа эргээд хараад үздээ,ёр чуулганыг ийм маягтайгаар оромдон явуулдаг л байхгүй юу,хаширах болоогүй юу?хууртах болоогүй юу?яагаад бид хүнээ шударгаар яагаад сонгож чадахгүй байнаа,битгий мөнгө харалдаа?битгий яанаглцгаал даа?битгий авилаг авалдаа,шудрага байялдаа,муу луйварчдыг битгий сонгоцгооё?МАХН-ыг гаргая,харин шилж байн гаргая

antalya rent a car