antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
May 17, 2012 5 comments

Партизан

нийтлэсэн Admin

Саяхан фашизмыг ялсаны ойг оросууд тэмдэглэж, хэдэн өдөр зурагтаар тувт байлдаантай кино үзлээ. Зугаатай байв.

Солонгос, Монголын сериалуудаас уйдсан болоод тэр үү, эсвэл багадаа ихээхэн байлдаж тоглодог байсны харгай юу, бүү мэд, хоёр шөнийг нүд анилгүй дэлгэц ширтэж өнгөрөөлөө.

Одоо гол юмандаа оръё. Нэг кинон дээр нь дайсанд эзлэгдсэн нутаг дээр галт тэрэг дэлбэлдэг үндсэн ажилтай Зөвлөлтийн партизан залуу дайны дараа тосгондоо ирээд төрсөн ааваасаа ийн асууж байх юм. “Та бол эх орноо хамгаалагч биш. Урвагч. Партизан болоогүй. Би үнэхээр ичиж байна. Яах гэж фашистуудад тусалж байв, та” гэх зэргээр загнаж, эгээтэй л эцгийгээ буудаж алах юм болов. Гэтэл эцэг нь ийн өгүүлж байх ийм.
“Хүү минь дээ, эх орон гэдэг чинь энэ тосгон, ээж дүү нар чинь, гэр орон, манай хөршүүд. Би эдгээрийг фашистуудаас  хамгаалсан юм. Тэгэхээр эх орноо хамгаалсан байгаа биз, аан” хэмээхүйд хүү нь аавынхаа цээжинд тулгасан бууныхаа амыг аяархнаар доош буулгаж харагдлаа.

Энэ киноны хэсгийг нэг нөхөрт зориулан өгүүлж буйгаа ний нуугүй хэлье. Энэ бол Ардчилсан намын генсек ноён Д.Эрдэнэ-Бат. Дэлхий цөмөрчих вий хэмээн тогоруу зөөлөн гишгэж явдаг юм гэнэ билээ гэдэг шиг нэг их бужигнуулаад байдаггүй, чимээгүй талдаа энэ нөхөр яс юман дээр явдаг шигээ зөөлөн уян хүн биш. Маш хатуу байр суурьтай нэгэн. Фанатик маягийн ч гээд хэлчихэж болно. Ямар ч байсан ардчилсан хүн биш. Харин жинхэнэ улаан хувьсгалч маягийн санаатай учраас хэн нэгнийг яаж ч хэлмэгдүүлж мэдэх нөхөр хэмээн намынхан нь жийрхдэг юм.

Генсек Д.Эрдэнэбат партизан нь партизан. 1990 оны ардчилсан хувьсгалын партизан. Ерөнхийдөө 22 жил партизанчилж байгаа гээд хэлчихэд болно. Энд бас нэг онигоо хэлэх үү. Дэлхийн II дайн дуусаад бараг 20-30 жил болж байтал Беларусын ойгоос нэгэн партизаныг Зөвлөлтийн чекистүүд барьжээ. Ингээд түүнд дайн дууссан, 20 гаруй жил болж байна, бид коммунизм байгуулахын тулд ингэж, тэгж ажиллаж байна гээд колкоз, сосхозоо үзүүлсэн юм биздээ. Гэтэл нөгөө партизан үүнийг нь хараад, “Би 20 жилийн турш Зөвлөлтийнхөө галт тэргийг дэлбэлсэн байна шүү дээ” гээд енгэнтэл уйлсан тухай юм. Үүнийг би бас л АН-ын генсек Д.Эрдэнэбатад хаяглаж байна. Яагаад гээч. Тэрбээр ямар ч байсан цаг үеийн түүчээ хүн биш. Дуугүй хүний доодох нойтон гэдэг шиг чимээгүй гэтэж байгаад намынхан доторхи фракцаараа хийлгэдэг үйлдэл нь тун хорлонтой байдаг юм.

Товчхондоо түүний тархинд зөвхөн АН-ынх гэсэн батлахтай гишүүд тэр дотроо МҮДН гэсэн фракцийнхан л багтаж явдаг. Тийм учраас бүхнийг фракцийн хүрээнд явуулна. Яг л партизан отряд шиг.   Энэ партизанууд эдүгээ тэртээх он жилүүдийн “найзууд” шигээ жинхэнэ агуулгаар нь дайснаа буудаж галт тэрэг дэлбэлэхгүй. Гэхдээ явуулж байгаа хорлонтой аргууд нь яг партизаны шинжтэй байдаг. Эдүгээ АН-д л гэхэд эрхэм генсек Д.Эрдэнэбатын командалсан “партизан отряд” хорлон сүйтгэх ажиллагаандаа аль хэдийнэ орсон байна.

Генсек Д.Эрдэнэбат яасан гэхээр УИХ-д нэр дэвших хүмүүсийн хажуугаар өч төчнөөн “хорлон сүйтгэгч”-ийг бэлтгэжээ. Фракцаас нь дэвшүүлсэн хүнийг гаргахгүй бол эдгээр хорлон сүйтгэгчдээ “дэлбэлэх” ажилд явуулна. Өөрөөр хэлбэл хүсэл нь биелэхгүй бол журмын нөхрийнхөө хажуугаар бие даан нэр дэвшиж намынхаа нөхрийг хорлоно гэсэн үг. Товчхондоо ийм. Намаа хорлоно доо гээд бодож суудаг генсек гээд боддоо.

