Олон нийтийн сүлжээний Facebook сайт өчигдөр буюу баасан гарагт олон улсын бирж дээр анх удаагаа хувьцаагаа гаргасан юм.
Nasdaq олон улсын бирж дээр анхны арилжаа 38 доллароор эхлэн 10 хувийн өсөлттэй буюу 42 доллар хүрсэн ч арилжаа хаагдах үед буурч, 38.37 доллар болжээ. Facebook-ийн хувьцаа эхний өдрийн арилжаагаараа төдийлөн ашиг олохгүй гэж олон хөрөнгө оруулагч өмнө нь тооцоолж байсан юм. Facebook сайтыг үүсгэн байгуулагч, компанийн гүйцэтгэх захирал Марк Зукерберг Нью Йорк дахь NASDAQ бирж дээр нээлтийн хонхыг цохисноор арилжааны эхний 30 секундэд 82 сая хувьцаа гараас гар дамжин арилжаанд оролцожээ. Энэ өдөр нийтдээ 566 сая хувьцаа арилжаанд орсон нь Америкийн зах зээлд анхны арилжаагаар хамгийн их хувьцаа солилцсон худалдаа болсон гэсэн амжилт тогтоожээ.
Олон нийтийн сүлжээний хамгийн том сайт болох Facebook 38 доллароор 421 хувьцааг гаргасан байна. Энэ нь интернэт компанийн хамгийн том IPO аж. Facebook сайт нь үүсгэн байгуулагдаад 8 орчим жил гаруй хугацаатай болсон ч нийт хөрөнгө нь ихээхэн өргөжиж байгаа бөгөөд өнгөрсөн онд л гэхэд дангаараа 1 тэрбум долларыг зар онлайн зар сурталчилгаанаасаа олжээ.
Тус сайт нь IPO үнээ анх 24-35 долларын хооронд гаргахаар тооцоолж байсан ч бирж дээр гаргах хувцааны хэмжээгээ 25 хувиар өсгөн үнээ 34-38 доллар болгосон.
Мэргэжилтнүүдийн зүгээс тус сайтын хувьцааны цаашдын өсөлтөд тодорхой хариулт өгөх эрт байна гэж үзэж байгаа юм. Олон улсын бирж дээр IPO хийсэн онлайн компани хэд хэд байгаа бөгөөд тэдний жишээг дурдвал.
Онлайн тоглоомын Zynga 2011 оны 12 дугаар сард анхны худалдаагаа хийхэд 5 % бууралтай байсан бол LinkedIn сайт өнгөрсөн оны 5 дугаар сард анхны арилжаагаа 2 дахин өсгөж, одоо ч гэсэн хувьцаа өсөлттэй байгаа аж.
С.Отгонбаяр
залуу.ком
Холбоотой мэдээ
-
Anonymous (May 19, 2012 7:43:53 pm )
Aldaatai bichsen bna. Nasdaq 40 orchim min tech saatal garsan $ 38,2318 haagdsan zereg tashaarsan medee bna hoish doo anhaarna uu
-
Anonymous (May 19, 2012 10:32:58 pm )
Нью Йорк дахь NASDAQ бирж gej yamar birj baidiin. Joohon medeeleltei bai l daa
2 Comments