Н.Энхбаярын туслах Б.Тулга хэмээх залууг өнгөрсөн оны 12 сард “Өргөө” зочид буудлын хувьчлалтай холбогдуулан түр
баривчлаад сулалсаныг олон хүн мэдэж байгаа. Түүнийг даргатайгаа хамтран “Өргөө” зочид буудлыг хувьчилж авсан тухай биш төрсөн ах Б.Хуяг хэмээх залууг хаа байгааг тодруулах гэж баривчилсан гэдэг. Гэвч өнөөг хүртэл Буяагийн Хуяг хэмээх залуугийн сураг чимээ гарахгүй байна. Тэрээр Н.Энхбаярын хэргээс болон сүүлийн хоёр жил эх орондоо ирж чадахгүй болсон гэж эх сурвалж мэдээллээ. Хааяа найз нөхөдтэйгээ и-мэйлээр харьцдаг бололтой. Харин саяханаас АТГ, Улсын мөрдөн байцаах газраас Б.Хуяг гэж залууг эрэн сурвалжилж эхэлсэн мэдээлэл тарлаа. Мөн Нийслэлийн ИТХ-ын дарга Т.Билэгтийг бас хайж байгаа юм. Ийнхүү Н.Энхбаярын авлигал авсан гэх дуулиант хэргийг гэрчлэх хоёр хүн эх орноосоо яваад эргэж ирэхгүй байгаа учраас хуулийн дагуу авчирахаар ажиллаж эхэлсэн бололтой.
Б.Хуяг гэж хэн бэ? Түүнийг яагаад эрэн сурвалжлах болов? Тэр яагаад Н.Энхбаярын хамсаатан болов гэдэг асуудал анхаарал татаж байна. Буяагийн Хуяг гэх залуу “Хар дун” компаний захирал байжээ. Нийслэлийн ИТХ-ын 2007 оны аравдугаар сарын 17-ны 188 тоот тогтоолоор “Өргөө” зочид буудлыг “Хар дун” компанид шилжүүлснээс л хамаг хэрэг манджээ.
Тухайн үеийн Нийслэлийн Засаг дарга, одоогийн УИХ-ын гишүүн Ц.Батбаяр 2007 оны наймдугаар сард “Өргөө”, “Дүнжингарав” зочид буудлын менежментийг сайжруулах саналаа Нийслэлийн ИТХ-ын тэргүүлэгчдэд өргөн барьсан байдаг. Харин Нийслэлийн ИТХ-аас эдгээр зочид буудалд хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх төсөл сонгох шалгаруулах үүргийг зөрүүлээд өгчээ. Тэгтэл Ц.Батбаяр дарга ямар ч сонгон шалгаруулалт явуулалгүй “Өргөө” зочид буудлыг татан буулгаж Б.Хуяг захиралтай “Хар дун” компанийн 75, нийслэлийн өмчийн 25 хувийн оролцоотой “Дун-Өргөө” ХХК-ийг шинээр байгуулах асуудлыг Нийслэлийн ИТХ-даа оруулаад иржээ. Өөрөөр хэлбэл Ц.Батбаяр дарга дур мэдэж сонгон шалгаруулалт хийсэн ч гэсэн хаширлаад асуудлыг ганцаараа шийдвэрлээгүй юм. Тэгээд л Нийслэлийн ИТХ-аар Б.Хуягийн гэх “Хар дун” компани “Өргөө” зочид буудалд эзэн суужээ. Тэгэхээр тухайн асуудлыг хэлэлцсэн Нийслэлийн ИТХ-ын бүх төлөөлөгчид хэрэгт холбогдох ёстой болж байна. Харин одоогийн Гадаадын хөрөнгө оруулалтын газрын дарга Б.Ганзориг, Франц Улсад сууж буй элчин сайд Ш.Алтангэрэл хоёр эсрэг санал өгчээ. Учир нь “Хар дун” нь “Өргөө” зочид буудлыг авахаас найман хоногийн өмнө байгуулагдсан шинэхэн компани байж. Б.Хуягийн төрсөн дүү нь Н.Энхбаярын шадар туслах Б.Тулга гэж залуу бий. Ингээд л асуудлын учиг Н.Энхбаяртай очоод холбогдчихоч. Эх сурвалжийн мэдээлж байгаагаар бол Н.Энхбаяр туслахынхаа төрсөн ахын нэр дээр компани байгуулж “Өргөө”-г өөрийн болгожээ. Одоо “Дун-Өргөө” ХХК-ийн захирал Н.Энхбаярын хүү Э.Батшугар. Ийм л хэргээс болоод Н.Энхбаяр шалгагдаад байна. Хамгийн гол нь энэ бүхний учгийг тайлах, гэрч болох Б.Хуяг гэх залуу гадаадад гараад олдохгүй байгаа аж. Тиймээс л хуулийнхан уг асуудлын учгийг тайлахын тулд хилийн дээс давж “хайгуул” хийх хэрэгтэй болжээ. Н.Энхбаярыг “аавынд” суулгасан “Өргөө”, “Хар дун”, “Дун-Өргөө”-гийн алдарт түүх ийм юм.
24tsag.mn
Холбоотой мэдээ
-
Anonymous (May 09, 2012 10:42:26 am )
Za zail zail, elbegdorjiig bariach tiim svrhii ym Bol ! Mongoliin gazriig xyatadad ugch bgaa shinjaan uigar sda daa, enhbayariig sullaachee, nyamdorj gj Tom mengelsen sda shajaigaad durvud zangaa gargaad suutsan uu??? Ene xvniig vxexed bas untaj bsn gj helex vv
1 Comment