antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
May 15, 2012 6 comments

Байрны үнийн хөөс хагарахыг хүлээ

нийтлэсэн Admin

Орон сууцны үнэ гаарч байна. Өнгөрсөн жилээс хойш өдөр хоногоор өслөө. Таван шард гурав өрөө байрыг 120 сая төгрөгөөр зарна гэсэн зар уншив. Таван шард гурван өрөө байрны үнэ ийм байхад хотын төвд ямар ханштай байгаа нь тодорхой. Дор хаяж л 10 саяар илүү дуугарах байлгүй. Солонгост ажил хийж хэдэн төгрөг цуглуулаад ирсэн хүн өнгөрсөн жилийн намар хуучин орон сууц авахаар эрэл сурал болжээ. Тухайн үед 42-60 ам метр талбайтай байр 60-75 сая төгрөг үнэтэй байж. Мөнгө нь хүрэхгүй болохоор нь хямдрахыг нь хүлээхээр болжээ. Гэтэл 60 ам метр талбайтай байрны үнэ 100-120 сая төгрөг болж, 50 хувиар өсөв. Байрны үнэ хямдарна гэж сонин хэвлэлээр ярилцлага өгч байсан барилгын салбарынхны үгэнд итгэсэн нь түүнийг амаа барихад хүргэжээ.

Орон сууцны үнийн хөөс одоо ид сагаж байна. Хөөсрөх болсон шалтгаан бий. Улаанбаатарын хүн амын 66 хувь гэр хороололд амьдарч байгаа учир хэдэн жилдээ эрэлт дундрахгүй. Энэ эрэлт дээр ашиг хийх гэсэн иргэд, зуучлагч компаниудын сонирхол яваа. Үл хөдлөх хөрөнгө зуучлалын компаниуд байрны үнийг хөөрөгдөхөд гар бие оролцдог. Хэдий хэр үнэтэй зарж чадна. Төдий чинээ ашиг нь нэмэгддэг учраас тэд хөөсрүүлэх дуртай. Барилгын салбар илт сэргэж орон сууц худалдан авах хүмүүсийн тоо олширсон 2007 онд үл хөдлөх хөрөнгө зуучийн компаниуд иргэдийн байраа зарах үнэ дээр 4-5 сая төгрөг нэмж халаасаа түнтийлгэж байсныг гэрчлэх хүн бий. Хуучин орон сууцаа худалдах гэж байгаа хүмүүс томруулах, Зайсанд байртай болох, шинэ байранд амьдрах хүсэлтэй байгаагаа  илэрхийлэн захиалга өгч байгааг үл хөдлөх хөрөнгө зуучийн мэргэжилтэн дуулгаж байна. Иргэд, дээрээс нь үл хөдлөх хөрөнгийн зуучийн компаниуд үнэ хөөрөгдөж байгааг хүчээр шийдэх боломжгүй. Зах зээлийн үл үзэгдэгч гар л зохицуулна.

Засгийн газар “100 мянган айлын орон сууц” хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлыг Цагаан сартай давхцуулан шавдуулав. Хөтөлбөрт хамрагдсан орон сууцны зээлийн хүүг жилийн зургаан хувь болголоо. Энэ бол бодит хөнгөлөлт. Байр авахаар Төрийн банкнаас жилийн 18 хувийн хүүтэй, 20 жилийн хугацаатай 40 сая төгрөг зээлсэн хүн сард 480 мянган төгрөг төлж байна. Тэгвэл 40 сая төгрөгийг 20 жилийн хугацаатай, зургаан хувийн хүүтэй зээлсэн хүн сард 280 мянга орчим төгрөг төлнө. Хүүнээс сард 200 мянган төгрөг хэмнэж байгаа юм. Хүмүүс өнөө маргаашгүй зургаан хувийн хүүтэй зээлээр орон сууцанд орчих юм шиг хэсэг хөөрцөглөөд намжлаа. Хүмүүсийн яарсан уур амьсгал ч сувгуудын гижгийг хөдөлгөөд байрны үнийг хөөсрүүлсэн байх талтай.

Засгийн газар “100 мянган айлын орон сууц” хөтөлбөрт багтсан байрны үнийг 1.2 сая төгрөгөөс хэтрүүлэхгүй байхаар зарласан. Хөтөлбөрт оролцох хүсэлтэй компаниуд ч хүлээн зөвшөөрлөө. Төр хөтөлбөрийн орон сууцны хороолол, хотхоны газар, ус, цахилгаан хангамжийг өөрийн зардлаар шийдэж өгнө. Бас Засгийн газраас барилгын материалыг гаалийн татвараас чөлөөлөх арга хэмжээ авах санаачилга гаргалаа. Ийм шийдвэр гаргавал барилгачид байрны үнэд 10 хувийн татвараа шингээхгүй.

