antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
May 16, 2012 Comments are off

Н.Энхбаярыг өлсгөлөн зарлаж байхад хажууд нь бууз, хуушуур аваачиж харуулан дарамталж байжээ

нийтлэсэн Admin

Цагдаа хуулийнхны талаар ам дамжсан янз бүрийн яриа гардаг. Хүчээр хэрэг тулгадаг, тамладаг, дарамталдаг гэх зэргээр. С.Зоригийн хэрэгт сэжиглэгдэж баривчлагдаж байсан Б.Даваа, Н.Балхжав нарыг дарамталж, хүн амины хэргээр шоронд орох уу, хулгайн хэргээр ял эдлэх үү гэж тулгасан тухай өөрсдөө ч, өмгөөлөгч нь ч ярьж байгаа.

Энэ бол зүгээр наад захын жишээ. Саяхан нэг танил маань жижигхэн зодооны хэрэгт орооцолдоод хэд хоног байцаагдаж. Гэтэл мөрдөн байцаагч нь элдвээр янаглан хорлож, хулгайн хэрэг хүлээлгэх гэж оролдсон гэж байгаа. Энэ мэт хүнийг тамлах, яргалах, хилс хэрэг хүлээлгэх байдал хууль хүчнийхний дунд газар авч байгаа тухай одоо ч яригдсаар. Үүнийг МАХН-ын дарга Н.Энхбаярын мөрдөн байхдаа амссан яргалал, тамлалын жишээ батлах шиг боллоо. Өчигдөр түүнийн энхэр О.Цолмон мэдээлэл хийхдээ ярьж байна билээ. “Манай хуулийнхан Германы яргачдын аргаас суралцсан байх. Эсвэл 1937 оны үеийн хэлмэгдүүлэлтийн үеэр хэрэглэж  байсан тамлах аргыг одоо хэрэглэж байна” гэж. Жишээ нь, хүн өлсгөлөн зарлаад, ямар нэг зүйлийн төлөө тэмцэж байхад хажууд нь бууз авч ирж тавьсан гэсэн. Цагдан хорих төвийн хоол гэж юу байх нь ойлгомжтой. Сайндаа л адууны махтай, шар будаатай хоол өгч байгаа биз. Тэнд хоригдож байгаа хүмүүст бууз хийж өгч, эрхлүүлнэ гэж байхгүй нь лавтай. Тиймээс нөхдүүд зориудаар амттай бууз захиалуулж, өлсгөлөн зарлаж байгаа хүний дэргэд тавина гэдэг өөрөө дээд зэргийн тамлал мөн биз. Үнэр нь хамар цоргиод яаж тарчилж байсан бол гэж бодохоор дотор арзагнаж байна. Хэрвээ мань хүн тэвчээр алдаад идчихвэл тэгээд өнгөрөө. Хэргээ хүлээж, буруу ухаарсан болж таарна шүү дээ. Нөгөө талаар элдэв хүмүүс байнга эргэж очиж, уулзаж, янз бүрээр сэтгэл зүйн дайралт хийж байсан юм билээ. Мөн хоигдож байсан өрөөнд нь орж, элдвээр доромжилж, камераар бичлэг хийж байсан гэсэн. Хуулийнхан ингэж л хүнийг “янаглан хорлож”, элдэв хэрэг хүлээлгэж, яах ч аргагүй байдалд оруулж чаддаг юм байна. Энд Н.Энхбаярыг өмөөрөх гэсэнгүй. Зүгээр л Монголд хуулийн байгууллагийнхан, эрх баригчид ямар аймар, хуульд захирагддаггүй, хүнийг өт хорхой болгодог юм бэ гэдгийн жишээг харуулах гэсэн юм. Тэртээ 1937 онд одоогийн МАН, тэр үеийн МАХН-ынхан хүмүүсийг хэрхэн хэлмэгдүүлж, буудан алж, ял хүлээлгэж, эх орны уран барилгын дурсгалыг сүйтгэж, оюунт хүмүүсийг устгаж байсныг  одоо эргэн сануулж байна. Уг нь ардчилал хөгжсөн оронд ард түмэн бүх эрх мэдлийг атгадаг бол манайд эрх мэдэлтнүүд бүхнийг атгадаг буруу жишиг тогтоод удаж байна. Н.Энхбаяр ямар том эрх мэдэлтэй хүн билээ. Тэр яаж ч мэдэх чадалтай, эрх мэдэлтэй, хөрөнгөтэй хүн. Гэхдээ л түүнийг манай хуулийн байгууллагийнхан хөөрхөн янаглаж дөнгөж байна. Энэ бүхний цаана хууль шороотой хутгалдаж байгаа юм. МАН-ын томчуудыг улстөрөөс ямар нэг байдлаар холдуулахгүй бол удахгүй Монгол Улс хятадын аль нэг баяны эзэмшдэг эх газар болох вий дээ.

Н.Пунцагболд

монголын мэдээ сонин


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car