“Би аахилъя, чи үүрэхийг нь үүр” хэмээх үнэг, чоно хоёрын шар тосны тухай үлгэрийг мэдэхгүй хүн ховор. Гэтэл үүн лугаа адил цэрэг, цагдаагийн салбарт сайн нэрийг генерал, хурандаа нар, муу нэрийг жирийн цэрэг, цагдаа нар үүрээд байх юм. Зэвсэгт хүчин болоод цагдаагийн ажилтныг хэдэн төгрөгний цалин авдаг, хэн ямар урамшуулалтай талаар бүгдийг нууцлахыг дээрээс тушаал болгож, бараг л нууцлалын гэрээ байгуулдаг. Тэгсэн атал төрөөс дэмжсэн гэрийн нэг ширхэг унь ч үгүй зүтгэж яваа тэдэнд сэтгэл буй. Гэтэл генералуудад улсаас хаус бэлэглэсэн аж.
Батлан хамгаалахын сайд Ж.Энхбаяр хариуцсан салбараа тэтгээд өгвөл ам сайтай болно гэж амташсан бололтой. Говь-Алтайчуудыг борддог шигээ бодож, энэ ажлаа өөрийн хариуцсан агентлагтаа генералуудаас эхлэхээр шийдэв бололтой. Тэрбээр хоёр хоногийн өмнө 60 гаруй генералуудыг хүлээж аван хавтгай найр хийж, дэслэгч генерал Л.Моломжамц, хошууч генерал Д.Магсаржав гэгчлэнгээр 22 генералын нэр дээр тушаал гарган зуслангийн хаусыг эдлэн газрынх нь хамтаар бэлэглэх, хэрвээ түүнийгээ авахгүй бол дүйцэх хэмжээний мөнгөн шагнал олгохоор болжээ.
Үнэхээр төрийн ажил юм бол ажлын өдрөөр хийх нь яав. Хавтгай найр ингээд ч зогсоогүй бөгөөд генералуудад хоёр нүдний дуран сэлтийг ч мөн бэлэглээд амжжээ. Улс орондоо хийдгээ хийж, гавъяа байгуулсан олон зуун, ахмадууд өнөөдөр ч гэр хороололд зуух пийшингийнхээ асуудлыг бүрэн шийдэж амжаагүй амьдарч л байдаг. Гавъяат гэж хэлээд автобусаар зорчоод, гудамжинд дуу дуулаад явж байгаа ч хүн байна. Тэдэнд эдлэн газар, хаус битгий хэл хашааны банз ч бэлэглэж байсан удаагүй. Энэ ажлыг БХЯ-наас генералуудын нийгмийн халамжийг сайжруулах төсөл гэж тайлбарлана. Хэрвээ тийм л бол Зэвсэгт хүчний салбарыг бүхлээр нь хамруулахгүй, яагаад цол гуншингаар хязгаарлаж, эх орны төлөө тангараг өргөсөн хүмүүсийг ялгаварлана вэ? Генералаас илүү ажлыг мөрдөс зүүж, тангараг өргөсөн, хаусны тухай бодож ч амжаагүй мянга мянган залуус хийж, нуруундаа ачаа үүрч яваа гэдгийг хэн хүнгүй л мэдэх биз ээ.
У.Сарнай (www.wikimon.mn)
Холбоотой мэдээ
-
Anonymous (May 02, 2012 3:09:30 pm )
yamar erguu um bicheed bga um be sarnai
-
Anonymous (May 02, 2012 5:09:44 pm )
ene arai dendenee, muusain ariin haalganii generaluudad ulsiin mongoor bair belegleed bhdaa yah ve dee, heterhii yum, odoonii ene olon general, hurandaa nar bugd tanil talaaraa l general bolj bgaa shdee, suuliin ued general, hurandaa nariig heterhii boondoj bgaagaa bolimoor yum.
-
Anonymous (May 02, 2012 6:28:22 pm )
МАНийн хулгайч луйварчад уласын хорөнгөөр гараа угааж сонгуулийн суртчалгаа хийж
байна арай хэтэрч байна тийм эрх хэн олгосон юм -
Anonymous (May 02, 2012 7:04:43 pm )
ARD TUMNII TATVARAAR BOSDOG ULSIIN MUNGIIG DEEREMDEHEE BOLIOCHEE MAN-AA?
