Үргэлжлэл. Олон нэрийн ганц утга “Хонхот хүүхэлдэй ганцхан дуутай харин бид нар олон дуутай…” гэдэг дээ. “Тэр” үнэндээ түмэн нэртэй. Нэг нь “Дэлхийн энхийн их наадам”, түүнийг үндэслэгч нь Мүүний хүү Хён жин бөлгөө. Энэ байгууллагын нэрийг GPF хэмээн англиар товчилдог. Монголд байгаа салбарынхан нь байгууллагаа шашны бус гэж нотлох бөгөөд тэгж ч ухуулдаг. Сан Мён Мүүн анхнаасаа “шашин” гэгдэхийг хүсээгүй аж. Тэрбээр Энхийг бүтээгч дэлхийн иргэн номдоо “… Гэхдээ сүм гэдэг нэрэнд тийм ч их дуртай биш. Сүм гэдэг үгний утга нь “Заах цуглаан” юм. Шашин гэдэг нь “Оргил охь сургаал” гэсэн үг юм… Миний хүсч буй зүйл бол ямар ч шашны урсгалгүй сүм юм” гэжээ. Эндээс мүүнизмийн бантан эхэлдэг. Чухамдаа бол үндэслэгчтэй, шүтээнтэй, судар номтой, ёс зүйтэй, зан үйлтэй, дагалдагсадтай нийгмийн институцийг “шашин” гэдэг. Энэ тодорхойлолтод нийцэж байвал шашин мөн бөгөөд коммунизм үүнтэй яв цав таардаг билээ. Дашрамд сануулахад бөөг “шашин” хэмээн мэтгэгчид бас нэгийг бодоорой. Гэхдээ энэ байгууллагыг цаашид үзэл онол гэдэг утгаар нь “мүүнизм” гэвэл хэн хэндээ гомдолгүй биз ээ. Мүүнистүүд дотроо нэг, хоёр дахь үеийнхэн гэхчилэн зиндаархдаг. Цаашаа үргэлжлэх юм биз. Нэгдэх үеийнхэн мэдээж эрх мэдэл, эд баялагт илүү ойр. Үүнээс улбаалсан хэрүүл төрсөн эх, хүү хоёрын дунд ч гарч байж. Нүүрээ барах тоолондоо харин нэрээ сольдог аргатай ч юм шиг. 2007 оноос One family under God уриатай зохиогдох болсон Дэлхийн энхийн их наадмын тэргүүн Хён Жин Мүүн 2004 онд Чёнпонд хийсэн семинарынхаа үеэр “…Гэвч Эв нэгдлийн сүмийг эргэн хараад үзвэл бүгд шалбааг болж орхисон. Үнэндээ тэнгэрийн утга учир бүхий зам мөрөөр явж байгаагийн учир шалтгаан нь юу вэ? Ямар (нэг) зүйлийг авахын тулд энэ зам мөрөөр явж байгаа юм уу? Бурхан хүн төрөлхтний түүхийг ингэж эхэлсэн юм уу? Аягүй, хэтэрхий дэндүү байна” гэж хэлж байжээ. Ерөөс тэрбээр энэ семинар дээр нэгдүгээр үеийнхэн, түүн дотроо Тунгил группын удирдлагуудад эд мөнгөнд тархиа алдсаны учир сүмдээ шинэ хөрөнгө оруулна гэдэг санаагаа хэлсэн байна. Хүн төрөлхтөн энэ гэр бүлд харъяалагдах олон юмыг чухам юу гэж тодорхойлохоо мэдэхгүй л сууна. Үнэндээ www.maranta.mn сайтад бичсэнээр “шашны байгууллага ч юм шиг, төрийн бус байгууллага ч юм шиг үйл ажиллагаатай” юм. Гэхдээ юу ч гэж нэрлэсэн байлаа дэлхий нийтээрээ “Эв нэгдлийн сүм” гэж л хүлээн авдаг. Бүр “Хүн гүрнээс гаралтай ард түмнүүдийн энхийн их наадам” гэсэн байлаа ч тэр. Мүүнийхэн овтой улс. Аль нэг орныг хамарсан чухал үйл явдлыг зүгээр өнгөрөөнө гэвэл гонж. Нэг нэр