Ялангуяа улсын Ерөнхий прокурор Д.Дорлигжав албан тушаалын давуу эрхээр ийн Увс аймгийн Засаг дарга Э.Цасчихэр болон аймгийн ИТХ-ын дарга Д.Батсайхан нарыг албан тушаалаа урвуулсан, төрийн өмчийг завшиж үрэгдүүлсэн гэх хэргийн дор яллаж, олон жилийнхээ өс хонзонг авлаа хэмээн нутгийн иргэд нь дүгнэж байгаа бололтой.
Дөрвөн удаа Увс аймагт сонгогдох гэж “үзэж”, тэр тоолондоо өвдөг шороодсон ноён ерөнхий прокурорын чадах ажил нь ийм өчүүхэн арга байсан нь хөгтэй, бас өрөвдөлтэй эр хүн юм хэмээн шивэр авир хийх.
Тус аймгийн АН-ын угшилтай нөхдийн матаасаар үг хийж, бүр тэрийгээ бодит ажил болгож чадсан Д.Дорлигжав ба түүний нөхөд үүнийгээ тэмдэглэж архи ууж баярласан гэх сураг ч дуулдана.
Улс төрийн захиалгат ажлын золиос нь Э.Цасчихэр, ИТХ-ын дарга Д.Батсайхан нар ийнхүү, гэмгүй хэрэгтэн боллоо.
Гэвч энэ хэргийн ард яг юу байв аа.. Үнэхээр Увсын энэ дарга нар шоронд орох хүртлээ юу хийчихэв..
Төрийн албан хаагчийн орон сууцны барилгыг бариулах тендэрт өөрийн “Мөнхжим” компанийг ялуулсан, төсвөөс мөнгө нэмж авсан атлаа таван давхар баригдах орон сууцыг дөрвөн давхар болгосон хэмээн буруутгажээ. Түүнчлэн замын гүүрний ажлыг өөрийн компаниар гүйцэтгүүлсэн гэх хэргийг тулгажээ.
Бяцхан түүх сөхье. Төрийн албан хаагчдын гэх тодотголтой уг барилгын тендэрт “Ундарга-констракшн”, “ Арвижих-Увс”,” Мөнхжим-Өргөө” компаниуд консорциум болон орж ялсан ч хэл ам гарч “Мөнхжим -Өргөө” компаний нэрийг татуулсан бөгөөд тус барилгын бүх гүйлгээ “Ундарга-Увс” компаний дансаар хийгджээ. Харин Э.Цасчихэр даргын компани нь “Мөнхжим” бөгөөд энд “Мөнхжим-Өргөө” компанитай андуурал явагдсаныг уншигч та анзаараарай.. Уг орон сууц баригдах үе нь 2009 оны эдийн засгийн их хямралын үетэй давхцаж барилгын материалын үнэ нэмэгдсэний улмаас төсөв нь хүрэлцэлгүй зогсчээ. Энэ үед УИХ-аас тогтоол гарч улс орон даяар хийгдэж буй бүтээн байгуулалтад төсвийн тодотголоор мөнгө нэмж олгож байв. Э.Цасчихэр нарын хүмүүсийг буруутгаад байгаа орон сууцны барилгад олгосон нэмэлт мөнгийг ИТХ-ын 11 гишүүний шийдвэрээр ажлыг түргэвчлэх үүднээс гаргасан бөгөөд гишүүдийн 4 нь АН-ын гишүүд байсан гэдгийг анхааралдаа авна уу. Орон нутгийн төсөвт хохирол гараагүй, улсын төсөвт ч хохирол гараагүй гэдгийг Сангийн яам, орон нутгийн холбогдох хэлтэс нь бичгээр мэдэгдсэн баримт бий. Мөн түүнчлэн АТГ-аас хоёр ч удаа шалгаад хэргийн бүрэлдэхүүнгүй хэмээн хэргийг хэрэгсэхгүй болгосон баримт ч байна. Хохирогчгүй, хэргийн бүрэлдэхүүнгүйгээр зөвхөн яллахын тулд ял өгсөн нэгэн хэрэг ийнхүү нэмэгдлээ.
Энгийнээр хэлэхэд УИХ-аас гарсан тогтоолыг Засгийн газар биелүүлснийх нь төлөө Д.Дэмбэрэл дарга, Ерөнхий сайдыг барьж хорьдоггүй биз дээ. Тэгээд ч УИХ-ын шийдвэр нэг хүнийх байдаггүй. Түүнтэй адил орон нутагт хэрэгтэй чухал шийдвэрийг ИТХ олонхиороо гаргаж, Засаг даргын команд түүнийг хэрэгжүүлдэг. Өмнө нь хуулийн байгууллага хянаад хэрэгсэхгүй болгочихсон хэргийг сэргээн шалгаж, Засаг дарга, хурлын дарга нарыг сонгуулиас өмнө барьж хорьж байгаа нь улс төрийн зорилготой гэдэг нь тодорхой харагдаж байна.