Хөгжлийн банк хамгийн түрүүнд  “100 мянган айлын орон сууц” хөтөлбөрт 200 сая ам.доллар нийлүүлэхээр зэхжээ. Энэ бол 4000 байр санхүүжүүлэх мөнгө. Хөтөлбөр ирэх жил улам идэвхжинэ. Яараад хөөстэй үнэтэй байр худалдаж авах уу, эсвэл хүлээж байгаад хямдхан, шинэ орон сууцанд амьдрах уу гэдэг таны л сонголт. Улаанбаатарт хуучин байрны ам метр талбайн үнэ хоёр сая төгрөгт хүрсэн байна. Тэгвэл шинэ орон сууцны ам метр талбайг дээд тал нь 1.2 сая төгрөгөөр худалдана. Ченжүүд, үл хөдлөх хөрөнгө зуучийн компаниуд танд 800 мянган төгрөгийн хөөс идэхийг санал болгосоор. Хөтөлбөр хэрэгжээд хүмүүс хямд үнээр шинэ байр сонгоод эхэлмэгц сагаад байгаа хөөс хагараад хоёр дахин буурч, шалдаа буух вий. Тэр цагт амаа барихыг хэн ч хүсэхгүй.

Т.Энхбат
www.time.mn

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

6 Comments

  • Anonymous (May 15, 2012 10:10:05 am )

    Яг үнэндээ бодлогогүй төр ямар их гай болдгийн тод жишээ ш дэ.Томчуул бүгд байртай болчихсон учраас тэд нарт байрны үнэ өсөх нь ямарч хамаагүй асуудал. Одоо харин иргэд мөнгөө дараад л хүлээж байх хэрэгтэй. Намар аяндаа шалдаа бууна. Өвөл бол бүр ч бууна гэж бодож байна. Байр үнэтэй байхад гээд одоо зөндөө байр баригдана. Тэгээд борлуулалтгүй болоод үнэ унана. Өвөл болохоор дулаан цахилгааны үнэ хий төлөөд ирэхлээр бушуухан зарахаа л бодох байлгүй дэ. Би ингэж л бодож бна.

  • Anonymous (May 15, 2012 10:53:07 am )

    tiimee ene archaagui toroos bolj bna tsaashad bairnii une buurna gej buu naid shine eh uusver ba 5-r tsahilgaan stanz gartal

  • Anonymous (May 15, 2012 11:31:17 am )

    kkk. unendee naad baishinguud chini chanargui sh dee. enkhtaiwanii guurnees uragsh bairsan baishin saihan bairsan bsan ch horsnii asuudalaas bolj neg l odor asuudal daguulana. hotiin towiin baishinguud standardiin daguu orlogiin setk hiij bairsan baishin bgaa gej bodoj bna uu? 12 cm toosgon haniig 9-12 dawhar hurtel bairj boldog gej haanahiin yamar nomond bichsen bna haigaad olood ogoh hun bna uu?

  • Anonymous (May 15, 2012 2:05:14 pm )

    bodlogogui turuus bolj unuudur munguu tsuluulj bair avah geed zutgej bgaa zaluuchuudad mash ih sadaa bolson arga hemjee zohion baiguulsan shvv dee. Iim bhad nad metiin nuhurteigee munguu tsaash naash ni hiij uursduusuu haramlaj huuheddee usuj tornih taatai orchin burduulj shan amidrah geed zutgej bgaa, munguu tsugluulj bsan bidend mash ih saad bolloo.
    Unuudur bi Mongold amidrah sonirhol alga.Tanil tal, gadna dotnii nz nuhuduuruu damjuulj gadagshaa garah ni hamgiin haylbar. Nadad henees ch dutahaargui medleg mergejil bna. Ard tumnee tsuhruld oruulj bgaa iim turtei eh orondoo bi yaj amidrah yum be? Zaluusaa. Bi uls turch bolood ene buhniig shan bolgono gevel esest ni ooroo tiim hun bolno esvel aluulna hils hergeer shorond yavna. Nadaar dutah bish dee. Zunduu l nzuud maani olon gadaadad amidarch bna. Shan l bna. GAdnii orond eh orondoo amidrahad hetsuu bhad gadnii orond buren neelttei bolson tsag bna. Uneheer heleh ch ug alga. DENDUU TENEG BOLJEE MONGOL ORON.UG NI BI MONGOLIIN OHIN UR NI YUMSAN DAA

  • Anonymous (May 15, 2012 2:26:55 pm )

    bair avahgui l bail daa. hudlaa nerelheed zeel avaad orond orood hereg bna uu

  • Anonymous (May 16, 2012 9:52:17 am )

    Bairnii une ene yanzaaraa buuxgui l dee. Negent l turuus oligtoi dorvitoi tus bolox alxam xiixguigees xoish.Ertxen shig 1 uruu ch xamaagui bair avch bsan n l deer bxdaa. Yadaj l bairnii une usvul dagaad l usnu shuudee. Xooson mungu xadgalaad l bval une tsene n ulam l buurax bolno.

antalya rent a car