бодож олоод л очоод наалдчихна. Бүх үйл ажиллагаа нь “Шашны зорилго юу вэ? Бурханы хүслэнт дэлхийг цогцлоон бүтээх үйл. Илүү олон хүнийг шашны дэлхий рүү гэрчлэн оруулах гэж хичээж чармайж байгаагийн учир нь илүү олон хүнийг Бурханы иргэн болгохын төлөө юм. Бүх хүн Бурханы ард болчихвол манай дэлхий дахин дайн дажин, үймээн самуунгүй, энхтайвны дэлхий болно. Эцэстээ шашны явах зам нь энхтайван билээ” гэх Энхийг бүтээгч дэлхийн иргэн номын үзэл санаагаар төгсөнө. Төөрсөн төр Хэдэн сарын өмнөөс UBS телевизээр Дэлхийн энхийн их наадамд ажиллах хүсэлтэй солонгос хэлтэй хүмүүсийг бүртгэж байгаа зар цацагдав. Олон улсын үйл ажиллагаа хэзээнээс солонгос хэлээр явдаг болсныг гайхасгээд өнгөрлөө. Удалгүй “Дэлхийн энхийн их наадам” ТББ-ын зохиох “Хүн гүрнээс гаралтай ард түмнүүдийн энхийн их наадам” гэгч Монгол улсын Ерөнхийлөгчийн ивээл дор болох юм гэдгийг мэдэж авлаа. Мүүний шашинд Монгол улсын иргэн хэн боловч элсч болно. Амь амьдралаа зориулаг, хамаа алга. Монгол улсын Үндсэн хуулиар олгогдсон эрх нь бичээстэй бий. Ямар ч төрийн бус байгууллага нь тэдэнтэй хамтарч, хуулиар хориогүй юу ч хийсэн дурны хэрэг Ардчиллын зарчим ийм. Харин төв талбайд байрлуулсан сурталчилгааны самбар дээр Монгол улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Монгол улсын Гадаад яамны эмблем байх юм. Хажууд нь Монголын үндэсний олон нийтийн телевизийн лого ч бас харагдана. Наадмын хөтөлбөрийг үзлээ. Наймдугаар сарын 25-ны өдөр Чингис хаан болон Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөснөөр эхлэх уг наадам үнэхээр төрийн хэмжээнд болох аж. Төрийн ордны Их танхимд “Жинхэнэ гэр бүл”-ийн “жинхэнэ ажиллагаа” явагдах нь. Монгол төрийн зарим түшээ Энхийн их наадмын олон хөтөлбөрийн заримыг хамтран зохион байгуулах гэнэ. Харин тусгай үүрэг гүйцэтгэгч Элчин сайд Б.Батхишиг “Дэлхийн Монгол туургатны энхийн их наадам” гэдэг томъёоллоор тогтоолын төсөл гардан бэлтгэсэн гэдгээ хэллээ. Улмаар 239 тоот тогтоол ёсоор уг наадамд Засгийн газрын нөөц хөрөнгөөс 150 сая төгрөг гаргахаар шийдсэн аж. Гадаад харилцааны яам сайт дээрээ “Дэлхийн монгол туургатны энхийн их наадам болно” гэдэг мэдээ ч оруулж. Мүүний хүүгийн наадамтай адил огноотой уг ажиллагааг зохион байгуулах хорооны дарга нь сайд Г.Занданшатар юм байна. “Дэлхийн монголчуудын чуулган”-ы ерөнхийлөгч Ц.Гомбосүрэн, “Энхтайван найрамдлын төлөө холбоо”-ы ерөнхийлөгч Д.Цахилгаан нарт ч тус тусад нь үүрэг хүлээлгэжээ. Үргэлжлэл бий… “Үндэстний тойм” сэтгүүлээс
Холбоотой мэдээ
-
Anonymous (May 19, 2012 8:45:31 pm )
