antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
May 6, 2012 1 comment

Мөнгөгүй хүний амь малын амьтай адал болсон байна

нийтлэсэн Admin

Ханхонгор сумын Хондот багийн малчин Б. Отгонбаяр:

Эрүүл мэндийн байгууллагыг сайжирлаа л гээд байдаг. Гэтэл хөдөө орон нутгийнханд сайжирсан юм харагдахгүй байгаа. Хөдөөний малчин аймагт юмуу Улаанбаатар хотод очоод шинжилгээ өгөхөд үнэ төлбөргүй байх ёстой. Үнэ төлбөргүй гэж Ламбаа сайд их ярьдаг байсан шүү дээ. Гэтэл амьдрал дээрээ тийм биш байна.

Саяхан Будангуй цавчир гэдэг газар хөдөө тал дээр нэг хүн ухаан алдаад уначихлаа. Цогтцэций рүү утасдсан чинь бензин байхгүй гэж байх юм. Номгон руу тургэн дуудсан чинь бензин байхгүй бензинээ аваад ирвэл очиж болно гэж байна. Хөдөө байгаа хүн би яаж хаанаас бензин олоод Номгоноос түргэн ирүүлэх билээ.

Тэгээд аймгаас найз нөхөдөөрөө яриулж байж эмч авч ирсэн. Хөдөөний хүний амь гэдэг юу ч биш болжээ. Манай багийн нэг иргэн Улаанбаатар хотод очиж үзүүлж, үзүүлж нэг cap болоод ирж хэвтээ гэж байна гээд ирсэн. Ирээд cap болоогүй нас барсан. Үхэхгүй бол ирээд эмчлүүлж гэж байгаа юм шиг хадвар судаалаас явуулсан байсан. Тэгэхээр мөнгөгүй хүний амь малын амьтай адил болсон байна. Тиймээс эрүүл мэндийн салбар дээрээсээ сайжирлаа гээд байдаг гэтэл дунд шатандаа маш хариуцлагагүй байна.

Бүхэл бүтэн сумын эмнэлэг бензингүй байна гэдэг юу гэсэн үг вэ. Тэгээд олон уурхайтай монгол орныг тэжээж байгаа гээд байдаг Цогтцэций сум шүү. Тэгэхлээр уул уурхай орон нутагт нөлөөлөөд байгаа нөлөө нь хаана явна вэ. Манай аймаг эмчилгээ оношлогооны том төв болсон гэнэ. Гэтэл тог тасарсан гээд шинжилгээ авдаггүй гэж байна лээ.

Миний бодлоор яаралтай шинжилгээ өгөх хүн байсан бол тог хүлээж байгаад үхэх л юм байна. Эмнэлэгт энгийн хүн очдоггүй яарсан сандарсан өвдсөн зовсон л хүмүүс үйлчлүүлж байгаа. Гэтэл яагаал аваарын мотортой байж болдогтүй юм. Эрүүл мэндийн салбар маш муу байгаа гэдгийг хэлмээр байна.

Уул уурхай манай аймагт үнэхээр хөгжиж байгаа. Үүнийгээ дагаад манай аймгийнхан хамгийн түрүүнд баяжих ёстой. Энэ томчууд 40 саяар морь авдаг байхад энгийн иргэд бүхэн ядаж л 4 саяар машин аваад уначих хэмжээнд хүрэх ёстой. Манай аймгийнхан хишиг илүү хүртэх хэрэгтэй. Гэхдээ уурхай хөгжиг гэж хүлээх хүлээлт бидэнд байхгүй. Яагаад гэхээр таван толгойн 4-р амны нөөц дуусаж байгаа гэж байна шүү дээ.

Харин бусад газраар нь гадныхан сорчлоод ашиглаад байна. Гадныхан баяжаад манайхан суугаад л үлдэх дүр зураг бидэнд харагдаж байна. Үүн дээр манай орон нутгийнхан анхаарч үзэх хэрэгтэй байна. Манай багийн хойт талаар хар зам тавигдах юм байна. Тэгэхлээр хамгийн түрүүнд энэ нутгийхан зам дагуу газар ав. Тэнд айрагны газар юмуу, хоолны газар, дугуй засвар гээд аж ахуй газрууд байгуулах хэрэгтэй. Хамгийн эхэлж Хондотынхон авах хэрэгтэй. Бид нарын дараа өөр хүмүүс авбал авна биз. Уугуул иргэд давуу эрхтэй байх хэрэгтэй. Ханхонгорынхон өөрийн нутагтаа давуу эрхтэй байх хэрэгтэй байна.

Ж.Сайнаа /Өмнөговь/
Эх сурвалж: “Монголговь”


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

1 Comment

  • Anonymous (May 07, 2012 1:16:26 pm )

    ee huurhii mongoliin baylgiig umnugowiinhon iluu hurteh ystoi gene shuu hutsdag haltar

antalya rent a car