-
Anonymous (May 02, 2012 9:10:55 pm )
Өндөр болохыг хүсвэл http://www.TALL.mn д зочлоорой. 16-35 насандаа хүссэнээрээ ӨНдөр болох боломжтой.
-
Anonymous (May 03, 2012 8:03:48 am )
UNEN BOL ENHBAYARIIG BUUDAH HEREGTEI.GENERALUUD UGAASAA BAYACHUUD BAIDAG
-
Anonymous (May 03, 2012 10:12:48 am )
Shuud buruu gej bolohgui bh,,, yalgavartai handah heregtei gej bodloo. Egel muruuruu amidardag, uls armid nasaaraa uuriin huch hudulmuruu zoriulsan heseg bas bdgiig uguisgej bolohgui bh,,,
-
Anonymous (May 03, 2012 10:51:34 am )
Сарнай хэмээх сэтэрхий ухаантай, сэмэрхий ухаймсартай сэтгүүлч таны сонорт. Амралтын өдөр хийсэн учир нь жил бүрийн 4 сарын 28-ны өдөр нь Монгол улсад Генерал цол үүссэний ой болдог юм. Сэтгүүлч гэсэн нэр зүүж байгаа бол үүнийг олоод мэдчих чадвартай баймааар юм.
-
Anonymous (May 04, 2012 11:28:56 am )
сайхан л юм байна. энхбаяр сайдад баяр хүргэе. баян банди байна.
-
Anonymous (May 04, 2012 6:24:53 pm )
Erguu pizdakuudaa uhsendee baritsdag yum be ta nar muusain arduud! Salbartaa l yum hiij bn shdee,yah gj tegvel Batlan hamgaalah salbar gj tusdaa,Bolovsrol soeol shinjleh uhaanii salbar gj tusdaa bdg yum be malnuudaa! harin ch bagsh nariig tsalingaa nemuuleh gd jagsaal hiij bhd,Batlan hamgaalah salbariinhan tgd gonshignood yavj bsniig sanahgui l bn shuu! Engiinhen ni jagsanguutaa tsalingaa nemuulj bgd,Batlan hamgaalah salbariinhan ni yagaad dotroo ingeed jijighen ers shinechlel hiigeed Generaluudaa harj uzej bolohgui gj! Hudlaa odoo Generaluud gj hutsaj bg ene Sarnai gdg amitan aygui bol Batlan hamgaalahiin maani said dotroo yanz buriin shine sanaachlaga devshuulj jiriin oficeruudaa shagnaj uramshuulbal BUUUUUUUUR BOOJ UHEJ BOSOJ HARAIHNEE ERGUU MAL VE CHI YADAG DAGZAA!!!
-
Anonymous (May 04, 2012 6:34:52 pm )
Tiishdee manaihan uneheer sonin.Orosod bol ter tsergiinh ni yam ni shuud l ers shinechlel hiigeed tsomhotgoj ntr bgd l shuud chanartai sn humuusee uldeegeed tgd tsaling ni shuud asar iheer nemj bh jisheetei.harin emch nar ni ter bagsh nar ni bol baritsaj jagsaal tsuglaaan hiij bid nariin ch gsn tsaling nem gj hashgichdaggui l bhgui yu.deerees ni tsergiin salbariin said ni ch gsn shiidemgii bj chadaj bg yum.yamduud bugd tus tusdaa ajil erheldeg tus tusdaa hariutssan said nartai bhiin ach holbogdol ene shuu dee.ternees bish neg bagsh nariin tsaling nemehed haa hamaagui salbariinhan boloh emch nar dagaldan baysaad bh shaardlaga bhgui l bhgui yu.
-
Anonymous (May 06, 2012 4:36:27 pm )
ARMIAS ELBEGEE AIGAAD EGSEN BIZEE SONGUULIIN FIAR
-
Anonymous (May 07, 2012 8:55:49 am )
sarnai chi uuriiguu tejeelgeh gee yu mataraa.Govi altaihanaa tejeenee uu heniigee tejeej bordono ted tsom arduud shuu.saidiigaa demjij bna.
13 Comments