antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
May 11, 2012 7 comments

Д.Батхуягийн хэрэгт холбогдуулан “Саусгоби сэндс”-ээс гадна 40 гаруй компанийг шалгаж эхэлжээ

нийтлэсэн Admin

Ашигт малтмалын газ­раас “Саусгоби сэндс” компанийн тусгай зөв­шөөр­лийг түдгэлзүүлсэн билээ. Мөн хэд хоногийн өмнө Авлигатай тэмцэх газрын  долоон ажилтан тус компанид шалгалт хийж, байрыг нь  битүүм­жилсэн бөгөөд  тайлан баланс, цахим шууданд нь шалгалт хийж эхэлсэн байна. “Саусгоби сэндс”-ээс гадна Д.Батхуягийн хууль бусаар ашигт малт­малын  тусгай зөвшөөрөл олгосон 40 орчим компа­нийг шалгаж байна. Эхний ээлжинд  Хята­дын хөрөнгө оруулалттай компаниуд  Авлигатай тэмцэх газрынхны ан­хаар­лыг  татаж байгаа гэнэ. Иргэдийн болон Ашигт малтмалын газрын  зарим албан тушаалт­нуу­дын  мэдүүлэг, мэдээл­лээс үүдэн Д.Батхуягийн хууль бусаар олгосон, сэргээсэн тусгай зөв­шөө­рөлтэй компаниудыг ийн шалгаж эхэлжээ. Нэг үгээр хэлэхэд Д.Батхуя­гийн ли­цен­зийн наймаа­тай хол­богдуулан шал­гаж бай­гаа  аж. Д.Батхуя­гийн  лиценз хууль бусаар ол­госон энэ хэрэгт  Ерөн­хий сайд С.Батболд, УИХ-ын гишүүн С.Баяр нар хол­богдож  магадгүй болоод байгаа  тухай албаны эх сурвалж мэ­дээл­сэн юм. “Саусгоби сэндс” компа­ни­тай С.Баяр холбоотой байж болох баримт  хууль хянал­тын­ханд олдсон гэнэ. Гэхдээ одоогоор хэргийг дөнгөж мөрдөж, шалгаж эхэлж байгаа болохоор хэрхэх нь то­дор­хойгүй, сэжиг таамаг төдий байгаа аж.  Юутай ч Авлигатай тэмцэх газ­рын  шалгах жагсаалтад 40 гаруй компанийн нэр бий гэнэ.

Ашигт малтмалын газрын  дарга байхдаа Д.Батхуяг нэлээд олон компанийн  тусгай зөв­шөөр­лийн эрхийг сэр­гээжээ. Тухайлбал, “Ком­мод” ХХК-ийн 7583Х ду­гаартай тусгай зөвшөөр­лийг 2009 оны тавдугаар сарын 25-нд, “Хэрээжи” ХХК-ийн 134641Х ду­гаар­тай тусгай зөвшөөр­лийг 2009 оны наймду­гаар сарын 6-ны өдөр, “Азаргын гол чонот” ХХК-ийн 13926Х дугаартай тусгай зөвшөөрлийг 2009 оны наймдугаар сарын 11-ний өдөр, “Алтан тахь” ХХК-ийн 10153Х дугаар­тай тусгай зөвшөөрлийг 2009 оны наймдугаар сарын 31-ний өдөр, “Афро азиа минералз” ХХК-ийн 13844Х дугаар­тай тусгай зөвшөөрлийг 2009 оны наймдугаар сарын 31-нд тус тус сэргээсэн байна.

Энэ нь бүгд түүний албан ту­шаал, эрх мэдлээ ашиглан Ашигт малтмалын тухай хууль болон Монгол Улсын бусад хууль тог­тоом­жуудыг зөрчсөн гэж үзэж байгаа аж.

