antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
May 10, 2012 8 comments

“Амь нас нь аюулд тулсан асуудал байхгүй”

нийтлэсэн Admin

Урьдчилан хорих 461-р  ангид хоригдож байсан МАХН-ын дарга Н.Энхбаярыг эмчилгээ хийлгэх шаардлагатай хэмээн үзэж, өнөөдөр Клиникийн нэгдсэн II эмнэлэг рүү шилжүүлсний дараа ШШГЕГ болон ЦЕГ 16.00 цагаас хамтарсан мэдээлэл хийлээ.

ЦЕГ-ын Олон нийттэй харилцах албаны дарга Т.Сайнжаргал “Хэвлэл, мэдээллийн хэрэгслээр Н.Энхбаярыг суллагдсан, батлан даалтад гаргасан, мөн сулласан учир II эмнэлэгт хүргэн эмчлүүлж байгаа гэх мэт  ташаа мэдээлэл гарч байна. Албан ёсоор мэдэгдэхэд, Н.Энхбаярын таслан сэргийлэх арга хэмжээг цуцлаагүй байгаа. Түүнийг цагдаагийн байгууллагын хяналт дор нарийн мэргэжлийн эмчилгээ хийлгэхээр II эмнэлэгт авчирсан. Үүнийг албадан эмчилгээ гэж үзэхгүй” гэсэн юм.

Харин ШШГЕГ-ын Тогтоол гүйцэтгэх газрын дарга, дэд хурандаа Ц.Очгэрэл “Эмч нарийн зөвлөгөөний шийдвэрээр Н.Энхбаярыг өнөөдөр /V.09/ 14.00 цагийн орчим II эмнэлэгт авчирсан. Н.Энхбаярын хувьд ухаан алдсан, шоконд орсон, амь нас нь аюулын ирмэгт тулсан асуудал огтхон ч болоогүй. Одоогийн байдлаар ар гэрийнхэн нь гурван удаа уулзаад байгаа. Тавдугаар сарын 05-ны орой хорих 461 дүгээр ангид ирмэгц нь түүний эхнэр О.Цолмон, хүү Э.Батшугар нарыг Прокурорын газрын хяналтан дор уулзуулсан. Мөн хоёр хоногийн дараа буюу тавдугаар сарын 07-ны өглөө эхнэр О.Цолмон нь, өчигдөр /V.08/ хүү Э.Батшугар нь мөн уулзсан. Таслан сэргийлэх арга хэмжээг цуцлаагүй тул хэвлэл, мэдээлэл болон ар гэрийнхэнд нь тухай бүр мэдээлэл хийгээд байх шаардлагагүй” гэв.

ШШГЕГ болон ЦЕГ-аас ийн мэдээлэл хийхийн өмнө МАХН-ын дарга Н.Энхбаярын эхнэр О.Цолмон, түүний өмгөөлөгч О.Баасанхүү, Б.Оюунбилэг нар II эмнэлэг дээр ирж, эмч нараас мэдээлэл өгөхийг шаардсан юм. О.Цолмон нөхрийнхөө биеийн байдлын талаар мэдээлэл авахыг хүсч байгаагаа сэтгүүлчдэд ярилцлага өгөхдөө хэлж байв. Харин “Гэр бүлийнхнийг нь Н.Энхбаяртай уулзуулах уу” гэсэн асуултад ШШГЕГ-ын Тогтоол гүйцэтгэх газрын дарга Ч.Очгэрэл “Хэрэв ар гэрийнхэн нь хүсэлтээ бичгээр илэрхийлбэл уулзуулахад бэлэн байгаа. Түүнээс биш хүн бүр хүссэнээр хэн нэгэн хүн тэдэнд мэдээлэл өгөх боломжгүй. Бид Н.Энхбаярыг бололцоогоороо гэрийнхэнтэй нь уулзуулж байгаа. Эмч нар нь шаардлагатай гэж үзвэл биеийн байдлын талаар мэдээлэл хийх байх” гэлээ.

Д.ЖАРГАЛСҮРЭН


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

8 Comments

  • Anonymous (May 10, 2012 9:04:23 am )

    ЭНХБАЯРЫН АВГАЙ ЦОЛМОН ТА ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ХЭРЭГСЛЭЭР ДАМЖУУЛАН НӨХРИЙНХӨӨ ТАЛААР ТАШАА МЭДЭЭЛЭЛ ӨГҮҮЛЖ ШОУДААД ХЭРЭГГҮЙ ШҮҮ. ЗҮГЭЭР Л БАЙДГААРАА Л БАЙ Л ДАА. МОНГОЛ ЭМЭГТЭЙН ХАТАН УХААНТАЙ БАЙ.

  • Anonymous (May 10, 2012 9:05:45 am )

    ЦОЛМОН ТА ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ХЭРЭГСЛЭЭР БУРУУ МЭДЭЭЛЭЛ ӨГЧ НИЙГМИЙГ ТУРХИРАХ ХЭРЭГГҮЙ ШҮҮ.

  • Anonymous (May 10, 2012 9:08:12 am )

    TSOLMON TA HEVLEL MEDEELLIIN HEREGSLEER TASHAA MEDEELEL UGCH NIIGMIIG TURHIRAH HEREGGUI SHUU. MONGOL EMEGTEIN HATAN UHAANTAI BAI.

  • Anonymous (May 10, 2012 9:09:24 am )

    бичсэн юм яагаад гарахгүй байнаааа

  • Anonymous (May 10, 2012 11:17:27 am )

    ochgerel henii omnoos yu yarij bgaagaa medehgui amisgaa.udahgui tanaihand neg iim yum bolnoo harj bgaarai.chamaar naad tomtsuul huuheldei hiij bgaag medej bgamuu chi.

  • Anonymous (May 10, 2012 1:47:33 pm )

    muusain buunii nohoinuud
    elgegdorj ch gesen gadniihnii utsan huuheldei shuu deeee etsciin etsest

  • Anonymous (May 10, 2012 8:26:09 pm )

    amisgaa ch geh shig. chi ooroo amisgaagui yu deerh hun? zugeer morooroo onogdson ajlaa hiij bgaa humuusruu bitgii notsoj eldveer doromjloochdee.hen neg ni ene ajliig hiij l taaraashdee, tordoo l zutgej uurgee guitsetgej bshdee naad humuus chini. doromjildog humuusee l doromjlooch tehuu ta nar.

  • Anonymous (May 11, 2012 5:32:54 pm )

    hunii tsusand ed mongond shunasan muusain nohoinuud tanar tun udahgyu uhliin muugaar uhnee ene 76 bol mongoloo hudaldsan fashistuud baina shuu tanariin hoich ye bas ihl zovondoo monh tenger har j l baigaadaa ene uls ornoo yamar bolgosniig tanar hardaa hezee negen tsagt mongolchuud tashuuraa bariad bosondoo nohoinuudaa elbegee dorligjavaa hurtsaa yanhan shuugch naraa tanariig monhod haraah bolnoo mongoliin ard tumen tun udahgyu shuu

antalya rent a car