hujaa elbegee mongol ulsiig samuuruulah neg arga ni shuu dee. korea-aas mongo avaad l mongoliin gazraas ogood bas odoo ene neg hachin yum oruulj irj tom bayar bolgoj temdeglesen
-
Anonymous (May 20, 2012 2:31:19 am )
2013оны 01сарын 01-нээс байгалийн баялгийн өмч хувьчлалаар бүх лиценз гэрээ цуцлагдаж, иргэдийн өмчлөлд тэгш хуваарилалтаар шилжиж ирнэ.2014оноос Монгол улс Европын холбооны гишүүн болно. дэлгэрэнгүйг facebook.com/HUTULBUR
-
Anonymous (May 20, 2012 5:53:25 pm )
Ene muunii surgaali neg l bishdee. Mongol bol minii tersen eh oron geed lektc deeree soliorch bnlee. Mash zalitai muuhai humuus bainaleedee. Shashin. Yagaad bish gej. Burhan. Aas. Yum guigaad baih chini bilee. Ochirbat. Guai hurtel. Gishuun ni yum bilee. Urlag soyoloor ni damjuulj. Kolonchloh geed. Baigaa yum bishuu. Ene. Manaid bol heregguidee
-
Anonymous (May 21, 2012 9:50:32 am )
tagnuul tsagdaa hvchnii baiguullaga yugaa hiigeed manaraad yavaad bga yum be ajlaa hiigeed iimerhvv gadnii ayuliig zailuulaachee.
-
Anonymous (May 21, 2012 11:14:48 am )
Elbegdor Muunii ih bagsh tsoltoi gesen. Solongost gazar nutgaa zarsan
-
Anonymous (May 21, 2012 2:04:22 pm )
enend ordog teneg molgoluud olon bgaa ni haramsaltai. jinhene eej aav geel ehelne dee…. uuriinh ni turuulsen eej aav ni hulhi yum bhoo… ehner nuhuruu mvvn bagshaaraa zaalgana ene ter geel ………..
-
Anonymous (May 21, 2012 9:28:24 pm )
ерөнхийлөгч Монгол улсад монгол улсийн төсвийн мөнгөөр мүүний шашныхны энхийн наадам нэртэй далдуур бол улс орны тусгаар тогтнолд ч хортойгоор нөлөөлж мэдэх арга хэмжээг зохион байгуулахаар бүүр сурталчилгааний самбар аа хүртэл босгоод амжсан байна. Дэлхий дээр энэ бүлэг хүмүүсийг найрсгаар гар таталгуй хулээн авч бүр төрийн хэмжээнд хундэтгэл узуулдэг ганцхан улс байдаг Тэр нь Монгол хэмээн эдний сумийнхэн бахархангуй яриж байхийг миний бие мэдэх юм. Туугээр ч ул барам ноён ерөнхийлөгчийг Харвардад сурч байхад нь хүртэл холбоотой байсан талаар дурсан байсан. Эндээс ерөнхийлөгч Моон изминхний хэрхэн яаж ямар холбоотой байсан нь үгээр тодорхойлж бичилтгүй ойлгомжтой байгаа биз дээ. Иймээс би Монгол улсийнхаа иргэний хувьд энэ их наадмийг манай улсад бидний мөнгөөр зохион байгуулахийг эсэргүүцэж байгаагаа илэрхийлж байна. Эрхэм ерөнхийлөгч Моонд төлөх өрөө миний Монголын тусгаар тогтнолоор төлөхийг эсэргүүцэж байна!!! ЭС бөгөөс ардчилсан ерөнхийлөгч алдарт Моон 2 ийн амрагийн харьцааны талаар чинжүү шиг гашуун чихэр шиг үнэн али алинийг ни гаргаж тавих болноо би.
7 Comments