Д.Батхуягийг энэ долоо хоно­гийн эхээр цагдан хорих төвд саатуулсан билээ. Түүнд  2011 оны хоёрдугаар сарын 17-нд про­ку­ро­рын байгууллага анх эрүүгийн хэрэг үүсгэсэн юм. Харьяаллын дагуу энэ хэргийг өнгөрсөн хо­ёр­ду­гаар сарын 21-нд Авлигатай тэм­цэх газар хүлээн авч шалгаж эхэл­сэн байдаг. Тэрбээр Ашигт малт­ма­лын газрын даргын албан тушаалд очсон даруйдаа их хэм­жээ­ний  тусгай зөвшөөрлийг хууль бусаар бусдад олгож, сэргээсэн нь тог­тоогд­жээ. Даргаар ажилласан эх­ний долоон сарын хугацаандаа л гэхэд 43 тусгай зөвшөөрлийг хууль бусаар сэргээсэн нь тог­тоогдсон байна. Иймд Д.Батхуягт Эрүүгийн хуулийн 264 дүгээр зүй­лийн хоёр дахь хэсэг буюу төрийн албан тушаалтан эрх мэдлээ хэт­рүүлсэн гэж үзэн хэрэг үүсгээд байгаа юм.  Мөн “Гол мөрний урсац бүрэлдэх эх, усан сан бүхий хам­гаалалтын бүс, ойн сан бүхий газар, ашигт малтмал хайх, ашиг­ла­хыг хориглох тухай хууль” хэрэгжиж, ашигт малт­ма­лын хай­гуу­лын болон тусгай зөв­шөө­рөл олгохыг тодорхой хуга­цаа­гаар хориглосон журам гарсан үед  эрх мэдлээ ашиглан, 192 зөвшөөрөл олгосон  хэмээн анх буруутгагдаж байсан.

Энэ 192 зөвшөөрөл дотор Зоост-Уул, Баян нуур, Алтан од, Гурван тэс, Шааж­гайн гол, Хонгор толгой, Баян ноён зэрэг нутгийн ардуудын сүслэн зал­бирдаг байгалийн үзэс­гэ­лэнт тог­тоц бүхий газрууд олон бий. Түү­ний хууль зөрчсөн энэ үйлдэл зөвхөн “Гол мөрний урсац бүрэл­дэх эх, усан сан бүхий хам­гаа­лалтын бүс, ойн сан бүхий газар, ашигт малтмал хайх, ашиг­лахыг хо­риглох тухай хууль” зөр­чөөд зог­сох­гүй  тусгай зөвшөөрлийн эрхийг нь цуцалсан  хэд хэдэн компанийн эрхийг сэр­гээ­сэн  дээрх явдал юм. Ин­гэхдээ их хэмжээний авлига бус­даар зуучлуулан авдаг байсан байж болох сэжүүр гарчээ. Д.Бат­хуягт холбогдох энэ хэрэгт хууль бу­саар олгосон лиценз нь ямар учир­тай  болохыг   нягтлуулахаар шин­жээ­чийн баг томилж байсан байна. Шинжээчийн багийн тодор­хойлс­ноор тэрбээр  Засгийн газрын нэр бүхий гишүүний дэмжлэгтэйгээр   бусдаас их хэмжээний авлига аван тусгай зөвшөөрлийг олгож, сэргээж байсан бололтой. Д.Батхуягийг  өнгөрсөн оны хоёрдугаар сард хуулийнхан саатуулах гэж байсан аж. Үүнийг мэдсэн  Ашигт малт­ма­лын газрын дарга Д.Батхуяг  Ерөн­хий сайд  С.Батболдтой уулзан “Наадам өнгөртөл энэ асуудлыг нам­жааж өгөөч. Үүний дараа өөрөө албан тушаалаа өгье” хэ­мээн гуйж явсан тухай нэгэн эх сурвалж ярьж байсан юм.