С.Туяа
Холбоотой мэдээ
-
Anonymous (May 09, 2012 3:29:42 pm )
za neg muu deeremchin yavaa l biz
-
Anonymous (May 09, 2012 3:38:32 pm )
ял хийгээгүй хүнийг яахаараа хорьж өвчтэй болгож үхлийн хэмжжээнд аваачдаг юм бэ? ээ бол гэмт хэрэг,бүлэглэлийн сүлжээ,төрд аалз болж хувирчээ,хариуцлагаа тэртэй тэргүй өөрсдөө ачини,тээх чболох байх
-
Anonymous (May 09, 2012 3:52:46 pm )
za bitgii demii yum yaritsgaagaad bai, muusain zahialgiin daldaganuuruud. Tsaana n ch bas ilreegui, huleegeegui zunduu herguud bgaa. Dorligjav prokurort bayar hurgie, tsaash n ulam hovruuleed bgaarai
-
Anonymous (May 09, 2012 5:43:06 pm )
tsaschiher darga ch geh shig…. neg zahialgiin baagii l bn sh dee chi. luivarchdiig shorond hiihed yun ni buruu bgaan bvgdiin hiih heregtei. amjilt dorligoo
-
Anonymous (May 09, 2012 6:00:18 pm )
Хууль жинхэнэ утгаараа хэрэгжиж эхлэж байгаагийн дүр зураг гэж ард түмний олонхи нь ойлгож байгаа шүү.Үнэхээр буруу нь тогтоогдвол хэн бугай ч хоригдох тийм цаг үеийг бид 20 жил хүлээж суусан даа.Амжилт хүсье.
-
Anonymous (May 09, 2012 6:12:22 pm )
dorligjaw vhej dald oroocheeee
-
Anonymous (May 09, 2012 7:04:45 pm )
сайн байна хаана МАН байна тэндхийхнийг бүгдийг нь шийтгүүлэх хэрэгтэй тэгж байж орон нутагт навсайтал нь унагах хэрэгтэй дараачийн дугаарт жанлав төв аймгийн энхбат өвөрхангай баянхонгор сэлэнгэ ховд дундговийхниыг сайн хийгээд өг
-
Anonymous (May 09, 2012 7:09:27 pm )
Улсын мөнгө цусалсан нь үнэн бол бахаа хангах энэ тэр гэж юу байдын. Тэгээд ч Дорлигжав ял өгөө юу. Шүүх ял өгдөг болохоос
-
Anonymous (May 10, 2012 7:47:14 am )
Zov zov. Odoo hamgiin nerd garsnaas dornodiin zasag darga jargav biluu janchiv biluu nuhur, tuul goliin daguuh buh gazriig , zaisan bogd uultai ni zarsan zagdjav gedeg nohor ….. Geed l ulsaasaa urvasan hulgaichuudiig bugdiig ni yallaj uls ornoo avrah tsag bolson. Saya bas bogd haanii ordnii apu. Companii avch duusgaj arai amjaagui gazriig neg co ni avch barilga barij ehelj baina gene shuu. Eroosoo mongolchuud. Bosohoos oor arga ugui bolloo, oor uls ornoo avrah garts medej baigaa hun baina uu? Aa tegeed eronhiilegch maani hurtel solongOsuudiin gar hol bolj ulsiinhaa neg heseg buyu dornod aimgaas gazar tasdaj ogsniih nitoloo , orshooliin huuli gargasniih ni toloo, mongol ulsiig tsaaziin yalgui bolgoj baigaagiih. I toloo yal asuuh tsag mod irne
-
Anonymous (May 10, 2012 9:10:23 am )
sain bna estoi boon bayar boon bayar ardiin namiinhan shorond !
-
Anonymous (May 10, 2012 1:21:09 pm )
эрх үүргийн дагуу буруутай этгээдэд яллах дүгнэлт үйлдэж шүүхэд хүргүүлэх нь Дорлигжав прокурорын хийх ёстой ажил мөн ш дээ.Тэгээд ч ер нь Цасчихэр, Батсайхан 2 шиг нийлж идсэн хүмүүсийг эхнээс нь явуулж байгаад нь харин ч талархалтай хүлээн авч байна.Ерөнхий прокурортоо амжилт хүсье
-
Anonymous (May 10, 2012 5:58:20 pm )
Аймгуудын засаг дарга нар бүгд МАН-ын хулгайч нар.. тэд татвар төлөгчдийн мөнгийг яаж цөлмөж баяжиж байгааг ард түмэн харж байгаа. нам нь тэднийг идээд уугаад намдаа хандив өгөөд ард түмнээ шулаад бай гэж зориуд өөхшүүлж тавьж байгаа.Анх ийм байдлыг цэцглүүлсэн хүн нь Намбарын Энхбаяр. Ард түмэн та нар өөрсдийнхөө сум баг хороо хориныхоо дарга нарыг хараарай бүгд МАН-ын нөхдүүд байгаа. ТЭД бүгд их бага хэмжээгээр төсөвийн мөнгөөр баяжчихсан хамраа зангидчихсан мань мэтийг тоож харахааргүй болчихсон байна. Нэг муу багийн засаг дарга л гэхэд саяхан дарга болоогүй байхдаа мах дэлгүүрээс зээлээр авдаг байсан одоо ланд унаад л явж байна шүү дээ. Тэд сум багт ирсэн төсөв, төсөл бүгдийг хувааж идэж байна шүү дээ. Орон нутгын удирдлага, хяналт гэдэг юм үнэндээ байхгүй болсон байна шдээ
-
Anonymous (May 10, 2012 6:00:45 pm )
НЯМДОРЖИД ТАТВАР ТӨЛӨГСӨД ҮХЭЭСЭЙ
13 Comments