Ашигт малтмалын газраас “Саус гоби сэндс” компанийн тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлээд байгаа билээ.
Харин “Моннис” компанийн байранд байрлах “Саус гоби сэндс” компанийн ажлын байрыг өчигдөр оройн 22 цагийн орчим битүүмжилжээ.
Харин саяхан Авлигатай тэмцэх газрын арав орчим ажилтан тус компанид шалгалт хийж эхэлсэн талаар мэдээлэгдэж эхэллээ. Яг одоогийн байдлаар тус компанид хөд хорио тогтоосон бөгөөд хэвлэлийхнийг ч нэвтрүүлэхгүй байна.
Сүүлийн үед Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутагт орших Овоот толгойн ордыг ашиглаж буй тус компанийн хувьцааг хятадууд худалдан авах гэрээ байгуулсан гэх мэдээлэл хэвлэл мэдээллээр цацагдсаар байгаа билээ.
Улс төрчид, бизнес эрхлэгчид “Саус гоби сэндс” компани хяналтынхаа хувьцааны 60 хувийг Хятадын хөнгөн цагаан үйлдвэрлэгч төрийн өмчит “Чалко” компанид худалдахаар болсон тухай мэдээлэл цацагдсан.
Түүний дараа Ашигт малтмалын газраас тус компанийн тусгай зөвшөөрлийг түр түдгэлзүүлсэн энэ бөгөөд ийнхүү АТГ-ын хараа хяналтанд орсон байна. Бид цаашид энэ талаар үргэлжүүлсэн мэдээлсээр байх болно.
Б.Чухал
Холбоотой мэдээ
Comments are closed.