Түүнчлэн 2003 онд Н.Энхбаярыг Ерөнхий сайд байхад ОХУ-д төлөх их өрийг тэглэхийн тулд Оюу толгойн ордод хөрөнгө оруулах гэрээ хэлцэл хийж эхлээд байсан “Айвенхоу Майнз” компаниас 50 сая ам.долларыг Засгийн газрын нэр дээр зээлсэн байдаг  аж. Засгийн газар энэ өрийг  “Айвенхоу Майнз”-д эргүүлэн төл­сөн хэдий ч энэ зээлийн уршиг одоо хүртэл үргэлжилж байгаа гэх яриа ч байгаа юм.  Нэг үгээр хэлбэл их өрийг тэглэхийн өмнөхөн буюу 2003 оны арванхоёрдугаар сарын 16-нд Ашигт малтмалын газрын  уул уурхайн 40 гаруй лиценз нэг өдрийн дотор “Айвенхоу Майнз”-д шилжсэн байдаг гэнэ. Гэхдээ дээрх лицензүүдийг 50 сая ам.до­л­ла­раар авсан байдаг аж. Энэ 40 гаруй лицензийн зөвхөн нэгийг нь “Саус­го­би сэндс”-т 900 сая ам.доллараар үнэлж зарсан. УИХ-ын гишүүн С.Баяр  энэ хэрэгт зуучилсан гэх хардлага бий аж. Мөн  УИХ-ын гишүүнийхээ ажлыг хийхгүй  өвчтэй гэсэн шалтгаанаар  АНУ, Канадад урт хугацааны аялал хийгээд үе үе Монголд ирдэг болсон нь түүнийг Р.Фрийдландтай дотно холбоотой гэж улс төрийн хүрээнийхэн ч ярьдаг болжээ. Нөгөө талаар Д.Бат­­хуяг С.Баярын хүн бөгөөд Ашигт малтмалын газрын даргын сууд­лыг С.Баярын тусламжтайгаар хүртсэн гэнэ. Энэ хэрэгт мөн Н.Энх­баярыг  ч холбож буй мэдээлэл бий. Д.Батхуяг анх С.Баярын тус­ламж­тайгаар  АМГ-ын суудалд хүрч чадсан бол тэнд очсон цагаасаа албан тушаалдаа үлдэхийн тулд Ерөнхий сайд С.Батболдыг багагүй тойглосон гэдэг. Энэ ч утгаараа АМГ-ын даргын албан тушаалыг өгснийхөө дараа Ерөнхий сайдын орон тооны бус зөвлөх гэсэн сэтэр зүүж дөнгөсөн. Харамсалтай нь Ерөнхий сайдын зөвлөх болоод л ба­ривчлагдчихсан нь тоогүй.  Д.Бат­хуягийн Ашигт малтмалын газрын дарга болоод л бараг хууль бус лиценз олгогч гэж хэвлэлээр цоллуулж ирсэн нэгэн. Тухайлбал, Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутаг байгалийн баялгийн нөөцөө­рөө улсдаа толгой цохидог. Тус  суманд алт, зэс, нүүрс зэрэг ашигт малтмал элбэг. Гэтэл Оюу толгойг тойрсон баялагтай газруудад ашигт малтмалын 41 тусгай зөв­шөө­­рөл олгосон байна. Тэдгээр тусгай зөвшөөрлийн ихэнхийг нь 2008-2009 онд олгожээ. Нэг үгээр хэлбэл Д.Батхуягийн үед энэ зөв­шөөр­­лүүд олгогдсон гэсэн үг юм.  Энэ зөвшөөрлийг хэн хэн гэдэг хүнд өгснийг доорхи хүснэгтээс харж бо­лох юм.

Г.ЯЛГУУН

ӨДРИЙН СОНИН-МЭДЭЭ.МН


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

7 Comments

  • Anonymous (May 11, 2012 2:03:59 pm )

    bayr ,bat huyg ,bat bold nariig dawhwar shalgah hergtei ed nar bol niilej ih vum tsohison nuhudvvd jenhene mapi nar bga vum

  • Anonymous (May 11, 2012 2:07:49 pm )

    ted nar awilga heli hahuuliin munguurei songuuliin shouga hiij adr tvmend hudal amlaj ywa hvmvvs ene zuwhun barigdsan ni barigdaagvi uchuun hulgai bga tiimees bvgediig ni ulaa sn shalgah hergtei

  • Anonymous (May 11, 2012 5:26:04 pm )

    bayr,bat bold ,bathuyg ed nar bol mungnii tuluu ulsa hudaldahad belen nuhudvvd shvvdee ed bol luuwarchid gartsaagvi mun er ni ardiin nam songuuliin zardalaa awilgiin munguur bosgoj bga ni vnen shvvde ene bol zuwhun zah ni

  • Anonymous (May 11, 2012 5:38:06 pm )

    bat bold songuulid ner dewshiheer huwsgulid vu yrij ywlaa namiinhaa neriig muutaglaadaa ee onig,onig

  • Anonymous (May 11, 2012 5:39:04 pm )

    bat huyg onig ,onig

  • Anonymous (May 11, 2012 5:40:22 pm )

    bat huyg huwsguliin ard tvmeniig saihan huurj baijee iimel nudvvdee

  • Anonymous (May 12, 2012 8:36:30 pm )

    боловсрол мэдлэг маруухан ,хөнгөн нимгэн хүнийг ашиглаж байгаад С.Баяр өөрийнхөө оронд хаячихаад явчихсан бишүү.энэ нь том хүний хүн гэж хөөрч сагсуурч хууль бус юм хийж байж дээ

antalya rent a car