Аливаа намын генсект сонгуульд зөвхөн намаа ялуулах ганцхан зорилго байдаг. Ялах арга нь харин эдүгээ огт өөр өөр болж байгаа. Түүнээс биш нэг хэсэгтээ бид зорилго нь аргаа зөвтгөдөг гэсэн агуулгаар бүх зүйлд хандаж ирсэн юм. Энэ утгаараа сонгуульд ялахын тулд хэн нэгнээ алахаас наахнуур юм болгож байсан даа. Нэг эх оронгүй хүмүүс шиг л загнацгааж байлаа.

Үүнийг эдүгээ ихэнх намын удирдлагууд ойлгодог болж. Ганцхан хамгийн ардчилалтай гэгддэг АН-ын генсек л ойлгоогүй бололтой, амнаасаа үг дуугаргах болгондоо нөгөө намынхнаа зүхэх юм. Ер нь ямар ч намын генсект миний намын, хүний намын гэж ард олноо ялгах хэрэг байдаг юм уу? Сонгуулийн ганц сарын хугацаанд хэн юу хийхээрээ л өрсөлдье гээд байхад мань хүн л ганцаараа муу муухайгаараа дуудалцья гээд байгаа нь нөгөө л партизаны шинжээсээ салж чадахгүй байгаагийн харгай юм.

Одоо чинь улс төр байтугай нь даяаршаад байгаа учир сонгуулийнхаа үед бодлогоороо өрсөлдөөд, бусад үед нь улс эх орноо хөгжүүлэхийн төлөө хамтран зүтгэхийг эрхэм зүйл хэмээн үздэг болсон байна. Манай Д.Эрдэнэбат шиг дарга нар л нам гэхээрээ дайснууд мэт хуваагдан, өстөн мэт мөнхөд үзэлцэх юм шиг үзэл бодлоосоо огт салахгүй байгаа нь харамсалтай. Ер нь байнгын мөнхөд партизаны дайн дэгдээж, цаг үргэлж бүс нутгийн шинжтэй тулаан хийхийг улс төр хэмээхээ болив. Товчхондоо нэг эх оронтой хүмүүс дэлгэсэн тэрлэг шиг газар нутаг дээрээ дээшээ хараад хамтдаа тарвалзаж хэвтэхийн төлөө эв эеийг хаа сайгүй  хичээх болсон байна.

Тиймээс партизан маягаар араас хутгалж, шөнө галдаж,  “галт тэрэг” дэлбэлж, партизан маягаар байнга “харанхуйгаар” гэтэж, мөнхөд тагнаж, иш мухаргүй эх орон хэмээн хашгирахдаа дээр өгүүлсэн шиг төрсөн эцгийгээ хүртэл нударчих гээд байдаг явдал эдүгээ хоцрогдлоо. Өөрөөр хэлбэл ХХ зуун хойно хоцорч “партизаны дайн” үлгэр болсныг өнөөгийн залуус мэдэрч байна.

АН-д партизанууд хэрэгтэй байсан. Тэд хэргээ хийсэн. Үүргээ гүйцэтгэсэн. Гавъяатай. Одоо харин шинээр партизан тодрох шаардлагагүй. Ялангуяа энэ намын нэрээр тодорч араар нь нөгөөхөө нудрах бодлого барих нь партизан хүний л зан. Яасан ч генсекийнх биш. Генсек хүн өдгөө нэг нам бус, нэг эх орон гэдэг үүднээс бүхнийг харах ёстой байх. Намын генсек фракц бус намынхаа үүднээс улс төрийг харах ёстой биз. Энд дайн дууссан хойно 20 жилийн турш галт тэрэг дэлбэлсэн партизаны тухай онигоог дахин ярих нь илүүц байлгүй дээ.

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

5 Comments

  • Anonymous (May 17, 2012 5:38:11 pm )

    yun teneg yum bicheed bgaan be hunii ner hundiig unagaah gesen arga l bna sh dee, ene bichsen yumand chin er oligtoi avchih medleg alga

  • Anonymous (May 17, 2012 7:34:47 pm )

    songuuli oirtohoor Erdenebatin ner hunded ataarhaad uheh ni ee.Darabch daldaih baih aa.

  • Anonymous (May 17, 2012 7:49:51 pm )

    unen yum bichjee

  • Anonymous (May 17, 2012 9:13:19 pm )

    СОНГУУЛИЙН ШЕЗО .

  • Anonymous (May 18, 2012 10:31:49 am )

    Нэр төрд халдах гэсэн оролдлого, захиалгаар бичүүлээ юудаа. Нэр цэвэр улс төрч хэдий ч УИХ-ын сонгуульд даанч одгүй улс төрчдөө. Бөхөөр бол Гарьд П.Сүхбат юмуудаа.Амжилт хүсье. Одоо л гарахгүй бол дахиад шаснгүй болж байгааг энэ нийтлэл харуулж байгааг ойлгох хэрэгтэй.Алалцаад бай. Багануураас МАН-ын гишүүн дэмжигч сэтгэгдэл үлдээлээ.

antalya rent a car